зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4520 4521 4522 4523 4524 4525 4526
  • Эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг анхааруулж байна
    2017 оны 1 сарын 23


    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.3.33 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн “Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай” 01 тоот тогтоолоор 10 ерөнхий нэршлийн, 30 эм, бэлдмэлийн үнийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар үнийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.

    Төв, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангууд нь дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд өрх, сум, багийн эмчийн болон эрх бүхий амбулаторийн эмчийн 5 хүртэлх (4 нас, 11 сар 30 хоног) насны хүүхдэд бичсэн хөнгөлөлттэй эмийн жорын дагуу 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллахыг анхааруулж байна.
  • Хүйтний эрч суларна
    2017 оны 1 сарын 23
    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 23, 24-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.
  • “Алтай” нисэх буудал “Inspiration challenge”-д нэгдлээ
    2017 оны 1 сарын 23
    “Алтай” нисэх буудал “Inspiration challenge”-д нэгдлээ
  • ”Сайн аав” УСК үзэгчдийн хүлээлт, догдлол, баярын нулимсаар дүүрэн нээлтээ хийлээ
    2017 оны 1 сарын 23
    “Сайн аав” Монголын уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт үзэгчдийг байлдан дагуулж, баярын нулимс, хүлээлт, догдолсон сэтгэлээр дүүргэн бүх кино театруудаар нээлтээ хийлээ.
  • АН-ын бүлэг лхагва гарагт хуралдана
    2017 оны 1 сарын 23
    УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах товтой ч Ардчилсан намын бүлэг хуралдаанаа хойшлуулжээ.
  • Тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 1 сарын 23
    Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр 21 аймгийн дунд зохион байгуулдаг ”Үндэсний Лиг”-ийн Плэй-Оффт шалгарсан Баянхонгор аймгийн Баянхонгор Мазаалай, Архангай аймгийн Алтан Дорнодын дайчид багийн цувралын 2 дахь тоглолт Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт боллоо. Тэмцээний өмнө Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Б.Батбаяр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга н.Баясгалангомбо, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Бат-Өлзий, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нарын албаны хүмүүс аймгийн Баганат талбайд хүлээн авч хагас шигшээд шалгарсан 2 аймгийн баг тамирчдад баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.
    Түүнчлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ: ”21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарч Плэй-Оффын цувралын 2 дахь тоглолтоо хийхээр Баянхонгор аймагт хүрэлцэн ирсэн баг тамирчид та бүхэндээ хувиасаа болон нийт Баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье. Энэ жил манай аймгийн сагсчид бахдам амжилт гарган хагас шигшээд шалгараад байна. Ирэх жилүүдэд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн аймгийн сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг сайжруулах, сагсчдын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч, аймгийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана” хэмээн дурдлаа.
    Архангай аймгийн Алтан дорнодын дайчид баг Үндэсний лигийн Баруун бүсийн 1-р байраар гарсан хүчтэй баг бол харин Баянхонгор аймгийн Баянхонгор Мазаалай баг бүсийнхээ 4-р байраар гарсан бөгөөд 2 багийн эхний тоглолт Архангай аймгийн Цэцэрлэг хотноо болж Архангай Алтан дорнодын дайчид баг хожиж цувралыг 1:0 харьцаатайгаар хошуучилж байгаа билээ.

    Р.Цолмонбаатар
  • Б.Гончигдамба түрүүлж, Ч.Ганзориг үзүүрлэлээ
    2017 оны 1 сарын 23
    Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн 10 дахь удаагийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
  • НӨАТ-ын сугалаагаар дөрвөн сая төгрөгийн 6 азтан тодорлоо
    2017 оны 1 сарын 23
    НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ оны анхны тохирол өчигдөр явагдлаа.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 1 сарын 23
    09:00 цагт Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд болно.

  • СУИС ”Европын урлагийн сургуулиудын холбоо”-нд элсэх хүсэлтээ гаргажээ
    2017 оны 1 сарын 23
    БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар өнөөдөр СУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажиллагсадтай уулзав. СУИС нь одоогоор зургаан бүрэлдэхүүн, нэг ахлах (”Бадмаараг” ахлах сургууль), нэг салбар (Завхан аймаг дахь) сургууль, нэг хүрээлэн (Соёл судлалын хүрээлэн)-тэй үйл ажиллагаагаа явуулж байна.

    Тус сургуульд нийт 400 гаруй профессор багш ажиллаж, 4000 гаруй оюутан, сурагч суралцаж байгаа аж. Монголын соёл урлагийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг тус сургуулийн хамт олон ”Европын урлагийн сургуулиудын холбоо”-нд элсэх хүсэлтээ гаргаснаа уулзалтын үеэр салбарын сайддаа дуулгав. Улмаар олон улсын стандартад нийцсэн сургалт эрхлэх зорилт тавин ажиллаж байгаа гэлээ. Тус сургуулийн хамт олон “Эрдэнийн судар бүтээх”-ээр төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор судалгааны шатанд явж байгаа аж. Түүнчлэн салбарын сайд нь тус сургууль дээр ирж ажиллаж буй анхны тохиолдол болохыг уулзалтын үеэр багш, ажиллагсад онцолж байлаа гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
  • 2009 онд эхэлсэн АН-ын даргын сунгаа
    2017 оны 1 сарын 23
    ... Гар гараасаа атгасан таван эрхэм эх орноо тойрч тойрч Улаанбаатарт газардлаа. АН-ын даргын сунгаа хэмээх эл өрсөлдөөн саяхан эхэлсэн гэвэл эндүүрэл болно. Товчхондоо бол Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч болсон 2009 онд энэхүү өнөөдрийн уралдааны эхлэл тавигдсан байдаг...
  • Өрнийн зурхай: Сэтгэл, зүтгэл байхад ямар ч зүйлийг хялбархан эзэмшинэ
    2017 оны 1 сарын 23
    * * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
    ХОНЬ (3/21-4/19)

    Анхаарал төвлөрөх өдөр. Бүх анхаарлаа төвлөрүүлж цаашдын төлөвлөгөөгөө нарийн боловсруул. Таны хүсэл эрмэлзэл хилийн чанад руу тэмүүлнэ. Холын аялал, бизнесээ өргөжүүлэхэд таатай тул шийдвэр гарга. Явсан хүн хождог тул хүслээ дарж, шийдэмгий биш байх хэрэггүй.
    ҮХЭР (4/20-5/20)

    Ямар ч зүйлийг эхлэхэд сайн өдөр. Амжилтын алтан эхлэл дээр байна. Тооцоо судалгаа сайтай ажил од эрхэсийн эерэг нөлөөгөөр амжилттай хэрэгжинэ. Бусдад та сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Гай газар дороос гэдэг тохиолдохыг үгүйсгэхгүй. Сайн төвлөр гэсэн үг. Ухаан санаагаа төвлөрүүлж чадвал тодорхой үйл хэрэгт амжилт гаргана.
    ХАМТАТГАХ (5/21-6/21)

    Ажилдаа ханцуй шамлан орох өдөр. Түншүүдтэйгээ урьдчилан гэрээ хэлэлцээр хийх, маркетингийн судалгаа явуулах, шаардлагатай мэдээлэл хүлээн авах магадлалтай. Нөхцөл байдал сайнгүй ч дэлхий сөнөчихгүйгээс хойш шинэ төслүүдээ барьж авах цаг болжээ. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхлэ. Хувийн асуудалдаа шийдвэр гаргахаар зоригло, энэ зоригийнхоо төлөө та шагнуулах болно.
    МЭЛХИЙ (6/22-7/22)

    Итгэл найдвар, үнэнч шударга байдал давамгайлсан өдөр. Хамтрагч нарыг зүгээс зарим нэг тогтворгүй байдал илрэх боловч хүнд үед танд итгэх болно. Бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Эргэн тойрныхондоо шударга ханд, бүү бөөрөнхийл. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр. Чадвартай хүний хүчийг ашигла.
    АРСЛАН (7/23-8/22)

    Хуурамч бардам зангаа орхиж хувь заяа танд өгсөн зүйлийг авахад бэлэн бай. Байгаадаа сэтгэл хангалуун байхаас гадна хувь заяаны төөргийг голж болохгүй өдөр. Ийм байгаа бол тийм байхаар л та амьдарч байгаадаа эвлэрэх өдөр. Үнэхээр өөр байхыг хүсч байгаа бол золиослох зүйлээ сайн тооцоол. Хачирхалтай нь од эрхэс аль алийг нь ивээж байна. Та маш завгүй байх тул аахар шаахар асуудлууд таны анхаарлыг огт татахгүй.
    ОХИН (8/23-9/22)

    Сайхан үгэнд хууртаж магадгүй өдөр. Хоосон магтаалд уярахгүй тулд өөрийнхөө хатуу зан чанараа харуулах хэрэгтэй. Нүүр хараад магтдаг, далдуур муулдаг хүмүүстэй дараагийн алхамынхаа төлөө аргагүйн эрхэнд холбоотой байна. Тийм хүмүүсийн сайхан үгэнд орж болохгүй. Хэдий тийм биш хүмүүс ч гэсэн буруу ойлголт авсанаар та нарын харьцаанд хагарал гарах магадлалтай, Учир нь таны тэсвэр дуусч болно. Та урвалт ба хууралтыг өршөөхгүй гэж өнгөн дээрээ хатуурхаж болохгүй.
    ЖИНЛҮҮР (9/23-10/22)

    Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд ашигтай өдөр. Таны ур чадварыг мэдрүүлэх ашигтай хэлцлүүд болно. Удирдлагадаа ур чадвараа мэдрүүл болно. Мэргэжил дээшлүүлэх албан тушаал дэвших асуудалд таатай. Бага зэрэг сүсэг бишрэл илүүдэхгүй. Өвсний үндэс, арцаар утаа гаргаж муу атаархлыг ор мөргүй замхруул.
    ХИЛЭНЦ (10/23-11/21)

    Амжилттай өдөр. Бусадтай харьцахдаа хянуур бай. Болгоомжгүй анхааралгүй хэлсэн үг хийсэн жижиг гэлтгүй үйлдэл бусдыг гүн гүнзгий гомдоовол хожим их хор хохиролтой байна. Амьдралд тань боломжын сайн өөрчлөлтүүд гарч зарим удаан хугацаанд түгшүүлсэн үйл явдал эерэгээр шийдэгдэх эхлэл тавигдана. Оюуны ажил, уран бүтээлдээ сайн төвлөрч, үр дүн гарга. Тархи толгойгоо сайн амрааж, сэргэлэн цовоо байх хэрэгтэй.
    НУМ (11/22-12/21)

    Ажил хэргийн эхлэх үйл явц жигдэрнэ. Өнөөдөр сургалт, эрдэм шинжилгээний туршилтуудад оролцох, мэргэжлийн хүмүүсээс мэдлэг, туршлага суралцахад таатай байна. Ашиг өгч эхлээгүй ч үйл ажиллагааныхаа явцад бусад хүмүүстэй ашигтай тааламжтай харьцаа тотоох хэрэгтэй байдаг.
    МАТАР (12/22-1/19)

    Олон хүнтэй харилцах өдөр. Хэн нэгэн чухал хүн тэдний дунд байх тул та бүү түүрт. Тэр хүн танд хожим хэрэг болно. Бусдад та чадвараа харуулахад бэлд. Олон дэмжигч таныг хүлээж байна. Та өнөөдөр хүний арга эвийг олж харилцахад бэлэн байна. Эрч хүчээ хэрэгтэй цагт нь ашиглаарай. Буруу хүнтэй үдийн хоол идэж магадгүй тул болгоомжтой бай.
    ХУМХ (1/20-2/18)

    Олон нийт, улс төрийн ажилд тохиромжтой өдөр. Хэлэх илтгэлээ маш сайн бэлд. Хошигнол цагийг нь олвол амжилт олох өдөр. Санхүүгийн асуудлуудаа шийдэхээ хойшлуул. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо өрсөлдөөнийг овжин ашигла. Бусадтай үзэл санааны зөрчлөө бүү хурцатга. Эргээд хамтрах шаардлага гарах магадлалтай.
    ЗАГАС (2/19-3/20)

    Нийгмийн байр сууриа дээшлүүлэх өдөр. Шаардлагатай бол хэвлэлийн бага хурал, олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Мэргэжлийн ба ажил хэрэгч чадваруудаа нээн харуулах боломжоо бүү алд. Өөртөө байгаа сайн сайхан зан чанар, мэдлэг чадвараа бусдад харамгүй зориул. Хариуд нь та таатай харилцаа, нэр төр олж авна. Сэтгэл, зүтгэл байхад ямар ч зүйлийг хялбархан эзэмшинэ.
  • 24 баримт: Улс төрчид баяжсан ч ажлын байр орхигдож, үйлдвэрүүд хаалгаа барьсан
    2017 оны 1 сарын 23
    ...Манай улсын хэтэрхий олон иргэний хувьд амьдрал, бодит байдал шударга бус байна. Манай улсад эхчүүд, хүүхдүүд ядууралд нэрвэгдсэн байна. Манай улсын хаа сайгүй булшны чулуу шиг зэвэрч нурсан үйлдвэрүүд байна. Манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө...
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь
    2017 оны 1 сарын 23
    01 дүгээр сарын 26, 27-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газраас 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
    Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолын хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
  • ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
    2017 оны 1 сарын 23
    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны ”Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 26. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.

    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
    Суудал: Төмөр

    Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

    Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн
  • Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2017 оны 1 сарын 23
    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.01.20-ны өдрийн хурлаар батлав.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 23-ААС 27-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

    Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн байранд;
    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
    Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль, зүйн байнгын хорооны танилцуулга-хэлэлцүүлэг 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

    01 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

    Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас Шинжлэх ухааны технологийн сангийн байранд;
    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

    01 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

    Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагт 334 тоот өрөөнд;
    “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт” сэдвийн хүрээнд Төрөөс тэтгэврийн шинэчилэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга, хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
    Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.

    2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл сонсох.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газраас 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

    01 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл;
    Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.

    2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Ажлын хэсэг байгуулах тухай.

    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл;
    “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл.
  • Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
    2017 оны 1 сарын 23
    2017 оны 1 дүгээр сарын 22-ны 20 цагаас 1 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртлэх
    цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

    2017 оны 1 дүгээр сарын 24-нөөс 1 дүгээр сарын 28-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 28-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
  • Лимонтой ус танд тусална
    2017 оны 1 сарын 22
    Биеийг цэвэршүүлнэ.



    Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуухах сайн талтай.



    Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна.



    Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй гэнэ.



    Амны хөндийг эрүүл байлгана.



    Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг гэнэ.



    Жингээ хасахад тустай.



    Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурьдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн лимоны шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь мөн л эрүүл мэндэд, жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй юм байна.



    Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй.



    Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3%, кальци 29.9%, фосфор 11.1% ба магни 4.4% буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.



    Таны гоо сайханд олон талын ач холбогдолтой



    Лимон бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд лимонтой усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шархлаа анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ. Түүнчлэн сэвх толбыг бүдэгрүүлж, үснийхээ өнгийг өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна.
  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно
    2017 оны 1 сарын 22
    Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав.

    Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой.

    Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулна.

    Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

    2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм.
  • ГХЯ: Хятад иргэд монголд визгүй зорчихгүй
    2017 оны 1 сарын 22
    Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

    Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно.

    Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна.

    Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье.
4520 4521 4522 4523 4524 4525 4526
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    11 цаг 21 мин
  • Зарим голууд үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    11 цаг 35 мин
  • Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина
    11 цаг 35 мин
  • УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно
    11 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: “Гэгээн Муза 18” наадмын зочин шүүгчид
    12 цаг 28 мин
  • Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    12 цаг 48 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
    12 цаг 55 мин
  • Ж.Баясгалан: Хуулиа хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэхэд нь саад болохоо байя
    12 цаг 58 мин
  • Э.Анхбаяр: Ирэх 11 дүгээр сард улаанбурхан өвчин томуутай хавсрах магадлалтай байна
    13 цаг 58 мин
  • Ирэх сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна
    14 цаг 15 мин
  • Шинэ орон сууцны үнэ 11.5 хувь, хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсжээ
    14 цаг 52 мин
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
    15 цаг 9 мин
  • Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
    15 цаг 51 мин
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
    15 цаг 56 мин
  • Хаврын тариалалтад 32 мянган тонн буудайн үр бэлэн байна
    16 цаг 5 мин
  • Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
    16 цаг 59 мин
  • Шоронд байгаа Филиппинийн экс ерөнхийлөгч Р.Дутерте сонгуульд ялалт байгуулжээ
    17 цаг 0 мин
  • Улаанбаатар марафонд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэллээ
    17 цаг 37 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    17 цаг 41 мин
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    17 цаг 59 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ЭМГЭНЭЛ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК