-
2017 оны 5 сарын 30
Журмыг баталснаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан төр худалдан авах, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна.
Төр төлбөрийг нь хариуцах удаан хугацааны нөхөх эмчилгээ, гемодиализ эмчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан гэрээгээр санхүүжүүлж эхэлсэн. Ингэснээр хувийн эмнэлгийн үзүүлж байгаа гемодиализийн тусламж, үйлчилгээг төр худалдан авах нөхцөл өнгөрсөн гуравдугаар сараас бүрдсэн юм.
Тухайлбал, хувийн эмнэлэгт нэг удаа 160 мянга орчим төгрөгөөр гемодиализийн эмчилгээг төлбөртэй хийлгэж байсан /7 хоногт гурван удаа 480 мянган төгрөг/ иргэн, даатгуулагчийн эмчилгээний төлбөрийг төр хариуцах болсноор эмчилгээнд мөнгө төгрөг зарахгүй, улсын эмнэлгийн ачаалал ч буурч байна.
Хуульд заасны дагуу :
- жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардал
- төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ
- халдвар судлал, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл
- яаралтай түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ
- аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ
- сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ
- удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал
- бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, мөлчлөгийн хохирогч нарт үзүүлэх эрүүл мэнд, сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлыг төр хариуцдаг юм.
-
2017 оны 5 сарын 30
Хятад иргэд визгүй зорчиж байгаа
-
2017 оны 5 сарын 30
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн
-
2017 оны 5 сарын 30
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанаар нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар
-
2017 оны 5 сарын 30
Гадаадын гудамжны шар хэвлэлүүдэд 41 настай Анжелина Жоли шинэ хайртай болсон талаар бичиж эхэлжээ.
-
2017 оны 5 сарын 30
НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар нийслэлийн “Өргөө” амаржих газарт дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 500 сая төгрөгийн үнэ бүхий дурангийн
-
2017 оны 5 сарын 30
ОХУ-ын Санкт Петербург хотноо ирэх зургадугаар сарын 1-3-ний өдрүүдэд олон улсын эдийн засгийн форум болно.
-
2017 оны 5 сарын 30
Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардууллаа.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Г.Өнөржаргал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Т.Өнөболд, Баянзүрх дүүргийн Их засаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Дөлгөөн, Сүхбаатар дүүргийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Хатанбүүвэй, Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Мэнд-Амгалан нарын 22 сурагчид хотын дарга шагналыг нь гардуулан өглөө.
Тэрбээр хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 30
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” үндсэн зорилготой “SAVE LIFE” төслийг JCI Монгол Байгууллагаас 2015 онд санаачлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний тѳв /цаашид ЭХЭМҮТ/-тэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм.
-
2017 оны 5 сарын 30
Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүд болох ноён Филипп Рөүз, ноён Ёоханес Шнайдер болон ноён Ёоар Стрэнд нар 2017 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
-
2017 оны 5 сарын 30
Энэтхэг жаал төрснийхөө дараа шууд алхаж эхэлжээ
-
2017 оны 5 сарын 30
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
-
2017 оны 5 сарын 30
Малайзын Селангор мужийн доод шатны шүүх Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жөн Уны төрсөн ах Ким Жөн Намын амийг хөнөөсөн
-
2017 оны 5 сарын 30
Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг журамтай.
-
2017 оны 5 сарын 30
Төрийн өндөр албан тушаалтан буюу төрийн албан хаагчдын мэдүүлсэн ХОМ-ыг тавдугаар сарын 5-ны дотор
-
2017 оны 5 сарын 30
”Амгалан” амаржих газраас хүүхэд хулгайлах гэж завджээ.
-
2017 оны 5 сарын 30
Баригдаж байгаа барилгаас төмөр унаж хүн гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ.
-
2017 оны 5 сарын 30
”Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат нийгэм тустай ажил байс гээд өрнүүлдэг.
-
2017 оны 5 сарын 30
ОХУ-ын нийслэл Москва хотыг хар салхи дайран өнгөрсөн талаар “TASS” агентлаг мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 30
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдэд ажиллав