-
2017 оны 3 сарын 13
Авлигатай тэмцэх газрын даргын энэ сарын 9-ний өдөр баталсан “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Ажлын хэсэг өнөөдрөөс БХБЯ-нд ажлаа эхлүүллээ.
-
2017 оны 3 сарын 13
Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрөгч хоёрдугаар сарын 13-наас эхлэн 24-нийг хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Энэхүү үзлэгт НЗДТГ-ын харьяа 35 агентлаг, байгууллагын 1560 хүн хамрагдсан бөгөөд нийт хамрагдвал зохих ажилтны 92.3 хувийг нь хамруулсан байна.
Уг ажлын хүрээнд халдварт бус өвчний эрт илрүүлгийн багц үзлэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, эмэгтэйчүүд, умайн хүзүүний эсийн шинжилгээ болон эрүүл зөв хооллолтын талаархи үзлэг, зөвлөгөөг хүргэжээ. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн 60 орчим хувь нь жингийн илүүдэлтэй бөгөөд 41,7 хувь нь хэвийн жинтэй боловч булчингийн хөгжил султай байв гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Цусны даралт ихсэлтийг илрүүлэх үзлэгт :
Нийт хамрагсдан - 1560 хүн
Цусны даралт ихтэй – 301 хүн
Яаралтай тусламж үзүүлсэн – 2 хүн
Захын цусанд сахар тодорхойлох шинжилгээнд:
Нийт хамрагдсан - 1545 хүн
Чихрийн шижинтэй гэдгээ мэддэг - 21 хүн
Шинээр оношлогдсон - 14 хүн
Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд:
Нийт хамрагдсан - 1540 хүн
В вирус илэрсэн – 116 хүн
С вирус илэрсэн – 75 хүн
В, С вирус илэрсэн – 1 хүн
Эрүүл зөв хооллолтын үзлэг зөвлөгөөнд:
Нийт хамрагдсан – 1417 хүн
Биеийн жин багатай – 19 хүн /1,3%/
Илүүдэл жин, таргалалттай - 804 хүн /57%/
Хэвийн жинтэй - 594 хүн /41,7%/
ЭХО хэт авиан шинжилгээнд:
Нийт хамрагдсан – 1560 хүн
Шинээр үүсгэвэр илэрсэн – 2 хүн /элэг/
Эмэгтэйчүүдийн үзлэгт:
Нийт хамрагдсан – 635 хүн
ПАП шинжилгээ өгсөн – 505 хүн
Өөрчлөлтэй - 41 хүн
-
2017 оны 3 сарын 13
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан.
Дээрхи хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнээс хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 94 хүнд 7-30 хоногийн баривчилах шийтгэлийг шүүхээс оногдуулжээ.
“За ганц л хундага уусан юм чинь гайгүй биз” гээд машинаа унаад гардаг таньд архи хэрхэн нөлөөлдөгийг доорх хүснэгтээр тайлбарлая.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар мууддаг.
• 5 грамм буюу нэг цайны халбага орчим архи: Жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг.
• 25 грамм архи: Жолоочид сэтгэл хөөрлийг бий болгодог.
• 75 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 3 дахин ихэсгэдэг.
• 140 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 5 дахин ихэсгэдэг.
• 160 граммаас дээш архи: Жолоочийн самбаачлах хугацааг 9 дахин ихэсгэдэг.
Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. Гадна орчинтой харьцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт харуулж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 13
Засгийн газрын өнгөрөгч мягмар гарагийн хуралдаанаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.
Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байгаа юм.
2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм.
Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй, 25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж албаныхан үзэж байна.
-
2017 оны 3 сарын 13
Хаврын урин дулаан цаг болж, цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан мөсний нягт багасаж, мөс хэврэгшиж байна.
-
2017 оны 3 сарын 13
Сүүлийн үед Анлийн Их Британид элчин сайдаар томилогдсон С.Баярын итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буй зураг олон нийтийн анхаарлыг татаж басхүү дургүйцлийг төрүүлээд байгаа билээ.
-
2017 оны 3 сарын 13
2017 оны 03 дугаар сарын 11, 12-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 497 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 353 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, онхолдсон 1, мөргөлдсөн 11, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртжээ.
-
2017 оны 3 сарын 13
Өнгөрсөн сарын эхээр шатахуун импортлогчид шатахууныхаа жижиглэнгийн үнийг 80-150 төгрөгөөр нэмсэн билээ.
-
2017 оны 3 сарын 13
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд маргааш 09.00 цагт болно.
-
2017 оны 3 сарын 13
Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохицууллаа. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь нэг жил хүртлэх хугацаагаар байгуулагдсан, мөн хугацаанд олгосон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй буюу 2.9 сая төгрөгөөс ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлийн мэдээлэл хамрагдав.
Энэхүү арга хэмжээ нь санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртээх боломжийг дахин олгож байна. Учир нь сөрөг зээлийн түүхтэй зээлдэгчдэд зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Иймд дээрх шийдвэр нь тус саад хүндрэлийг бууруулахын тулд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлсэн нэг удаагийн бодлогын арга хэмжээ болно.
-
2017 оны 3 сарын 13
“Тоастмастерс Монгол” ТББ нь “Дэлхийн илтгэлийн өдөр”-г 2017.03.15-нд 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн 80 орчим оронд нэг өдөр зэрэг зохион байгуулагддаг тус үйл ажиллагааг онлайнаар 150 гаруй оронд шууд дамжуулдаг бөгөөд олон улсад цацагддаг гэдэг утгаараа бүх үйл ажиллагаа, илтгэлүүд англи хэл дээр явагддаг нь онцлог юм. Энэ жилийн хувьд “A voice for a better world” буюу “Илүү сайхан дэлхийг бүтээхэд өргөх миний дуу хоолой” сэдвийн дор явагдах гэж байна. Өнгөрсөн жил төрийн ордонд зохиогдсон арга хэмжээнд 30 илтгэгчид илтгэлээ танилцуулсан ба 100 гаруй хүнийг хамарч, бидний үйл ажиллагаа амжилттай болсныг олон улсын зохион байгуулагчид цохон тэмдэглэж байв. Энэ жил Улаанбаатар хотноо МУИС-н 1-р байрны дугуй танхимд болох гэж байна.
Английн зохиолч, нэрт уран илтгэгч Саямон Гибсон 2014 онд “Дэлхийн илтгэлийн өдөр”-г анхлан санаачилж, үүнээс хойш жил ирэх тусам оролцогчдын тоо, олныг хамрах хүрээ нь өргөссөөр байна. Өөрсдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирах, бусдад их, бага хэмжээгээр сайн нөлөө үзүүлэх, илүү сайхан амьдрах орчныг бий болгоход энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр үнэ цэнтэй гэдэг санааг уг үйл ажиллагаа зорилгоо болгодог юм. Хамгийн гол нь 8 настай бяцхан охиноос 80 настай өвөө ч гэсэн илтгэлийн өдөрт оролцож өөрийн санаж явдаг зүйлээ бусаддаа хүргэхэд нээлттэй ба нуугдмал дуу хоолойг ил болгох “гүүр” нь болох юм.
Тус үйл ажиллагаанд илтгэгч болон сонирхогч гэсэн 2 байдлаар оролцох боломжтой. Энэ жил 25 илтгэгчдийг бүртгэх бөгөөд нэг илтгэгчид 4-5 минутын хугацаа олгогдож байна. Эдгээр илтгэгчдийн илтгэлүүд Rings.tv болон нийгмийн сүлжээ сайтуудаар шууд дамжуулагдах юм. Оролцохыг сонирхогчдын бүртгэл 2017.03.12-г дуустал явагдана.
Сэдэв: A voice for a better world
Хэзээ: 2017.03.15-нд 13:00-18:00
Хаана: МУИС-н хичээлийн 1-р байр, Дугуй танхим /216 тоот/
Бүртгүүлэх холбоос: https://goo.gl/forms/SNM2KWLDyVl4t3m42
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/WorldSpeechDayMongolia
Холбогдох утас: 99103558 /Зохион байгуулагч/
-
2017 оны 3 сарын 13
БНСУ-ын Намянжү хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр хот соёл урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй. Намянжү хотод манай улсын соёл урлагийг сурталчилсан соёлын хотхон байдаг байна. Уг хотхонд жил бүр монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг уламжлалтай аж. Энэ жилийн тоглолтод оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт маргааш эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Намянжү хот, Улаанбаатар хот болон UBS телевиз гэсэн 3 тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
-
2017 оны 3 сарын 13
-Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?
-Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
-Хэрхэн халдварлах вэ?
-Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
-Хэн өвдөх вэ?
-Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
-Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
Биеээр цусархаг тууралт гарах
Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
Олон удаа бөөлжих
Хоолонд дургүй болох, ядарч сульдах
Татах
Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
1 хүртэлх насны хүүхдэд зулай түмбийж чинэрэх
Менингококкт халдвараар бага насны хүүхдүүд, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, хүндрэх хандлагатай байна. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүдэд урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг анхаарна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 13
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага,
-
2017 оны 3 сарын 13
Өнгөрсөн сард Куала-Лумпурт нас барсан Ким Чен Намын хурууны хээг Япон улс Малайзын цагдаагийн газарт хүлээлгэн
-
2017 оны 3 сарын 13
Нийслэлийн ЕБС-ийн III улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 03.30-04.05-ны хооронд нэг долоо хоног
-
2017 оны 3 сарын 13
Ц.Оюунгэрэл: АН-д МАН-ын 60 тэрбумын өвчин халдварлах гээд байна
-
2017 оны 3 сарын 13
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар ”Шинэ төрийн сэргэн мандахуй” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт урилгаар Монгол Улсын нөлөө бүхий эдийн засагч, хуульч, дипломатчид болон МАХН-ын Бага чуулганы гишүүд төлөөлөгчид оролцоно.
Хэзээ: 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 09:00 цагт
Хаана: Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит ”А” танхим
Жич: Дээрх хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс болон мэдээлэл авах хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид 265175, 91688008 утсаар холбогдоно уу.
-
2017 оны 3 сарын 13
Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй болж байгаа юм байна. Энэ гэрчилгээ нь одоо ашиглаж байгаа гэрчилгээтэй ижил загвартай боловч Монгол болон Англиар бичигдсэн байх юм. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг заавал гэрчилгээгээ соль гэсэн шаардлага тавихгүй бөгөөд тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэгт шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулж байгаа юм байна.
Олон улсын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд Азийн авто сүлжээний АН-4 чиглэлийн ерөнхий чиглэл болгож Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарчээ. Энэхүү зөвлөмжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 оны 12 дугаар сард ОХУ-ын Москва хотноо байгуулж туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан байна. Ийнхүү тус тусын дотоодын бэлтгэл ажлыг хангах, цаашид шийдвэрлэх бусад асуудлуудыг ажлын хэсэг байгуулан шийдвэрлэснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийг Монгол, Англи хэл дээр бичиж эхэллээ. Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд үүсэх саад бэрхшээлийг арилгах, тээвэрлэлтийн баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байгаа юм.
-
2017 оны 3 сарын 13
Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш 09.00 цагт болно.