Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Энхжин: Мультмедиа дээр шилдэгт багтахыг хичээж байна

2017-11-12
0
ЖИРГЭХ

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн Англи улсад 1951 онд зохион байгуулагдаж байжээ. 2003 онд анх Саняа хотод болж байсан бөгөөд энэ удаагийн 67 дахь удаагийн тэмцээн ч БНХАУ-ын Саняа хотод зохион байгуулагдагдахаар болжээ. Тус хотод  7 дахь удаагаа болж буй уг тэмцээнд  127 орны шилдгээр шалгарсан гоо бүсгүйчүүд багагүй хугацаанд хамтдаа байж тэмцээний зохион байгуулагчдын шалгаруулалтад өдөр бүр оролцож, ялагч болохын тулд бэлтгэж байна. Тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодрох юм.

 

Бид Хайнаны Хайкоу хотод суралцдаг оюутнууд учраас арлын урд талд орших  Саняа хотыг зорьлоо. Монголыг төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжинтэйгээ хэдхэн хоногийн өмнө холбогдон очиж уулзах болсноо дуулгахад таатайгаар хүлээн авсан хэдий ч бид Дэлхийн хэмжээний томоохон тэмцээн сурвалжлах учраас албан ёсны зөвшөөрөл хүсч зохион байгуулагч талд хүсэлт илгээв. Бид эхний өдрөө хүсэлтийн хариугаа хүлээж, маргааш өдөр нь буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тэмцээний оролцогчид байрлах зочид буудлыг зорьсон юм. Аялал жуулчлалаараа дэлхийд дээгүүрт ордог Саняа хотын Phoenix арал дээр орших “Таван од”-той дээд зэрэглэлийн “ Phoenix “ зочид буудалд тэд байрлаж байв.

 

Биднийг очиход харуул хамгаалалт дээд зэрэг хангасан, зохион байгуулалт өндөр байгаа нь үүднээс нь харагдсан юм. Саняа хотын Phoenix арал дээр баярлах аялал жуулчлалын төв бүсэд нь орших тус буудалд орохын тулд бидэнд нэвтрэх үнэмлэх байсангүй. Монгол Улсаас ирсэн гэдгийг минь гэрчлэх пасспорт хэрэг болж, мөн бидний хийлгэж өмссөн фудволк их тус болсон. Ингээд буудалд байрлах оролцогчтойгоо уулзахаа хэлээд цааш хөдлөв. Замын хажуугаар байрлах томоохон самбаруудад Дэлхийн Мисс 2017 буюу 67 дахь удаагийн тэмцээнд оролцогч улс улсаа төлөөлөн оролцож буй гоо бүсгүйчүүдийн зургаар гоёсон байлаа. Хамгийн том самбарт Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн зураг тодоос тод гарсныг зургаас олж харж болно. Зочид төлөөлөгчдийг угтан авч буй буудлын ажилтан, зөрөн өнгөрөх үйлчилгээний ажилтнуудын харилцааны соёл дээд зэргийн байсан. Мөн оролцогч гоо бүсгүйчүүд хүртэл бүгдтэй инээмсэглэн хандах нь тухайн тэмцээнийг хүндэтгэж буй нь ажиглагдсан.

 

Бид буудалд нь очоод Ц.Энхжинтэйгээ утсаар холбогдон уулзах зөвшөөрлийн захидал ирээгүйг дуулгахад  тэрээр зохион байгуулагч эмэгтэйг дагуулж ирэн бидэнтэй уулзан цөөхөн хором ярилцсанаа хүргэе.

 

 

-Дэлхийн Мисс 2017-д Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжиндээ юуны өмнө баяр хүргэе. Тэмцээний явц ямархуу явагдаж байна. Одоо хэд дэхь хоног дээрээ үргэлжилж байгаа вэ?

 

-Сайн байцгаана уу. Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр тэмцээний 22 дах өдөр. Ерөнхийдөө 7 үндсэн шалгуурын ихэнх нь явагдаж дуусаад өчигдөр Топ моделийн шалгаруулалт болсон. Дараа нь мультмедиа гээд олон нийтийн саналыг тооцдог шалгуур байгаа.

 

 

-Болж өнгөрсөн шалгаруулалт дээр ямар амжилт үзүүлж байгаа вэ. Тэр талаараа тодорхой дурдвал?

 

-Биднийг ирэхэд хамгийн эхлээд бүжгийн  тэмцээний шалгаруулалт болж өнгөрсөн. Үүнд оролцоод таван гоо бүсгүйн нэгээр шалгарсан.  Мөн спортоор шилдэг 8-д багтсан, өчигдөр топ моделийн шалгаруулалтад шилдэг 30 гоо бүсгүйн нэгээр шалгарсан. Харин өнөөдөр эдгээр 30 орноос шилдгийг шалгаруулахад “Most Beautiful”  20-д шалгарсандаа баяртай байгаа.

 

-Урьд нь дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож байсан уу. 127 орны шилдэг гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн багагүй хугацааг хамтдаа өнгөрөөнө гэдэг бол маш том аз завшаан. Бусад орныхноос суралцах зүйл их байсан уу?

 

-Миний хувьд оролцож буй тэмцээнүүдийн хамгийн том нь энэ тэмцээн. Тус  тэмцээнд оролцогчид улсаа төлөөлж байгаа хөөрхөн бүсгүйчүүд гэхээс гадна, ухаалаг, өөрсдийн зорилготой, сайхан сэтгэлтэй, хийсэн зүйлтэй мөн авьяастай, спортлог бүх талаараа өв тэгш юм шиг надад санагдсан.

 

-Тодруулбал?

 

-Бид гурван багт хуваагдсан байгаа. Манайх “Шар” баг. Манай багийн бүсгүйчүүд харахад л хайр хүрмээр хөөрхөн бүсгүйчүүд байдаг. Бид нэг гэр бүл шиг байдагт бас найзууд болсондоо баяртай байна

 

 

-Аль улсын оролцогчидтой найзууд болсон бэ. Өрөөндөө хэдүүлээ амьдарч байна?

 

- Орос, Украйны оролцогчидтой хамт нэг өрөөнд байдаг учраас найзууд болсон. Би өөрөө орос хэлтэй учраас харилцахад ч илүү дөхөм дотно байдаг. Мөн өрөөндөө Хятадын оролцогчтэй нийлээд  4-үүлээ болсон байгаа. Ер нь найзууд гэвэл олон орны бүсгүйчүүд байна. Тухайлбал Кени, Гуам, Макао, Солонгос  гэх зэрэг улсын оролцогчтой ч найзууд болж чадсан.

 

 

-Одоо тэмцээний финал болохоос өмнө хамгийн чухал ямар шалгаруулалт үлдсэн бэ. Ямар зүйл дээр туслах вэ. Монголчууд яаж өөрийг чинь дэмжих вэ. Энэ талаар?

 

-Тус тэмцээнд миний зүгээс өөрийн хийж чадах зүйлээ хийгээд амжилт үзүүлээд явж байна. Монголчууд маань намайг дэмжих зүйл их байгаа. “Head to head” challenge удахгүй хаагдана. Мөн Mobstar, website, мөн Facebook page-ний like-аар дүгнэж шалгаруулах байгаа. Миний төлөө саналаа өгөөрэй гэж хэлмээр байна. Miss World website дээр шилдэг 15 гоо бүсгүйг шалгаруулна. Энэ шалгаруулалтад өнгөрсөн жилийн оролцогч Баярцэцэг 11 дүгээр байранд орж байсан. Мөн Мультмедиа дээр шилдэгт багтахыг хичээж байна.

 

-Тэмцээний ялагч тодроход цөөхөн хоног үлдлээ. Монголчуудаа хандаж хэлэг үг?

 

-Намайг зорьж ирсэн та хоёртоо маш их талархаж байна. Монгол хүнтэйгээ уулзахад сэтгэл их хөдөллөө. Мөн өдий хүртэл намайг дэмжиж хайртай ээж, аав, эгч дүү болон монголчууд та бүхэндээ маш их баярлалаа. Дэлхийн Мисс шалгаруулах гэдэг нь маш хүнд тэмцээн байдаг юм байна. Сэтгэлзүйн хувьд өндөр бэлтгэлтэй, аливаа зүйлд өөдрөгөөр хандаж байж амжилттай оролцох боломжтой. Бусад орныхны хувьд өөрсдийгөө тайвшруулахын тулд эм бэлдмэл хэрэглэж байгаа бол миний хувьд бясалгалаа хийгээд найзуудаасаа гоё энерги авч байгаа. Монголчуудынхаа бичсэн комментуудаас ч эрч хүч авч байгаа. Энэ бүхнээс надад маш их хайр ирж байгаа. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүй намайг дэмжээрэй. Тэмцээний финал болоход  7 хоног үлдсэн. Энэ хугацаанд идэвхтэй оролцоод Монгол хүн бүр саналаа өгөөсэй гэж хүсч байна. Баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

 

Сэтгүүлч Х.Эрдэнэсолонго, П.Одонтунгалаг 2017.11.11 БНХАУ Саняа хотоос

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Velee (202.70.46.236)
    Amjilt
    2017 оны 11 сарын 12 | Хариулах
  • temuulen art (202.9.47.177)
    Estoi saihan yriltslaga boljee
    2017 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.160.45)
    Amjilt
    2017 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.242.254)
    amjilt husie saihan ohin mini iim saihan ohin toruuij osgoson eej aabd ni bayr hurgie
    2017 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.176.155)
    Энхжиндээ амжилт дэмжиж байна 2 оинд баярлалаа
    2017 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.176.155)
    Энхжиндээ амжилт хүсье сайхан сэтгэлт 2 охинд баярлалаа
    2017 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    17 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    20 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    47 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 31 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 38 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 цаг 12 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК