зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4330 4331 4332 4333 4334 4335 4336
  • Далангаас Бага наран хүртэлх замын зорчих хэсгийг хязгаарлажээ
    2017 оны 6 сарын 16
    Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1.7 км автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийж байна.
    Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг энэ сарын 30 гэхэд дуусгаж, зорчих хэсгийг нээх юм. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол энэ оны аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
    Тус 3.6 км автозам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байх аж.
  • ГССҮТөвийн гадна тохижилтын ажил 80 хувьтай байна
    2017 оны 6 сарын 16
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1667 м2 явган зам, 3876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийгдэх бөгөөд бүх ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн өмнө нь тус эмнэлгийн орчимд автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэж, эмнэлгийн орц гарцыг 2 болгон өөрчилж Дилав хутагт Жамсранжавын гудамж руу нээж өгч байгаа юм. Уг ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.
  • Ж.Мөнхбат: Г.Доржзодов өөрөө надаас нэг сая доллар нэхэж, Австралийн визийг долоо хоногийн дотор гаргаж өгөхийг шаардсан
    2017 оны 6 сарын 16
    60 тэрбумын бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодов өчигдөр “Надтай ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат уулзаж нэг сая доллар амласан” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Архангай аймгаас өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийсэн байна.
  • ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалж байна
    2017 оны 6 сарын 16
    ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалж байна.
  • ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов
    2017 оны 6 сарын 16
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ”М-Си-Эс” ”Кока-Кола” ХХК болон ”Химон констракшн” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд ажил олгогч томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Өнгөрсөн хугацаанд МАК ХХК-ийн цементийн үйлдвэр болон Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.
  • Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн маргааш болно
    2017 оны 6 сарын 16
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох анхны мэтгэлцээн ”Хууль эрх зүй-Шударга ёс” сэдэв дор маргааш 20.00 цагаас болно.
  • Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан этгээдэд хорих ял оноожээ
    2017 оны 6 сарын 16
    ​Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн нэгдүгээр сард шүүгдэгч И.Бархас хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан билээ. Тэрбээр хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 147.2, 145.4-т зааснаар яллагдан, шүүгдэж байхдаа хоолойгоо хэрчсэн гэсэн дүгнэлтийг тухайн үед гаргасан байдаг.

  • Талийгаачийг нас барсан шалтгааныг тогтоогдоогүй байна
    2017 оны 6 сарын 16
    Хүчний байгууллагуудын марш тактикийн тэмцээнд оролцож байсан цагдаагийн албан хаагч эмэгтэй энэ сарын 12-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний нас баралтын шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллж байна.
  • Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох Дээд шүүхийн хуралдаан хойшиллоо
    2017 оны 6 сарын 16
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм
  • Барилга хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно
    2017 оны 6 сарын 16
    Барилга хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

  • Дорноговьчууд төмөр хүн БАБО-г хайж байна
    2017 оны 6 сарын 16
    Дорноговь аймгийн Сайншанд хотын арын дэнж буюу докторын хөтлийн засмал замын хажууд байрлах унадаг дугуй унасан төмөр хүн БАБО алга болжээ.
  • Багц 24: С.Зоригийн хэрэг өнөөдөр эцэслэгдэх байсан ч сонгуулийн дараа болохоор хойшлогдлоо
    2017 оны 6 сарын 16
    С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд болно. Шүүх хурлаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.

  • Цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжлээ
    2017 оны 6 сарын 16
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ. Цахим хэлбэрээр бүртгэл хийснээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж урт дараалал үүсдэг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг гэх мэт хүндэрэл үгүй болох юм. Мөн тухайн жилд харьяа дүүргийн цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр болон нэмж авах, хэдэн хүүхэд бүртгэж авсан зэрэг мэдээлэл ил тод болж байгаа зэрэг олон давуу талтай аж. Зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжээд НИТХ-д өргөн барихаар боллоо.



    Мөн хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв”дэд хөтөлбөр, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөр, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”зэрэг нийт зургаан асуудлыг хэлэлцэж НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барихаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 6 сарын 16
    09.00 цагт: Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан “Газрын доройтлыг тэглэх бодлогыг Монголд хэрэгжүүлэх нь” сэдэвт зангиагүй уулзалт ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (Тэди төвийн эсрэг талд)-ийн 401 тоот хурлын танхимд зохион байгуулна.

  • 24 баримт: 1 сая ам доллараас татгалзсан Г.Доржзодовын эргэн тойронд юу болов
    2017 оны 6 сарын 16
    Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа бичлэг цацагдсан билээ. Тус бичлэгийг Г.Доржзодов гэх залуу нийтэд ил болгосон юм. Түүнийг өчигдөр цагдаагийн байгууллага өөрийн хамгаалалтадаа авсан. Гэхдээ тэрбээр үүнийг хамгаалалт гэж үзэхгүй байгаа бөгөөд “Эрх баригчид дарамталж байгаа.
  • Ирэх амралтын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2017 оны 6 сарын 16
    2017 оны 06 дугаар сарын 17-ноос 06 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
    2017 оны 6 сарын 16
    2017.06.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 22
    ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
    ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР
    Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
    Наран ургах, шингэх: 04.59-20.50
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Төрөхүй
    Суудал: Төмөр
    Аргын тооллын 6 сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 22, Шувуун хушуут одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
  • Улаанбаатарт өдөртөө түр зуурын бороо орно
    2017 оны 6 сарын 16
    2017 оны 06 дугаар сарын 15-ны 20 цагаас 06 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • ​Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ
    2017 оны 6 сарын 15
    Хан-Уул дүүргээс гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор “Гэртээ харих зам” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

    Энэ хүрээнд өөрийн гэсэн гэр оронгүй, тэнэмэл иргэдийн бүртгэлийг шинэчлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд 96 иргэнийг дахин бүртгэлжүүлж, сүрьеэгийн илрүүлэг, дотор, мэдрэл, БЗХӨ-ний үзлэгт хамруулжээ. Мөн бүртгэлд хамрагдсан 3 иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, 11 иргэнийг бичиг баримттай болгохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
  • Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх чиглэл өглөө
    2017 оны 6 сарын 15
    НҮҮР БCШУСЯ СӨБ БАГА, ДУНД ДЭЭД СОЁЛ, УРЛАГ ШИНЖЛЭХ УХААН СПОРТ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ
    ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ
    Нүүр хуудасҮйл явдалТөрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх чиглэлийг өглөө
    


    БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.06.15/ төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо. Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, газар, хэлтсийн дарга нар, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд байлцав.

    БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар уулзалтын эхэнд “Өнөөдөр бид Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилгоор та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх, их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.

    2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Тухайлбал, ХААИС, МУИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй болохыг энэ үеэр мэдээллээ. Түүнчлэн МУБИС зэрэг зарим сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүйгээр тэвчиж болох зардлаа хэмнэн, багш ажилчдынхаа цалинг нэмэхээр төлөвлөөд байгаагаа ч дуулгав.

    БСШУС-н сайдын төрийн өмчит их, дээд сургуулиудад өгсөн үндсэн чиглэл:

    Нэг. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

    Хоёр. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;

    Гурав. Суралцагчдад сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;

    Дөрөв. Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.

    Тав. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах.
4330 4331 4332 4333 4334 4335 4336
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
    4 цаг 30 мин
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    5 цаг 45 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    6 цаг 37 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 43 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    7 цаг 43 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    7 цаг 55 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    8 цаг 7 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    8 цаг 26 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    8 цаг 43 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    9 цаг 0 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    9 цаг 13 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    9 цаг 39 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    9 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 58 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    10 цаг 1 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 4 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    10 цаг 8 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    10 цаг 32 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    Өчигдөр 17 цаг 40 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
24 баримт
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК