зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4522 4523 4524 4525 4526 4527 4528
  • Фото: ”Хөх сувд-2017” мөсний баяр болж байна
    2017 оны 3 сарын 03
    Фото: ”Хөх сувд-2017” мөсний баяр болж байна
  • Нэг ам.доллар 2470 төгрөгтэй тэнцлээ
    2017 оны 3 сарын 03
    доллар
  • Баярын өдрүүдэд 239 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ
    2017 оны 3 сарын 03
    Дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” 04 дүгээр тушаалыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” А/43 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газарт ажиллах Хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталж Сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллалаа. Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 22 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

    Хороод бэлэн байдлын зэрэгт шилжин, хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг ажиллуулан 2017-02-24-ний өдрийн 17.30 цагаас 2017-03-02-ны өдрийн 08.30 цаг хүртэл Засаг даргын Тамгын газарт 22, 1-19 дүгээр хороонд 239 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

    Хороодын хариуцлагатай эргүүл жижүүрийн ажилд тогтмол хяналт тавьж, 1-2 цаг тутамд тогтмол мэдээлэл авч цагийн байдалтай танилцаж, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Онцгой комиссын хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд тогтмол илтгэж ажиллалаа гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

  • ”Осол, гэмтлээс олуулаа сэргийлцгээе” аян зохион байгуулж байна
    2017 оны 3 сарын 03
    Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь 2017 онд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, хамт олны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулах замаар осол, гэмтлийг бууруулах зорилгоор ”ОСОЛ ГЭМТЛЭЭС ОЛУУЛАА СЭРГИЙЛЦГЭЭЕ” аяныг зохион байгуулж байна.
    Аяны хүрээнд Албан журмын даатгагчдын холбооны Дорноговь аймаг дахь салбар, Сайншанд Хот тохижилтын газартай хамтран зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар чиглэлийн болон Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн замуудад тус бүр нэг нэг зурагт самбар хэвлүүлэн байршууллаа.
  • Иргэн та, сонгогчдын жагсаалтад багтсан уу
    2017 оны 3 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр явагдана.
  • Хотын даргын шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлалаа
    2017 оны 3 сарын 03
    Д.Пүрэвдаваагийн нэрийг хоёр ч удаа өргөн мэдүүлсэн ч хотын дарга Э.Бат-Амгаланг Засаг даргаар батламжилсан нь ийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
  • Танилц: Монгол Улсын иргэд визгүй зорчих боломжтой орнууд
    2017 оны 3 сарын 03
    Д/д Орон Зорчих нөхцөл Хэлэлцээр
    Иргэд визгүй зорчих орнууд
    1 Беларусь 90 хүртэл хоног 2013.09.04
    2 Бразил 90 хүртэл хоног 2015.09.21
    3 Гонконг 14 хүртэл хоног 1998.06.18
    4 Израйль 30 хүртэл хоног 1996.03.12
    5 Казахстан 90 хүртэл хоног 1994.12.02
    6 Киргиз 90 хүртэл хоног 1999.12.04
    7 Куба 30 хүртэл хоног 2001.10.08
    8 Макао 90 хүртэл хоног 2004.07.03
    9 Малайз 30 хүртэл хоног 1994.06.06
    10 Сингапур 14 хүртэл хоног 1990.03.09
    11 Украин* 90 хүртэл хоног/Албан ёсны урилгатай тохиолдолд/ –
    12 Филиппин 21 хүртэл хоног 1994.05.13
    13 Хятад Дипломат, албан болон албаны зориулалттай Е паспорттай иргэд 30 хүртэл хоног визгүй зорчино. 1989.03.30
    14 Турк 30 хүртэл хоног 2013.10.10
    15 Лаос 30 хүртэл хоног 2007.10.14
    16 Tайланд 30 хүртэл хоног 2008.01.13
    17 Серби 90 хүртэл хоног 2013.11.08
    18 ОХУ 30 хүртэл хоног 2014.09.03
    19 Индонез 30 хүртэл хоног 2016.03.22

    Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд
    1 БНАСАУ 90 хүртэл хоног 1986.11.14
    2 Болгар 30 хүртэл хоног 1982.12.25
    3 Вьетнам 90 хүртэл хоног 2000.01.07
    4 Лаос 90 хүртэл хоног 1978.06.08
    5 Мексик 90 хүртэл хоног 2001.11.09
    6 Румын 30 хүртэл хоног 1974.10.14
    7 Словак 90 хүртэл хоног 1992.06.26
    8 БНСУ 90 хүртэл хоног 2012.05.31
    9 Унгар 30 хүртэл хоног 2016.05.18
    10 Чех 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 1992.06.26
    2011.07.29
    11 Чили 90 хүртэл хоног 2003.09.25
    12 Энэтхэг 90 хүртэл хоног 2005.12.23
    13 Польш 90 хүртэл хоног 2011.06.29
    14 Индонез 30 хүртэл хоног 2011.11.15
    15 Кипр 90 хүртэл хоног 2011.03.30
    16 Камбож 30 хүртэл хоног 2012.08.27
    17 Бруней 14 хүртэл хоног 2013.07.01
    18 Кувейт 90 хүртэл хоног 2013.04.16
    19 Перу 90 хүртэл хоног 2013.04.30
    20 ХБНГУ 90 хүртэл хоног /зөвхөнцахим дипломат паспорт/ 2013.05.08
    21 Колумб 30 хүртэл хоног 2013.09.23
    22 Франц 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2013.10.26
    23 Мьянмар 30 хүртэл хоног 2013.11.18
    24 Эстони 90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/ 2014.04.28
    25 Итали 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2014.07.14
    26 Латви 90 хүртэл хоног 2014.06.12
    27 Туркменистан 30 хүртэл хоног 2015.06.03
    Бусад хөнгөлөлт
    1 АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.АНУ-ын иргэд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино. 2001.07.06
    2 ИБУИНВУ Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29
    3 Япон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасанЯпон Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. 2015.08.10-наас эхлэн мөрдөнө2010.04.01-ээс эхлэн мөрдөнө.
    4 ХБНГУ ХБНГУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. 2013.09.01-нээс эхлэн мөрдөнө.
    5 Канад Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно.Канад Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. 2013.06.04


    2014.01.01-ээс эхлэн

    Бусад оронд визтэй зорчино
  • ОХУ-д суралцах тэтгэлэг зарлалаа
    2017 оны 3 сарын 03
    Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, магистрантур, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлаж байна.



    Суралцах чиглэл, захиалагч байгууллага

    Бакалаврт - 20 суралцагч



    Цагдаагийн ерөнхий газар - 8
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар - 5
    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 5
    Хууль сахиулахын их сургууль – 2
    Магистрантурт – 7 суралцагч

    Цагдаагийн ерөнхий газар – 3
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар - 2
    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 1
    Хууль сахиулахын их сургууль – 1
    Адъюнктурт- 3 суралцагч

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар - 1
    Хууль сахиулахын их сургууль – 2


    Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:



    - Орос хэлний мэдлэгтэй;

    - Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;

    - Ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан;

    - 17-25 хүртэл насны.

    Бакалаврт тавигдах шаардлага:

    1. Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:
    - Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх

    үнэлгээтэй ажилласан байх;

    - Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

    2. Иргэдэд тавигдах тусгай шаардлага:
    - Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В

    үнэлгээтэй суралцаж төгссөн, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд

    сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.4 –аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

    - Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.

    -

    Магистрантурт тавигдах шаардлага:

    - Бакалавр, захиалагч байгууллагад мэргэжлээрээ тасаг, хэлтсийн дарга, түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

    - Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

    - Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;

    - Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

    Адъюнкурт тавигдах шаардлага:

    - Магистр, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

    - Зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн;

    - Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон;

    - Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

    - Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;

    - Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

    Бүрдүүлэх материал:

    - Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;

    - Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;

    - Бүрэн дунд сургууль төгссөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;

    - Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;

    - Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;

    - Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;

    - Төрийн албан хаагчийн анкет;

    - 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;

    - Бүртгэлийн хураамж 40.000 /бэлэн/ төгрөг.

    Бүртгэл:

    Бүртгүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл суралцах чиглэлийн дагуу захиалагч байгууллагад / ЦЕГ-ийн 509 тоот, ХСИС-ийн 625 тоот, ШШГЕГ-ын 204 тоот, ШШҮХ-ийн 404 тоот/ бүртгүүлнэ.
  • Алтан Овоо, Шилийн богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 3 сарын 03
    Нийслэлийн нэг дүүрэг, дөрвөн аймгийн 17 суманд мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

    Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон.

    Мөн Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

    Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос 3 сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг тул өвчлөл тархсан бүс нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

    Тэр дундаа сар шинийн баярын дараа монголчуудын хамгийн их зорин очдог Алтан Овоо, Шилийн богд уул руу явах зам Сүхбаатар аймгийн хорио цээрийн дэглэмтэй байгаа дээрх сумдын нутгаар дамжин өнгөрдөг учир ойрын өдрүүдэд Алтан Овоо, Шилийн богд руу зорихгүй байхыг сануулья гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Г.Дэмүүл агсны нэрэмжит барилдаан энэ сарын 11-нд болно
    2017 оны 3 сарын 03
    Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан болно.

    Барилдаан энэ сарын 11-ний өдрийн 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.
  • “Дүнжингарав” хурдан морины уралдааны хөтөлбөр
    2017 оны 3 сарын 03
    “Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр гарчээ. Үүнийг уншигч танаа танилцуулья.

    Хөтөлбөр

    2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр

    Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо худгийн Цагаан хөтөлд зохион байгуулагдана.

    Эрлийз дээд нас мордох 07.00 цаг.
    Эрлийз дээд нас гараанаас гарч уралдах 08,30 цаг.

    Эрлийз дээд нас барианд орох 09.00 цаг.

    Азарга мордох 09.00 цаг.
    Азарга гараанаас гарч уралдах 11.00 цаг.

    Азарга барианд орох 11.30 цаг.

    “Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны нээлт, урлагийн тоглолт 11.40 цаг.
    Их насны морь мордох 12.10 цаг.
    Их насны морь гараанаас гарч уралдах 13.30 цаг.

    Их насны морь барианд орох 14.00 цаг.

    Соёолон насны морь мордох 14.30 цаг.
    Соёолон насны морь гараанаас гарч уралдах 15.30 цаг

    Соёолон насны морь барианд орох 16.30 цаг.

    Цоллох, бай шагнал гардуулах 17.00 цаг.
    Жич: Бүртгэл гуравдугаар сарын 04-нд 09:00-18:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын дунд сургуульд явагдана.
  • Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
    2017 оны 3 сарын 03
    БАРУУН ЗҮГИЙН НУТГААР: Энэ сарын сүүлчээр дулаарна

    Баруун зүгийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг дулаарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн. Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

    Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй.

    Энэ сард орох хур тунадасны хэмжээ Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зүүн хойд, Завхан, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Завханы өмнөд, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

    Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

    Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

    ТӨВИЙН НУТГААР:Уулархаг нутгаар нойтон цас орно

    Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр бүх нутгаар дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

    Энэ сард Хөвсгөл, Сэлэнгийн зүүн, Архангайн хойд, Булганы баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

    Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээрихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногтийн дунд үеэр нутгийн хойд хэсгээрцас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

    ЗҮҮН ЗҮГИЙН НУТГААР: Ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн

    Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

    Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Хэрлэн, Халх голын хөндийгөөр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан.

    Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна. Энэ сард Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

    ГОВИЙН НУТАГ: Олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан

    Агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, ГовьСүмбэрийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-4 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

    Нэгдүгээр арав хоногийн эхээр дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эх болон дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн. Харин гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

    Энэ сард Өмнөговийн баруун ба зүүн, Дундговийн зүүн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн цас, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

    Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлээр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед 16-18м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байна.
  • 2020 он гэхэд зэрлэг амьтдын гуравны хоёр нь устах аюултай байна
    2017 оны 3 сарын 03
    Нийслэл хотоос “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийн хүрээнд ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран, хадгийг модонд зүүж гэмтээдэг, орчныг бохирдуулдаг явдлаас сэргийлэх зорилготой “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг Гандантэгчинлэн хийд, Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран, нийслэлд өвөлждөг шувуудын тооллого, шувуу сонирхогчдын танин мэдэхүйн сургалтыг Шувуу хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа. Мөн ногоон бүсийн зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх биотехникийн арга хэмжээг нийслэлд анх удаа хэрэгжүүлээд байна.

    1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн юм. Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.

    Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас гаргасан судалгааны тайланд дэлхий дээр амьдарч байгаа зэрлэг амьтдыг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд нийт зэрлэг амьтдын 2/3-аас илүү нь устаж үгүй болох аюул нүүрлэж байгааг онцолжээ. Уг тайланд дурдсанаар 1970 оноос хойш загас, хоёр нутагтан, сээр нуруутан, хөхтөн болон шувууны 58% нь хорогдсон байна. Ялангуяа ус, намгархаг газрын амьтдын тоо толгой хамгийн ихээр буурсан аж.

    Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны бохирдол, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
  • Ноосны урамшуулал 22,6 тэрбум төгрөгийг шилжүүлжээ
    2017 оны 3 сарын 03
    ​УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд урамшууллыг олгож эхэлсэн.
  • Бондын өрийг өндөр хүүтэй “Хуралдай” бондоор төлөхөөр боллоо
    2017 оны 3 сарын 03
    Монгол Улсын Засгийн газар энэ сарын 21-ний дотор Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийх ёстой. Тэгвэл эрх баригчид энэ эргэн төлөлтийг арай урт хугацаатай өөр бондоор солих саналыг анхны хөрөнгө оруулагчдад тавьсан саналыг хөрөнгө оруулагчид хүлээж авчээ. Шинээр гаргах “Хуралдай” бондын хэмжээ 600 сая ам.доллар, хүү нь 8.75 хувь байхаар тохирсон байна.
  • Тусгай хамгаалалттай ”Даян” нуураас загас агнасныг илрүүлжээ
    2017 оны 3 сарын 03
    Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

    Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ны эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.

    Шалгалтын явцад иргэн “С” хадгалж байсан загаснуудаа Сагсай сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас агнасныг тогтоожээ. Сэжигтэн С-ын хууль бусаар ан агнуур хийж улсад 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.

    Монгол хадран загас нь худалдаалах зорилгоор хууль бусаар агнах, гол хатаж ширгэсний улмаас жил тутам ховордож буй юм. Мөн Заарт харх /ондатар/ Монгол орны Улаан номд бүртгэгдсэн, замбараагүй агналт, амьдрах орчныг нь алдагдуулснаас тоо толгой цөөрч, ховордож байгаа хөхтөн амьтны зүйл. Заарт хархны тархац нутгийн 7 орчим хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

    Иймд газраас санаачлан байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас энэ сард “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цаашид байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэж тус цагдаагийн газраас мэдээллээ.
  • С.Баяр Хатан xаан II Элизабетэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ
    2017 оны 3 сарын 03
    Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
  • Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртжээ
    2017 оны 3 сарын 03
    алтан медаль хүртлээ.
  • Ганцхан энэ боломжийг ашиглахад л болоод явчихна
    2017 оны 3 сарын 03
    Бээжингийн 2022 оны өвлийн олимп болохтой холбогдоод Хятад улсад ”300 сая хүн өвлийн спортоор хичээллэх” хөдөлгөөн өрнөөд байна. Хятадад хүн ам, хүсэл, сонирхол, мөнгө хөрөнгө хангалттай байгаа хэдий ч ийм олон хүнийг нэгэн зэрэг байршуулах орон зай, дэд бүтцийн байгууламж илт дутагдах нь ойлгомжтой юм. Сүүлийн жилүүдэд хятад улсад цанын бааз 600 гаруйг шинээр байгууллаа гэж бичиж байгаа боловч үнэн хэрэгтээ олон улсын жишигт хүрсэн нь ердөө 30-хан байдаг гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Тэгвэл газар нутгийн хэмжээгээр зүйрлэшгүй бага япон улсад л гэхэд олон улсын жишигт нийсэн томоохон цанын бааз 350 байх жишээтэй. 600 мянга гаруй хүн амтай Канадын Ванкувер хотод мөсөн гулгуурын зуун ордон байдаг бол 10 сая хүн амтай Бээжин хотод дөнгөж 17-хан байдаг гэнэ.
    Хятадад цас мөсний гулгуурын талбай шинээр байгуулагдаж байгаа нь олон боловч орчин нөхцлийн хувьд цанын бааз гэхээсээ илүүтэй зүгээр л цас мөс гэж ийм зүйл байдаг юм гэдгийг үзүүлэх маягтай байгууламжууд цөөнгүй байдгийг дорх зурагнаас харж болно. Энэ нь мэдээжийн хэрэг цас мөс огт үзээгүй өмнө зүгийнхэнд бол бас л сонин агаад эрсдэлгүй алхам байж болох талтай.
    2017 оноос шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд орно. Хажуу дэргэд маань өвлийн спортын асар том хөдөлгөөн өрнөөд байгаа боловч байгалийн орчин нөхцөл дутмаг гэсэн том асуудалтай тулгараад байгаа нь миний бодлоор манай улсын хувьд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж мэт санагддаг. Өвлийн цагт манай монголын аялал жуулчлалын гол улирал дуусгавар болоод онгоцны буудлын ачаалал эрс багасдагийг давхар бодолцоод ийм зүйл хэлж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл манай хоёр орны хувьд энэ тал дээр харилцан нөхвөрлөх чадвар асар их гэсэн үг.
    Хятадад цас мөсөн дээр гулгахыг өндөр өртөгтэй спортын төрөл, нэр төрийн баталгаа гэж үзэх явдал маш их дэлгэрчээ. Энэ боломжийг Япон Солонгос зэрэг хөрш зэргэлдээ улс орнууд маш сайн ашиглаж байна. Дээрх улсуудын цанын томоохон баазуудын дэргэд 8000 ортой том том зочид буудлын цогцолборууд, ЛВ зэрэг том брэнд дэлгүүрүүд бөөгнөрөн оршдогийн гол үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хятадууд байгаа юм.
    Миний санахад гадаадаас зээлэхээр төлөвлөж байгаа 5 тэрбум долларын тодорхой хэсгийг ашиглан цанын бааз байгуулж болох газрууд руу өндөр хурдны төмөр зам татчих хэрэгтэй юм. Улс гол дэд бүтцийн асуудлыг шийдэхийн сацуу цанын бааз, зочид буудал зэрэг байгуулах асуудлыг олон улсын нээлттэй тендер зарлаад хөрөнгөө босгоод бүтээн байгуулалтаа эхлэж болно. Хэрвээ ийм бодлоготой алхам хийгээд эхлэвэл том брэнд дэлгүүрүүд болон бусад дагалдах үйлчилгээнүүд аяндаа дагаад ороод ирэх нь ч тодорхой. Улсын зүгээс тэдэнд гааль худалдааны нэн тааламжтай орчин буй болгочихвол дотоодын ажлын байрны асуудлыг давхар шийдэж, байнгын асар өндөр ашиг орлого олох боломж бүрдэнэ.
    Өвлийн цагт хятад жуулчид байгалийн таатай сайхан орчинд шавайгаа ханатал гулгаад дэлхийн нэртэй брэнд барааг газар дээрээсээ худалдаад авахын зэрэгцээ хүчилтөрөгчийн хэрэгцээгээ сэлбээд авна гэдэг бас л том боломж бөлгөө.
  • Багц 24: Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах дараагийн алхамаа хийж эхэлжээ
    2017 оны 3 сарын 03
    Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “дайн” зарлаад удаж байна. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг дурдаж, олон нийтэд мэдээлж байсан. Үүнийхээ дараа уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Жавхлантай хамтрахаар болсон гэдгээ мэдэгдсэн билээ. Харин энэ удаа тэрбээр Ерөнхийлөгчийг шалгуулах хүсэлтээ илэрхийлж, АТГ-т мэдээлэл хүргүүлсэн байна.
4522 4523 4524 4525 4526 4527 4528
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    6 цаг 30 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    14 цаг 40 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    14 цаг 44 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    14 цаг 49 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    14 цаг 52 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК