зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайд Шин Хаймин Монголын ард түмэнд хандлаа

2017-7-05
0
ЖИРГЭХ

БНХАУ-аас Монгол улсад суух Элчин Сайд Шин Хаймин Монголын хэвлэл мэдээлэлд өгүүлэл нийтлүүлж, Хятад Улсын ойрын үеийн томоохон арга хэмжээ, гадаад харилцаа, төрийн бодлого зэргийг танилцууллаа. Мөн Хятад Монголын харилцааг хадгалж авч үлдэн урагш хөгжүүлэх үүднээс Хятадын талын холбогдох бодлого болон зарчим, байр суурийг тайлбарласан нь Монголын хэвлэл мэдээллүүдийн анхаарлыг ихээр татлаа. Дээрхи өгүүллэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


 

Монголын ард иргэддээ Хятад Монголын хамтын ажиллагаагаар дамжуулан аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе!

 

Долдугаар сар бол Монгол улсын хамгийн үзэсгэлэнтэй улирал. Монголын ард түмэн тун удахгүй Үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэх гэж байна. Энэ завшааныг ашиглан нийт Монголын ард иргэддээ баяр наадмын мэнд дэвшүүлэн аз жаргалтай түвшин сайхан амьдрахыг хүсэн ерөөе.

 

Ойрын өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ болон ХБНГУ-уудад төрийн айлчлал хийх бөгөөд 'Их 20'-ийн XII удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер, Ерөнхий сайд Ангела Меркель нартай тус тус уулзаж, олон арга хэмжээнд хамтдаа оролцож, ОХУ болон Герман улсуудтай цаашид улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын олон салбар дахь бодит хамтын ажиллагааг ахиулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд шинэ хувь нэмрээ оруулахаар зорьж байна.

 

Ши Жиньпин дарга Германы Гамбургт болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үер дэлхийн эдийн засгийн байдал болон олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх санал бодлоо танилцуулж, улс орнуудын хоорондын төрийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийг хамтдаа хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй хүртээмжтэйгээр өсгөх талаар хэлэлцэнэ. Гамбургийн дээд хэмжээний уулзалт "Хамтдаа урагшлах дэлхийг цогцлоон бүтээх" гэсэн сэдвийн дор явагдана. Уулзалтаар дэлхийн эдийн засгийн байдал, гадаад худалдаа, банк санхүү, тоон эдийн засаг, эрчим хүч, хөгжил дэвшил, терроризмын эсрэг зэрэг сэдвийг хэлэлцэж, хурлын дараагаар олон нийтэд мэдэгдэл гаргах болно. Хятадын талаас энэ удаагийн уулзалтаар Хан Жоу хотод болсон "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг ажил хэрэг болгох, Нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгох, инновацийн хөгжлийг хамтдаа урагшлуулах, "Их 20"-ийн бүлгийн гишүүн орнууд эв нэгдэлтэй хамтран ажиллах гэсэн мессеж дэлхий нийтэд өгөхийг хүсч байна. Ерөнхий сайд Ли Көцян саяхан Давосын 11 дэх удаагийн зуны чуулга уулзалт дээр дэлхийн эдийн засгийн чиг хандлагын талаар гүн гүнзгий дүн шинжилгээ хийсэн бөгөөд эдийн засгийн глобалчлал болон хүртээмжтэй хөгжлийн чиглэлээр "Хятадын төлөвлөгөө"-г дэвшүүлж, мөн Хятадын эдийн засгийн байдал, шинэчлэлийн санаачилгаа танилцуулсан.

 

Хятад улс үргэлж дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал болон өсөлтийн төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ жилийн тавдугаар сард, "Нэг бүс, нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү санаачилга нь Хятад Улсын дэвшүүлсэн "Нэг бүс, нэг зам"-ын бүтээн байгуулалтын хүрээнд зохион байгуулсан анхдугаар дээд хэмжээний бөгөөд хамгийн өргөн хүрээтэй олон улсын хурал болсон. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 29 улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн мөн 130 гаруй улс орны, 70 гаруй олон улсын байгууллагын 1500 төлөөлөгч оролцсон. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтыг нээж чухал сэдвээр илтгэл тавьсан юм. Чуулга уулзалтын үеэр өндөр, дээд хэмжээний хурал, дугуй ширээний уулзалт зохион байгуулж, улс орнуудын удирдагч нартай төрийн бодлого, дэд бүтэц, гадаад худалдаа, санхүүжилт болон ард иргэдийн харилцааг уялдуулан холбох асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцож, олон чухал тохиролцоонд хүрч, хамтарсан мэдээлэл гаргасан. Энэ бол талууд хамтран зөвшилцөж, "Нэг бүс, нэг зам"-ыг хамтдаа бүтээж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр өгөөжөө хамтдаа хүртсэн уулзалт мөн бөгөөд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүрийн хөгжлийн стратегийг харилцан уялдуулсан хамтын ажиллагааны чухал тавцан болсон. Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт үр өгөөж арвин байсан. Чуулга уулзалтаар ирээдүйн "Нэг бүс, нэг зам"-ын хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон, "Нэг бүс, нэг зам"-ын тодорхой маршрут зургийг төлөвлөн гарсан, "Нэг бүс, нэг зам"-тай холбоотой удахгүй хэрэгжих томоохон хэмжээний төслүүдийг баталсан арвин их үр бүтээлтэй баяр хөөхөөр дүүрэн болж өнгөрсөн.

 

Монгол Улс бол "Нэг бүс, нэг зам"-ын шугам дагуух чухал улс. МУ-ын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ж.Эрдэнэбат тус чуулга уулзалтад урилгаар оролцож, "Нэг бүс, нэг зам"-ын бүтээн байгуулалтад Монгол ихээхэн идэвх гаргаж оролцох эрмэлзэлтэй байгаа гэдгээ бүрэн илэрхийлсэн. Энэ нь Хятад-Монголын харилцаа өндөр түвшинд байгааг харуулсан. Чуулганы уулзалтын үеэр Хятад Улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Дэд ерөнхий сайд Ван Яан зэрэг удирдлага нар тус тус Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт зохион байгуулж, хоёр улсын удирдлага нар Хятад-Монголын цаашдын харилцааны хөгжил, хамтын ажиллагааны асуудлаар олон чухал тохиролцоонд хүрсэн. Талууд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд Монголын хэвлэл мэдээллүүд энэ талаар "Ганзага дүүрэн аялал" хэмээн нэрийдсэн байна.

 

Хятадын тал Хятад-Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Хятад Монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг өөрийн гадаад харилцааны бодлогын нэн тэргүүн чиглэл болгон авч үздэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож дээшлүүлсэн. Ши Жиньпин дарга удаа дараалан олон улс болон бүс нутгийн байдал яаж ч өөрчлөгдсөн Хятадын тал ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмэн өөрөө сонгосон хөгжлийн замаа хүндэтгэхээ онцлон тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ нь Хятад Улсын урт хугацааны туршид баримталж буй үндсэн бодлого гэдгийг онцолсоор ирсэн. Олон улсын байдал яаж ч өөрчлөгдөж байсан, Хятад-Монгол бид бүгд хоёр талын харилцааны ерөнхий чиглэлээ сайтар баримтлан, иж бүрэн стратегийн түншийн харилцааны өнцгөөс бие биеэ бодолцож, бие биеийнхээ бүрэн эрх, үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол ашиг сонирхол болон нөгөө талынхаа язгуур ашигтай холбоотой томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Хятадын тал цаашид ч хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох зарчмыг барьж, эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлогоо идэвхтэй авч хэрэгжүүлж, Монгол Улстай элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн үзлээ хэрэгжүүлж, чин үнэнч сэтгэлээр Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно. Хятад Улс Монгол Улс болон бусад хөрш орнууддаа хамтдаа хөгжих боломж болон орон зайг олгоход бэлэн байгаа бөгөөд Монгол Улсыг Хятад Улсын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Хурдан галт тэргэнд суусан ч болно, дайгдсан ч болно. "Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна" гэсэн үг байдаг. Бид бүгдийг нь таатай хүлээж авах болно. Хятад Улс Монголтой худалдаа эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа ч зөв шударгаар ашгаа хуваалцах болно. "Би хожиж, чи хожигдоно", "би ихийг, чи багыг" гэх асуудал байхгүй бөгөөд зайлшгүй харилцан ашигтай, хамтын ажиллагааг биелүүлэх болно.

 

Сүүлийн үед Хятад-Монголын бодит хамтын ажиллагааны талаар худал, хариуцлагагүй үг яриа гарч байгааг анзаарлаа. Үүнд миний бие тайлбар, залруулга хийхийг хүсч байна. Дэлхий нийтээр ажиглахын бол БНХАУ буцалтгүй тусламж олгосон аль ч оронд ямарваа нэг дагалдах нөхцөл тавьдаггүй. Энэ бол бидний зарчим. Бидний Монголын талд олгож байгаа буцалтгүй тусламжийн гол зорилго нь Монголын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн 'цус сэлбэх' чадамжид дэмжлэг туслалцаа үзүүлж, гар нийлж хамтдаа хөгжих бодлогоо илүү сайнаар хэрэгжүүлэх юм. Энэ утгаараа тусламж бол ямар нэгэн үнэгүй хоол гэх зүйл биш, харин бялуу бөгөөд бидний хамтдаа хуваалцах хөгжлийн ашиг юм.

 

Хятад хүмүүс итгэлцлийг эрхэмлэдэг. Хятад хүмүүс хэлсэн л бол, амласан л бол, заавал хэлснээ хэрэгжүүлдэг, амлалтаа биелүүлдэг. Ойрын жилүүдэд Хятадын тал хоёр улсын удирдагчдын хамтын ажиллагааны тохиролцоонуудыг бодитоор тууштай хэрэгжүүлэхээр Монголын талд хөрөнгө санхүү, техник технологи, төслүүд дээр бүх талаар дэмжин ажиллаж байна. Хятад Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа арвин их үр өгөөжтэй байгааг бүгд харж байгаа.

 

Хятад Монголын гадаад худалдааны хувьд: Монголын Засгийн газраас гаргаж буй статистик үзүүлэлтээр өнгөрсөн 10 жилд (2007-2016 онд) Монголын гадаад худалдаа алдагдалтай (Өнгөрсөн 10 жилд нийт дөрвөн тэрбум 600 сая ам.долларын алдагдалтай) ажиллаж байгаа боловч Монгол- Хятадын худалдаа ашигтай байсаар ирсэн. Монгол-Хятадын худалдаа ашиг нь энэ 10 жилд 18 тэрбум 800 сая ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 жилд Монгол хүн болгонд Монгол-Хятадын худалдааны ашгаас дунджаар цэвэр дүн 7000 ам.доллар хүртсэн байгаа нь Монголын хүний дундаж орлогыг өсгөснийг харуулж байна. Үүнээс үзэхэд Хятад-Монголын гадаад худалдаанаас Монголын тал бодитой ашиг хүртэж байна.

 

Монгол дахь хөрөнгө оруулалтын хувьд: БНХАУ Монгол Улсад том хэмжээний газрын тосны орд байгуулж, хөрөнгө оруулалтыг хийснээр Монгол Улс газрын тос экспортлох үйлдвэртэй болж Монголын газрын тосны хомсдолтой улс байсан түүхийг өөрчлөн аж үйлдвэрийн суурийг тавьж өгсөн. Хятадын тал Монгол Улстай олон цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай идэвхтэй ярилцаж байгаа бөгөөд цахилгаан станц баригдсанаар Монголын цахилгаан эрчим хүчний хомсдол болон импортын асуудлыг шийдэх боломжтой. "Амгалан" дулааны станц нь Улаанбаатар хотын хамгийн шинэлэг орчин үеийн, байгаль орчинд аюулгүй дулааны станц бөгөөд дунджаар 100 мянган айл өрхийг өвлийн хүйтэнд дулаанаар хангаж, хотын зүүн хэсгийн дулааны хомсдол болон агаарын бохирдлыг шийдэж өгч чадсан. Хятадын аж ахуй нэгж Монгол улсад чанартай, өндөр түвшний барилга байгууламжуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд гүүр, зам, хот тохижуулалт, үйлдвэр, уул уурхай гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж, Монгол улсад ойролцоогоор 100 мянган ажлын байрыг бий болгож, нийт төлсөн татваруудын хэмжээ 2 тэрбум ам долларт хүрээд байна.

 

Буцалтгүй тусламжийн хувьд: Хятадын талаас гаргасан буцалтгүй тусламжид ямар ч нэмэлт нөхцөл ороогүй бөгөөд бүхэлдээ Монгол Улсад нэн шаардлагатай байгаа нийгмийн халамжийн үйлст бодитоор зарцуулагдаж байгаа. Хятадын тал мөн Монголын талын хугацаа дууссан төлөгдөөгүй, хүүгүй бүх зээлийн өрийг тэглэж чөлөөлсөн. Хятад Улсаас олгосон буцалтгүй тусламжаас Монгол Улсын бүх иргэд ашиг хүртэж байгаа. Ядуурлаас гаргах хүн ам ихтэй хөгжиж буй орны хувьд энэ нь Хятад Улсын ЗГ Монгол Улсын ЗГ болоод ард түмэнд үзүүлж буй харамгүй туслалцааг бүрэн харуулж байна.Хятад Улсаас олгож буй санхүүгийн дэмжлэгүүдээр, Хятадын тал Монголд их хэмжээний өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил болсон голлох төслүүдийг хэрэгжүүлж, Монголын ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад, дэд бүтцийн түвшинг дээшлүүлэхэд тусалсан. Жишээ нь, Монголын хамгийн анхны хурдны автозамыг барих, аймгуудыг холбосон олон олон замын барилга угсралт, засварыг хийж, баруун аймгуудын хооронд засмал зам байдаггүй байсан түүхийг эцэслэсэн. Нийт дүнгээр шинээр барьсан болон засварласан автозам 1000 километрт хүрээд байна. Мөн Монгол Улсын хамгийн анхны бүс нутаг дамнасан цахилгаан дамжуулах шугамын төслийг эхлүүлсэн. (УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл) Энэ нь Монголын өмнөд бүсийн эдийн засгийн хөгжилд хүчтэй баталгаа болж өгч байгаа юм. Мөн Монголын бүх аймгийг бүрхсэн мэдээлэл харилцааны тулгуур сүлжээ болон боловсрол, эмнэлгийн цахим сүлжээг бий болгож компьютержүүлэлтийн түвшинг маш ихээр сайжруулсан. Их хэмжээний ардын амьжиргааны орон сууц, анагаах, боловсролын зэрэг салбарын төслүүдийг хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтад 5000 айлын орон сууц, нийт 300 мянган м2 бүхий бүтээн байгуулалт бий болгосон. Туул гол дээгүүрх төмөр бетонон хоёр гүүр, төмөр зам дээгүүрх хоёр гүүрэн гарцын барилгын ажлууд ойрын өдрүүдэд бүгд эхлээд байна. Ашиглалтад орсныхоо дараа Улаанбаатар хотын зам тээврийн хурцадмал байдлыг хөнгөвчлөх ихээхэн ач холбогдолтой. Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй маш олон төслийн бүтээн байгуулалтад олон тооны Монголын компани, монгол ажилчид оролцож, энэ нь тухайн орон нутагт цөөнгүй ажлын байр бий болгосон.

 

Мөн миний бие Монголын бүх түвшинд анхаарлын төвд гол сэдэв болж байгаа Хятад-Монголын Уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг онцолж дурдмаар байна. Шулуухан хэлэхэд, Хятад Улсын хувьд одоогийн байдлаар уул уурхай эрчим хүчний нээн олборлолт нь нэн тулгамдаж буй асуудал биш ээ. Эсрэгээрээ, Хятадын эдийн засаг тасралтгүй тогтвортой хурдацтайгаар өсч байгаагийн хажуугаар, тулгарч буй гол асуудал нь олборлолтын илүүдэл. Ялангуяа, төмөрлөгийн болон нүүрсний салбарт Хятад Улс эрэлтээсээ хэт давсан үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах асуудалтай тулгараад байгаа. 2016 оны байдлаар, улсын хэмжээнд нийтдээ ган төмөрлөгийн үйлдвэрлэл 65 сая тонн, нүүрсний уурхайн олборлолт 290 сая гаруй тонноор эрэлтээс давж улсын хэмжээнд 1500 орчим 300 мянган тонноос дооших жижиг нүүрсний уурхайнуудыг татан буулгасан. 2017 оны Засгийн газрын ажлын төлөвлөгөөнд тавьсан үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах зорилтын дагуу, энэ жил дахин төмөрлөгийн үйлдвэрлэлийг 50 сая тонноор багасгаж, нүүрсний олборлолтыг 150 сая тонноор бууруулж байгаа. Ойрын хэдэн жилийн урьдчилсан тооцооллоор, жил бүр нүүрсний олборлолтыг 100 сая тонноор бууруулах болно. Энэ бол маш олон ажлын байр болон эдийн засгийн хүндрэлийг дагуулах хүндхэн үүрэг.

 

Илэн далангүй хэлэхэд, нүүрсний хамтын ажиллагаа явуулах нь цэвэр Монголд өөрийн нөөц бололцоо, давуу талаа бүрэн дүүрэн ашиглахад нь туслах зорилготой, түүнээс бидний нүүрсний эн тэргүүний хэрэгцээ биш. Хятадын талд дотооддоо нүүрс болон ган төмрийн үйлдвэрлэлийн илүүдэлтэй хүндхэн нөхцөлд байгаа хэдий ч Хятад улс Монголын талын хүсэлтийн дагуу уул уурхайн хамтын ажиллагаагаа явуулж байгаа. Хамтын ажиллагааны цар хүрээ, ахиц явц бүхэлдээ Монголын талаас хамааралтай. Хэрвээ бүх талын нөхцөл байдал бэлэн болсон тохиолдолд Хятадын тал зах зээлийн зарчмын дагуу Монгол Улстай идэвхтэйгээр хамтын ажиллагаа явуулах болно. Хэрвээ Монголын тал нөхцөл байдал бүрэлдэхгүй гэж үзвэл бид нар яарах хэрэггүй байна.

 

Хятад-Монгол хоёр нь хөдөлгөхгүй хөршүүд билээ, аливаа юмс яаж ч өөрчлөгдөж байсан Хятад Улс үргэлжлүүлэн Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа хөгжүүлж, Монголд элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн гадаад харилцааны үзэл баримтлалыг авч хэрэгжүүлсээр, хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг эрчимжүүлж, өөрийн хөгжлийн үр өгөөжөө Монгол Улстай хуваалцаж, чин үнэнч сэтгэлээр Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа болон ойлголцлыг нэмэгдүүлнэ. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр Хятад-Монголын харилцаа улам бүр сайжирч, илүү сайхан ирээдүйг угтан авна гэдэгтээ итгэлтэй байна. Хятад- Монголын хамтын ажиллагаанаас Монголын ард түмнийг аз жаргалтай амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    13 цаг 35 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    13 цаг 48 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    14 цаг 35 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 цаг 47 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 56 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 4 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    15 цаг 7 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    15 цаг 9 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    15 цаг 10 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    16 цаг 32 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    17 цаг 53 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 58 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    18 цаг 42 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    20 цаг 29 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    20 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 4 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    21 цаг 7 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    21 цаг 15 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    21 цаг 20 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    21 цаг 23 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК