-
2017 оны 3 сарын 14
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар,
-
2017 оны 3 сарын 14
“The Colors” амьд хөгжмийн хамтлагийн гишүүд нарын хүмүүсийг хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоосон шүүхийн шинжилгээний хариу гарчээ.
-
2017 оны 3 сарын 14
Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудтай “Хоногийн нэгдсэн график”-ийн талаар уулзалт хийж санал солилцсон юм. Автотээврийн үндэсний төвийн зүгээс Гашуун-Сухайт чиглэлийн ачаа тээвэрлэлтийг графикт оруулах зохицуулалтыг хийж эхлээд байгаа бөгөөд энэ асуудлаар Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяраас тодрууллаа.
Энэ чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хуваарьт оруулах шалтгаан юу байсан бэ?
Д.Батбаяр: Өнөөдөр Гашуун сухайтын чиглэлд нийт 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж байна. Өнгөрсөн 10 сард 45 аж ахуйн нэгж буюу ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй ажиллаж байсан. Тэгэхээр 2000 гаруй нь зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэсэн үг. Үүнээс болоод тухайн чиглэлд машины бөглөө түгжрэл үүсгэх, жолооч нар олон хоног зам дээр хонох, эрүүл мэндээрээ хохирох, олон хоног очер дугаар үүсэх зэрэг нөхцөл байдал үүсч байсан. Тиймээс бид Гашуун сухайтын чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэлд, жолооч нарт, албан байгууллагуудад зохих шаардлагыг хангуулж ажиллах болсон.
Зөвхөн аж ахуйн нэгжүүд бус Хилийн байгууллагууд, Гадаадын иргэн харьяатын алба, Мэргэжлийн Хяналтын байгууллага, Замын цагдаа гээд бүх байгууллагууд МУ-ын Засгийн газар Хятадын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг мөрдөж ажиллах ёстой.
Дээрх хэлэлцээрээр хоёр улсын хоорондын байнгын ачаа тээвэрт “С” зөвшөөрлийн бичиг авч явах ёстойг заасан байдаг. “С” бичиг нь 3 сарын хугацаатай, энэ хугацаанд олон удаа ачаа тээвэрлэх, хилээр орж гарах бичиг юм.
Ийм зохицуулалт хийснээр ямар нэг байдлаар зөрчил эсэргүүцэл гарахыг үгүйсгэхгүй юм. Тэгэхээр яаж хяналт тавих уу
Д.Батбаяр: Бидний хийж байгаа ажлын гол нь ерөөсөө л жолооч нар зам дээр олон хоног очерлодог, олон хоног зам дээр хонодог байдлыг л таслан зогсоож байгаа юм. Уурхайгаас ачаагаа ачаад зам дээр хонохгүйгээр хилээр гараад эргэж ирээд байгууллагынхаа камп дээрээ хонож байх ёстой. Хуваарьтай өдрөө ажиллаад бусад хугацаандаа жолооч нар амарч, машин тэрэгнийхээ бүрэн байдлыг хангах ёстой юм. Ганц Автотээврийн үндэсний төв биш Хилийн байгууллага нь зөвхөн “С” бичигтэй машин хилээр нэвтрүүлэх, замын цагдаа нь “С” бичигтэй машиныг зам дээр гаргах, уурхай нь ийм бичигтэй машинд л ачилт хийх зэргээр бүх түвшинд бүх байгууллагууд хамтран ажиллаж, хамтран хяналтаа тавьж байж энэ ажил үр дүнгээ өгнө. Авто тээврийн үндэсний төвийн болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар 24 цагаар хяналт тавьж ажиллах юм. “Энэ өдөр энэ байгууллагын ийм дугаартай машин ачаа тээвэрт оролцоно” гээд бид хуваарь гаргаж өгнө. Хуваарийн дагуу уурхай нь ачилтаа хийхээс эхлээд бүгд гэрээ журам, хуваарийнхаа дагуу ажиллаж тус тусынхаа хяналтыг тавиад явах учиртай. Удаа дараа зөрчил гаргавал бид тээврийн хэрэгслийг тээвэрлэлтээс хасах, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээг авна.
“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ
-
2017 оны 3 сарын 14
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт жолооч нар амиа алдсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан билээ.
-
2017 оны 3 сарын 14
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн .. тоот өрөөнөөс эд зүйл алдагдсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ.
-
2017 оны 3 сарын 14
Б.Жаргалсайхан цензургүй ярилаа
-
2017 оны 3 сарын 14
Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх тус улсын Хаан Эрхэм дээд Абдулла II Ибн Аль-Хусейнд 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
-
2017 оны 3 сарын 14
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал дөнгөж сая Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.
-
2017 оны 3 сарын 14
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтайгаар оффшорчдыг эсэргүүцэн, биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
-
2017 оны 3 сарын 14
09:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газрын Удирдах ажилтны зөвлөгөөн Стандарт, хэмжил зүйн газарт болно. Тус зөвлөгөөнөөр Стандарт, хэмжил зүйн газар 20 аймгийн салбар хэлтсүүддээ 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой чиг үүргүүдийг өгөх юм.
-
2017 оны 3 сарын 14
Монгол Ардын намын рейтинг үеийн үед ганцхан зүйл унагааж ирсэн ганц зүйл бол албан тушаалын наймаа. Сонгуульд нэр дэвшигчдийнхээ халаасыг сэгсэрч байж тойрог өгдөг, гарвал албан тушаал хуваарилдаг, хурган дарга нарыгаа мөнгө хүүлэх зорилгоор шинээр ажлын байр зохиогоод ч болтугай төсвийн мөнгөнөөс хумсалдаг үзэгдлийг анх бий болгосноос хойш бусад улс төрийн намынхан дуу дуугаа авалцаж,
-
2017 оны 3 сарын 14
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг таамаг, хардлага дагуулсаар 19 жилийн нүүрийг үзлээ. Улс төрийн нарийн зохион байгуулалттай хэмээгдэж байсан эл хэрэгт улс төрийн хүрээний, олны танил нэлээд олон хүнийг шалгаж, барьж хорьж дуулиан тарьж байсан ч өнгөрсөн оны босгон дээр эл хэрэг ахуйн хүрээний гэмт хэрэг болон хувирч шүүхээр дэслэгдсэн билээ.
-
2017 оны 3 сарын 14
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд урсгал засварын ажил хийхтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлаж байгаа билээ.
-
2017 оны 3 сарын 14
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
-
2017 оны 3 сарын 14
Улаанбаатарт өдөртөө 2 хэмийн дулаан байна
-
2017 оны 3 сарын 13
Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан “Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ургамлын үзүүлэх нөлөө, ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад хөл газрын ургамал, олон наст ургамал, бут, сөөг болон модны үзүүлэх нөлөө, ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж, суурьшлын бүс, ой болон ногоон байгууламжид тарьж ургуулах ургамлын төрөл зүйлийг сонгохдоо орчны бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөллийг давхар тооцож тарих, энэ талаарх ойлголтуудаа нэгтгэх зорилготой аж.
Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцох хэлэлцүүлгийн үеэр хотын эвдэрсэн хөрсийг сайжруулах туршилт, судалгааны ажлын үр дүн, хөл газрын ургамлын хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, агаар хөрсний бохирдлыг бууруулахад үзүүлэх ач холбогдол, монгол орны байгалийн тарималжсан олон наст цэцэгт ургамал, ногоон байгууламжид ашиглах модлог ургамал, ногоон байгууламжийн хөрс бэлтгэх, ургамлын арчилгаа зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдана.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, НИТХ-ын “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн нийслэлийн хөрсний бохирдлыг байгалийн аргаар бууруулж, нийслэлийн болон айл өрхийн тохижилтийн ажилд өөрийн орны нөхцөлд тохирсон бохирдол шингээгч олон наст ургамлыг тарих асуудал нь шийдвэрлэх нөлөөтэй юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
-
2017 оны 3 сарын 13
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Чулуут багийн “Далтын толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн өмнө зүгт 83 км-т/ Ө-43002/, У-110029/ 2017.03.11-ний өдрийн 07:51 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
-
2017 оны 3 сарын 13
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаар болжээ.
-
2017 оны 3 сарын 13
Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөнө
-
2017 оны 3 сарын 13
Ардчилсан намын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлтийн хугацааг сунгах тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан тушаал гаргасан байна.