зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4423 4424 4425 4426 4427 4428 4429
  • НТТТ-өөс анхааруулж байна: Халуунд хэт хөлдүү зайрмаг, ундаа ууж болохгүй
    2017 оны 7 сарын 03
    Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй.
  • Танилц: Баяр наадмаар ажиллах хилийн боомтуудын хуваарь
    2017 оны 7 сарын 03
    Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрахаар болжээ.
  • Удаан цагаар тээврийн хэрэгсэл жолоодвол харах мэдрэмж буурч, анхаарал сулардаг
    2017 оны 7 сарын 03
    Аялал жуулчлал, амрал зугаалгын улирал ирсэн мөн удахгүй улсын болон аймгуудын баяр наадам, тэгш ойнууд тохиож үргэлжилсэн бүх нийтийн амралтын өдрүүдэд иргэд гэр бүл найз, нөхөд, хамт олноороо хөдөө орон нутгийг ихээр зорьдог билээ.
  • Үндсэн хуулийн Цэц хуралдана
    2017 оны 7 сарын 03
    Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 6-ны өдөр буюу ирэх пүрэв гарагт Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товложээ.
  • Наадамчдад зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар”-ыг байрлуулна
    2017 оны 7 сарын 03
    Нийслэлийн хэмжээнд 2017 онд хийгдэх Замын тэмдэг, тэмдэглэгээний ажлын явц нийт дүнгээрээ 54 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

  • ”Дээлтэй Монгол наадам” энэ сарын 10-нд болно
    2017 оны 7 сарын 03
    ”Дээлтэй Монгол наадам” энэ сарын 10-нд болно
  • ”Galaxy Note Fe” загварын гар утсыг энэ баасан гарагт танилцуулна
    2017 оны 7 сарын 03
    ”Samsung Electronics” компани зах зээлээс эргүүлэн татсан ”Galaxy Note 7” гар утасны ашиглагдаагүй эд ангиар хийсэн ”Galaxy Note Fe” загварын гар утсыг энэ баасан гарагт БНСУ-ын зах зээлд танилцуулахаар болжээ.
  • Боловсролын үзэсгэлэн яармаг баасан гараг хүртэл явагдана
    2017 оны 7 сарын 03
    “Шинэ элсэлт- шилдэг боловсрол 2017” боловсролын үзэсгэлэн СТӨ-гийн Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.
  • СЕХ: Баян-Өлгий аймагт ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
    2017 оны 7 сарын 03
    Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийж байна. ”Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажил сайн хангагдан, явж байгаа. Аймаг, нийслэл
  • Л.Ганболд: Эрхтэн шилжүүлэн суулгууллаа гээд иргэд ядуурч болохгүй
    2017 оны 7 сарын 03
    Монгол эмч нар “ Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг” Монголдоо нутагшуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өдөр тутам хэрэглэдэг технологи болгохоор зорин ажиллаж буй.

    Энэхүү ажлыг эхлүүлэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч нарыг Монголд урьж хамтран ажилласан түүхтэй. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь олон төрлийн салбарын нэгдэл төдийгүй анагаахын шинжлэх ухааны технологийн дэвшил, мэргэжлийн баг хамт олны ажил билээ. Энэ ажлын хүрээнд “ Эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын Олон улсын хоёрдугаар хурлыг долоодугаар сарын 9, 10 –ны өдрүүдэд Blue Sky-д зохион байгуулахаар болжээ. Энэ талаар АШУҮИС-ийн Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлэг судлалын тэнхмийн эрхлэгч, профессор Л.Ганболдтой ярилцлаа.

    Монгол эмч нар, “Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо” Азийн болон бусад олон орны эмч нарын багтай хамтран энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь сонирхол татлаа. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

    “Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо” ТББ нь мэргэжлийн эмч нарын багтай хамтран тус хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус холбооны тэргүүнээр Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат их эмч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний мэс заслын тасгийн зөвлөх Д.Нямсүрэн ажиллаж байна. Бид энэхүү олон улсын хурлаараа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ололт амжилтын талаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, энэ салбарыг тэргүүлж яваа мэргэжлийн эмч нартай санал бодлоо солилцох, туршлага хуваалцах боломжтой томоохон хэмжээний хурал болно гэж харж байгаа. Манай улсын хувьд одоогийн байдлаар элэг, бөөр, ясны улаан чөмөг, үйдэл эс шилжүүлэн суулгаж байна.

    Олон улсдаа нэр хүндтэй мэс заслын эмч нар нэг дороо цугларна гэж ойлголоо. Тэгвэл энэ хурлын гол ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?

    Энэ хурлыг өөрийн улсдаа зохион байгуулснаар Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь архаг өвчний төгсгөлийн шатанд хэрэгжүүлдэг, төгс эмчилгээнд тооцогддог бөгөөд үүнийг олон улсын төвшинд хэрхэн хүргэх аргачлалыг хамтдаа хайж байгаа хэрэг.
    Олон улсын тодотголтой уг хурлыг ЭМЯ, УНТЭ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын холбоо, Япон, Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Rafael international байгууллага, Vitallink зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Эдгээр зохион байгуулагчдаас гадна Эрхтэн шилжүүлэн суулгах эмч нарын дэлхийн холбооны тэргүүлэгчид, нийгэмлэгүүдийн удирдлагууд, эмч, мэргэжилтэн, судлаачид гээд 50 гаруй төлөөлөгчид оролцоно.

    Энэ хурлыг өөрийн улсдаа зохион байгуулснаар Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь архаг өвчний төгсгөлийн шатанд хэрэгжүүлдэг, төгс эмчилгээнд тооцогддог бөгөөд үүнийг олон улсын төвшинд хэрхэн хүргэх аргачлалыг хамтдаа хайж байгаа хэрэг. Хоёрдугаарт, энэ эмчилгээ нь анагаах ухааны шинэ ололт амжилт, технологи дээр суурилдаг. Энэ эмчилгээг хийхийн тулд донорын асуудал хамгийн чухал байр суурийг эзэлж байна. Донор эрхтэнийг зөв хүнд нь, таарсан цаг хугацаанд нь сонгож, шуурхай шийдвэр гаргах гэдэг их чухал. Тиймээс донор эрхтэний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахын тулд олон улсын хүрээнд харилцаа холбоог тогтоох шаардлагатай. Тиймээс бид энэ талаар олон улсын туршлагыг сонсох, асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд саналаа тавина.

    Монгол Улсын хувьд эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг нэлээд хол сонсогддог. Яагаад гэвэл манай иргэд гадаад орнуудыг ихэвчлэн зорьж энэ эмчилгээг хийлгэдэг?

    Өнөөдөр Монгол эмч нарын мэдлэг, чадвар олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн гэдгийг энд онцлох хэрэгтэй. Ялангуяа мэс засалчдын эмч нарын мэдлэг, чадвар үнэхээр сайжирч өндөр технологийг ашигласан нарийн төвөгтэй эмчилгээг хийх бололцоо бүрдсэн. Тиймээс манай улсын хувьд өөрсдөө эрхтэн шижүүлэх мэс заслыг хийх цаг нь болсон, хийж ч байгаа. Одоо хийхгүй бол бид хэзээ хийх вэ. Тиймээс Монгол эмч нарын цаг болжээ гэж ойлгох хэрэгтэй.



    Тэгвэл Азийн орнуудын аль төвшинд нь манай эмч нар байна вэ?

    Монгол Улс хөгжлийнхөө үе шатаар буурай хөгжилтэй орнуудаас дунд хөгжилтэй улс орнуудын эгнээнд ороод төдийлэн удаагүй байна. Мэс заслын тусламжийн зохион байгуулалт, хүртээмж, эмчилгээ үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдээр дунд хөгжилтэй орнуудны дундаас манай улс жишиг орон болсон.

    Мэс заслын хөгжил тогтвортой хөгжлийн эрин үед ямар байх вэ, дэлхий дахины мэс заслын яаралтай тусламжийг ямар төвшинд, хэрхэн хүргэх вэ гэдгийг 5 тивийн нэр хүнд бүхий 25 эрдэмтэд, судлаачид хамтарч чуулга зохион байгуулж дээрх зорилтыг тодорхойлсон. Энэ чуулган дээр Монгол Улсыг мэс заслын тусламжаа амжилттай хөгжүүлсэн жишиг улс болгон зарлаж, сайн үнэлгээ өгсөн.

    Цаашдаа дундаас дээш хөгжилтэй орнуудын дундаас Мексик улс, харин дундаас доош буурай хөгжилтэй орнууд Монгол Улсын жишигт хүрэхийн тулд хэрхэн ажиллах, ямар туршлага, ололт амжилтыг нь хуулбарлан хэрэгжүүлэх, хэдий хэрийн хөрөнгө зарцуулах шаардлагатайг тооцооолж гаргасан. Манай улсын хувьд 21 аймгийн бүх нэгдсэн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байдаг. Энэ нь орон нутагт амьдарч байгаа иргэдийн мэс заслын тусламжийг жигд, хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой нэгжүүд мөн. Мэс заслын өрөөнд хэн бүхэн орж үзээгүй тул энэ салбарын үйл хэрэг хэрхэн явагдаж байгааг иргэн бүр мэдээд байх боломжгүй ч дэлхий дахинд монгол эмч нарын ур чадварыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болно. Үүнээс гадна дархлаа судлал, лабораторийн болон анагаах ухааны олон салбарын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар өндөр түвшинд хүрсний үр дүнд өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар хийж нутагшуулан ажиллаж байна. Бид “Монгол эмч, Монгол хүнд, Монгол нутагтаа шаардлагатай бүх тохиолдолд, эрхтэн шилжүүлэн суулгаж эмчлэх” эрхэм зорилгын дор нэгдэж ажиллаж байна.

    Манай улс хамгийн анх ямар эрхтэнг шилжүүлэн суулгасан байдаг вэ?

    Одоо ажиллаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг 2006 онд анх удаа бөөр шилжүүлэн суулгасан. Түүнээс хойш одоогийн байдлаар 135 иргэн шинэ бөөртэй болсон.
    Одоо ажиллаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг 2006 онд анх удаа бөөр шилжүүлэн суулгасан. Түүнээс хойш одоогийн байдлаар 135 иргэн шинэ бөөртэй болсон. 2011 онд Солонгос эмч нарын багтай хамтран элэг шилжүүлсэн. Тэд эхлээд бүх дэд бүтэц, багаж хэрэгслээ авчрахын тулд онгоц дүүрэн ачаатай ирдэг байв. Тэгвэл одоо ингэх шаардлагагүй болсон. Манай эмч нарын баг өөрсдөө бие даан элэг шилжүүлэн суулгаж сурсан, шаардлагатай гэж үзвэл Солонгосоос ганц хоёр эмч нар ирдэг. Элэг шилжүүлэн суулгалт дээр Монгол Улс 49 дэх орон болсон. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бусад мэргэжлийн судалгааны байгууллагууд ямар оронд, ямар эрхтэнг шилжүүлэн суулгаж байгаа тал дээр анхаарал тавин ажилладаг. Энэ ажлын хүрээнд манай эмч нар жил бүр тайлангаа гаргаж өгдөг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дэлхийн хэмжээнд мэдээ мэдээллээ гаргаж, дүгнэн цэгнэдэг юм.

    Эрхтэн шилжүүлэн суулгахад донорын асуудал их чухал. Манайхан ярьдаг л даа. Бидэнд бүтэн эрхтэн гэж байдаг юм уу гэж. Тиймээс доноруудыг бэлтгэхэд ямар асуудал гардаг вэ. Мэдээж мэс заслын хэдэн эмч нар тойрч сууж байгаад донор олчихно гэж байхгүй биз дээ.

    Донор хаанаас олох вэ гэдэг дээр нэг л зөв хариулт бий. Энд илэн далангүй ярихад хүн бүр амьдралын төгсгөлийг үздэг жамтай. Энэ тохиолдолд нас барсан хүний эрхтэнийг авч “амьгүй донор” болгох бололцоотой.
    Донор хаанаас олох вэ гэдэг дээр нэг л зөв хариулт бий. Энд илэн далангүй ярихад хүн бүр амьдралын төгсгөлийг үздэг жамтай. Энэ тохиолдолд нас барсан хүний эрхтэнийг авч “амьгүй донор” болгох бололцоотой. Ялангуяа тархины гэмтэл ослын улмаас нас барж буй хүний тархины үйл ажиллагаа сэргэх боломж байдаггүй. Өөрөөр хэлбэл, тархи нь аль хэдийнээ ажиллахаа больсон (бидний хэллэгээр тархины үхэлтэй болсон) тохиолдолд бусад эрхтэнүүд нь эрүүл байх нь элбэг. Тиймээс тархины үйл ажиллагаа зогсож, үхэжсэн үед тусгай зөвшөөрөлтэй туршлагатай эмч нарын баг зөвлөлгөөн хийж шийдвэр гарган тухайн цогцосноос донор эрхтэн авах боломжтой. Үүнийг дэлхий дахинд хамгийн зөв арга гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүн бурхны хутгийг олсон хэдий ч нэг хүнд эрүүл эрхтэнээ бэлэглэх замаар амьдрал бэлэглээд явж байгаа гэсэн үг. Ийм учраас энэ бүхнийг иргэд их зөв ойлгох хэрэгтэй юм.

    Та эмч хүн болохоор асуудлыг сайн мэдэж байгаа байх. Гэхдээ манайхан Монгол ёс заншлаа бодохоор нэг л бууж өгөхгүй сэдэв байж магадгүй?

    Энэ бол үнэн. Монголчууд бусад орнуудаас өөр зан зашилтай. Тухайн хүнээ хүндэтгэх үүднээс цогцост нь хамаагүй хүрэхгүй, дал мөрөн дээрээ өргөж хүндлэж оршуулдаг ард түмэн. Энэ нь нэг ёсондоо тухайн хүнээ хайрлаж, хүндэтгэж байгаагийн илрэл. Хэдийгээр бодит амьдрал дээр ийм байгаа хэдий ч түүний цаана амьдрахыг хүссэн, эрхтэн шилжүүлэн суулгуулах ээлжээ хүлээсэн мянга мянган хүн үлдэж хоцордог нь жам. Тиймээс “нас барсны дараа миний эрхтэнийг шилжүүлэн суулгахыг зөвшөөрнө” гэсэн гэрээслэл-картыг биедээ хадгалаж явдаг иргэн бүхий улс орон олон байдаг. Ойрын хүний эрхтэний өглөгийг зөвшөөрч донор болгуулахын тулд та бүхнээс их зориг, тэвчээр шаардагдана. Үүнд иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хүмүүнлэгийн гэгээрэл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Элдэв осол гэмтэл зэргийн улмаас бурхны хутгийг олсон хэн нэгэнд хэрэгтэй эрхтэн үлдсэн байдаг, тэр эрхтэнийг архаг өвчинд нэрвэгдсэн хэн нэгэнд шилжүүлэн суулгах боломтой гэдгийг энд хэлж байна. Энэ бүхнийг орчин цагийн эмчилгээний аргаар шийдэх боломжтой, хэн нэгний өглөгөөр түгээсэн эрхтэн өөр хэн нэгэнд амьдрал хайрладаг гэдгийг л ойлгуулахыг зорьж байгаа юм.

    Засгийн газрын зүгээс ч юм уу, эсвэл хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулвал донорын асуудлыг шийдэх гарц байж болох уу?

    Төр засгийн зүгээс анхаардаг. Донорын хуулийн шинэчилсэн найруулга явагдаж байна. Хуулийн тайлбар, дагалдан гардаг олон дүрэм журмын хүрээнд манай улсад амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийхийг нэлээд дэмжих боломж бүрдэх байх. Гэхдээ үүний зэрэгцээ нэг асуудал бий. Энэ нь эрхтэний наймаа, хүний наймаа гэж хоёр зүйл байна. Энэ асуудлууд хууль хяналтын байгууллага, нийгмийн анхаарлын төвд байдаг. Хүний наймаа хэмээх ойлголт нь эрхтэн шилжүүлэн суулгахтай шууд холбоо хамааралгүй. Донорын хуулийн хүрээнд эрхтэний наймаа гэдгийг нь анхаарч үзнэ. Жишээ нь, баян хүн өвдлөө гэхэд ядуу нэг нь түүнд эрхтэнээ худалдах боломжийг хязгаарлах, эрхтэн худалдахыг хориглох тухай ойлголт мөн. Ялангуяа энэ байдал хөгжил буурай орнуудад элбэг тохиолддог. Тийм учраас үүнийг хуулийн байгууллагууд хүний наймаа, эрхтэний наймаа гэдгийг ялган салгаж үзэж шалгадаг болсон. Иймээс энэ хоёр заагийг мөн л олох ёстой. Дэлхий дээр цогцсоос эрхтэн шилжүүлэн суулгадаг орнуудаас хамгийн нэгдүгээрт Испани улс байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулдаг. Манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгах, нутагшуулах тал дээр их анхаарч ажиллаж байна. Эмч бидний хүсээд байгаа нэг зүйл бол монгол эмч, монгол хүндээ, монгол хүнийхээ эрхтэнг суулгадаг энэ үйл ажиллагаагаа өргөтгөөд өдөр тутмын практик үйл ажиллагаа, эмчилгээний түгээмэл арга болгох юмсан гэж зорьж байгаа. Бид яагаад заавал гадаад орныг зорьж хамаг мөнгөө зарлагадах ёстой юм.

    Нэг эрхтэн шилжүүлэн суулгахад хэчнээн зардал гардаг юм бол оо. Монголын дундаж ханш гэж байдаг уу. Манайхан гадаад орнуудыг зорьж эмчлүүлж байгаа нь монгол эмч нартай итгэдэггүй юм болов уу?

    Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ өндөр зардалтай. Энэ эмчилгээний үнэ ханшийг тогтоохын тулд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн санхүүгийн мэргэжилтнүүд мэс заслын үеэр бидэнтэй хамт байдаг. Энэ нь хэчнээн төгрөгийн төсөв орж байгааг хянаж байгаа юм. Харин эмч нар бид юу гэж боддог гэхээр тухайн өвчтөн эрхтэн шилжүүлэн суулгалаа гээд ядуурах ёсгүй, санхүүгийн хямрал, дарамтанд орох ч ёсгүй гэдэг. Даатгалын байгууллагуудтай хамтран эрүүл мэндэд, өвчтөн түүний гэр бүлийнхэнд ээлтэй системийг хайж байна.
    Манай эмч нарын баг эрхтэн шилжүүлэн суулгахад яаж оролцдог юм бэ. Бэлтгэгдсэн баг гэж байдаг уу?

    Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг гэж бий. Энэ багийнхан Нэгдүгээр эмнэлэг дээр байрлаж байна. Тус багт Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлэг, Гэмтэл Судлалын Үндэсний төвийн эмч нар багтдаг. Манай улсын хувьд анхбөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдаж байв. Энэ багийг Англи улсын иргэн, өөрийн улсдаа анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг үндэслэсэн хүний нэг болох Морис Слапак байгуулж байлаа. Үүний дараа 2011 онд Солонгос улсын эмнэлгийн багтай хамтарч элэг шилжүүлэн суулгах багийг байгуулсан.

    Эрхтэн шилжүүлэн суулгуулахад шууд л эрүүл болдог гэлээ. Тэгвэл хэдэн нас хайрладаг юм бэ?

    Шинээр эрхтэн шилжүүлэн суулгуулаад одоо хүртэл сэрүүн тунгалаг хүмүүс байгаа. Дэлхий дээр анх удаа бөөр шилжүүлэн суулгуулсан иргэн одоо хүртэл байгаа гэсэн баримт байна. Хэчнээн удаан нас наслахыг хэлж мэдэхгүй ч энэ эмчилгээ маш онцлогтой. Эрхтэн шилжүүлэн суулгасан бол шууд л эрүүл хүн болно. Мэс заслын дараа нэг дархлааны эм уудаг юм. Түүнийгээ уугаад байхад амьдраад л байна шүү дээ. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгалт гэдэг бол дахин амьдрах, амьдралын чанар эрс сайжрахын эх үндэс юм.

    Монголын үнэн В.Сарантуяа
  • Засгийн газрын үнэт цаасны арилжааг маргааш явуулна
    2017 оны 7 сарын 03
    Монголын Хөрөнгийн бирж гурван төрлийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд явуулах болсноо мэдэгдлээ.

  • МАН-ын Удирдах зөвлөл өрийн асуудлаар хуралдсан уу
    2017 оны 7 сарын 03
    Хуваарь ёсоор УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах байсан ч хуралдаагүй. Харин АН-ын бүлэг хуралдаж, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга сонгогдсон тохиолдолд ард иргэдээ зээлийн дарамтаас гаргах тухай асуудлыг хэлэлцсэн.
  • Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авах өргөдлийг гэр хороолол, дэд бүтцийн газар хүлээн авна
    2017 оны 7 сарын 03
    Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү сангийн журам батлагдан, хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс буюу өнөөдрөөс авч эхлээд байна. Тиймээс Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугч иргэд өнөөдрөөс эхлэн Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өөрийн биеэр очиж өргөдлөө өгөх боломжтой болж байна.

    Хотын дарга энэхүү санг зарласнаас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гэр хорооллын дэд бүтцийн газар маш олон иргэн утсаар болон өөрийн биеэр ирж хамрагдах хүсэлтээ илэрхийлж байгаа аж. Үүнээс харахад энэхүү үйл ажиллагаа иргэдэд хүрч, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн арга хэмжээ болж чадлаа гэж үзэж байна. Сан байнгын үйл ажиллагаатай байх юм байна.

    Эцэст нь хэлэхэд, чөлөөлөгдөж байгаа газар дээр иргэддээ зориулж цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөж байгаа. Мөн эдгээр газарт төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барих болно.

  • ”Сүүж ” уулын тахилга барилдаанд Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүллээ
    2017 оны 7 сарын 03
    Сүүж уулын тахилга наадамд хүчит 64 бөх барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын залуу заан
  • LIVE: СЕХ-ноос мэдээлэл хийж байна
    2017 оны 7 сарын 03
    Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд хэвлэл мэдээллийнхэнд зориулан мэдээлэл хийж байна. Энэхүү мэдээлэл хийхэд Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга оролцоно гэсэн мэдээлэл байна.
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс СЕХ-д шаардлага хүргүүллээ
    2017 оны 7 сарын 03
    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс СЕХ-д шаардлага хүргүүллээ. Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • Дайчид болон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гавлын ясаар хийсэн цамхагийг олж илрүүлжээ
    2017 оны 7 сарын 03
    Хүний гавлын ясаар барьсан Ацтекийн үеийн домогт цамхгийг илрүүлжээ. Мексикийн Хүн судлал, түүхийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд
  • Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор төслийн шилдэгүүд тодорчээ
    2017 оны 7 сарын 03
    Засгийн газрын ‎2016-2020 оны мөрийн хөтөлбөрт нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр хувийн хэвшлийн түншлэл гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжих зорилт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд санаачлагыг гаргаж, Засгийн газарт чиглэл үүрэг өгч, дэмжин төслийн шилдэг санаа, зураг төсөл шалгаруулах уралдаан зарлагджээ.

    Монголын өмнөө барьдаг Олон улсын уралдаан тэмцээнээс олон шагналтай, шигшигдсэн шилдэг бүтээлчид шилдэг санаа зураг төсөл шалгаруулах уралдаанд баг болж оролцсон байна. Нийт 70 гаруй уран бүтээлч ур ухаанаа уралдуулжээ. Шилдэгээр тодорсон уран бүтээлчдийн бүтээл Хэнтий аймгийн Дадал суманд бүтээн байгуулагдах их эзэн чингис хаан аялал жулчлалын цогцолборт бодит ажил болон хэрэгжих юм байна.

    Дашрамд сонирхуулахад “Мянганы суут хүн-Их эзэн чингис хааны аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд 13-р зууны эзэнт гүрнийг байгуулж, улс орнуудыг нэгтгэж нийгмийн хөгжлийг удирдан зангидаж Монгол Улсаа хөгжүүлж байсан түүхэн гавьяаг нь сурталчлан таниулна. Мөн их эзэн чингис хааны төрж өссөн газар нутагт соронзон орны төв цэгийг тогтоож, Монголын нууц товчоонд дурьдагдсан түүхэн үйл явдал болсон түүх дурсгалт газруудыг хамруулсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгон аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах томоохон зорилтуудтай. Цогцолбор байгуулагдах төслийн хүрээнд түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулагдаж, дэлхийн жуулчдыг татах ОУ-ын жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн авто зам, онгоцны буудал ч шинээр байгуулагдах төлөвлөгөөтэй юм.



    Х.Хулан
  • ”Хууль хүчний байгууллага эрх баригчдад үйлчилж байна”
    2017 оны 7 сарын 03
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хууль хүчний байгууллага эрх баригчдад үйлчилж байна” хэмээн мэдэгдлээ. Түүний хэлж байгаагаар төрийн байгууллагын албан хаагчдыг зугаалгад явуулах нэрээр хөдөө авч явж байгаа аж.
  • Эмч нар ”Эрдэнэзуу ” хийдэд мөргөөд буцах замдаа осолджээ
    2017 оны 7 сарын 03
    Эрүүл мэндийн сайдын тушаалаар сонгуулийн сурталчилгаанд явсан ГССҮТ-ийн эмч нар авто осолд орлоо гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдах болсон. Тэгвэл энэ үйл явдалтай холбоотой хэвлэлийн бага хурлыг эмнэлэгийн удирдлагууд хийлээ.
4423 4424 4425 4426 4427 4428 4429
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 32 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 21 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 33 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 48 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 55 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 23 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК