Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Хоёр дахь шатны санал хураалт ирц, саналын босготой

2017-7-04
0
ЖИРГЭХ

Монгол Улс түүхэндээ анх удаагаа төрийн тэргүүнээ дахин санал хураалтаар сонгох гэж байна. Зургадугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн санал аваагүй учраас хоёр дахь шатны санал хураалтыг ирэх баасан гарагт явуулахаар болсон. Энэ удаагийн дахин санал хураалт АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын дунд явагдах юм. Тэгвэл дахин санал хураалтын талаарх 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Өмнөх зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин санал хураалт болж байгаагүй. Харин энэ онд Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа дахин санал хураалт явуулахаар болж байна.

 

Баримт 2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн санал аваагүй учраас хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар болсон юм.

 

Баримт 3. Зургадугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар Х.Баттулга  517478 санал буюу 38.11 хувь, М.Энхболд 411748 санал буюу 30.32 хувь, С.Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авав.

 

Баримт 4. Тиймээс хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигч болох Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтад хүч үзнэ.

 

Баримт 5.  Дахин санал хураалтыг СЕХ долдугаар сарын 7-ны баасан гарагт зохион байгуулахаар товлов.

 

Баримт 6. Эл өдөр бүх нийтээр амарна. Тиймээс СЕХ сонгогчдыг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалаад байгаа.

 

Баримт 7. Харин гадаад буй иргэд өнөөдөр, маргааш хоёр буюу долдугаар сарын 4,5-ны өдөр саналаа өгөх юм.

 

Баримт 8. Манай улсын 140 орчим мянган иргэн хилийн чанадад амьдардаг гэсэн судалгаа байдаг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор 7209 иргэн бүртгүүлсэн байна.

 

Баримт 9.  Санал хураалт 33 улсад суугаа 45 ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрууд болон консулын газруудад болох юм.

 

Баримт 10. Дахин санал хураалт тухайн орны цагаар 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.

 

Баримт 11. Өмнөх буюу зургадугаар сарын 26 нд болсон санал хураалтад гадаадад суугаа 4816 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн билээ.

 

Баримт 12. Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцжээ.

 

Баримт 13. Дахин санал хураалтыг 7,2 тэрбум төгрөгөөр явуулна. Энэхүү зардлыг Засгийн газар буюу улсын төсвөөс гаргана.

 

Баримт 14. Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхийн тулд иргэн та  өмнө нь сонгууль өгсөн ч бай эс өгсөн ч бай энэ удаагийн сонгуульд бүгд оролцох эрхтэй.

 

Баримт 15. Сонгогч та саналаа өгөхдөө иргэний үнэмлэх эсвэл ТҮЦ машинаас лавлагаа авч очиж болно. Гэхдээ бичиг баримтаа баталгаажуулсан иргэд заавал иргэний үнэмлэх авч очих шаардлагагүй. Учир нь та хурууны хээгээ уншуулаад саналаа өгч болно.

 

Баримт 16. Үүнээс гадна өмнө нь саналаа өгөөгүй болон сонгогчдын нэрсийг жагсаалтад байгаа эсэхдээ эргэлзэж байгаа иргэд burtgel.mn сайт руу орж, өөрийн овог нэр, регистрээ кириллээр бичиж, баталгаажуулалт хийж болох юм.

 

Баримт 17. Дахин санал хураалттай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Тодруулбал зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн долдугаар сарын 9-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг түр зогсоогоод байгаа.

 

Баримт 18. Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой.

 

Баримт 19. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна.

 

Баримт 20. Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм.

 

Баримт 21. Эхлээд нэр дэвшигч хэдэн хувийн санал авсан гэхээс өмнө ирц хүрсэн үгүйг харах хэрэгтэй. Харин долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт болно.

 

Баримт 22. Дахин санал хураалт явагдах өдөр архи согтууруулах унааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

 

Баримт 23. Мөн санал авах өдөр аймаг сумдуудад наадам хийхгүй байхыг анхааруулж зарим аймгийн наадмыг хойшлуулахаар болсон. 

 

Баримт 24. Анхан шатны санал хураалтаар нийт саналаа өгсөн 1.3 сая сонгогчийн 18 мянга нь “цагаан сонголт” хийсэн байсан. 

 

24tsag.mn

image

Монгол Улс түүхэндээ анх удаагаа төрийн тэргүүнээ дахин санал хураалтаар сонгох гэж байна. Зургадугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн санал аваагүй учраас хоёр дахь шатны санал хураалтыг ирэх баасан гарагт явуулахаар болсон.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ubtz (139.5.219.38)
    Unuudur ajiltai.yridchilj awahgui gehiin.yaj sanal ni hvrehin.ybtzamd zundu hvn eeljin ajiltai bg sh de
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (76.236.126.78)
    Одоо нууцаар бичлэг хийдэг түүнийгээ сонгуулиар ашигладаг нэг юм дэлгэрч . Уянга . Эрднэчимгийг авдаг шиг...
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 33 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 40 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    19 цаг 44 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    19 цаг 50 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    19 цаг 59 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    20 цаг 37 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК