-
2017 оны 5 сарын 01
Монгол Ардын Намын Шинэчлэлийн хороо ТББ оноосон нэрээ Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хороо ТББ болгон өөрчилж, Анхдугаар Их хурлаа 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулав.
-
2017 оны 5 сарын 01
“Сондор хилэн” төвийн 2017 оны зуны сургалтууд 06 сарын 05, 07 сарын 03, 07 сарын 31-нд эхлэх бөгөөд, энэ сараас бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллэх аж. Монголчуудаа англи хэлтэй болгоход олон жилийн турш амжилттай ажиллаж буй “Сондор хилэн” төв үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж өглөөний 06.15 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл ийнхүү хичээллэх болсон нь олон хүний талархалыг хүртээд байгаа аж. Учир нь урин дулаан цаг ирж, элсэлтийн шалгалтад бэлдэх, гадаадад тэтгэлэгээр суралцах зэргээр амьдралаа төлөвлөж буй хүмүүсийн хувьд энэ нь маш чухал сонголт болж байгаа юм.
Бүтэн өдрийн ангид сурах цаг зав багатай хүмүүст зориулан тэдний хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган өглөөний 06.15 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл цагийн өргөн сонголттойгоор 7 төрлийн ангитай болжээ. Өглөөний анги 06.15-08.15, 08.30-10.30. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30. Оройн цагийн анги 16.30-18.30, 18.30-20.30. 20.30-22.30 хүртэл хичээллэнэ.
Цагийн ангиуд нь урд нь зөвхөн анхан шатнаас эхэлдэг байсан бол энэ удаагийн элсэлтээс анхан, дунд, гүнзгий шатны ангиудтай болсон байна. Бүтэн өдрийн нэгдүгээр шатны ангийг төгссөн оюутнууд, оройгоор гүнзгий ангид суумаар байна гэсэн хүсэлт их гаргадаг тул оройн 16.30-18.30, 18.30-20.30 цагуудад гүнзгий шатны анги хичээллүүлэхээр болжээ.
Хичээллэх өдөр:Ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног.
Цаг: 60 цаг
Түвшин: Анхан шат, Дунд шат, Гүнзгий шат
Төлбөр: 250.000
’’Сондор хилэн’’ төвийн 2017 оны зуны сургалтууд 06 сарын 05, 07 сарын 03, 07 сарын 31-нд эхэлнэ ...
СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1. Насанд хүрэгчдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Хүүхдүүдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөний анги 06.15-08.15
08.30-10.30
2. Өдрийн анги 10.30-12.30
12.30-14.30
14.30-16.30
3. Оройн цагийн анги 16.30-18.30
18.30-20.30
20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
1. VIP СУРГАЛТ
2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
6. ХҮҮХДИЙН АНГИ
7. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
8. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
9. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
10. Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД
Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
WEB: www.sondorkhilen.mn
PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
Та www.sondorkhilen.mn –д хандаж бүртгүүлнэ үү.
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар
-
2017 оны 5 сарын 01
Хуулийн дагуу тэдэнд ял шийтгэл оноосны дараа эх оронд нь албадан буцах байсан ч шүүхээс, 1-рт тэд гэр орноосоо хол газар сурах зорилготой очсон, 2-рт тэдэнд зодуулсан энгийн Солонгос иргэд болон цагдаагийн ажилтнууд гомдолгүй гэсэн төдийгүй тэдэнд хамгийн хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүссэний дагуу ийнхүү мөнгөн торгууль оноосон байна.
-
2017 оны 5 сарын 01
усдыг гүтгэвэл хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулах болсон. Гэхдээ гүтгэсэн гэдгийг хэн тогтоох нь тодорхойгүй. Үнэнийг баримтаар дэлгэхэд гүтгэсэн болгож тайлбарлаад байгаа дарга нарт нь ямар хариуцлагыг, юуны тухай хуулиар хүлээлгэх вэ, хууль батлагчид аа.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралын 300 саяар авсан машин, 24 саяар засвар хийсэн байр, тохижуулахад зориулж худалдан авсан 180 саяын тансаг тавилгын гэрээзэрэгХ.Бадамсүрэнгийн гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй баримтыг дэлгэсэн. Гэтэл эрхэм захирал хэвлэлийнхнийг цуглуулж, камерын өөдөөс харж байгаад “худлаа” гэж хээв нэг ярихыг ард түмэн харлаа.
Та, 300 саяын машин өөрөөс нь өмнө шийдэгдсэн асуудал гэсэн. Тэгвэл худалдан авах гэрээнд таны гарын үсэг дурайдаг. Өмнө шийдэгдсэн асуудлын араас нь гэрээ үйлдэх журам төрийн өмчит аж ахуйн нэгжид мөрдөгдөг хэрэг үү.
Байр тохижуулсан асуудал байхгүй гэсэн. “Өмнөх дарга нарт байр худалдаж авч өгдөг байсан болохоос надад тансагласан зүйл байхгүй ээ” гэж та мэдэгдсэн. Гэтэл “Рийч энержи” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгож 24 сая 687 мянган төгрөгөөр байрны засвар хийх гэрээ, 180 сая 576 мянган төгрөгөөр тавилга худалдан авах гэрээнд мөн л та гарын үсгээ зурж мөнгө шилжүүлэх эрхийг нээж өгсөн байдаг.
ТӨБЗГ-ын дарга танд 10 мянган долларын цалин олгохыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Төрийг төлөөлж Эрдэнэт үйлдвэрийг хариуцдаг газрын даргын үгийг та мөн л үгүйсгэсэн. “Гар дээрээ 3 сая төгрөг авдаг” гэж та хэлсэн.
Тэр ч бүү хэл үйлдвэрийн ерөнхий нягтлангаас баримт гаргуулж харж болно гэж батлав. ”Шахааны Эрдэнэт биш шил толь шиг үйл ажиллагаа нь ариун тунгалаг харагдаж байдаг Эрдэнэт болгоно” гэж уянгалаг хачир нэмсэн.
Гэтэл төрд очсоноос хойш Эрдэнэт үйлдвэр шилэн дансаа хөтөлсөнгүй. “Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэдэг хуулийн заалт таныг захирлаар ажиллах хугацаанд хэрэгжих үү. Өрөө дүүрэн сэтгүүлч цуглуулж, улайх ч үгүй хэлэх худал үг биш, үйлдлээрээ л үзүүлчих эхний шударга алхам чинь энэ хуулийн хэрэгжилтийг хангах шүү дээ.
Сэтгүүлчид бид баримт түшиглэж үнэнийг мэдээлсэн нь,хэвлэлийнхний улаан нүүрийг харж байгаад хэлсэнтаны дээрх үгээр худал болж, бид гүтгэгчид болчихов уу. Тэгвэл би 10 саяар торгуулахад бэлэн. Харин та огцроход бэлэн үү, Х.Бадамсүрэн дарга аа.
Харин таны гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр ХХК” нэртэй 6116231632*2074192 серийн дугаартай тамга дарсан баримт үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, таны үг худал болохыг тогтоох цагт та ямар хариуцлага хүлээх вэ? Сэтгүүлчдийг гүтгэсэн даргад хариуцлага хүлээлгэсэн жишээг өөрөөрөө эхлүүлж чадах уу?
Эх сурвалж:Өдрийн сонин
-
2017 оны 5 сарын 01
“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдрөөс буюу тавдугаар сарын 1-5-ны өдөр Өмнөговь аймагт болно.
-
2017 оны 5 сарын 01
Үзэсгэлэнт бүсгүйчүүд хаврын урт өдрүүдэд арьсаа хамгаалах гэж санаа зовох шаардлагагүй болжээ.
-
2017 оны 5 сарын 01
1. ХОНЬ - ХАРИУЦЛАГААС БИТГИЙ ЗАЙЛСХИЙ
Ерөнхий хандлага: Энэ сард хониныхон эрчтэй урагшлахаа түр азнаж, бүгдийг эргэн харж, цэгнэн дүгнэхийг хүснэ. Амаргүй cap тул тэд гэр бүлийн амьдралдаа ч, ажил төрөл дээрээ ч бэрхшээлтэй нүүр тулгарна.
Ажил мэргэжил: Аливаа чухал ажлыг бусдад найдан даатгалгүй өөрөө гардан хийх нь хүндрэлийг давах хамгийн зөв стратеги болно. Зарим хониныхон бүр назгайрч, өөрийн үүрэгт ажлыг бусдад тохохыг хичээнэ. Хариуцлагаас зайлсхийлгүй үүргээ биелүүл.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтвортой байна. Хөрөнгө оруулалт хийх, томоохон эд зүйл худалдан авахад таатай үе биш тул түр азна. Орлого тогтсон эх үүсвэрээс орж ирнэ. Сарын сүүлээр садан төрөл санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Хайр дурлал, гэр бүл: Дурлалын адал явдал сонирхол татна. Харин гэрлэгсдэд энэ хандлага нь асуудал үүсгэж болзошгүй. Тиймээс жижиг зүйл дээр нэр хүндээ алдах вий.
Эрүүл мэнд: Эрүүл агаарт гарч, биеэ чийрэгжүүл.
2. ҮХЭР - ГАЙХАЛТАЙ САР
Ерөнхий хандлага: Томоохон өөрчлөлт хийх хүслийг өдөөх гайхалтай cap. Зарим нь мөнхийн гэмээр романтик хайр сэтгэлийг хүсэмжилнэ. Тэд шинэ ажилд шилжих буюу ажлаа солих шийдвэр гаргана. Энэ сард үхрийнхэн нэг газраа тогтож суухааргүй хөдөлгөөнтэй байна.
Ажил мэргэжил: Хариуцлагатай хандах шаардлагатай. Ялангуяа бизнесийн саналуудыг нягт нямбай авч үзээрэй. Таныг мэхлэх оролдлого хийгдэж болзошгүй. Хувийн бизнесээ эхлэхийг хүсэгчдэд тохирох cap.
Мөнгө санхүү: Тааруу байна. Санхүүгээ сайжруулахын тулд бүхий л чадвараа дайчлах хэрэгтэй болно. Түншлэлээс мөнгө олох боломжтой байна. Мөн сугалаанд азтай байх магадлалтай.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүнд амьдралыг нь үндсээр нь өөрчлөх романтик учрал тохионо. Ерөнхийдөө хөнгөмсөг хөөрүү болох магадлалтай тул буурьтай байхыг хичээ. Гэр бүлтэй үхрийнхэн шинэ байр сав худалдаж авах бололтой. Зарим нь гэртээ шинэ хүнтэй болно.
Эрүүл мэнд: Анхаарах завгүй байна. Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарах шаардлагатай. Ногоо жимс түлхүү хэрэглэ. Унтахын өмнө усанд орж, эрүүл агаарт салхилж ядаргаагаа тайлж байгаарай.
3. ИХЭР - ТАВ ТУХЫГ ХҮСЭМЖИЛНЭ
Ерөнхий хандлага: Адал явдал, сонирхолтой уулзалтаар дүүрэн cap. Та мөн чанартаа бол амбийцтай, манлайлах дуртай нэгэн. Таны энэ чанар ажил албандаа өсөхөд хэрэг болно. Ихрийнхэн энэ сард илүү гэрсэг болж, тав тухыг хүсэмжилнэ. Тэдний хичээл зүтгэлээр сарын сүүл гэхэд орон гэр нь тухтай, бат бэх цайз шиг болно. Ирээдүйгээ баталгаатай болгох ямар нэгэн ашигтай зүйлийг хийгээрэй.
Ажил мэргэжил: Бүхий л хүсэл мөрөөдөл биелэх cap. Мэдээж ажил төрөл, байр суурь, мөнгө санхүүтэй холбоотой хүсэл мөрөөдөл л дөө. Гэхдээ мэдээж бүх зүйлд тодорхой хэмжээ заагтай хандах ёстой. Харин аз сорих, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Удаан яригдсан гэрээ хэлцэл амжилттай хийгдэнэ.
Мөнгө санхүү: Хангалуун байна Тиймээс хэрэгцээтэй бүх зүйлээ сэтгэл зоволгүй худалдан авч чадна. Итгэл төрүүлэхгүй бизнест хөрөнгө оруулах хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Буцлам дурлалын cap гэж болно. Ихрийнхэн дурламтгай болж, романтик нэг ч болзооноос хоцрохгүй. Хайртай хүнтэй бол хөнгөн хийсвэр байж болохгүй шүү. Гэр бүлтэй ихрийнхэн ханьтайгаа харьцаагаа сайжруулахад онцгой анхаар. Эс тэгвэл салж сарнихдаа хүрч болзошгүй. Илэн далангүй ярилцаж, үл ойлголцлыг арилгаарай. Гэр бүлийн асуудлаа бусдад битгий ярь.
Эрүүл мэнд: Харшил хөдөлнө. Ямар нэгэн зүйлээс харшвал заавал эмнэлэгт очиж, шинжилгээ өгөөрэй. Толгой үе үе өвдөж болзошгүй. Аминдэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэ.
4. МЭЛХИЙ - АЖИЛ АМРАЛТАА ЗОХИЦУУЛ
Ерөнхий хандлага: Ажил амралтаа зөв зохицуулаарай. Ачаалал ихтэй байвч сайтар амрах цаг зав заавал гаргаарай. Хувийн амьдралын хүрээ чухал байр суурь эзэлнэ. Баярт үйл явдал гэр бүлд тохиолдоно. Өөдрөг байвал аз ивээнэ.
Ажил мэргэжил: Ажил төрөл, мөнгө санхүүтэй холбоотой асуудалд шийдэмгий байх шаардлагатай. Санал болгоныг сайтар нягтлан шалгаж байж, шийдвэр гаргаарай. Орлого багатай ажлаас ч татгалзах хэрэггүй. Сарын сүүлээр дарга тань чухал ажил даалгана. Цаг заваа зарсаны хүчинд уг ажлыг амжилттай хийж гүйцэтгэнэ.
Мөнгө санхүү: Амжилттай хийгдсэн ажлаас овоохон мөнгө олно. Ерөнхийдөө санхүүгийн асуудалд хянуур тооцоотой хандаарай. Орлого саатах, бусдад мэхлэгдэх магадлал байгааг анхаар. Мөн зардлаа танахгүй бол мөнгөөр гачигдаж болзошгүй байна.
Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнээ хүлээн зөвшөөрч, өөрийн зарим нэг зан байдлыг засах хэрэгтэй болно. Үзэл бодлоо хамгаалах гэж зөрүүдлэхийн оронд буулт хийх нь ашигтай байна. Тэгсэн цагт хайрттайгаа эвтэй, жаргалтай байх боломжтой болно. Гэр бүлтэй хүмүүс ханьтайгаа сайн харилцаатай байна. Үл ойлголцол арилж, хоёр биенээ халамжлах болно.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ хэт их идэх хортой. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай. Бэртэж гэмтэхээс болгоомжил.
5. АРСЛАН - БУСДЫГ МАНЛАЙЛНА
Ерөнхий хандлага: Эртнээс төлөвлөж байсан зүйлээ ажил хэрэг болгох cap. Арслангийнхан эрч хүчээр дүүрэн байж, бүгдийг манлайлна. Хамгийн гол нь туршлагатай хүмүүстэй зөвлөлдөж, түрэмгий зангаа татаж байвал амжилт ойрхон байна.
Ажил мэргэжил: Шинэ санаа, шинэ арга барилыг ажил төрөлдөө нэвтрүүл. Албан тушаал ахих, байр сууриа бэхжүүлэхийн төлөө хичээх шаардлагатай. Амжилтанд хүрэх боломж байхад бусдад боломжоо бүү алд. Удирдлагаас чухал үүрэг өгнө. Түүнийг нь богино хугацаанд амжилттай хийж дуусгана.
Мөнгө санхүү: Сарын эхээр орж ирэх мөнгө саатах боловч сарын дундаас хойш байдал тогтворжино. Итгэлтэй зүйлд л хөрөнгө оруул. Санхүүгийн асуудлаар түншүүдтэйгээ муудалцахаас зайлсхий. Хэнтэй, хэрхэн түншилж байгаагаас ашиг орлого хамаарна гэдгийг битгий мартаарай.
Хайр дурлал, гэр бүл: Гайхалтай cap. Та олны анхаарлын төвд байна. Үнэхээр сэтгэлд нийцтэй нэгэн байгаа бол бат бэх харьцаа тогтооход болохгүй гэх зүйлгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд сэтгэл санааны дарамтанд орж болзошгүй cap. Асуудлын гол нь таны түрэмгий авирт байгааг ойлгох хэрэгтэй. Ханьтайгаа эв зүйгээ хичээвэл танд л хэрэгтэй.
Эрүүл мэнд: Эрүүл байхын тулд ногоо, загасыг хүнсэндээ түлхүү хэрэглэ. Унтахынхаа өмнө эрүүл агаарт гарч бай.
6. ОХИН - ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛНЭ
Ерөнхий хандлага: Хүсэл мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй заяагдмал авьяас билгээ илэрхийлэн харуулна. Та амьдралаас шинэ сайн сайхан бүхнийг хүснэ. Хэрвээ та зорилгодоо хүрэх итгэл төгс зүтгэх юм бол заавал амжилтанд хүрнэ. Хувийн амьдралын хүрээнд сайн өөрчлөлт орно.
Ажил мэргэжил: Олон сонирхолтой ажилд гар бие оролцоно. Та бусдын хувьд үзэл санааны удирдагч нь болно. Харин бүх юмыг зэрэг хийхээр барьж авбал амжихгүй. Бас удирдлагад тань таалагдахгүй. Танд ямар нэгэн чухал төслийг хариуцуулна. Та бүтээлч хүн гэдгээ харуул. Хамтран ажиллах ашигтай санал хүлээн авна.
Мөнгө санхүү: Хамтран ажиллах ашигтай саналыг хүлээж авсанаар мөнгөөр гачигдахгүй болно. Ажлыг их бага гэж ялгалгүй сэтгэл гарган хийвэл санхүүгийн хувьд хараат бус болно.
Хайр дурлал, гэр бүл: Хайртынхаа хамтаар ямар нэгэн зүйлд суралцахыг хүснэ. Энэ нь бүжиг, гар урлал гээд юу ч байж болно. Харьцаагаа бэхжүүлэхийн тулд зоригтой, идэвхитэй бай. Маргамаар зүйл гарсан ч ухаанаар шийд. Гэрийнхэндээ илүү их анхаарал халамж тавьж, цаг зав гарга.
Эрүүл мэнд: Зүрх судасны систем сул байна. Тиймээс бассейнд орж, өглөөдөө гүйж байгаарай. Өөрөө өөрийгөө эмчлэх нь үр дүн муутайг анхаар. Халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орох нь таныг сайн чийрэгжүүлнэ
7. ЖИНЛҮҮР - ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН САР
Ерөнхий хандлага: Үйл явдлаар дүүрэн cap. Толгой эргэм хурдтайгаар юмс өөрчлөгдөж, таныг гайхашруулна. Өөрчлөлтөд бэлэн биш байлаа ч баяр хөөртэйгээр хүлээж ав. Эргэн тойронд байгаа хүмүүстээ дүн шинжлэл хийж, ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх хэрэгтэй болно. Өөрийнхөө үнэ цэнийг дээшлүүлэхэд анхаарч ажилла.
Ажил мэргэжил: Залхуурч хойш суухгүй бол хөдөлмөр тань зохих ёсоор үнэлэгдэнэ. Зарим тань тушаал дэвшинэ. Төлөвлөгөөгөө бусдад ярих хэрэггүй. Дотроо сайтар бодож боловсруулж байгаад хэрэгжүүл. Хуучин түнш хамтран ажиллах санал тавина. Бие биенээ мэдэх юм чинь болохгүй нь юу байх вэ.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал сайн байна. Тиймээс жинлүүрийнхэн сэтгэл хангалуун байна. Гэхдээ мөнгө хэзээд илүүддэггүй болохоор орлогоо нэмэгдүүлэх арга замыг хай. Удирдлагадаа хандаж цалин хөлсөө нэмэгдүүлэх хүсэлтийг тавь. Таны санаснаар болох магадлал өндөр байна.
Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнтэйгээ сайхан харьцаатай байж, цагийн ихэнхийг хамтдаа өнгөрүүлнэ. Зарим тань гэрлэх шийдвэр гаргана. Гэр бүлтэй хүмүүсийн тухайд дэл сул ярианаас болгоомжил. Ханийн тань чихэнд таагүй үг яриа хүрч болзошгүй. Асуудлыг хүндрүүлэлгүй бага дээр нь шийд.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ халдварт өвчин, хоолны хордлогоос сэргийл. Хувийн ариун цэврийг чандлан сахиж, хүнсний чанартаа анхаар.
8. ХИЛЭНЦ - МӨРӨӨДӨМТГИЙ БОЛНО
Ерөнхий хандлага: Амьдралд тань томоохон ул мөр үлдээх хүнтэй таарна. Ер нь та энэ сард их мөрөөдөмтгий болж, хаа нэг тийшээ явахсан гэж эрмэлзэнэ. Зориглоод үзэхэд болохгүй юм юу байгаа юм бэ.
Ажил мэргэжил: Санаачлагатай байх cap. Байгууллагынхаа ажил төрлийг сайжруулах санаа оноо төрвөл зоригтойгоор даргадаа мэдэгд. Таны авьяас боломжийг зохих ёсоор үнэлэх боломжийг олго. Мэдлэг чадвараа сайжруулахад тохиромжгой үе.
Мөнгө санхүү: Сайнгүй байна. Мөнгөтэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх хэрэгтэй болно. Энд бусдаас тус эрэх хэрэггүй. Зарим тань илүү цагаар ажиллаж, орлогоо нэмэгдүүлнэ. Ямар ч нөхцөлд зээл аваад хэрэггүй. Харин зардлаа танаж, зарцуулалтаа хяна.
Хайр дурлал, гэр бүл: Гэнэтийн дурлалтай тулгарч болзошгүй. Таны шинэ хайрын эзэн хамт ажилладаг юм уу, найзлаад удсан нэгэн байх бололтой. Хэрвээ та эрх чөлөөтэй бол сэтгэлээ илчлэхэд болохгүй юмгүй.
Харин гэр бүлтэй хүний хувьд энэ хайр олон асуудал дагуулна. Гэр бүлээ эрхэмлэдэг бол дэмий явдлаас зайлсхий.
Эрүүл мэнд: Онцын санаа зовох зүйл байхгүй ч ядарсанаас үүдэлтэй хямрал нүүрлэнэ. Тиймээс ажил амралтаа хатуу чанд зохицуулж, сайтар амарч байхыг зөвлөе.
9. НУМ - ХҮСЭЛ БИЕЛНЭ
Ерөнхий хандлага: Хувиараа бизнес эрхлэгчдэд ээлтэй cap. Ажил хэргийн харилцаа холбоо бэхжинэ. Дурлалын талбарт аз гийж, үл ойлголцол, итгэлгүй байдал арилна. Гэрлэж амжаагүй хүмүүс сонирхлыг нь татах нэгэнтэй учирна. Хуучны найз нөхөдтэйгээ уулзаж, сайхан дурсамжаа сэргээнэ.
Ажил мэргэжил: Хүсэл мөрөөдөл, боломж бололцоо, авьяас чадвараа бусдад илэрхийлэн харуулахаас эмээх хэрэггүй. Удирдлагадаа шинэ санал санаачлагыг зоригтой дэвшүүл. Шинэ мэргэжил эзэмших, мэргэшүүлэх сургалтанд хамрагдахад таатай.
Мөнгө санхүү: Боломжийн cap. Орлого тогтмол орохын зэрэгцээ шагнал урамшуулал хүртэнэ. Гэхдээ ар гэртэй холбоотой зардал ихсэх болохоор тооцоотой байсан нь дээр.
Хайр дурлал, гэр бүл: Хамт ажилладаг хүндээ сэтгэл алдарч болзошгүй. Хэрвээ та дурлаад удаж байгаа бол одоо сэтгэлээ илчлэх цаг. Гэрлэгсдийн хувьд мөнгө санхүүтэй холбоотой маргаан гарна. Нумынхан буулт хийж, ухаалаг бамвал сайн.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ халуун хүйтэн шүршүүрт орж, биеэ чийрэгжүүл. Хүнсэндээ жимс ногоо голлон хэрэглэ.
10. МАТАР - АМЖИЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА
Ерөнхий хандлага: Гайхалтай сайн cap. Ажил мэргэжлийн хүрээнд амжилтанд хүрэхийн зэрэгцээ хайр дурлалд ч одтой байна. Таны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, санхүүгийн хувьд бусдаас хараат бус болно. Хэрвээ матрынхан бардам зангаа дарж явах юм бол амжилт хүлээж байна.
Ажил мэргэжил: Ажил ихтэй ч үр дүн сайтай байна. Та салбарын эрхлэгч ч юм уу, хэлтсийн даргын албан тушаалд дэвшиж, цалин хөлсөө нэмүүлнэ. Гэхдээ ажил амралтаа зөв зохицуулахад санаа тавь. Матрынхны санаачлагатай чанар удирдлагад нь таалагдах бол хамт ажиллагсдын атааг хөдөлгөж болзошгүй.
Мөнгө санхүү: Сайн байна. Тиймээс матрынхан үрэлгэн болох хандлагатай. Орлогынхоо тодорхой хэсгийг хүүхдийнхээ боловсролд зориулах хэрэгтэй болно. Хэрвээ мөнгөн ашигтай ажил санал болговол татгалзах хэрэггүй. Мөн буяны ажилд тодорхой хэмжээний хандив өгвөл сайн байна.
Хайр дурлал, гэр бүл: Сэтгэл санаа тавгүйтнэ. Амрагтайгаа хэл амаа ололцоход амаргүй байна. Тиймээс ганцаар байж, бодол санаагаа цэгцэл. Гэр бүлтэй матрынхан хүлээцтэй байж, ханьтайгаа эвтэй байхыг хичээ. Ахуйн асуудлаас үүдэлтэйгээр хоёр тийшээ харж болохгүй биз дээ. Хоёр талын садан төрлийн асуудалд амаа мэдэж хандахгүй бол жинхэнээсээ муудалцана.
Эрүүл мэнд: Сайн байна. Тиймээс төлөвлөсөн бүх ажлаа амжилттай хийж чадна. Эрүүл агаарт ойр ойрхон гарч, сүү их ууж бай. Хорт зуршлаасаа салахад сайн үе. Таргалаад байгаа бол дэглэм барихад яг тохирсон цаг.
11. ХУМХ - ҮР ШИМЭЭ ХҮРТЭНЭ
Ерөнхий хандлага: Хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэх cap. Зарим нэг жижиг сажиг алдаагаа засах хэрэг гаравч тэр болгон эргэж буцаад байх шаардлага үгүй. Ойр дотны хүмүүс гэнэтийн бэлэг барьж баярлуулна. Ерөнхийдөө та энэ сард анхаарлын төвд байна. Азтай боломжтой гарахад алдалгүй барьж аваарай. Өвөрмөц сэтгэж чадвал амжилт хажууд тань байна. Энэ сард олон сайхан боломжууд таныг тосч байгаа ч танаас хурд, ухаан хоёр шаардана.
Ажил мэргэжил: Амаргүй cap. Төсөл төлөвлөгөөгөө бусадтай хуваалцах хэрэггүй, учир нь та чухал санаагаа алдаж, өсч дэвжих боломжгүй болно. Бүтээлч сэтгэлгээний үйл ажиллагаа үр дүнтэй байна. Ажил төрөлтэй холбоотой мэдлэг чадвараа нэмэгдүүлэхэд таатай үе. Харин ахиж дэвших төлөвлөгөө байгаа бол түр хүлээнэ.
Мөнгө санхүү: Мөнгөний асуудалд ухаалгаар хандаарай. Учир нь ойр дотны хүмүүстэй холбоотой зардал гарна. Хэрвээ та үрэлгэн байх юм бол сохор зоос ч үгүй үлдэнэ. Хөрөнгө оруулалт хийх, үнэтэй эд зүйл худалдан авах цаг үе биш. Харин гэр орноо засч тохижуулах нь ухаалаг зардал болно. Гэхдээ л дахин дахин тооцож үзээрэй.
Хайр дурлал, гэр бүл: Сэтгэл хөдлөлөөр дүүрэн cap. Та романтик мөрөөдөлд автаж гэртээ тогтож сууж чадахгүй байна. Гэхдээ таныг ашиглах санаархал бүхий хүнээс зайгаа авахыг зөвлөе. Зарим хумхынхан гэр бүлээ батлуулахаар зориг шулуудна. Гэрлэгсдийн хувьд ахуйн асуудал хамгийн түрүүнд тавигдана. Мөн хүүхдэдээ анхаарал тавих хэрэг гарна. Хэдий завгүй байсан ч гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч амарч бай.
Эрүүл мэнд: Нэг их санаа зовоохоор зүйл байхгүй. Гэхдээ ажил амралтаа зохицуулахгүй бол мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Мөн даарч хөрсөнөөс үүдэн ханиад томуу тусах магадлалтай. Тиймээс дархлаа дэмжих, ядаргаа тайлах эм хэрэгсэл хэрэглээрэй. Хоолны дэглэм, спорт, аминдэм одоо танд хамгаас илүү хэрэгтэй зүйл.
12. ЗАГАС - МӨРӨӨДӨЛ БИЕЛНЭ
Ерөнхий хандлага: Хүсэл мөрөөдөл биелж, төлөвлөгөө хэрэгжих сайн cap. Мэдээж зорилгодоо хүрэх зам дардан байхгүй ч өөдрөг үзлээ битгий гээгээрэй. Энэ сард загасныхан итгэл найдвар, романтик мөрөөдлөөр дүүрэн байна.
Ажил мэргэжил: Мэргэжлийн хүрээнд амжилт олохын тулд өөрийн бүхий л авьяас чадвар, туршлагаа дайчлах шаардлагатай. Хувиараа бизнес эрхлэгчид ширүүн өрсөлдөөн дунд ажиллана. Хэн нэгэн таны талаар хов жив гаргаж байна. Энэ нь таны баир суурийг эзлэхийн төлөөх явуулга. Тиймээс хянуур байж, бусдын идэш бүү болоорой.
Мөнгө санхүү: Тогтвортой байна. Гэхдээ хянуур тооцоотой байхад илүүдэхгүй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд хөрөнгө оруулбал үр ашигтай. Сарын сүүлээр бусдад зээлдүүлсэн мөнгөө эргүүлж авна.
Хайр дурлал, гэр бүл: Хувийн амьдралын хүрээнд сэтгэл догдлуулсан мөч нэг бус удаа тохионо. Ганц бие хүмүүс романтик мөрөөдөлд автана. Идэвхитэй эрэл хайгуул хийвэл ханиа олох боломжтой. Гэр бүлтэй хүмүүст амаргүй үе. Хань, садан төрөлтэй харьцаа хүндрэнэ. Тэд таны амьдралд хөндлөнгөөс дэндүү оролцоод байгаа юм шиг санагдаж болзошгүй.
Эрүүл мэнд: Жимс ногоог хүнсэндээ илүү их хэрэглэ. Явган аялал, хөдөлгөөнт хэв маяг эрч хүчээр цэнэглэж өгнө.
-
2017 оны 5 сарын 01
БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй
-
2017 оны 5 сарын 01
Египет улсын Кайр хотод эмэгтэй буудлагын олон улсын тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний гурван байрлалаас буудах дасгалд манай улсын тамирчин
-
2017 оны 5 сарын 01
“Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр” буюу маргааш /2017.05.01/ МҮЭХ-ноос тайван жагсаал зохион байгуулах болжээ.
-
2017 оны 5 сарын 01
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийсэн.
-
2017 оны 5 сарын 01
Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.
-
2017 оны 5 сарын 01
Өнөөдөр төлөвлөгөөний дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно.
-
2017 оны 5 сарын 01
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 01
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч агаар хуурайших тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2017 оны 5 сарын 01
Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.
-
2017 оны 5 сарын 01
... Цөмийн зэвсэгт 5 орон, хүчирхэг армитай нь ШОНХОРУУД Л энхтайваныг хүчээр барьж байгаа биз дээ. Энэ муу тагтаа бол хүний хоол булцаалддаг ямарч ид шидгүй, хулгайч, бэлэнчлэх сэтгэлгээтэй, паразит шувуу...
-
2017 оны 5 сарын 01
... Эрх мэдэл булаалдан, төр самарсан овилгогүй амьтны дараа харин ч ёстой нэг хувилгаан бурхан шиг дөлгөөн, нас бие тогтсон намбатай, жинхэнэ ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон буянтай Ерөнхийлөгчтэй болох нь гэсэн «бор шувуу» ч нисгэж болно, ард олныг ч «хошгоруулж» болно гэдгийг тэд тооцсон байгаа...
-
2017 оны 4 сарын 30
Аpple”-ийн автомат жолоодлоготой автомашины зураг анх удаа олон нийтэд ил боллоо. Энэ нь тус корпораци автомат жолоодлоготой автомашинаа Калифорнид турших зөвшөөрлөө авснаас хоёр долоо хоногийн дараа ийнхүү нийтэд дэлгэж байна.
-
2017 оны 4 сарын 30
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хаягдал эд зүйлээр хөгжимддөг АНУ-ын “Vocal Trash”