-
2017 оны 3 сарын 16
Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудал тав дахь жилээ дараалан дэлхийн шилдэг онгоцны буудлаар тодорчээ. Энэ шагналыг нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгч сая сая иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүнгээр шалгаруулдаг аж.
-
2017 оны 3 сарын 16
Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Аюулгүй сургууль” хөтөлбөр болон Улаанбаатар хотын өмчит сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтийн эмзэг байдлын үнэлгээний тайлан, үр дүнг танилцуулах, газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварыг сайжруулах чиглэлээр санал солилцох сургалт семинар өнөөдөр болно.
-
2017 оны 3 сарын 16
”Хар Хайрцаг” ярилцлага. МУ-н Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
-
2017 оны 3 сарын 16
Ардчилсан намын дотоод асуудал савнаасаа хальж, олон нийтийн төвд хэдийнэ орсон. Ардчилсан намыг шинэчилнэ хэмээн хамгийн ардчилсан маягаар сонгогдсон намын дарга, Дотоод сонгуулийн хороо гэгч хэдхэн эрхэм Ардчилсан намын хувь заяагаар наадаж байна гэдгийг намын жирийн гишүүд өгүүлж, ардчилал мөхөх аюулд ороод байгаа хэмээн тэмцэж байгаа билээ. Харин намын удирдлагууд энэ бүхнийг няцаасаар байна. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын удирдлага болоод гишүүд юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 3 сарын 16
Энэ сарын долоонд Засгийн газар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус
-
2017 оны 3 сарын 16
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны пүрэв гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг
10:30-17:30 цагт: 9, 11-р хороо Алтайн 10, Нуурын 7, Алтайн 23, 24, 25 Чингэлтэйн 14-17-р гудамж, эдгээрийн ойр орчмоор,
Хан-Уул дүүрэг
10:30-18:00 цагт: 9, 10-р хороо Нисэхийн гэр хороолол, орон сууцууд, 7-р сургууль, 49-р цэцэрлэг, ЦТП, Гүнийн худаг, Амин тус өрхийн эмнэлэг, ХУД-ийн Тамгын газар, Янгир хайрхан ХХК,
Сонгинохайрхан дүүрэг
10:00-17:00 цагт: 20-р хороо Барилгын цэргийн анги
11:00-12:00 цагт: УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж
11:00-18:00 цагт: 20-р хороо Т-10, Т-46, 7-р хороо Монлааны 1, 2, 5, 6, 10, Колонкийн 1-3, Горькийн 3, ЦА-ийн 13-р гудамж, эдгээрийн ойр орчмоор.
-
2017 оны 3 сарын 16
Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын II долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
Махны дундаж үнэ
Хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6630 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7735 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.2 хувиар буюу 315 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар буюу 280 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Барс” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.9 хувиар буюу 310 төгрөгөөр, хонины цул махны үнэ 6.3 хувиар буюу 405 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 7.2 хувиар буюу 105 төгрөгөөр, байцаа 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр өсчээ.
-
2017 оны 3 сарын 16
11:00 цагт: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох ЗГ-ын тогтоолыг танилцуулан сурталчлах хэвлэлийн бага хурал Шадар сайдын өрөөнд болно.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ”Хүний эрх шударга ёс хөгжлийн төв” НҮТББ-с Төрийн жинхэнэ албан хаагчдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.
11:00 цагт: Тусгаар тогтнолын талбайд ”Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээ болно. Цэрэг, цагдаагийн цэргийн парад жагсаж ”Дөл” тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулна.
11:00 цагт: Нийслэлд анх удаа “Нийслэлийн залуучууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гэж байна. Тус бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд БСШУЯ, РЦНК, ОХУ-ын ЭСЯ-наас хамтран зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн ЭКСПО 2017”-ын талаарх мэдээллийг сонирхоорой.
12:00 цагт: Корпорэйт Конвешн центрт ROADEXPO 2017 олон улсын Авто замын үзэсгэлэн конференц нээгдэнэ. Үзэсгэлэнд Герман, Итали, Солонгос, Хятад, Япон, АНУ, Турк зэрэг улсаас компаниуд оролцоно.
14:00 цагт: Уул уурхайн тухай хуулийн төсөлд санал өгөх ”Тусгай зөвшөөрлийн үйл явц ба шийдвэр гаргах үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болно. Хаана: Нээлттэй нийгэм форумын Хурлын зааланд
14:00 цагт: Тусгай хамгаалалттай газар нутгийн 14 Хамгаалалтын захиргаадад иж бүрэн тоноглосон галын машиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ Сүхбаатарын талбайд болно. Арга хэмжээнд БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Щтефан Дуппел, Хамгаалалтын захиргаадын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцоно.
16:00 цагт: Монголын Ноос ноолуурын холбоо, ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб хамтран Монгол улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын оролцоотой зохион байгуулах анхны ”Fashion shou” арга хэмжээ ”Туушин”-д болно.
18:00 цагт: Үр шилжүүлэн суулгах төвийн нээлтийн ажиллагаа Солонгос улсын элчин сайдын яамны хурлын танхимд болно.
“Дэлхий усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг угтан “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдэвт хэвлэлийн бага хурал Нийслэлийн Хангарьд ордны хэвлэл мэдээллийн төвд болно. Мөн хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдэд Гачуурт дахь бага оврын цэвэрлэх байгууламж болон Төв цэвэрлэх байгууламжаас Туул гол руу шууд хаяж байгаа ус, түүний өнөөдрийн орчны нөхцөл байдал, эргээр нь үүссэн нууруудыг үзүүлж асуудал, шийдлийн талаар танилцуулах юм.
-
2017 оны 3 сарын 16
Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн билээ.
-
2017 оны 3 сарын 16
Засгийн газрын хуралдаан 2017.03.15-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
-
2017 оны 3 сарын 16
Ардчилсан намынхан тэр дундаа 90-ээд онд алтан хараацай болон “ниссэн” нөхдүүд дүр “Дүр эсгэсэн Ардчилал дарангуйллаас ч илүү хортой” гэх ганцхан өгүүлбэрийг толгойдоо тултал суулгах учиртай. Өглөө сэрэхдээ, орой унтахынхаа өмнө санаж, өдөр тутмынхаа ажил мөрдлөгө болгож байж Ардчилал гэдэг зүйл оршин тогтноно. Өөрийн толгой дээрхи бухалыг харахгүй байж өрөөлийн толгой дээрхи сүрлийг гайхагчид өнөөгийн нийгэмд бишгүй бий.
-
2017 оны 3 сарын 16
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
-
2017 оны 3 сарын 16
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
-
2017 оны 3 сарын 16
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.
-
2017 оны 3 сарын 16
Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
-
2017 оны 3 сарын 16
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
-
2017 оны 3 сарын 16
Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн дулаан байна
-
2017 оны 3 сарын 15
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томиллоо
-
2017 оны 3 сарын 15
бүртгэж авахгүй бол нэгдүгээрт Үндэсний бодлогын хороо гэдэг нэр томьёо Үндэсний зөвлөлдөх хороо гэдгээрээ үлдэнэ. Хоёрдугаарт анхан, дунд шатны намын хороогоор батална гэсэн асуудлыг бүх гишүүдээс батална гэж өөрчилсөн байсан. Үүнийг анхан дунд шатаар батлах нэмэлт процесс гарахаар байна. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд намын бүх шатны удирдах бүрэлдэхүүнийг сонгодог байсан бол АН-ын бүх гишүүдийн сонголтоор удирдлагуудаа сонгодог өөрчлөлтийг оруулсан.
-
2017 оны 3 сарын 15
LIVE: АН-ын удирдлагууд мэдээлэл хийж байна