зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4419 4420 4421 4422 4423 4424 4425
  • Элчин сайд Шин Хаймин Монголын ард түмэнд хандлаа
    2017 оны 7 сарын 05
    Сүүлийн үед Элчин Сайд Шин Хаймин Монголын хэвлэл мэдээлэлд өгүүлэл нийтлүүлж, Хятад Улсын ойрын үеийн томоохон арга хэмжээ, гадаад харилцаа, төрийн бодлого зэргийг танилцууллаа. Мөн Хятад Монголын харилцааг хадгалж авч үлдэн урагш хөгжүүлэх үүднээс Хятадын талын холбогдох бодлого болон зарчим, байр суурийг тайлбарласан нь Монголын хэвлэл мэдээллүүдийн анхаарлыг ихээр татлаа. Дээрхи өгүүллэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.



    Монголын ард иргэддээ Хятад Монголын хамтын ажиллагаагаар дамжуулан аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе!





    Долдугаар сар бол Монгол улсын хамгийн үзэсгэлэнтэй улирал. Монголын ард түмэн тун удахгүй Үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэх гэж байна. Энэ завшааныг ашиглан нийт Монголын ард иргэддээ баяр наадмын мэнд дэвшүүлэн аз жаргалтай түвшин сайхан амьдрахыг хүсэн ерөөе.

    Ойрын өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ болон ХБНГУ-уудад төрийн айлчлал хийх бөгөөд ’Их 20’-ийн XII удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер, Ерөнхий сайд Ангела Меркель нартай тус тус уулзаж, олон арга хэмжээнд хамтдаа оролцож, ОХУ болон Герман улсуудтай цаашид улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын олон салбар дахь бодит хамтын ажиллагааг ахиулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд шинэ хувь нэмрээ оруулахаар зорьж байна.

    Ши Жиньпин дарга Германы Гамбургт болох ”Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үер дэлхийн эдийн засгийн байдал болон олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх санал бодлоо танилцуулж, улс орнуудын хоорондын төрийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийг хамтдаа хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй хүртээмжтэйгээр өсгөх талаар хэлэлцэнэ. Гамбургийн дээд хэмжээний уулзалт ”Хамтдаа урагшлах дэлхийг цогцлоон бүтээх” гэсэн сэдвийн дор явагдана. Уулзалтаар дэлхийн эдийн засгийн байдал, гадаад худалдаа, банк санхүү, тоон эдийн засаг, эрчим хүч, хөгжил дэвшил, терроризмын эсрэг зэрэг сэдвийг хэлэлцэж, хурлын дараагаар олон нийтэд мэдэгдэл гаргах болно. Хятадын талаас энэ удаагийн уулзалтаар Хан Жоу хотод болсон ”Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг ажил хэрэг болгох, Нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгох, инновацийн хөгжлийг хамтдаа урагшлуулах, ”Их 20”-ийн бүлгийн гишүүн орнууд эв нэгдэлтэй хамтран ажиллах гэсэн мессеж дэлхий нийтэд өгөхийг хүсч байна. Ерөнхий сайд Ли Көцян саяхан Давосын 11 дэх удаагийн зуны чуулга уулзалт дээр дэлхийн эдийн засгийн чиг хандлагын талаар гүн гүнзгий дүн шинжилгээ хийсэн бөгөөд эдийн засгийн глобалчлал болон хүртээмжтэй хөгжлийн чиглэлээр ”Хятадын төлөвлөгөө”-г дэвшүүлж, мөн Хятадын эдийн засгийн байдал, шинэчлэлийн санаачилгаа танилцуулсан.

    Хятад улс үргэлж дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал болон өсөлтийн төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ жилийн тавдугаар сард, ”Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү санаачилга нь Хятад Улсын дэвшүүлсэн ”Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд зохион байгуулсан анхдугаар дээд хэмжээний бөгөөд хамгийн өргөн хүрээтэй олон улсын хурал болсон. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 29 улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн мөн 130 гаруй улс орны, 70 гаруй олон улсын байгууллагын 1500 төлөөлөгч оролцсон. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтыг нээж чухал сэдвээр илтгэл тавьсан юм. Чуулга уулзалтын үеэр өндөр, дээд хэмжээний хурал, дугуй ширээний уулзалт зохион байгуулж, улс орнуудын удирдагч нартай төрийн бодлого, дэд бүтэц, гадаад худалдаа, санхүүжилт болон ард иргэдийн харилцааг уялдуулан холбох асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцож, олон чухал тохиролцоонд хүрч, хамтарсан мэдээлэл гаргасан. Энэ бол талууд хамтран зөвшилцөж, ”Нэг бүс, нэг зам”-ыг хамтдаа бүтээж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр өгөөжөө хамтдаа хүртсэн уулзалт мөн бөгөөд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүрийн хөгжлийн стратегийг харилцан уялдуулсан хамтын ажиллагааны чухал тавцан болсон. Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт үр өгөөж арвин байсан. Чуулга уулзалтаар ирээдүйн ”Нэг бүс, нэг зам”-ын хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон, ”Нэг бүс, нэг зам”-ын тодорхой маршрут зургийг төлөвлөн гарсан, ”Нэг бүс, нэг зам”-тай холбоотой удахгүй хэрэгжих томоохон хэмжээний төслүүдийг баталсан арвин их үр бүтээлтэй баяр хөөхөөр дүүрэн болж өнгөрсөн.

    Монгол Улс бол ”Нэг бүс, нэг зам”-ын шугам дагуух чухал улс. МУ-ын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ж.Эрдэнэбат тус чуулга уулзалтад урилгаар оролцож, ”Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтад Монгол ихээхэн идэвх гаргаж оролцох эрмэлзэлтэй байгаа гэдгээ бүрэн илэрхийлсэн. Энэ нь Хятад-Монголын харилцаа өндөр түвшинд байгааг харуулсан. Чуулганы уулзалтын үеэр Хятад Улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Дэд ерөнхий сайд Ван Яан зэрэг удирдлага нар тус тус Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт зохион байгуулж, хоёр улсын удирдлага нар Хятад-Монголын цаашдын харилцааны хөгжил, хамтын ажиллагааны асуудлаар олон чухал тохиролцоонд хүрсэн. Талууд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд Монголын хэвлэл мэдээллүүд энэ талаар ”Ганзага дүүрэн аялал” хэмээн нэрийдсэн байна.

    Хятадын тал Хятад-Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Хятад Монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг өөрийн гадаад харилцааны бодлогын нэн тэргүүн чиглэл болгон авч үздэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож дээшлүүлсэн. Ши Жиньпин дарга удаа дараалан олон улс болон бүс нутгийн байдал яаж ч өөрчлөгдсөн Хятадын тал ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмэн өөрөө сонгосон хөгжлийн замаа хүндэтгэхээ онцлон тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ нь Хятад Улсын урт хугацааны туршид баримталж буй үндсэн бодлого гэдгийг онцолсоор ирсэн. Олон улсын байдал яаж ч өөрчлөгдөж байсан, Хятад-Монгол бид бүгд хоёр талын харилцааны ерөнхий чиглэлээ сайтар баримтлан, иж бүрэн стратегийн түншийн харилцааны өнцгөөс бие биеэ бодолцож, бие биеийнхээ бүрэн эрх, үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол ашиг сонирхол болон нөгөө талынхаа язгуур ашигтай холбоотой томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Хятадын тал цаашид ч хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох зарчмыг барьж, эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлогоо идэвхтэй авч хэрэгжүүлж, Монгол Улстай элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн үзлээ хэрэгжүүлж, чин үнэнч сэтгэлээр Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно. Хятад Улс Монгол Улс болон бусад хөрш орнууддаа хамтдаа хөгжих боломж болон орон зайг олгоход бэлэн байгаа бөгөөд Монгол Улсыг Хятад Улсын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Хурдан галт тэргэнд суусан ч болно, дайгдсан ч болно. ”Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна” гэсэн үг байдаг. Бид бүгдийг нь таатай хүлээж авах болно. Хятад Улс Монголтой худалдаа эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа ч зөв шударгаар ашгаа хуваалцах болно. ”Би хожиж, чи хожигдоно”, ”би ихийг, чи багыг” гэх асуудал байхгүй бөгөөд зайлшгүй харилцан ашигтай, хамтын ажиллагааг биелүүлэх болно.

    Сүүлийн үед Хятад-Монголын бодит хамтын ажиллагааны талаар худал, хариуцлагагүй үг яриа гарч байгааг анзаарлаа. Үүнд миний бие тайлбар, залруулга хийхийг хүсч байна. Дэлхий нийтээр ажиглахын бол БНХАУ буцалтгүй тусламж олгосон аль ч оронд ямарваа нэг дагалдах нөхцөл тавьдаггүй. Энэ бол бидний зарчим. Бидний Монголын талд олгож байгаа буцалтгүй тусламжийн гол зорилго нь Монголын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн ’цус сэлбэх’ чадамжид дэмжлэг туслалцаа үзүүлж, гар нийлж хамтдаа хөгжих бодлогоо илүү сайнаар хэрэгжүүлэх юм. Энэ утгаараа тусламж бол ямар нэгэн үнэгүй хоол гэх зүйл биш, харин бялуу бөгөөд бидний хамтдаа хуваалцах хөгжлийн ашиг юм.

    Хятад хүмүүс итгэлцлийг эрхэмлэдэг. Хятад хүмүүс хэлсэн л бол, амласан л бол, заавал хэлснээ хэрэгжүүлдэг, амлалтаа биелүүлдэг. Ойрын жилүүдэд Хятадын тал хоёр улсын удирдагчдын хамтын ажиллагааны тохиролцоонуудыг бодитоор тууштай хэрэгжүүлэхээр Монголын талд хөрөнгө санхүү, техник технологи, төслүүд дээр бүх талаар дэмжин ажиллаж байна. Хятад Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа арвин их үр өгөөжтэй байгааг бүгд харж байгаа.

    Хятад Монголын гадаад худалдааны хувьд: Монголын Засгийн газраас гаргаж буй статистик үзүүлэлтээр өнгөрсөн 10 жилд (2007-2016 онд) Монголын гадаад худалдаа алдагдалтай (Өнгөрсөн 10 жилд нийт дөрвөн тэрбум 600 сая ам.долларын алдагдалтай) ажиллаж байгаа боловч Монгол- Хятадын худалдаа ашигтай байсаар ирсэн. Монгол-Хятадын худалдаа ашиг нь энэ 10 жилд 18 тэрбум 800 сая ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 жилд Монгол хүн болгонд Монгол-Хятадын худалдааны ашгаас дунджаар цэвэр дүн 7000 ам.доллар хүртсэн байгаа нь Монголын хүний дундаж орлогыг өсгөснийг харуулж байна. Үүнээс үзэхэд Хятад-Монголын гадаад худалдаанаас Монголын тал бодитой ашиг хүртэж байна.

    Монгол дахь хөрөнгө оруулалтын хувьд: БНХАУ Монгол Улсад том хэмжээний газрын тосны орд байгуулж, хөрөнгө оруулалтыг хийснээр Монгол Улс газрын тос экспортлох үйлдвэртэй болж Монголын газрын тосны хомсдолтой улс байсан түүхийг өөрчлөн аж үйлдвэрийн суурийг тавьж өгсөн. Хятадын тал Монгол Улстай олон цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай идэвхтэй ярилцаж байгаа бөгөөд цахилгаан станц баригдсанаар Монголын цахилгаан эрчим хүчний хомсдол болон импортын асуудлыг шийдэх боломжтой. ”Амгалан” дулааны станц нь Улаанбаатар хотын хамгийн шинэлэг орчин үеийн, байгаль орчинд аюулгүй дулааны станц бөгөөд дунджаар 100 мянган айл өрхийг өвлийн хүйтэнд дулаанаар хангаж, хотын зүүн хэсгийн дулааны хомсдол болон агаарын бохирдлыг шийдэж өгч чадсан. Хятадын аж ахуй нэгж Монгол улсад чанартай, өндөр түвшний барилга байгууламжуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд гүүр, зам, хот тохижуулалт, үйлдвэр, уул уурхай гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж , Монгол улсад ойролцоогоор 100 мянган ажлын байрыг бий болгож, нийт төлсөн татваруудын хэмжээ 2 тэрбум ам долларт хүрээд байна.

    Буцалтгүй тусламжийн хувьд: Хятадын талаас гаргасан буцалтгүй тусламжид ямар ч нэмэлт нөхцөл ороогүй бөгөөд бүхэлдээ Монгол Улсад нэн шаардлагатай байгаа нийгмийн халамжийн үйлст бодитоор зарцуулагдаж байгаа. Хятадын тал мөн Монголын талын хугацаа дууссан төлөгдөөгүй, хүүгүй бүх зээлийн өрийг тэглэж чөлөөлсөн. Хятад Улсаас олгосон буцалтгүй тусламжаас Монгол Улсын бүх иргэд ашиг хүртэж байгаа. Ядуурлаас гаргах хүн ам ихтэй хөгжиж буй орны хувьд энэ нь Хятад Улсын ЗГ Монгол Улсын ЗГ болоод ард түмэнд үзүүлж буй харамгүй туслалцааг бүрэн харуулж байна.Хятад Улсаас олгож буй санхүүгийн дэмжлэгүүдээр, Хятадын тал Монголд их хэмжээний өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил болсон голлох төслүүдийг хэрэгжүүлж, Монголын ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад, дэд бүтцийн түвшинг дээшлүүлэхэд тусалсан. Жишээ нь, Монголын хамгийн анхны хурдны автозамыг барих, аймгуудыг холбосон олон олон замын барилга угсралт, засварыг хийж, баруун аймгуудын хооронд засмал зам байдаггүй байсан түүхийг эцэслэсэн. Нийт дүнгээр шинээр барьсан болон засварласан автозам 1000 километрт хүрээд байна. Мөн Монгол Улсын хамгийн анхны бүс нутаг дамнасан цахилгаан дамжуулах шугамын төслийг эхлүүлсэн. (УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл) Энэ нь Монголын өмнөд бүсийн эдийн засгийн хөгжилд хүчтэй баталгаа болж өгч байгаа юм. Мөн Монголын бүх аймгийг бүрхсэн мэдээлэл харилцааны тулгуур сүлжээ болон боловсрол, эмнэлгийн цахим сүлжээг бий болгож компьютержүүлэлтийн түвшинг маш ихээр сайжруулсан. Их хэмжээний ардын амьжиргааны орон сууц, анагаах, боловсролын зэрэг салбарын төслүүдийг хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтад 5000 айлын орон сууц, нийт 300 мянган м2 бүхий бүтээн байгуулалт бий болгосон. Туул гол дээгүүрх төмөр бетонон хоёр гүүр, төмөр зам дээгүүрх хоёр гүүрэн гарцын барилгын ажлууд ойрын өдрүүдэд бүгд эхлээд байна. Ашиглалтад орсныхоо дараа Улаанбаатар хотын зам тээврийн хурцадмал байдлыг хөнгөвчлөх ихээхэн ач холбогдолтой. Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй маш олон төслийн бүтээн байгуулалтад олон тооны Монголын компани, монгол ажилчид оролцож, энэ нь тухайн орон нутагт цөөнгүй ажлын байр бий болгосон.

    Мөн миний бие Монголын бүх түвшинд анхаарлын төвд гол сэдэв болж байгаа Хятад-Монголын Уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг онцолж дурдмаар байна. Шулуухан хэлэхэд, Хятад Улсын хувьд одоогийн байдлаар уул уурхай эрчим хүчний нээн олборлолт нь нэн тулгамдаж буй асуудал биш ээ. Эсрэгээрээ, Хятадын эдийн засаг тасралтгүй тогтвортой хурдацтайгаар өсч байгаагийн хажуугаар, тулгарч буй гол асуудал нь олборлолтын илүүдэл. Ялангуяа, төмөрлөгийн болон нүүрсний салбарт Хятад Улс эрэлтээсээ хэт давсан үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах асуудалтай тулгараад байгаа. 2016 оны байдлаар, улсын хэмжээнд нийтдээ ган төмөрлөгийн үйлдвэрлэл 65 сая тонн, нүүрсний уурхайн олборлолт 290 сая гаруй тонноор эрэлтээс давж улсын хэмжээнд 1500 орчим 300 мянган тонноос дооших жижиг нүүрсний уурхайнуудыг татан буулгасан. 2017 оны Засгийн газрын ажлын төлөвлөгөөнд тавьсан үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах зорилтын дагуу, энэ жил дахин төмөрлөгийн үйлдвэрлэлийг 50 сая тонноор багасгаж, нүүрсний олборлолтыг 150 сая тонноор бууруулж байгаа. Ойрын хэдэн жилийн урьдчилсан тооцооллоор, жил бүр нүүрсний олборлолтыг 100 сая тонноор бууруулах болно. Энэ бол маш олон ажлын байр болон эдийн засгийн хүндрэлийг дагуулах хүндхэн үүрэг.

    Илэн далангүй хэлэхэд, нүүрсний хамтын ажиллагаа явуулах нь цэвэр Монголд өөрийн нөөц бололцоо, давуу талаа бүрэн дүүрэн ашиглахад нь туслах зорилготой, түүнээс бидний нүүрсний эн тэргүүний хэрэгцээ биш. Хятадын талд дотооддоо нүүрс болон ган төмрийн үйлдвэрлэлийн илүүдэлтэй хүндхэн нөхцөлд байгаа хэдий ч Хятад улс Монголын талын хүсэлтийн дагуу уул уурхайн хамтын ажиллагаагаа явуулж байгаа. Хамтын ажиллагааны цар хүрээ, ахиц явц бүхэлдээ Монголын талаас хамааралтай. Хэрвээ бүх талын нөхцөл байдал бэлэн болсон тохиолдолд Хятадын тал зах зээлийн зарчмын дагуу Монгол Улстай идэвхтэйгээр хамтын ажиллагаа явуулах болно. Хэрвээ Монголын тал нөхцөл байдал бүрэлдэхгүй гэж үзвэл бид нар яарах хэрэггүй байна.

    Хятад-Монгол хоёр нь хөдөлгөхгүй хөршүүд билээ, аливаа юмс яаж ч өөрчлөгдөж байсан Хятад Улс үргэлжлүүлэн Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа хөгжүүлж, Монголд элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн гадаад харилцааны үзэл баримтлалыг авч хэрэгжүүлсээр, хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг эрчимжүүлж, өөрийн хөгжлийн үр өгөөжөө Монгол Улстай хуваалцаж, чин үнэнч сэтгэлээр Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа болон ойлголцлыг нэмэгдүүлнэ. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр Хятад-Монголын харилцаа улам бүр сайжирч, илүү сайхан ирээдүйг угтан авна гэдэгтээ итгэлтэй байна. Хятад- Монголын хамтын ажиллагаанаас Монголын ард түмнийг аз жаргалтай амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.
  • Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалаарай
    2017 оны 7 сарын 05
    Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалаарай
  • Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-ийн эзэд тодорлоо
    2017 оны 7 сарын 05
    Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа.

    Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр:

    - Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн

    - “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга

    - Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл

    - Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн О.Нямчулуун

    - Гадаад харилцааны яамны Бодлого зохицуулалтын газрын зөвлөх Ж.Сүхээ

    - Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаа

    - Нийслэлийн цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч Ж.Хадбаатар

    - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Гэрэлтуяа

    - Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Дондмаа

    - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Ө.Ганболд

    - Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн П.Наранцэцэг

    - Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэцэцэг

    - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун

    - Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн П.Даваадорж

    - Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Д.Байгальмаа

    - “Их нигүүсэл” ТББ-ын тэргүүн М.Сарнай нар шагнууллаа.

    Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэдгийг онцлон ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.









  • Д.Нямсүрэн: Эрхтэн шилжүүлэн суулгалт дээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учраас энэхүү хурлыг зохион байгуулж байна
    2017 оны 7 сарын 05
    Манай улс нэг үеэ бодвол эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр чамлахааргүй амжилт гаргаад явж байна. Элэг шилжүүлэн суулгалт дээр дэлхийн 49 дэх орон болсон, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийснээс хойш 5 жилийн дараа элэг шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлсэн манайх шиг улс ховор.

    Энэ чиглэлээр он цагийн амжилтын түүх болсон цагаан нөмрөгтөнүүдийн нэг, Төрийн шагналт, хүний гавьяат их эмч, УНТЭ-ийн Уралоги-Андрологийн төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн эмчтэй ярилцлаа.

    Долдугаар сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхжуулах нь” Олон улсын хоёрдугаар хурлаас манай улс ямар үр дүн хүлээж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.

    Монгол улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд анх хийж байлаа. Түүнээс хойш бид туршлагажилаа, гадаад дотоод харилцаагаа өргөжүүлж, хүний нөөцөө бэлдэх тал дээр ч анхаарч ажиллаж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоог 2015 байгуулж, энэ чиглэлээр залуу үеэ бэлтгэн, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулахыг зорьж байна. Энэ хүрээнд бид удахгүй болох Олон улсын хоёрдугаар хурлаар орчин үеийн анагаах ухаанд нэвтэрч буй инноваци, хөгжил дэвшлийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэн олон орны эрдэмтэн, мэргэжилтнүүдээс туршлага судлах, шилдэг илтгэлүүдтэй танилцах болно. Өөрийн улсдаа зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой гэж харж байгаа. Тухайлбал, манай эмч, мэргэжилтнүүд тэр болгон олон улсын томоохон хуралд оролцох боломж нь тэр болгон олдоод байдаггүй. Гэтэл энэ удаагийн олон улсын хурал сонирхсон хэн бүхний өмнө нээлттэй байгаа. Мөн манай эмч, эрдэмтэн, мэргэжилтнүүд өөрсдийн илтгэлээ англи хэлээр гадны зочид төлөөлөгчдөд танилцуулна. Нэг ёсондоо бид хийсэн бүтээснээ бусадтай харьцуулах, дүгнүүлэх мэргэжлийн талбар гэж хэлж болно.

    Энэ удаагийн хурал Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа. Ерөнхий сайд, УИХ, ЗГ-ын гишүүд, эрүүл мэндийн сайд, салбарын удирдлагууд оролцож, хурлын арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байна. Донорын хуулийн шинэчилсэн найруулга дээр таны бодол?

    Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бол өвчний төсгөлийн шатанд хэрэгжүүлдэг төгс эмчилгээнд тооцогддог. Харин донорын асуудал, түүний эрхзүйн орчин яалт ч үгүй хөндөгдөх чухал сэдэв. Тиймээс манай холбооны эрдэмтэн, эмч нар тус хуралд Донорын хууль, эрх зүйн орчны тухай, амьд, амьгүй буюу цогцосны донорын тухай илтгэлүүд тавина. Донорын нөөцийг нэмэгдүүлэх, олон нийтэд зөвөөр ойлгуулан, сурталчилах нь хүний амьдралын чанарыг нэмэгдүүлэх, шинэ амьдрал бэлэглэх боломжуудыг бий болгодог. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалт юм.

    Хоёр өдөр үргэлжилэх хуралдаанаар орон орны тунхаглалаас танилцуулна гэж байсан?

    Энэ удаагийн хуралдаанаар тархины үхэл буюу цогцосны донортой холбогдуулан Станбулын тунхаглал түүнээс хойш гарсан олон уриалга, тунхаглалыг танилцуулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

    Эрүүл мэндийн салбарт олон ч техник, технологи нэвтэрч, хүний амьдралд үр өгөөжөө өгсөөр байна. Гэхдээ бид юун дээр илүү анхаарах ёстой гэж та боддог вэ?

    Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгалт дараагийн шатанд орсон гэж хэлж болно.
    Нэг үеэ бодвол манай улсад эрхтэн шилжүүлэн суулгалт дараагийн шатанд орсон гэж хэлж болно. Гэхдээ бид шинээр гарсан инновациудыг өөрийн орондоо нутагшуулахад дараа дараагийн үйл ажиллагаанд эрхзүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Бид бөөрний мэс засал дээр цусны бүлэг тохироогүй хүнд эрхтэн шилжүүлэн суулгах, элэгний В,С вирустэй хүмүүсийг эмчилж байгаад эрхтэн шилжүүлэн суулгалтыг илүү сайжруулах, инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн нутагшуулах нь чухал байна. Мөн төр засгийн зүгээс эрхтэн шилжүүлэн суулгуулж байгаа хүмүүсийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг байх талаар засгийн газар хэлэлцэж байна. Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачааллыг бууруулж чадна гэж үзэж байна. Одоогоор 136 бөөр, 36 элэг, 4 үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна.

    Эрхтэн шилжүүлэн суулгах тухай асуудал 1990 оны эхнээс эхэлсэн байдаг. 27 жилийн хугацаанд энэ чиглэлээр манай улсад хэр ахиц гарсан бэ.

    1990 оны эхэн үеэс нийгмийн шаардлагын дагуу эрхтэн шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлага гарсан. Тухайн үед бөөрний дутагдалтай хүмүүс маш их байсан. Үүнтэй холбогдуулан манай улс Япон улсад энэ чиглэлээр эмч нараа сургаж эхэлсэн. Гэвч бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний эм улсын бүртгэлд ороогүй, лабораторийн багаж төхөөрөмж Монголд орж ирээгүй байсан учраас техникийн болон шинжилгээ судалгааны хувьд боломж тааруу байлаа. Ингээд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 1996 оны долоо дугаар сарын 8-нд анх хийсэн. 2000 оноос Донорын тухай хууль батлагдаж, 2002 онд молекул биологийн лаборатортой болж, Улсын бүртгэлд дархлаа дарангуйлах эм бүртгэгдсэн зэрэг шат дараатай ажлууд хийгдсэн юм.

    Ер нь энэ чиглэлд хүний нөөцийг бэлдэх нь хамгийн чухал байдаг. Тиймээс 1998, 2002, 2006 онуудад БНХАУ, БНСУ, Тайландын Бангкок хот, Финланд, Англи зэрэг улсуудад эмч нараа сургах, мэргэжилтэнүүдээ бэлдэх, мэс заслын багийг чадавхжуулах зэргээр тус тус сургалтанд хамруулсан. Ингэснээр манай бөөр шилжүүлэн суулгах баг үндсэндээ 2006 оны наймдугаар сар гэхэд бүрдсэн гэж хэлж болно. Тухайн үед манай гадны зөвлөхүүд биднийг чиглүүлж, зааварчилгаа өгч байлаа.

    Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос Монголдоо хийхээр бэлтгэж эхэлсэн. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн удаагийн мэс заслыг амжилттай хйисэн бөгөөд БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлж байна.

    Манай багийн хамт олон сүүлийн нэг жилд зүрхний туршилтын мэс заслыг гахай дээр амжилттай хийсэн. Цаашид өвчтөнд хийхээр төлөвлөж байна.
    Мөн манай багийн хамт олон сүүлийн нэг жилд зүрхний туршилтын мэс заслыг гахай дээр амжилттай хийсэн. Цаашид өвчтөнд хийхээр төлөвлөж байна.

    Зүрхний мэс заслын багийн ахлагчаар манай профессор Л.Ганболд, зөвлөхөөр нь академич Н.Баасанжав болон миний бие ажиллаж байна.

    Эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалд орсон хүмүүсийн дунд спортын тэмцээн хүртэл зохион байгуулж байсан гэж сонслоо. Уншигчдад сонирхолтой санагдах байх.

    Манай холбоо эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалд орсон хүмүүсийн хооронд спортын тэмцээнийг хоёр ч удаа зохион байгуулсан. Энэ арга хэмжээ нь тэдний сэтгэл зүйг эерэгээр дэмжих, эрүүл саруул болох боломж бий гэдгийг харуулах, мөн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг олон нийтэд, нийгэмд сурталчлах ач холбогдолтой. Цаашлаад монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хийж буй нэн чухал хөрөнгө оруулалт, амьд явах эрхийн том баталгаа болж байгаа юм. Бид энэ тэмцээнийг уламжлал болгон цаашид ч тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жилийн хувьд олон арга хэмжээ давхцаж байгаа учраас дараа жилийн төлөвлөгөөндөө оруулаад байна.

    Олон улсад сайн дурын донор бий болтолоо олон нийт нь дэмжин ажилладаг. Харин манай улсын хувьд донорыг сурталчилах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

    Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд донорын талаар зөв ойлгуулах, хүний амьдрал өөр нэг хүнээс ямар их хамаарч, боломж дахин нээгдэх эсэх нь шалтгаалдагийг ойлгуулахыг зорьж байна.
    Бидний зүгээс донорыг сурталчилах тал дээр хэд хэдэн ажлуудыг эхлүүлээд явж байна. Тухайлбал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд донорын талаар зөв ойлгуулах, хүний амьдрал өөр нэг хүнээс ямар их хамаарч, боломж дахин нээгдэх эсэх нь шалтгаалдагийг ойлгуулахыг зорьж байна.

    Мөн энэ удаагийн хурлын үеэр зохиогдох хэвлэлийн бага хуралд улс төр, төрийн захиргааны, яам, эмч нар, гадаадын эрдэмтэд, шашны төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр бидний дунд төөрөгдөл үүсгэдэг мухар сүсэг, буруу ойлголтонд залруулга хийж, бурханы сургаальд хүний амь аврах дээдийн дээд буян гэдгийг ойлгуулах юм. Түүнчлэн хурлын хоёр дах өдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр 17 цагт Цэдэнбалын хөшөө дээр Донорыг сурталчилах урлаг, соёлын үзүүлбэр, арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ арга хэмrээнд гадна, дотны зочид төлөөлөгчид бүгд оролцоно.

    Холбооны зүгээс цаашид хийхээр төлөвлөж буй ямар ажлууд байгаа вэ?

    Шинжилгээ судалгаан дээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Мөн инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх, тэр дундаа цусны бүлэг тохироогүй донорыг шилжүүлэн суулгах тухай судалгаа шинжилгээ хийх, цогцосны доноры олдоцыг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ер нь цогцосны донор нэмэгдэнэ гэдэг маань эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ чиглэлээр Засгийн газраас хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн бид гадаад харилцаагаа улам өргөжүүлж, шинээр гарсан технологи, амжилтуудыг эх орондоо нутагшуулахын төлөө ажиллана.

    Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хоёрдугаар хуралд оролцож байгаа нийт эрдэмтэд, эмч мэргэжилтнүүддээ амжилт хүсье.
  • Ц.Оюунгэрэл: Үнэнийг нууж байна, яаралтай мэдээлэл ирлээ
    2017 оны 7 сарын 05
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус эмнэлгийн эмч нар осолд орж, одоогийн байдлаар нэг хүн нь хавсарсан гүнд гэмтэлтэй сэхээн амьдруулах тасагт үлдсэн нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
  • Төмөр замын салбарын ажилчдын цалинг 10 хувиар нэмлээ
    2017 оны 7 сарын 05
    Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлжээ.
  • Э.Бат-Үүл: Би Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдэж байна
    2017 оны 7 сарын 05
    Төрийн ордонд АН-ын удирдлагууд мэдээлэл хийх үеэр нийслэлийн Засаг дарга асан С.Бат-Үүл Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
  • Дулааны улиралд зам тээврийн осол эрс нэмэгддэг
    2017 оны 7 сарын 05
    Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотоос орон нутаг, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнд оролцогчдын тоо нэмэгддэгтэй холбогдон бүх төрлийн замд үйлдэгдэх зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг.



    2016 оны эхний 6 сард ТХХАБАЖЭГХ 876 бүртгэгдэж, ослын улмаас 156 хүний амь нас хохирч, 593 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртэж байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд ТХХАБАЖЭГХ 771 бүртгэгдэж, ослын улмаас 181 хүний амь нас хохирч, 530 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 12 хувиар, гэмтсэн хүний тоо 11 хувиар буурсан хэдий ч амь нас нь хохирсон хүний тоо 16 хувиар, ялангуяа орон нутгагт 30,7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

    Дээрх осол, хэргүүдийн шалтгаан, нөхцлийг авч үзвэл:
    1. Хэт ядарсан үедээ, удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог.
    2. Хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх, мөргөх хэлбэрүүдээр,
    3. Согтууруулах ундааны зүйл /архи, дарс, пиво, айраг гэх мэт/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
    4. Тээврийн хэрэгслийн гэрэл хэрэглэх журам зөрчдөг,
    5. Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчдөг,
    6. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах журам, зүйл заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцдог. Жишээ нь: Гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, хөдөлгөөний үед гар утас ашиглах, жолоочийн анхаарлыг сарниулах, түр ба удаан зогсох журам зөрчих, Байрлан явах журам зөрчих, хажуу хоорондын зай барихгүй байх гэх мэтчилэн шалтгаануудын улмаас зам тээврийн осолд өртөж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна
  • Д.Оюунхорол: Зарим зөрчилтэй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлууллаа
    2017 оны 7 сарын 05
    Засгийн газрын хуралдаанаар байгаль орчны салбарт ээлтэй хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.

    -Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас бүх хүүхдэд 20 мянган төгрөг өгөх, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгох шийдвэрийг гаргасан нь иргэдийн сайшаалыг хүртээд байна. Үүнээс гадна иргэдээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг хариуцлагагүй уул уурхайн асуудлыг цэгцлэх хүрээнд хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

    -Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон чухал асуудлыг шийдвэрлэсний дотор БОАЖЯ-наас оруулсан 2 ч асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Гутайн давааны орчимд шаардагдах баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу Энд Би” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөл, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдсэн газартаа нөхөн сэргээлт хийгээгүй “Урд хутлаг-уул” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар цуцаллаа. Мөн ойн хөнөөлт шавжинд идүүлсэн 220 мянган га талбайд тэмцлийн ажил нэн яаралтай явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө шаардлагатай 6 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэхүү ажлыг хийснээр их хэмжээний ойн сан дахин сэргэн ургах чадваргүй болох, хатаж, хуурайшин байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулахаас урьдчилан сэргийлж чадах юм.

    -Хариуцлагагүй уул уурхайн асуудал байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгааг танай яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

    -Олборлолт болон хайгуул хийхдээ хийхдээ хариуцлагагүй хандаж байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцох, нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу сайн хийлгэхээс гадна нинжа нарын хууль бус олборлолт, уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамааран эвдэгдэж, орхигдсон газрын асуудалд БОАЖЯ онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх” ажлын удирдамж гарган албан бичгээр аймаг, нийслэлийн Засаг дарга болон БОАЖГ-ын дарга нарт хүргүүлсэн. Одоогоор Орхон аймаг тооллогоо хийж дууссан, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймаг тооллого хийж байна. Хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд бүрэн хэмжээгээр тооллого явуулж дуусган холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
    Манай яамнаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд МХЕГ болон орон нутгийн удирдлагуудтай хамтран хяналт, хатуу шаардлага тавьж ажиллаж байна.
    Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Орхон голын эхэнд алт олборлож байгаа ААН-үүдийн үйл ажиллагаанд 5-р сарын 23-нд газар дээр нь томоохон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгалт хийж, зохих журмын дагуу нөхөн сэргээлт хийгээгүй, олон тооны ААН-үүдэд тусгай зөвшөөрлийн талбайг түрээслүүлэн хяналтгүй болгож, гол бохирдуулахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийгээгүй, бичиг баримтын бүрдэлгүй зэрэг олон зөрчил байгааг баримтжуулан, үйл ажиллагааг нь 2 сар хүртэл хугацаагаар зогсоосон байна. Энэ хугацаанд Орхон гол бохирдолгүй, хэвийн байгаа талаар нутгийн иргэд, ТББ-аас мэдээлэл ирүүлж байгаа.

  • Баяр наадмын өдрүүдээр Рейлбус 500 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ
    2017 оны 7 сарын 05
    Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл
  • БНСУ-ын алдарт хосууд хуримаа хийхээ албан ёсоор мэдэгдлээ
    2017 оны 7 сарын 05
    Өмнөд Солонгосын “Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар ирэх аравдугаар сард гэрлэх болсноо албан ёсоор зарлажээ.
  • Анхаар: Тарнын голын гүүрэнд эвдрэл үүсчээ
    2017 оны 7 сарын 05
    Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн зааг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур баганад эвдрэл үүссэнийг Архангай аймгийн цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.
  • Live: Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн хурал хийж байна
    2017 оны 7 сарын 05
    Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн хурал хийж байна.
  • Маргааш зөөврийн хайрцгаар санал авна
    2017 оны 7 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон.

  • Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургах ээлжит сургалт амжилттай боллоо
    2017 оны 7 сарын 05
    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм.
  • 24 баримт: Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
    2017 оны 7 сарын 05
    Энэ сарын нэгнээс 11 хууль хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ зэрэг хуулиуд хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл Эрүүгийн хуульд нэмэлтээр орж байгаа онцлох заалтуудыг 24 баримтаар хүргэж байна.
  • “Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт сургалт боллоо
    2017 оны 7 сарын 05
    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр “Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт лекц семинарыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Тус лекцийг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын урилгаар АНУ-ын Харвардын Кенниди Их сургуулийн Эйш инновацийн төвийн судалгааны мэргэжилтэн Сэсили Тэйлер “Инноваци, инновацийн тогтолцоо, Инновациар дамжуулан “Нийгмийн үнэ цэнэ”-ийг бүрдүүлэх, Алсын хараатай сэтгэх, Шинэчлэл хийхийн тулд чадамжийг бий болгох, “U oнол” зэрэг сэдвээр лекц семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус семинарт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын нийт 40 орчим удирдлага, албан хаагч оролцлоо гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.
  • Дэлхийн яруу найрагчид Монголд чуулна
    2017 оны 7 сарын 05
    “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Монголын соёл яруу найргийн академи зохион байгуулж байгаа аж. Дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, орчуулагч ,урлаг соёлын зүтгэлтэнүүд оролцох “Дэлхийн яруу найргын өдрүүд” наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болно.

    Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд “Байгалын оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвийн дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал болно. Мөн Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадамтай. Тус наадмыг цаашдаа Монголын байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газруудад уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар болжээ. Энэ нь дэлхийн сая, сая уншигчдад Монголын түүх, соёл, байгаль, ард түмний аж амьдралыг сурталчилан таниулахад хувь нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

    Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн Н.Жанцанноров “Дэлхийн алдарт сэтгүүлчид , зохиолчид, сэтгэгчид оролцох томоохон үйл явдал. Энэ нь Монголын цаашдын утга зохиол, аялал жуулчлалын салбарт чухал ач холбогдолтой”-г онцлов.

  • Зам тээврийн осолд 4 хүүхэд өртжээ
    2017 оны 7 сарын 05
    Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 386 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 297 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Үүнээс 4 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.

    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 44 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

    Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6 ослын улмаас 5 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон, мөргөлдсөн 9 ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэн хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Орон нутагт явган зорчигч мөргөсөн 1 ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

    Тухайлбал:

    1. СБД-ийн нутаг Герман элчингийн зүүн уулзварт H.Avante XD маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон.

    Орон нутагт:
    1. 2017.07.04-ний 21 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын нутаг шороон замд T.Prius-20 маркийн А жолоочтой автомашин явган зорчигч 9 настай М-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
  • Засгийн газар мөнгөөр “бороо оруулах” шийдвэр гаргасан нь сонгуультай холбоотой юу
    2017 оны 7 сарын 05
    Улстөрчид тэр дундаа эрх барьж буй МАН болон АН-ынхан биенийхээ хийсэн ажлыг муулах нь “хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгч болдог нь яах аргагүй үнэн. Заримдаа инээд хүргэм асуудлаар улстөр хийж, биесээ гоочлох нь иргэдэд зугаатай санагддаг ч байж мэдэх. Гэвч заримдаа тэдний зугаа нь бүх нийтийн зутралт болж өнгөрөх нь олонтаа.
4419 4420 4421 4422 4423 4424 4425
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    9 цаг 26 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    20 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    21 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    21 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    22 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК