зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4523 4524 4525 4526 4527 4528 4529
  • Нисваанисын таван хорын гэм
    2017 оны 3 сарын 03
    Нисваанисын таван хорын хоёр дахь гэм хор болох “Шунал тачаал”

    Нисваанист таван хорын хоёр дахь нь тахиа язгуурт төлөөлөлтэй хүсэл шунал тачаал нь хүмүүсийн өдөр тутам үйлдэж байдаг арван нүглийн шалтгаан болох ертөнцийн хуурамч амьдралд ханахгүй,таньж мэдээгүй сэтгэлийн гэм юм. Шунах сэтгэхүй нь өөрийн хэрэгцээнээс илүүг бий болгох хувийн эрх ашгийг бусдаас дээгүүрт тавьдаг тэргүүтнээрээ Бурханы номлолд харшилдаг. Энэ нь олон хэлбэр өнгө аястай ч эцсийн дүндээ эзнээ хорлоход хүргэдэг. Хүн жаргалтай сайхан амьдрах гээд зовлонг бүтээдэг, хүсэл зорилгоо бүтээхдээ буруу үйлдэл хийж, эхэндээ болж буй мэт боловч эцэстээ бүтэлгүйтэх нь бий.



    Аливаа хун нийгэм, хамт олон, гэр бүл зэргийнхээ тус дэмээр амьдардаг ч тэднийхээ эрх ашгийг хохироосон үйлдлээрээ гэмт хэрэгтэн болох ч бий. Хүсэл шуналын сэтгэлд хэт автагдсан хүн шөнө ч хүрэхгүй, буруу булхайг СЭДЭЖ үүсгээд түүндээ өөрөө хорлогдох нь олон. Шунал ихэдвэл шулам болно гэдэг. Аливаа юм хэмжээтэй, хэмжээ нь ихэдвэл хамгийн сайхан зүйл, хамгийн муухай болж хувирдаг, юмсын хэмжээ ихдэх нь дутахаасаа илүү хортойг шашны ном заадаг. Хүн эд хөрөнгөтэй болох нь тутам улам шунаж, бас харамч нарийн тооцоотой болох нь шуналын сэтгэхүйд хязгаар байхгүй мэт тул, шунал ихэдвэл шулам болно гэдэг ардын үг гарсан. Буянаа арвижуулья гэвэл бага ч гэсэн өгөх ёсыг мэдэх ёстой. Шуналтай хүн тэр бүр өглөгч байдаггүй: “Хүнд өгөхдөө гар чинь татагнаж байгаа бол хөрөнгөтэй ч байсан чи өөрөө гуйлгачин юм” гэх үг бий. XIV Далай лам: Эд юмаар бага ч гэсэн байгаадаа ханасан сэтгэл байгаа бол тэр жинхэнэ баян мөн, муу хүслийн ерөндөг нь сэтгэл ханамж юм” хэмээн хэлсэн байна.

    Гахай мэт цадаж ханахгүй, тахиа мэт тачаагаад, эд бүгдэд саад учирвал могой мэт уур омог гаргаад байвал сайн хүн байж чадахгүй. Мэргэд, ухаантнуудын зарим нь ядуу байдаг бол мунхагуудын зарим нь эд баялагийн хойноосхэт хөөцөлддөг гэм бий. Зуу хүрэхгүй насанд мянган жилийн хөрөнгө хураагаад хэрэггүй. Санасан зуун юм санаагүй ганцад багтаж төгсдөг. Ертөнцийн гашуун жам ёс бий. Шунаж хураасан эд юмсдаа байнга санаа зовж, хадгалж хамгаалах, өсгөж арвижуулах гэх мэт, мөнх бусыг үзэхдээ алт, мөнгө тэргүүтэндээ сүнс хорогдох тохиол олон. “Харамч шуналтай хүн өөд болохдоо чөтгөр мэт, ядуу ч байсан олонтойгоо хувааж иддэг хүн өөд болохдоо хаан мэт” гэх ардын үг байдаг. Эртний нэгэн домогт: “Нүгэл их хийсэн боловч ганцхан маань уншсан хүн, их буян хийсэн хүн, хоёр эрлэг номун хаанд шүүгдэх болжээ. Ганц маань уншсан нь: “Би тамд орох нь гарцаагүй тул ганц мааниа өгье гээд харамгүй өгчээ. Нөгөө буян их хийсэн нь ч гэсэн надад хэрэг болно гээд шуналын сэтгэлээр авчээ. Гэтэл ганц мааниа өгсөн нь сайн төрөл авч, нөгөөх нь доорд төрөл авсан” байна.

    Монгол дээдсүүд “Дээд баян эрдэм ном, дунд баян хүүхэд, адаг баян адуу мал” хэмээн тодорхойлоод “Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд” гэсэн байна.

    Эрдэм номыг хэн ч хулгайлж чадахгүй учирт дээд баян юм. Их хамба Д.Чойжамц гуай нэгэнтээ хүний амьдрах ухааны дараалалыг тодорхойлохдоо: 1 -рт: Хүн урт наслах ухааныг олох, 2-рт, Өвчингүй эрүүл байх, 3-рт Элдэв барцад саад тотгоргүй байх, 4-рт, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, 5-рт, буюу хамгийн эд хөрөнгөө арвижуулахыг айлдсан нь хичнээн баян урт наслахгүй бол үр дүнгүйг сануулсан бус уу. Бас: “Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин дээр” гэсэн мэргэдийн үг бий.

    Хүсэл шуналын нэг төрөл нь хуял тачаал буюу бэлгийн харилцааны гажиг юм. “Үгүйрэхээс буцдаггүй дээд улаан хоолой, үхэхээс буцдаггүй доод улаан хоолойг хэм хэмжээнд нь барьж байхгүй бол маш хортой. Арван нүглийн нэг нь буруу хурьцал,
    янхандалт, садар самууны үйлийн үр, Дох хэмээх аюулт өвчин бий болоход хүргэжээ. Биеэ үнэлэх, харийн хүмүүстэй гэр бүл болох зэрэг нь монгол ген, удмын сан бохирдох, гэр бүл салж сарних, үр хүүхэд өнчрөх мэт олон сөрөг үр дагавартай, гарсан хүүхдээ хэнийх болохыг мэдэхгүй эргэлзээ ч бий болно. Хуял тачаал замбараагүйгээс үүдэлтэй хор хохирол үй олон бий. Өр өрийн дотроос будааны өр, өс өсийн дотроос бөгсний өс хэцүү” гэх хуучны үг оргүй биш. “Үндэс язгуур доройтвол муу хөвгүүн төрнө, буян заяа дорой муу санаа төрнө” хэмээх монгол ухааны сургаал бий. Шунал гэх ганц үгийн утга, агуулга, үйлдэл өнөөгийн нийгмийн амьдралын зарим хэсэгт буулгаж ухаарвал: өнгө мөнгө, эрх тушаал, ашиг хонжооны төлөө, шударга ёс, хүн чанарыг огоорон хаяж, худал хуурмаг, арга заль, хээл хахуул, танил тал тэргүүтнээр нөхөр хийж, түмний хөрөнгийг завших, ашиг хонжоо олоход чиглэсэн, бүхнийг зоосны нүхээр хардаг хомхой сэтгэлийн үйл юм.

    Бурханы шашны түүхэнд: II Будда хэм алдаршсан Нагаржуна богд: “Буруу бодлыг башир хуурмаг, харам, залхуу ба бадрах уур, шунал тачаал, омог бардам, өндөр язгуур, дүрс царай, тушаалд шунахыг дайсан мэт болгоо” гэсэн нь 2000- гаад жилийн өмнөх энэ айлдвар өнөөгийн нийгмийн буй зарим хүмүүсийн дүр төрхийг алган дээрээ тавьсан мэт хэлсэн нь гайхалтай. Дэлхий дахинд урьд гарсан хөнөөлт дайн байлдаанууд ихэнхдээ шуналын энергиэр, эдийн засгийн ашиг сонирхолд дулдуйдан гарч байсныг түүх гэрчилнэ. Одоо цагт ч ялгаагүй дэлхий, байгалдаа ээлтэй хандахгүй аваас дээд тэнгэр үйлийн үр өршөөхгүй, цэвэрлэгээ хийж зогсоох цаг зонч мэргэд сануулсаар буй.

    Газар хөдлөлт, далайн цунами, цаг уурын эрс өөрчлөлт, атомын цахилгаан станцын дэлбэрэлт, онгоцны осол тэргүүтэн олширч байгаа нь нэгийг хэлж хоёрыг сануулсаар байгаа бус уу.
    ”Өндөр хөгжил бол үхлийн өмнөх ихэмсэглэл” хэмээн нэгэн гүн ухаантан хэлжээ. Хүнлэг бус ёс суртахуунтай, эдийн засаг нь мөнгө, шунал хоёрт тулгуурласан зах зээлийн нийгэм цаашдаа мухардалд орох төлөв байгааг дэлхийн зарим эрдэмтэд нотолж, хэлж, бичиж эхэлсэн байна.

    www.budda.mn
  • Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
    2017 оны 3 сарын 03
    3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

  • Ордуудын зурхай: Өнөөдөр таны ажил ямар байх вэ
    2017 оны 3 сарын 03
    Ордуудын зурхай: Өнөөдөр таны ажил ямар байх вэ
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
    2017 оны 3 сарын 03
    2017.3.3, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5

    ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

    Аргын тооллын: 2017.3.3, Баасан гараг
    Наран ургах шингэх: 07.29-18.36
    Үс засуулбал: Эд,мал арвижна
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
    2017 оны 3 сарын 03
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хйош эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 8-13 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
  • Онц их хэмжээний хохиролтой луйврын хэргийг илрүүллээ
    2017 оны 3 сарын 02
    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онц их хэмжээний хохиролтой луйврын гэмт хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

    Тус хэлтсийн алба хаагчид Румын улсын иргэн Михайла Флорен /34 настай/ нь Улаанбаатар хотын 22 цэгт байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд 63 удаагийн оролдлогоор луйврын гvйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байна.

    Сэжигтэн Михайла Флорен нь интернет вебсайтаас Их Британи, Англи зэрэг улсын банкны харилцагчдийн мэдээллийг хууль бусаар олж аван төлбөрийн картын бэлдцэд суулган Улаанбаатар хотод байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд луйврын гvйлгээ хийсэн нь тогтоогджээ.

    Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.
  • Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжиллаа
    2017 оны 3 сарын 02
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжиллаа. Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Өнөөдөр хотын дарга тус дүүргийн Засаг даргын батламжид гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэв
    2017 оны 3 сарын 02
    храыр
  • Баярын өдрүүдэд 46 дуудлагаар үүрэг гүйцэтгэв
    2017 оны 3 сарын 02
    Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэв.

    Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 41, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 46 удаагийн дуудлага ирж Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа.

    Тухайлбал, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЧД-ийн 16 дугаар хороо Согоотын 17-р гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 34-р ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан. Утаажилтын бүсээс бага насны 3 хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгаалав.

    Дээрх хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36,9 хувиар буурсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Хилийн боомтууд өнөөдрөөс ажиллаж эхэллээ
    2017 оны 3 сарын 02
    Сар шинийн баяртай холбогдуулж хоёрдугаар сарын 27-ноос энэ сарын 1-ний өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр хилийн боомтууд амарсан.

    Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй байхаар талууд тохиролцжээ.

    Тэгвэл гурав хоног амарсан хилийн боомтууд өнөөдрөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.
  • Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа
    2017 оны 3 сарын 02
    Замын цагдаагийн алба иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчуулах зорилгоор баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Сар шинийн баяраар буюу Битүүн, Шинийн 1,2,3-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Дээрх тоон мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 46,9 хувиар, зам тээврийн осол 31,3 хувиар, гэмтсэн хүн 18 нэгжээр буюу 27,2 хувиар тус тус буурч, амь нас нь хохирсон хүний тоо 8 нэгжээр буюу 2,3 дахин өссөн судалгаа байна. Зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөн.

    Замын цагдаагийн алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

    Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн.

    Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.

    Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

    Өнөөдөр бүх нийтийн амралт дуусч, ажлын өдөр эхэлж албан байгууллага, аж ахуй нэгжүүд золголтоо хийж байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдох, өртөх явдал мөн нэмэгддэг. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолооч дуудах зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  • Гандан хийдүүдийн унших номын жагсаалтыг танилцуулж байна
    2017 оны 3 сарын 02
    Гандан хийдүүдийн унших номын жагсаалт
  • Энэ сард тэмдэглэлт есөн баярын өдөр тохионо
    2017 оны 3 сарын 02
    hfg
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4-нд болно
    2017 оны 3 сарын 02
    “Номоо солилцъё” өдөрлөг бямба гарагт болно
  • Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулаарай
    2017 оны 3 сарын 02
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Нийслэлийн Татварын газрын байцаагч нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 20-р хороонд ажиллалаа.

    БЗД-ын татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од “Манай дүүрэгт идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн сард 40 мянга орчим тээврийн хэрэгслийн эзэмшигч татварт хамрагдах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар 30 хувьтай явж байна. Харин энэ сард 2 болон 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх ёстой. Мөн 1, 6-аар төгссөн дугаартай жолооч нар энэ сардаа багтаад татвараа төлсөн тохиолдолд ямар нэгэн торгуульгүй байгаа. Харин гуравдугаар сараас хуульд заасны дагуу арга хэмжээг авах болно” хэмээв.

    Баянзүрх дүүргийн 20-р хороонд 2124 авто машин бүртгэлтэй байдаг аж. Авто машины татвар хурааж эхэлснээс хойш идэвхтэй ажиллаж дүүрэгтэй тэргүүлж байгаа гэдгийг хорооны засаг дарга хэлж байлаа.
  • Санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэв
    2017 оны 3 сарын 02
    Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохицууллаа. Зээлийн сангаас мэдээлэл хязгаарлахад дараах үндсэн шалгууруудыг харгалзан үзэв. Үүнд:
    Нэг жилээс илүүгүй хугацаатай,
    Анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй,
    Нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь төлөгдөж дууссан байх.
    Энэхүү шийдвэр нь Монголбанкны зүгээс авч буй нэг удаагийн бодлогын арга хэмжээ бөгөөд санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг олгох зорилготой юм. Учир нь сөрөг зээлийн түүхтэй иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Энэ нь бага дүнтэй, зээлийн сөрөг түүхтэй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэл дарамт болдог. Иймд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдийн эрх ашгийг хангаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийнхүү анхаарав.
  • Сэлэнгэ аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
    2017 оны 3 сарын 02
    С
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчил гарчээ
    2017 оны 3 сарын 02
    Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчил гарчээ. Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн байна.

    Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.

    Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

    Өнөөдөр бүх нийтийн амралт дуусч, ажлын өдөр эхэлж албан байгууллага, аж ахуй нэгжүүд золголтоо хийж байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдох, өртөх явдал мөн нэмэгддэг. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолооч дуудах зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага зонхилжээ
    2017 оны 3 сарын 02
    Сар шинийн өдрүүдээр орон нутгийн Онцгой байдлын газруудад цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага ихээр иржээ.



    Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Баян-Уул” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин;

    Булган аймгийн Хангал сумын Цулхар багийн “Өрөөлийн даваа” гэдэг газар 8 зорчигчтой суудлын автомашин, Бугат сумын Ханжаргалант багийн “Зоон даваа” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин;

    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хар хошуу” гэдэг газар 11 зорчигчтой суудлын автомашин;

    Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Чатын даваа гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар 40 гаруй албан хаагч 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд нийт 24 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгааллаа.

    Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд голын мөс цөмөрсний улмаас А (8 настай, эмэгтэй) осолдож амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж 2017.03.01-ний өдөр цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

    Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг “Уур баагдаг” гэдэг газар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Хар-Ус” нуурын мөс цөмөрсний улмаас суудлын автомашин осолдож нэг иргэн амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
    2017 оны 3 сарын 02
    klts
4523 4524 4525 4526 4527 4528 4529
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    6 цаг 41 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    14 цаг 50 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    14 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    14 цаг 59 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    15 цаг 2 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК