зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Хүчингийн хэрэг үйлдсэн гэх УИХ-ын гишүүн Д.Гантулгын талаар хэн, юу хэлэв

2017-7-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн өмнө нь ийм муухай асуудалд холбогдож байсангүй. Авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад байцаагдсан өчнөөн УИХ-ын гишүүн бий.  Гэвч энэ удаагийнх шиг “улаан мах”-ны хэрэгт холбогдож, дуулиан тарьсан гишүүн Д.Гантулгаас өөр гараагүй байна. Уг нь Д.Гантулгыг хамгийн залуу гишүүнээр “өргөмжилж”, хийх ажлыг нь анхааралтай ажиглаж байсан ч тэрбээр эхний чуулганаар өөрийгөө “таниулсан”. Чуулганы хуралдаандаа ч суудаггүй хэнэггүй зангаа тойрогтоо ажилласан гэдэг үгээр хаацайлаад өнгөрсөн бол энэ удаагийн хэргийг цагдаа хууль хяналтын байгууллагуудыг худалдаж авах зарчмаар хэргээ хэрэгсэхгүй болгож байна хэмээн хохирогчийн өмгөөлөгч болон эгч нь мэдэгдлээ. Ингээд “Багц 24” энэ хэргийн талаар хэн юу хэлснийг багцлан хүргэж байна.

 

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга гэж хэн бэ:  У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн

 

УИХ-ын сонгуульд тааварлашгүй нэр дэвшигч тодорсны нэг нь МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга байсан юм. Тэрбээр 30 хүрээгүй насандаа УИХ-ын гишүүн болсон сүйхээтэй нэгэн. Түүний намд ажилласан түүх нь харьцангуй удаан ажээ. Монголын лектор төвөөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамласан нэгэн. Хамгийн сүүлд гэхэд “Ангараг руу нүүцгээе” лекц хийж, Улаанбаатар паласын их танхим оюутан залуусыг цуглуулж байсан юм. Мөн Хэнтий аймгийн тойрсон “Монголын зүрх хэнтий” нэртэй лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан удаатай. Мөн МАН дахь Зүүний хүчний холбооны буюу УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн. Энэ утгаараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнийг холбооныхоо гишүүдтэй зөрчилдөх үед түүнийг өмгөөлөн хэвлэлийн бага хурал зохион байгуулж, акц удирдаж байсан удаатай. Иймд түүнийг улс төрийн хувьд туршлагагүй, чадваргүй гэж хэлэх боломжгүй мэт. Дээр нь, НАМОХ-ны үйл ажиллагааг МАН-ыг ялагдсан үед чамгүй сайн удирдаж, гар хөлийг нь идэвхтэй байлгах ажлыг сайтар хийсэн гэдгээр нь намынх нь лидерүүд хүндэтгэдэг гэсэн шүү. УИХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэр түүний хувьд гэнэтийнх байсан гэдэг. Учир нь, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай нэр дэвшихээр яригдаж байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сошиалаар ил тод Б.Гарамгайбаатарыг амлаж авснаар Н.Ганбаярт тойрог солих шаардлага гарсан байна. Үүнийг Н.Ганбаяр зөвшөөрөхгүй тул Хэнтий аймгийн энэ тойрогт МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэх шийдвэр дээр Д.Гантулга тунаж үлдсэн аж.

 

 

Д.Гантулга: "Гүтгэлгийг баримттай дэлгэнэ"

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэргийнхээ талаар тайлбар өгсөн байдаг. Тэрбээр “Сонгууль дууссаны дараа гүтгэлэг дуусах байлгүй дээ. Сошиалаар тарааж байгаа бичлэг дээр тэр хүн цаашаа хараад суучихсан, хоолойны өнгийг нь өөрчилсөн, нэр ус нь тодорхойгүй байдаг. Бичлэгийг анх 30, 40 дагагчтай хуурамч хаягнаас зохион байгуулалттай тараасан байгаа юм. Тэр хаягийг нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Би “Намайг гүтгээд байна” гэж хэлэх биш гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар дэлгэнэ. Одоохондоо тэр эзэн биегүй хаягны асуудал ойлгомжгүй байгаа тул цаг хугацаа хэрэгтэй байгаа. Хүмүүс эргэлзэж байгаа байх. Зарим нь 'Женко'-гийн талаар мэдээлэл хийгээд, ийм юм боллоо гэж таамаглаж байгаа. Зарим нь Д.Гантулга 'Залуу хүн юм чинь магадгүй' гэсэн бодолтой байгаа. Ийм үед би гарч ирээд “Гүтгэлэг байна” гэж ярихаар хэн итгэх вэ дээ. Цаад хүмүүс нь итгүүлэхгүй байхын төлөө ажиллана. Тэгэхээр хаяг нээсэн эзнийг олж, гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар нотолно” хэмээсэн.

 

 

М.Ичинноров: УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн

 

Тэгвэл энэ хэргийн талаар өчигдөр хохирогчийн өмгөөлөгч М.Ичинноров болон эгч нь хэвлэлийхэнд хандсан юм. Хурлын эхэнд хүний эрхийн хуульч М.Ичинноров “Хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар мэдээлэл өгөхөөр ирлээ. Энэ оны зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн хэрэг болсон. Энэ хэргийг шалгуулах хугацаанд тэд цагдаа, хүчний байгууллага, шүүхийг бүгдийг нь худалдаж авч, өөрсдийнхөө талд ажиллуулсан. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас би хэвлэлийнхэнд хандаж байгаа нь энэ. Гэмт хэрэг болсон, бидэнд нотлох баримтууд нь байгаа. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэргийг нэмж хийсэн. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээн ярив.

 

 

Хохирогчийн эгч С: Дүүг маань хоёр гарыг нь гөжөөд, 10-аад минут хүчирхийлсэн гэсэн

 

Харин хохирогчийн эгч С хэргийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан юм. “Би зургадугаар сарын 12-ны шөнө хүүхдээ хараад “Гурван гал” эмнэлэгт хоносон. Тэр шөнө болсон хэрэг. Миний найз, ИНЕГ-т ажилладаг Ц гэдэг эмэгтэй амьдрах газар байхгүй гээд нэг хэсэгтээ амьдарч байсан юм. Гэтэл эмнэлэгт хоносны маргааш өглөө 10:00 цагт утас дуугараад, дүү маань над руу залгасан. “Урьд шөнө Ц эгчтэй хэн ирж хоносон юм бэ. Намайг хүчиндчихээд гараад явчихлаа” гээд уйлаад залгасан. Би мэдэхгүй байна, эргээд залгая гэж хэлчихээд найз руугаа утсаар ярьсан.

 

Тэгээд “Чамтай хамт хэн манайд очиж хоносон юм бэ” гэж асуухад Гантулга гэж хариулсан. Ямар Гантулга вэ гэхэд “Гишүүн Гантулга” гэж хэлсэн. Тэр хүн чинь ийм хэрэг хийчихээд явчихсан байна аа гэтэл “Би мэдээд, сануулаад байсан юм. Чи эртхэн босоод яв аа. Хүүхэд айлгачихав аа гэж хэлсэн. Би шуурхайтай байсан учраас өглөө эрт 06:30 цагаас гараад явсан. Унтаад үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд эргэж дүү рүүгээ залгаад, ийм зүйл болсон байна аа гэж хэлсэн. Мөн би Гантулга руу залгасан. Гантулга надтай “Гурван гал” эмнэлгийн гадаа ирж уулзсан. Уулзаад “Тийм хэрэг ерөөсөө болоогүй” гэж хэлсэн. Хэрвээ тийм юм бол хууль шүүхийнх нь газар шийдчих байлгүй дээ гээд салсан. Дүү Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, Түвшинжаргал гэдэг хүнд өргөдөл өгсөн.

 

Түвшинжаргал гэдэг хүн гэрт ирж нэгжлэг хийсэн. Нөхцөл байдалтай танилцаад, ор хөнжлийн цагаан хэрэглэл, өөрийнх нь өмсөөд явж байсан дотуур өмдийг авсан. Маргааш нь хэрэг хаагдсан гэсэн. Юунаас болсон гэхэд байцаагч нь солигдчихсон байсан. 

 

Түвшинжаргал гэдэг хүн хариуцаж байгаад Батдэлгэр байцаагч шилжиж очоод хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосныг би өнөөдөр мэдлээ. Прокурор дээр очоод “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн баримт материалыг үндэслээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн бичиг авсан. 

 

Дүү маань сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Бид хоёр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. Тэгэхэд сул өрөө байхгүй байна, хурцийн тасагт хэвтүүлчих үү гэсэн. Сэтгэл санааны хувьд хэцүү байхад нь хурцийн тасагт шууд хэвтүүлчихвэл яах билээ. Тэнд байгаа хүмүүсийг хараад юу бодох вэ, тийм биз дээ. 

 

Одоо би нэг зүйлээс айж байна. Энэ бүхнийг ярихаар эргээд хүний нэр төрд халдсан гэдэг хэрэг үүсэх байгаа юм. Яагаад гэвэл Гантулга гишүүн гүтгэж байгаа хүмүүсийг баримттай дэлгэнэ гэж ярьж байна билээ. Хүчин хийсэн гэдгийг үнэхээр гүтгэлэг үү, тийм хэрэг болсон уу гэдгийг нь цагдаа, шүүх нь тогтоож чаддаггүй юм байна. Нууж, хаацайлж, дарлаа. Хүчиндүүлчихээд, нэг хохирчихоод, дахиад хохирогч болох болчихоод байна. Хэнд хандахаа би мэдэхгүй байсан. Ядаж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацаа таарчихсан. Тэгээд хүний эрхийн хуульч Ичинноровт хандсан. Өөр ямар ч арга бидэнд алга. Сая хэвлэлийн бага хурал хийе гээд ирэхэд хүртэл дарамттай байна. Хурал хийх газар нь оруулахгүй гээд бүх сэтгүүлчдийг тараах гээд байж байх жишээтэй. 

 

Миний дүү УИХ-ын гишүүн Гантулгыг огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэрэг болсноос хойш манай  найз Ц бид хоёрын дунд үл ойлголцох асуудал цөөнгүй гарсан. Би найзыгаа хүрч ирээд үнэнийг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл надаас зугтаагаад явж байгаа. Хамгийн гол гэрчийн хувьд үнэнийг хэлэх байх гэж найдаж байна. Миний найз Ц гишүүн Гантулгатай ойр дотны харьцаатай. Гэхдээ хэзээнээс эхэлснийг нь би мэдэхгүй. 

 

Гантулга миний дүүгийн хоёр гарыг нь гөжөөд, 10-аад минут хүчирхийлсэн гэсэн. Дүү маань “Алим арилгаж байсан хутга буйдангийн дор байсан. Тэр хутга санаанд орж байсан ч зориг хүрээгүй” гэж хэлж байгаа” хэмээн ярьсан юм. 

 

 

О.Алтангэрэл: Хэрвээ хүн гүтгэсэн бол энэ эмэгтэйд хариуцлагаа тооц, гэхдээ Д.Гантулгаа шалгачихаад шүү

 

Энэ хэргийн талаар хуульч О.Алтангэрэл өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Манай нийгмийн хамгийн том гамшиг бол эрх тэгш байдал алдагдсаных гэж би байнга хэлдэг, үүндээ бат итгэдэг.

 

Хууль ядарсанд, задарсанд, баянд, ядууд, даргад, иргэнд тус бүр өөр үйлчилдэг энэ байдлыг үзэн ядахаар хангалттай олон жил хуулийн ажил хийлээ. Тэр тусмаа хамгийн эрх мэдэлгүй, иргэнтэй ямагт хамт байдаг өмгөөлөгчийн ажил мэргэжил эрхэлж явсны хувьд шударга бус явдлыг биеэр мэдэрдэг.

 

Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Гантулга гэгч оюутан охин хүчиндсэн, хохирогчид нь яаж ч чадахгүй байгаа, хавтаст хэрэг алга болсон, байцаагч солигдсон талаар хохирогчийн эгч уйлан ярихыг үзлээ. Ямар новшийн юм бэ?

 

Шүүхийн шийдвэр гарахаас нааш тэр Гантулга гэгчийг буруутай гэж үзэж болохгүй нь үнэн. Гэтэл яагаад шалгахгүй байгаа юм? Бүрэн эрхийг нь прокуророос санал тавьж цуцлууж байгаад яагаад байцаахгүй байгаа юм! Яагаад байцаагч нь солигддог, яагаад баримтууд нь алга болдог юм!

 

Хэрвээ хүн гүтгэсэн бол энэ ядарсан эмэгтэйд хариуцлагаа тооц, гэхдээ эхлээд тэр Гантулгаа шалгачихаад шүү!

 

Би ээжтэйгээ, эмээтэйгээ өссөн, охинтой хүн. Ийм зангиа зүүсэн, худалч дүртэй, доройг бузарласан новшнуудыг үзэн яддаг. Сонгуулийн өмнө энэ хөгийн гишүүнцэрээ шалгаж болохгүй гэж байгаа бол ядаж битгий ялыг нь завшуулаач МАН-ынхаан, та нар арай ч хүчирхийлүүлсэн охины нулимастай ганц суудлаар дутахааргүй байгаа шүү өнөөдөртөө. Тэгэхээр сонгуулиа өнгөрөхөөр шалгуулчихаач, цагдаа нь ч ажлаа хийчихээч хүн байна даа бид чинь.

 

Би хуульч О.Алтангэрэл, бичсэн зүйлдээ бүрэн хариуцлага хүлээнэ” гэсэн байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (60)

  • УИХ (103.10.21.81)
    УИХын ёс зүйн хороо юу хийгээд байнаа
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • улаан хамгаалагчид (103.9.90.227)
    ийм хүмүүсийг хамгаалаад, өөгшүүлээд байхаар энэ нам шалдаа хүртэл доройтсон гэсэн үг л дээ. шалгуулчихаач чи гэж хэлэх зоригтой аавын хүү, ээжийн охин энэ намд нэг ширхэг ч алга. бүгд хамгаалж байгаа.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Өлзий (202.179.25.57)
    Энэ гишүүн чинь одоо болтол шоронд ороогүй юм уу монголд хууль бна уу
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Huchindegch (174.62.112.36)
    Tsagdaa,shuuh chin MAH nii udirdlagaar yavdag yum shde. Ter chin zuvhun yaduu buurai ulsuudad hamaayai
    2017 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    Сүүлийн үед архи , хар тамхи , оүн амины хэрэг , хэвлий дахь үрээ хил гаргаж зарах гээд муу юм болгонд эмэгтэйчүүд маань холбогддог болж дээ .
    2017 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    Энэ чиг итгэхэд хэцүү люм бна . Сүүлийн үеийн мгл хүүхнүүдийн хүн чанар муудсан цаг даа . Хамт хоносон эмэгтэй нь чиг мэдээгүй байхад эгч рүүгээ утасдаад намайг хүчиндчихээд явчихлаа гэсэн. гэхээр үнэмшилгүй бна .
    2017 оны 07 сарын 11 | Хариулах
  • Хан Хэнтийн иргэн (112.72.11.122)
    энэ яг үнэн юм боловуу хэрэг нь нотлогдсон үед нь хүнчиндэгч этгээдийг юу ч гэж хэлж болно гишүүнээс нь татгалзуулж ч болно тийм учираас хэрэг нь нотлогдоогүй бхад хүний нэр хүндийг унгаах болон янз бүрээр бичих хэрэг бна уу
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.212.129)
    Bolimoor yumaa airal bishuu buhel buten tsagdaa,, shuuh iig doromjlood bh yumaa uneheer notolgoo ene teriig ustgan gej bhuu bodoh l heregtei
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (80.108.118.247)
    Shorondhataaahheregtei
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (80.108.118.247)
    Buur Gantulgin bichleg Gary San bna lee shyer 20 saying ugnu geed ineegeedsuuj bnalee. Uzen yadaj bna shuud erguulentataad shoring hataaaaa
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.212.116.244)
    Женкогийн лицензийн талаар мэдээлэл хийгээд л энэ хариу нь энэ.
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Bold (202.70.46.211)
    Ailiin gert hun davuulj irdeg. Irj bgaa ni gishuun. Taarsan ch 2.
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • zochin (202.179.31.65)
    Хэрэв үнэн бол ,,,,Доодохоо захирч чадахгүй дорой түшмэдүүд ичиг ичиг ,,,, гэж хэлмээр л байна.
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.26.192.157)
    Er n tegeed zaluuchuudiig deesh n garga garga l geed bdg. Ene zaluuchuud chin odoo khyn bish bolchikhjee. Ugaasaa tuluvshuugyi khynees, tegeed erkh medeltei bolood irekheeree khyn shig amarkhan evderdeg amitan baidaggyi yum sh dee. Tiimees zaluuchuudiig ekhleed tuluvshyylekh kheregtei. Odoo ene nam dagajm tsynkh barij gyij bgd alban tushaal avsan zaluuchuud MAN-iig alj bna sh dee. Ajlaa khiij bgaa baidal, tomilgoo khiij bgaa baidal, doorkhi khymyysteigee kharitsaj bgaa baidal geed avakh yum algaa. Songuuli bolokhoor 2 namd mungu ugsun gesen zaluuchuud l ikh bdg bolson bna sh dee. Yavj yavj ed nar chin l dotroosoo khamag yumiig chin bichij avaad gargaj taviad alj bna sh dee.
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.26.192.157)
    Notlokh barimt ustgasan gene yy. Arai ygyi bailgyi dee. Uursduu notlokh barimtgyi bolokhooroo l notlokh barimt ustgachikhlaa gej bgaa yum bishyy.
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (49.0.218.190)
    25 tai xvn xvcnindyylne gej uy baixabdee ineedemiin uarixiimaa zoxitson gecneecn xen xendee ner tseber hsde gytgex geed bga uym bol
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
    • bi
      Er muu ch emiin deer gedeg bhaa...
      2017 оны 07 сарын 05
  • Зочин (49.0.218.190)
    man namiig unagax gsn oroldlogo ene zaluu xvn ohsoo tsaahs amnidarna hsdee arai ingej xvniig gytgexee bolicnoosoi
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (49.0.218.190)
    uag songuuliin yed xvn xvcninddeg ni no toi bna ynen uym uu xeterxii xudlaa xar pi ar bna xen cn ynemhsixgyi bolij yz xeden uanxnuudiig xolsloo biz tegeed gytge gej
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.25.254)
    Гантулга хүчиндсэн нь үнэн оюутан эмэгтэй хүниг яасан гэж худал гүтгэх вэ дэ.Үнэхээр тйим хэрэг болсон нь үнэн байх шүү.Гантулга энэ мэт эмэгтэйчүүдийг хүн чиний тоодоггүй амьтан байна
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Чи орон доор нь байж байгаад хараа юү. Харсан юм шиг ярих юмаа
      2017 оны 07 сарын 05
  • Zaaa (80.12.59.144)
    Mongolchuudaa taliban bai nomtoibayr hvchindeed l baisan. Odoo. Zaid bolchihson avgeer l b gantulga daid bolood zasarnaaa
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.126)
    НАМЗХынхон чинь энэ талаараа туршлагатай байх шүүү
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • bats (66.181.178.253)
    Eldev um bolohoor l ichinnorov gej elii balai um altanserel gej shantaajlagch ene 2 heree ayatai garaad irehiin
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.25.188)
    МАН ХҮЧИНДЭНЭЭ МЭДЭЖИИГАА
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.25.188)
    МАН ХҮЧИНДЭНЭЭ МЭДЭЖИИГАА
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (163.49.212.247)
    Энэ нэг л сонин байна даа. Хүний гэрт гэрийн эзнийг хүчиндэх үү? 25-тай шдээ. Хутга бариад алим арилгаад сууж байсан? Ядаж хутгаараа айлгана.. Дүүгийнх нь яриа байгаа юмуу? Эгч нь яагаад нүүр амаа нуугаад байгаан. Тэр найз гэсэн хүнээ ч нуух шаардлага байхгүй!! Хүмүүст эргэлзээ төрүүлэхгүй бүгдийг л ярих хэрэгтэй шдээ
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
    • mongol emegtei
      ter naiz ni geed Tsrermaa gej huuhen bas uilaa l yariltslaga uguud l bsn shuu dee, nuugaaguigee, gehdee medeelliin tegsh baidal aldagdsan bolohoor hend ni itgeh ni hetsuu ch emegtei huniig hezee erh tegsh uzej handdag bolno doo mongol.
      2017 оны 07 сарын 04
    • зочин
      Хөөе хүний гэрт гэрийн эзнийг биш,хутга бариад алим арилгаад сууж бсан биш.наад мэдээгээ саын унш.
      2017 оны 07 сарын 04
  • Зочин (66.181.160.28)
    Жирийн иргэн л гүтгэлгийн эсрэг эрхээ хамгаалан тэмцэх эрхтэй болохоос биш төрийн албан тушаалтанд тийм эрх байхгүй!!! Яагаад гэвэл - төрийн албан тушаалтан бол жирийн иргэн биш, засгийн эрх мэдэл эдэлдэг онцгой субъект!!! Тийм учраас иргэд түүнийг хардах, шүүмжлэх эрхтэй байдаг юм!!! Шүүмжлүүлэхээс эмзэглээд байгаа бол албан тушаалаа өгөөд жирийн иргэн болчих л доо!!! Тэгээд л гүйцээ шдээ!!! Хууль тогтоох эрх мэдлээ өөрсдийгөө дархлах хамгаалахад ашиглавал та нар төрийн түшээ биш, харин эрх мэдлээ урвуулан ашиглагч гэмт хэрэгтнүүд болно шүү!!! Зарчмаа мэдэхгүй байж төрд суух санаатай!!!!
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (202.179.24.215)
    УИХ-ын Гишүүдын Гэмт холбогдохлоороо шууд л тэр миний Нэр Төрд халдлаа гэдэг СОНГОДОГ аргатай, Тэгээд ч УИХ-ын Гишүүд ямар ч Гэмт хэрэг үйлдсэн ч Холбогдсон ч Халдашгүй Дархан Эрхтэй шүү дээ, Тийм болохоор тэдэнд Хууль үйлчлэхгүй шүү дээ, УИХ-ын Гишүүнийг эргүүлэн татах Хууль байдаг юмуу,
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Zochin (150.129.142.137)
    Uneheee unen bol naad etgeede erguulen tataad baih gazart yavuulaach
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.160.28)
    Хүн болж ч төлөвшөөгүй ийм гөлөгнүүдийг МАН яах гэж ингэж өндөр сэнтийд гэнэт тавьдаг юм бэ??? Хэт өндөрт гараад эд нарын чинь толгой нь эргээд уначих гээд байна шүү дээ!!! Доош нь буулга буулга, наадуулаа!!!! Газар дээр эхлээд явж сураг!!!!!!!
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.178.225)
    МАНы азарган банди нар бүр машины дорцовоор бүлж орхидог биздээ энэ ч бас гайгүй бна
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • ИРГЭН (43.242.243.201)
    МАНЫН ХАРИУЛТ НЬ ЭВЛҮҮЛЭГ ГҮТГЭЛЭГ 2ООС ӨӨР ҮГ ОЛДОХГҮЙ БАЙГАА ЮМ ИНГЭЖ БАЙХААР ЭНЭ ХҮНЭЭ ЭРГҮҮЛЭН ТАТУУЛЖ ХУВЬ ХҮНИЙХЭН ХУВЬД ХАРИУЦЛАГА ҮҮРҮҮЛЭЭЧ ИНГЭЖ БАЙЖ ТАНАЙ НАМЫН НЭР ХҮНД ӨСЧ ЦЭВЭРШИХ БАЙХ ЯВЖ ЯВЖ ХҮЧИН ӨӨР ХЭРЭГ БОЛ ТЭГСГЭЭД МАРТАНА ЭНИЙГ БОЛ ҮГҮЙ ДЭЭ
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • ИРГЭН (139.5.219.211)
    МУУ НОВШНУУД ЭРХ БАРЬЖ БАЙГААРАА ТҮРЭЭ БАРЬЖ ЦАГДАА ,ПРОКУРОР , ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨН ЯЛААС МУЛТАРЧ БАЙНА!!! БАЙЦААГЧИЙГ НЬ СОЛИХООС ЭХЛЭЭД БҮХИЙ Л МУУ АРГА ХЭРЭГЛЭЖ...?!!!!
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.21.106.155)
    ЭНЭ ГУТГЭЛЭГ АРАЙ УНЭМШИЛГУЙ БАЛИАР БОЛЧИЖЭЭ. ИНГЭЖ СОНГОГДОХ Ч ГЭЖ ДЭЭ. МОНГОЛ УЛСЫН ЕРОНХИЙЛОГЧ БОЛОХУУ. ТЭГЭЭД. ХАЗАХААС БУСАД МЭХИЙГ УГСРУУЛААД ХИЙГЭЭД ГАРЧИХУУ!!!!!!!
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Zochin (66.181.160.59)
    25 huuhen huchinduuleh uu?
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (43.242.243.201)
    ЦЭРЭГТ БАЙХАД АНГИАР ХААЯА ИРЖ ҮНГЭЛДДЭГ ХАНАДАГГҮЙ ХАР ГЭЖ ХҮҮХЭН БАЙЖ БИЛЭЭ ТҮҮН ШИГ АМЬТАН ЮМАА ДАА ГЭХДЭЭ ХҮЧИНДЭХ ГЭДЭГ ЧИНЬ ЭР ХҮН ТЭР ТУСМАА УИХЫН ГИШҮҮНД БАЙЖ БОЛШГҮЙ ҮЙЛДЭЛ ЖИГШИН ЗЭВҮҮЦЭЖ БАЙНА ЭЭЖГҮЙ ЭХНЭРГҮЙ ОХИНГҮЙ ХҮН ДҮРСТ БАЙНА
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • zochin (27.123.214.126)
    garduulaagui l bol haldashgui darhan erhtei uym chin hediig ch huchindsen yadag uym.hezee gishuud heregtt tatagdaj bsan uym
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.178.26)
    Найз гээд бгаа Ц гэдэг хүүхнийг баривчалж байцаа мөнгө ихтэй хүмүүс амыг нь барьсан бх хэргийн эзэн Ц чи ичэх нүүрээ баисан амьтан бэ
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Мунагийн халуун (202.70.46.230)
    Хүүхэн дагаж айлд ирж хоночихоод, өглөө босоод явсан хойгуур нь айлын охиныг дараад авч байдаг ёстой мунагийн халуун гээч байхдаа.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Гүндалай миний санааг давтсан бна (202.9.42.74)
    Энэ тэнэг гүтгэлэгт итгэх хүн урьд ч байгаагуй одоо ч алга
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (43.242.243.201)
    УЛААН МАХНЫ ХЭРЭГ ТАНАЙ НАМААС САЛАХГҮЙ ЛДЭЭ УГШИЛ ГАРАЛ НЬ Ч ТАНАЙХ ТЭГЭЭД ИЧИХГҮЙ ГҮЛДИЙЧИХЭЭД ГҮРИЙМЭР БОЛООД БАЙГАА ЮМ ДАА ЭНЭ БУЗАРЫГ ӨМГӨӨЛЖ БИЯСЭН ХҮМҮҮСИЙН ХИЙМОРЬ ДОРОЙТОЖ ӨМХИЙ ЗААР ХАНХАЛНА ШҮҮ ХОЛУУР БАЙЦГАА ШИВШИГ
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.179.35)
    Өөрөө шалгуулчих л асуудал л даа. Тийм ёс зүйтэй юм бол.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (49.0.216.219)
    Энэ эгч нь Тэмүүжингийн нууц амрагийн эгч гэж байна. Тэгэхээр цаана нь Баттулга байна гэсэн үг. Бас л зохиомол
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.191.174)
    Harwaas manjak yum bish uu
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    нэр хугарахаар яс хугар гэдэг ардын зүйр цэцэн байдаг даа үнэн худал ч бай ичмээр юм даа ичинноров авгай худлаа шоу хийхээ болмиоор юм
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.105.22)
    Сонгууль дуусахаар л гүтгэлэг зогсох байх. арай ч дэндэж байнаа
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Хүний харах царай гэж байдаг. Ямар хүйтэн харцтай юм бе?
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • ХЭХЭ (103.212.117.57)
    МАНЫ ХУЛГАЙЧ НАРТ САНАЛАА ӨГӨХГҮЙ ЭЭ
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    НАМЗХын ах нараасаа сурсан эрдэмээ л гаргасан байна шдээ, даанч ах нар шигээ араа даах чадал дутаж сенсаци тарилаа. Бузрын залуучууд олон охид бүсгүйчүүд айл гэрийн амьдралаар тоглосон доо, НҮГЭЛ нь нүдээрээ гарч цувах өдөр ирнэ ээ харж байгаарай
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • иргэн (43.242.243.201)
    Юм голдоггүй эр бишүү нөгөө Наараатай хүртэл кккк сошиалаар харилцсан мессеж нь ил болж шуугиан тарьж байна даа догь эрээ доодхоо захирч дийлдэггүй аан
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.187.235)
    Ene hunchindegvh gantulga chini uuruu uneheer yvdaltai gar shte ene unen baihoo. Havii amitantai l zavaarch yvdag ym. Ygaav nuguu nas neg tom huhtei taichagch yanhan shireenii huuhentei zavaaraal ter enuugeer l neg ym bolj baina. Nuguuh ni bas ehnertei ni naiz gechihchee taaraan taar shuudainuud
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (43.242.243.201)
    Төлбөрт бичлэгүү охид бүсгүйчүүдээ хамгаалах байтал нийгэмд өөрсдөөсөө болсон биеэ үнэлэгч маягын юм бичихдээ ичээч ээж эгч охин дүү хүүхэдгүй амьтан юм байхдаа ийм хүмүүс бидний дээр сууж байна энэ бол аюул үүний эсрэг нэгдэж тэмцэх цаг болжээ НАМ гишүүн 2ын нэр цэвэр байвал ард иргэд хохь гь гэсэн үгүү
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.21.113)
    Хатуухан хэлэхэд одооны охид өөрсдөө зөвшилцөж энгэрээ нээчээд,дараа нь хүчиндсэн гэж мөнгө нэхдэг башир аргатай болсонг бараг ихэнх хүмүүс гадарлаж байгаа байх.Цагдаа дээр иймэрхүү хэрэг их ирдэг болсон,бүр бизнес болгодог охид бүсгүйчүүл байдаг болсон гэсэн яриа байгаа.Охид бүсгүйчүүд минь,хямдхан аргаар мөнгө олдогоо больцгоох хэрэгтэй.Хэзээ нэг өдөр ээж болно,охид чинь биеээ үнэлээд хөвгүүд чинь хүчингийн хэрэгт ороод байвал ямар байх бол.Хүн угаасаа нэг л амьдардаг хорвоо,гишгэсэн болон гишгэх мөрөө л харж бодож амьдраарай.Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэгчэээр...эмэгтэй гэрээ зааж өгөөгүй бол хэн нэгэн залуу хүчин хийх гээд айл айлын хаалга тогшоод дайраад байх уу...ойлгохгүй юм
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (43.242.243.201)
    Энэ намын эмэгтэй гишүүд яагаад чимээгүй байгаад байна та нарт иргэний эмэгтэй хүний асуудал огт хамаагүй юу үгүй бол хохирогчид намын харьяалал хэрэгтэй юу ямар муухай хүмүүс вэ та нар санал авч гарахдаа ард иргэдийн төлөө гэж уйлагнаж донгоддоггүй юу
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (43.242.243.201)
    Зарим нь хөлсөөр бичиж ард түмнийг хүчиндэхээ болиочээ хувь хүн талаасаа ичих нүүргүй болсон Гантулга гэж хүчиндэгчийн тухай яригдаж байна МАН ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА нарын нэр хүндэд халдах эрхгүй шүү дээ бөгсний асуудлыг сонгуультай холбох бусармаг бишүү хүчирхийлэгчийн үнэн нүүрийг нь л дэлгэх ёстой эхчүүд эмэгтэйчүүдийн төлөө дуугарч эрх ашгийг нь хамгаалдаг газар байна уу энэ гишүүнээ шалгуулаач сэжигийн амьтан
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (203.91.119.101)
    Энэ одоо юу вэ, оюутны байр ч юмуу, нийтийн байр ч юмуу амьдрах газаргүй хүмүүсийн толгой хорогддог газраар тэнүүлчилж явдаг гишүүн байх нь уу
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Ардхүү (202.9.41.183)
    Ард түмний охидууд хүчиндүүлж л байг уу ДАРГА аа
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (180.149.93.14)
    МАН-н зарим нөхөд Хүрэлсүх дээр баас наах санаа агуулж байгаа юм байхдаа.Гантулга гишүүний асуудлыг Хүрэлсүхэд хамаатуулж бичээд онигоотой юм.МАН-н дарга ЕС-р Хүрэлсүх болно шүү дээ.Битгий атаархаад бай.МАН-г хямралаас гаргах хүн нь Хүрэлсүх!!!
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Ванга шиг л хэлчихье (202.179.24.146)
    mungu avanguutaa hudulsun ni goyo baisan huchindsen ni taalagdaagui gomdolgui ee l geh baih ter huuhen yun ohin be he he
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зөв монгол (103.9.90.130)
    Х.Баттулгын бохир хулгай луйврыг илчилсэн Гантулгын нэр хүндийг унагаахын тулд намын өвөр дамжиж явдаг улс төрийн янхан Ичинноров Доржзодов гэх мэт юу ч хийхээс буцахгүй болж дээ.Гантулга ийм бохир зүйл хэзээ ч хийхгүй ес суртахуунтай хүн. хүн гүтгэсэн хүн хатуу хуультай шүү
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.26.238)
    Үнэхээр гүтгэлэг байна.Гэрт очоод хүчиндээ юу.Арач бас хүнийг ингэж болохгүй АН-хаан.Жудагтай бай даа.МАН-ханаас өө гаргах гэхээс байж ядаж байна даа АН-хан.Цэвэр Баттулгын явууллага.Ерөнхийлөгч болохгүй бол шоронд орох гэж байгаа нь үнэн юм байна.МАН-хан Баттулгад хариуцлага тооцуулж ял өгөх цаг нь болжээ.Сонгогчид ийм хүнийг сонговол гутамшиг болно гэдгээ мэдээсэй.АН-хаан шударга бай даа.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.41.83)
    Гантулга Номтойбаяр Амарбат гээд хүчирхийлэгчдээ арга хэмжээ авч чаддаггүй Ардын намд хэн итгэх юм бэ.ардын нам биш улаан махны нам боллоо...
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.31.90)
    gishuun hun iim yum hiine gj baihuu yu bolood bnda hudal unenii shalguulaachee tomchuud iim tom asuudald oroostoldoh nn yasan ch ewgyiumde ard irged araichde gj bn ,hen nn hudlaa hen nn unen gedgiig shalguulah l heregteisde mash ewgyi bn
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • иргэн (43.242.243.201)
    Залуу хүмүүс алдах эндэх зүйл амьдралд тохиолдох л зүйл гэхдээ махны хэрэг бол алдаа бишээ унжиж явдаг улааныгаа захирч чаддаггүй эрийн оронцог хийсэн хэргээ нуух гэж төрийн нэрийн дор халхлагдаж байна МАН тодорхой хариу өгөөч
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.218.210)
    МАН яг иймэрхүү зүс царайтай хөдөөний баагийнуудын цуглуулга болж. Хөдөөний баагийнууд улс орныг хөгжүүлнэ гэж хаашаа харсан юм байхав дээ. Тэдэнд суралцах цаг хугацаа хэрэгтэй. Яблоков хотыг яалаа.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
    • irgen
      za, odoo bur hot, huduuguur ni yalgawarlah ni l dee
      2017 оны 07 сарын 04
  • Зочин (202.179.24.146)
    ИНЕГ-ийн янхан том бөгс мөөмтэй шуурхай удирдлагын багийн Цэрэндүлам мөн үү,төрсөн ырээ айлд тавьчихаад энд тэнд байр хөлслөөд банзалдаад явдаг тэр тэнэг авгайг зайлуулаач ээ
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Гэндээ (103.11.193.234)
    Уг нь би Гантулга гэгчийг үзэн ядаж байсан юм . Одоо бол эргэлзэж эхэллээ яагаад гэвэл энэ Ичинхорлоо гэгч гадаад нөхөртэй авгай оролцож байгаа бол хүн гүтгэж байгаа хэрэг болж таарлаа. Энэ авгай аймаар хүн гэдгийг хүмүүс мэднэ дээ нам нам дамжаад л янхандаж явдаг балиар амьтан. Сонгуультай холбоотой юм байна их мөнгөний үнэр авчилдээ балиар авгай. Хууль хяналтын байгууллага сайн шалгах хэрэгтэй энэ авгай хүний нэр төрд халдах ажлыг зохион байгуулж байгаа байх шүү
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Za arai ch dee ulaan mahnii hergeer show arai ch hiihgvi bailgvi dee. Tegeed ch ter Gantulgiig umuuruud hereggvi nuhur bn lee dee, oliggvi l gar bh chin bilee, azaar namaar garch irsnee bainga haa ch martaj bolkvv l baisiim daa Gantulga min...
      2017 оны 07 сарын 04
    • Зочин
      Засс ийм юмаар шоуддаг хун гэж хаа байсиим!
      2017 оны 07 сарын 04
  • 12456789456 (49.0.137.6)
    ЭНэ муу амны салиа нь арилаагүй пазаан, хүний үгээр юу ч хийж мэдэх нөхөр байна лээ. Тийм сүрхий юм бол чи шалгуулаад үнэн мөнөөн олчих. Ер нь бол 2016 оны бор халзан хониы 1 шүү дээ. Өөрөө зохиомлоор ХҮН гүтгээд зогсож байсан нөхөр. Одоо ЧИ баримттайгаар баригдах цаг чин болсон юм биш үү бандиа.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (202.131.227.250)
    Худлаа юм бол шалгуулчихад нэг их юм унахгүй дээ.Үнэнээс харин хүн айдаг.Ийм маргааныг шалгуулаад нэрээ цэвэрлэж явах ёстой шүү.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (202.131.227.250)
    Худлаа юм бол шалгуулчихад нэг их юм унахгүй дээ.Үнэнээс харин хүн айдаг.Ийм маргааныг шалгуулаад нэрээ цэвэрлэж явах ёстой шүү.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (43.242.243.201)
    Манын луйвар булай үүгээр зогсохгүй бас болоогүй ухна ишиг нэгээр нэмэгдлээ нам гэхээсээ илүүтэй ийм муу зуршилтай залуусаар хүрээгээ тэлж байна гутамшиг очиж очиж УЛААН МАХНЫ хэрэг шүү балай булай юм
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Хүчирхийлэгч УИХ ын гишүүнийг эргүүлэн татах ёстой (66.181.179.210)
    ЦЕГ бас л МАН д шууд үйлчилж, хэргийг хэрэгсэхгүй болгож байна. ЭНЭ ямар гэгч нөхрийг ЦЕГ ын даргаар томилсон юм бэ? АРАЙ хэтэрч байна шүү. ХУУЛИНД хүн бүр захирагдах ёстой шүү. ХЭРЭГ хуучрахгүй
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • ард (112.72.11.108)
    Улсын их хурлын гишүүн хүүхэн хүчинднэ гэдэг толгойд нэг л буухгүй байна. УИХ гишүүн гэвэл хүүхнүүд өөрсдөө өвөрт нь хөгшин залуу гэлтгүй гүйгээд орно ш дээ. Хэн нэгнээс мөнгө авсан шантажчин хүүхэн байх. 25 настай ОХИН гээд биччихжээ. Өдий хүртэл охиноороо явсан юм байх даа. Эмэгтэй хүн дургүй бол нэг эрэгтэй хүчинднэ гэдэг бараг боломжгүй гэдгийг хуулийн ажилтнууд мэдэж л таараа.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • eh oronch (43.242.243.119)
    Ichinnorov bol mongonii toloo olon nam namd mahn.man.an.izn.irgenii hodolgoonii nam damjin yvj gutgej hiij taraadag uls toriin ynhan
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Хаха (172.58.21.207)
    Энэ Ичинноров, Сайтуудын холбооны Саранзаяа 2 бол хэнийг ч юү ч гэж гүтгэж шантаажилж чадах маш сурмаг улс шүү дээ Тэгээд ч Жэнкогийн үнэнийг дэлгэсний төлөө ингэж бга нь шууд гүтгэлэг гэж л харагдаж бн Харж л байя
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Дандаа л гутгэлэг гэх юм ! Эвлуулэг л гэх юм! Эрх бариач нар дуртайгаа хийж болно гд бодсон бололтой!
      2017 оны 07 сарын 04
  • Зочин (202.21.106.130)
    Гантулгаа улс төр гэж ийм заваан юм байдаг юм шүү. Залуу хүн цаашид улс төрөө цэвэрлэхийг бодоорой. Баттулгын офшор дансыг дэлгэсний хариу нь энэ. Үнэн ялна.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Хучин хийж байхад сонгууль ч гэх шиг мал шиг сэтгэх юм
      2017 оны 07 сарын 04
  • sanjiinbayr (211.36.141.231)
    muu buzartai Gantulga baasiig ymar awgai awah ymar eej egch tei bgaa harnaa chinii hiisen nvgeliig tanaihan bas edlee hoh tenger chamaig tserlvvleesee muu baasnii ot
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
    • sajiinbayr huu min
      sonsson zuiliinhee tald ni l itge, ali tald ni itgehiig chin uhaan chin medtugei. Buu yaran dugnelt hii, odoogiin tsuvuun tsagt, Chamaig sarmagchingiin huuhed geh negen ch garj irj medne shu, tiimees jahan harzana...
      2017 оны 07 сарын 04
  • Зочин (43.242.243.4)
    Энэ Ичинноров авгай бол юу ч гэж магадгүй хүн шүү дээ
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    11 цаг 36 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    12 цаг 9 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    12 цаг 13 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    12 цаг 27 мин
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    13 цаг 21 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    13 цаг 22 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    14 цаг 28 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    16 цаг 6 мин
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
    16 цаг 41 мин
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    16 цаг 59 мин
  • Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
    17 цаг 31 мин
  • Биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ
    17 цаг 36 мин
  • Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    17 цаг 55 мин
  • Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
    17 цаг 56 мин
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
    18 цаг 10 мин
  • Зул: Азийн хип хопын анхдагчдын нэг нь “Ice Top” хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ байв
    18 цаг 22 мин
  • В.Путин В.Зеленскийтэй Истанбулд уулзахгүй
    18 цаг 40 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    18 цаг 43 мин
  • Улстөрчид брэнд биш бодлого уралдуул!
    18 цаг 51 мин
  • "The MongolZ" академи "CS2"-ийн шинэ залуу авьяастнуудыг хайж байна
    18 цаг 57 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК