зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4187 4188 4189 4190 4191 4192 4193
  • АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллахаар мордлоо
    2017 оны 11 сарын 13
    Авлигатай тэмцэх газрын орон нутагт ажиллах ажлын хэсгийн хоёр дахь ээлж өнөөдөр замд гарлаа.
  • Д.Трампын ”тушаал”-аар дуулж буй Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутерте
    2017 оны 11 сарын 13
    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте дуулжээ.
  • ”Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй”
    2017 оны 11 сарын 13
    Ц.Цогзолмаа
  • Орхон аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
    2017 оны 11 сарын 13
    Хөвсгөл, Булган, Орхон аймгийн чиглэлд халтиргаа гулгаа үүссэн. Мөн цас их хэмжээгээр орж
  • О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа
    2017 оны 11 сарын 13

    -Таныг гавьяаныхаа амралтад гарсан ч байгаль орчны салбараасаа холдоогүй, одоо хэр нь энэ салбартаа зүтгэж байгаа гэж сонслоо. Ямар ажил эрхэлж байна вэ?

    -Өнөө хэр Байгаль орчин аялал жуулчлалын яамтай холбоотой л байна. Байгаль, орчин аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол ахмад ажилтнуудынхаа үгийг сонсож, саналыг асуудаг болохоор шаардлагатай асуудлууд дээр зөвлөгөө өгөх ч үе бий. Мөн шинээр санаачлагдаж буй хуулийн төслүүд дээр санаа оноо асуудаг. Хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар байнгын хороодоос, яамны мэргэжилтнүүдээс утсаар холбогдож асуудаг хэвээрээ л байгаа. Тэтгэвэртээ гарснаас хойш “Ойн булаг” гээд газар одоо ч амьдарч, ой хамгаалах ажлаа хувьдаа үргэлжлүүлж л явна. Гэхдээ хөл муудаад, энэ ажлыг миний гэргий П.Жаргал маань үргэлжлүүлж, өдөр болгон моднуудаа эргэж, ойгоо хамгаалж, нөхөн сэргээх ажлыг үргэлжлүүлж, хулгайгаар мод бэлтгүүлэхгүй байх ажлыг хийж явна даа. Анх энэ газар “Шаварт булаг” гэж нэртэй байж. Тэгээд энэ газарт нэг амралтын газар байгуулах тухай яригдаад, яамны амралт байгуулж, анх газар өгч байсан юм. Их сонин тохиол шүү. Насны эцэст эргээд эндээ ирж байгаа юм даа. Тэтгэвэртээ гарсныхаа дараахан Хэнтий аймгийн Дадал сумын гурван нуурын төсөл дээр нэг жил ажилласан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэг компанид ажиллаж үзлээ. Мөн Байгаль орчны ажилтан, байгаль хамгаалагч бэлтгэх сургуульд багшилж байлаа. 1962 онд ХААДС анхныхаа элсэлтийг авч байхад цагийн багш хийдэг байсан. Геоэкологийн хүрээлэнтэй хамтарч Байгаль орчны мастер төлөвлөгөө хийгээд, агаар судлах, цас усны дээж өгөх зэргээр ажил мундахгүй байсан.Одоо л нэг амсхийгээд байж байна даа.

    -Та ойн анхны инженерүүдийн нэг. Олон ажил эхлүүлсэн болов уу. Энэ талаараа эргэн дурсахгүй юу?

    -Тийм ээ. Анхны мэргэжилтнүүдийн нэг. Санкт-Петрбургийн Ойн академийг ойн инженер мэргэжлээр төгссөн найман хүний нэг нь би юм. Өнөөдөр энэ төгсөгчдөөс хоёр гуравхан хүн л үлдэж үү дээ. Анхдагч гэдэг утгаараа энэ салбарт ч гэсэн олон ажлыг эхлүүлсэн нь мөн л анхдагч болж байж. Би сургуулиа 1961 онд төгсөж ирээд, Хөдөө аж ахуйн яаманд хуваарилагдаж байсан юм. 1962-1968 онд Ойн экспедицид инженер, салбарын даргын үүрэгт ажлыг зургаан жил хийсэн дээ. 1968 онд Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий газарт шилжиж, ойжуулалт ой нөхөн сэргээх ажлыг хариуцан ажилласан. 1987 онд бүтцийн өөрчлөлт хийж, Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдсан, анхны сайд нь У.Мавлет байлаа. Энэ салбарт олон анхдагчтай нэгдэн ажилласан даа. 1992 онд Байгаль орчны яамны Төрийн хяналтын дарга гэдэг ажлыг хийсэн юм. Төрийн хяналтын дарга гэдэг нь Улсын ерөнхий байцаагч гэсэн нэртэй байсан юм. Энэ хүрээнд улсын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, тэр үеийн байгаль хамгаалагчдын ажлыг шалгах зэрэг ажлууд хийж байлаа. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль гэж анх боловсруулж байлаа.

    -Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль уу?

    -Тэгэлгүй яах вэ. Энэ хуулийн төслийг бие дааж боловсруулсан юм. Хууль гаргах үед дагаж олон шинэ зүйл гарч ирсэн нь байгаль хамгаалагчийг төрийн захиргааны ажилтан болгох асуудал байлаа. Иймээс холбогдох хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлтөөр тусгаж байгаль хамгаалагчийг төрийн захиргааны ажилтан болгосон байдаг юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг бие даан боловсруулахдаа байнгын хорооны гишүүдийн санал дүгнэлтийг тусгаж няхуур ажиллаж байлаа. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид гуайтай долоо хоног сууж санал зөвлөлдөж, ярилцаж байж өнөөдрийн энэ хуулийг батлуулж байж шүү дээ. 1994-1996 онд байгаль орчныг хамгаалах тухай 6-7 хуулийн төсөл батлагдсан байдаг юм. Би Байгаль орчны яамны Төрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан юм. Ингээд нэгэнт хяналтын тогтолцоог бий болгоод ирэхээр зэрэг аймгуудад байгаль орчны ахлах байцаагч, яаманд мөн байгаль орчны хяналтын ахлах байцаагч гэж бий болсон. Мөн сумдад байгаль орчны хяналтын улсын байцаагч болоод байгаль хамгаалагч гэсэн хяналтын бүхэл бүтэн тогтолцоо бий болсон юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдсанаар байгаль орчны улсын байцаагчийн орон зай шинээр гарч ирсэн. Улсын ахлах байцаагч 29, улсын байцаагч 53, сум дүүрэгт 370, байгаль хамгаалагч 577 болж хяналтын тогтолцоог бүрдүүлж байсан нь 1997 оны дүн юм. Одоо бол энэ тоо нэмэгдсэн.

    -Та ойн инженер хүнийхээ хувьд Монгол орныг ойжуулах, ойн нөхөн сэргээлтийн олон ажил хийсэн. Тэр талаараа товчхон ярихгүй юу?

    -1968 онд Ойн аж ахуйн боловсруулах үйлдвэрийн ерөнхий газарт Ойн хэлтэс гэж байгуулж, ойг нөхөн сэргээх мэргэжилтнээр би зургаан жил ажиллаж байсан юм. Энд модны үр бэлтгэх, тарьж ургуулах аймгуудад мод үржүүлгийн газар байгуулах зэрэг ажлуудыг хийж байлаа. Долоон аймагт мод үржүүлгийн газар байгуулах ажлыг эхлүүлж байж. Мөн нарсны үрийг экспортод гаргах ажлыг хийж байлаа. Энэ үеэс л ойг нөхөн сэргээх ажил эрчимтэй явагдаж эхэлсэн юм. Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж эхэлсэн. Дараа нь Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий газарт шилжиж, ойжуулалт ой нөхөн сэргээх ажлыг хариуцан ажиллалаа. Бараг хагас зуун жил энэ салбарт зүтгэсэн байна.

    -Таныг ажиллаж байх үед нөхөн сэргээх ажил эрчимтэй явагдаж байжээ. Сүүлийн арван жилд ойн нөхөн сэргээх ажил ямар хэмжээнд байна гэж та харж байгаа вэ?

    –Тэр үеийн эрч буураагүй. Энэ эрчийг улам сайжруулж, амьд харилцаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөхөн сэргээлт хийгээд эхэлсэн бол мэргэжилтнүүд нь байнга тухайн бүс нутгаа шалгаж, эргэж байх ёстой.

    -Таны гарын шавь нар өдгөө энэ салбарт ажиллаж байна. Нийт хичнээн шавьтай вэ?

    –Эргээд харахад энэ салбарт олон байгаль хамгаалагчийг бэлджээ. Шавь нарынхаа тоог гаргаж байгаагүй юм байна шүү. Байгаль орчны яамны ойн өдрүүдээр, салбарын ой тохиох үеэр шавь нар маань ирж баяр хүргэдэг юм.

    -Нэг хүн нэг мод тарихад л олон жилийн дараа тухайн бүс нутаг ойжих бүрэн боломжтой байдаг. Мод тарьж буй хүмүүст та мэргэжилтний хувьд юу захих вэ?

    -Мод тарьж байгаа нь маш чухал боловч эргээд арчлах, эргэж тойрох нь их дутмаг харагддаг. Ой мод болгохын тулд зулзаган мод байхаас нь л анхаарах хэрэгтэй. Мод тарихдаа үрээр нь үржүүлэх нь их чухал. Тиймээс сайн чанарын үр бэлдэх асуудалд сэтгэл гаргаж анхаарах ёстой юм шүү. Үүнийг би онцлон хэлж байгаа нь сайн чанарын үрээс тарьц суулгацаа ургуулж ойжуулах хэрэгтэй. Дан ганц мод тариад өнгөрөх биш, мод тарьсан байгаль орчин, ойн баялгийг хамгаалахад иргэдийн оролцоо чухал юм шүү. Байгаль хүнээс сэтгэл, зүтгэл хүлээж байдаг юм. Тийм болохоор мод тарих бүртээ байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна гэж бодож байх хэрэгтэй.

    -Та Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бүхий л амьдралаа зориулжээ. Тиймээс цаашид энэ салбарт ямар ажлыг голчлон хийгээрэй гэж үг даймаар байна?

    –Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэдэг маш чухал салбар. Энэ салбарт үе үеийн сайд нар ажиллаж хувь нэмрээ оруулж байгаад талархууштай байдаг. Тиймээс ойн санг нэмэгдүүлэх, ойн нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлж, далайцыг нь улам нэмэгдүүлж, энэ чиглэлийн бодлогыг битгий орхигдуулаасай гэдгийг хэлмээр байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүн бүр түүхийн хуудсанд өөрийн үйлсийг мөнхлөн үлдээнэ гэдгээ санаж хөдөлмөрлөөсэй гэж л боддог доо. Удахгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ой тохиох гэж буй учир энэ салбарт гар, сэтгэл нийлэн ажилласан үе үеийн мэргэжилтнүүддээ ойн мэндийг дэвшүүлье.

    -Ярилцсанд баярлалаа.

    Эх сурвалж: Medee.mn
  • 24 баримт: ”Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинтэй танилц
    2017 оны 11 сарын 13
    ”Дэлхийн Мисс 2017” тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодорно. 67 дахь удаагийн энэхүү тэмцээнд Ц.Энхжин Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. ”Дэлхийн мисс” тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” үндсэн таван шалгаруулалттай бөгөөд Ц.Энхжин “Мисс спорт” шалгаруултад шилдэг найман оролцогчийн нэгээр шалгараад байгаа юм. Тэгвэл эх орноо төлөөлөн ”Дэлхийн Миис 2017” тэмцээнд оролцож буй Ц.Энхжингийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • ТАЗ: Шаардлага хангаагүй иргэдийг бүртгэснээс шалгалт цуцлагджээ
    2017 оны 11 сарын 13
    ​Төрийн албаны зевлөл 2017 оныг ”Хариуцлага сахилга, үр дүнгийн жил” болгон зарласантай холбогдуулан, энэ ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт зохион байгуулж байгаа удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтын явцад хөндлөнгийн, гэнэтийн шалгалт хийж байгаа билээ.
  • Ерөнхийлөгч Х.Баттулгын дараагийн хориг юу вэ
    2017 оны 11 сарын 13
    Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих нь улс төржилт болох уу гэх асуулт өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдэв байлаа. Уг нь төрийн өндөрлөгүүд гар нийлж байж гэмээнэ улс орны ажил урагш явна. Харин өөр хоорондоо зөрчилдөх ававаас гацаанд ордогийн бодит жишээ бид өөрсдөө болов.
  • Танилц: Ажил хаялт зарлаж буй сургууль, цэцэрлэгүүд
    2017 оны 11 сарын 13
    Өнгөрсөн долоо хоногт Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо болон Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо мэдэгдэл гаргаж, хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдсэн
  • Цагдааг доромжилсон Ц.Баярцогтыг маргааш шүүнэ
    2017 оны 11 сарын 13
    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан Ц.Баярцогтод холбогдох
  • “Чингис хаан” одонгоор шагнагдах эрхмийг энэ долоо хоногт тодруулна
    2017 оны 11 сарын 13
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр энэ жил ирэх ням гарагт буюу 19-нд тохионо
  • Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2017 оны 11 сарын 13
    11 дүгээр сарын 13-ны Даваа гарагт:
  • Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    2017 оны 11 сарын 13
    2017.11.13, Даваа гараг / Билгийн тооллын: 25
    Намрын адаг цагаан нохой сар
    Есөн улаан мэнгэтэй Хөх луу өдөр
  • Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус хүрч хүйтэрнэ
    2017 оны 11 сарын 13
    2017 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаас 11 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Хоёр мянга орчим тарваганы арьс тээвэрлэж явсан этгээдийг саатуулжээ
    2017 оны 11 сарын 12
    Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн сарын 30-ны шөнө Хэрлэн сумын
  • “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
    2017 оны 11 сарын 12
    ​Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
  • Багш нар маргаашнаас хугацаагүй ажил хаяна
    2017 оны 11 сарын 12
    Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос өчигдөр мэдээлэл хийж, энд онд ажил хаяалт зарлахгүй гэдгээ дуулгасан бол өнөөдөр
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдацгаая
    2017 оны 11 сарын 12
    Вакцин тариулсны дараа хөнгөн хэлбэрийн халуурах, бие тавгүйрэх, тарьсан хэсэгт улайх, өвдөх, хавдах, шинж тэмдгүүд илэрч болох ба 2-3 хоногт арилдаг. Шинж тэмдэг нэмэгдэх, арилахгүй удвал өрхийн эмчдээ хандаарай.
  • Мөс цөмөрч автомашин нь живжээ
    2017 оны 11 сарын 12
    Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт “Хустай-Арал” гэдэг газрын чиглэлд 16-54 БӨТ улсын
  • Ц.Энхжин: Мультмедиа дээр шилдэгт багтахыг хичээж байна
    2017 оны 11 сарын 12
    Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн Англи улсад 1951 онд зохион байгуулагдаж байжээ. 2003 онд анх Саняа хотод болж байсан бөгөөд энэ удаагийн 67 дахь удаагийн тэмцээн ч БНХАУ-ын Саняа
4187 4188 4189 4190 4191 4192 4193
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 15 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 16 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 38 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК