Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Нэр дэвшигчид материалаа СЕХ-д өгч, Зөрчлийн хуулийг батлав

2017-5-13
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд олон үйл явдал болж өрнөлөө. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүлээлгэн өгсөн бол УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав. Түүнчлэн үзэл бодол, эрх чөлөөгөө хамгаалах гэсэн иргэдийн жагсаал цуглаан Сүхбатаарын талбайд болоод Тусгаар тогтонолын ордны гадаа болов. Тэгвэл эдгээр үйл явдлуудыг "Багц 24" буландаа онцолж байна. 

 

 

Нэр дэвшигчид материалаа СЕХ-д өгөв

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хороонд материалаа хүлээлгэн өглөө. Энэ үеэр нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болоосой гэж хүсч буйгаа илэрхийлж байлаа. Тодруулбал МАН-аас нэр дэвшигч М.Энхболд "Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна" гэв.

 

Харин АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга “Сонгууль шударга болно гэж найдаж байна” гэсэн юм. Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр “Сонгууль шударга явагдаасай. Шударга өрсөлдөөний үр дүнг ард түмэн мэднэ” гэлээ.

 

Дашрамд өгүүлэхэд нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд өрсөлдүүлэх эсэхийг СЕХ гурав хоногийн дотор буюу энэ сарын 14-ний дотор шийднэ. Улмаар энэ сарын 17-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах юм.

.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

 

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм. Зөрчлийн тухай хууль нь 220 гаруй хуулинд туссан зөрчилтэй холбоотой ойлголтуудыг нэгтгээд буй. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ харилцан хамааралгүй зөрчлийн шинжүүдийг нэг зөрчил болгон нэгтгэсэн нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэрлэх субъектын харьяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим төрлийн зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй томьёолсон, мөн хуулийн ерөнхий анги нь хамарвал зохих, үүсч болзошгүй бүхий л харилцааг хамарч чадаагүй гэх зэрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэхээр байсан тул шинэчилсэн найруулгаар залруулж байгаа аж.

 

Вьетнам улсын Дэд ерөнхийлөгч Монголд айлчлав

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад айлчиллаа. Тэрбээр энэ сарын 07-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхсан юм.

 

Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, батлан хамгааах болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, Аялал жуулчлал, оюутан солилцоог идэвхжүүлэх талаар ярилцаж, Монгол Улсын ХНХЯ, БНСВУ-ын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн хамгааллын асуудлаарх яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Харин айлчлалын хоёр дахь өдөр тэрбээр Монгол, Вьетнамын бизнес уулзалтад оролцсон. Уг уулзалтад Монголын 40, Вьетнамын 23 бизнес эрхлэгч оролцож, хамтран ажиллах боломж, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар хэлэлцсэн юм. Уулзалтын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж, түүх соёлын өвтэй танилцсанаар түүний айлчлал өндөрлөв.

 

116 дугаар тусгай сургуулийн сурагчид хичээл хаялт зарлалаа

 

Нийслэлийн 116 дугаар сургуулийн сурагчид өнөөдрөөс хичээл хаялт зарлалаа. Тодруулбал, тус сургуулийн 7-12 дугаар ангийн долоон сурагч чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаагаа болон 116-р сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Д.Сарантөгсийг шалтгаангүйгээр ажлаас нь халсан үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм . Сурагчид эцэг эхчүүдээ дуудан, хамтдаа эрхээ хамгаалуулахыг хүссэн бөгөөд зарим эцэг эхчүүд нь ирж, хүүхдийнхээ үзэл бодлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

 

Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарлаа

 

Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарчээ. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр 69 машинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авсан байна. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпиталь руу шуурхай авч ирж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээллээ. 

 

Тус сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм. Осолд орсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэх мэдээллийг эх сурвалжууд мөн мэдээллээ. Дашрамд сануулахад, тус сургалтын төвд өнгөрсөн сард тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тэгвэл энэ удаад мөн хоёр алба хаагч осолдсон хэрэг гарсан байна.

 

Монгол Улсын хоёр иргэнийг заазуурдаж хөнөөсөн хятадад ял оноолоо

 

Эхнэрээ зээ дүүтээ нь хамт 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө хөнөөсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Өргөнталыг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

 

Хурлаас Өргөнталыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллалаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (122.201.22.4)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 05 сарын 21 | Хариулах
  • ЭНХБАЯРТ (103.26.193.56)
    АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ДЭЭГҮҮР ГҮЙЖ БАЙСАН ХҮН ОДОО ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД ЗҮГЭЭР НЭГ АМАРЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ. ЯАСАН ИХ ШУНАЛ , ӨШ ХОНЗОН БЭЭ . ҮҮНИЙГ ОРОЛЦОХ ЭРХГҮЙ ГЭЭД ХОЁР ШАТНЫ ШҮҮХТОГТООЧИХСОН ТОГТООЛ ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙГАА ЮМ БАЙХ ДАА . МУУ Ч САЙН Ч МОНГОЛ ТӨР БАЙГАА ЭНХБАЯРАА ЧИ БИТГИЙ СЭРҮҮН ЗҮҮДЭЛ .
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Elbegdorj d 8 jil shaalguulaad saihan bna u? Chamd malaa. Gants bidenii tuluu baisaniig helmegduulej hayad duraaraa dirgij hamag baisaniig chine tsulmuj baihad oilgohgui bol tegeed ebe dee shaalguulaad guilgachin tsarailaad yavaj bai! Enhbayar zasaj zalruulah bolno
      2017 оны 05 сарын 13
  • хүн хүн (103.10.23.119)
    Уур минь хүрч байна Улаан зүрх минь шатаж байна Ардчилын нэрээр төрд гарсан хулгайч Түүх ёс төр шудраг ухааныгТүлхэн унгаад хүнийг мал болгож байна Эх орны минь дархан алдрын гутааж Элдэвийн хулгайч нарыг илчин сайдаар залаж Өөлүүн эхийн ухсгаат ард түмэнийг хавчин Өрөөлийн боол болгон гадагш нь хөөж Өлөн саарал чандаруугаар төрийг минь мануулаж байна Ядуу амьдарлын минь зулай дээр Өстөн ингэж суугаад ярганы мэс үсэнд минь Билүүдэж байхад ялалтын зэвсгээ барилгүй Яаахан бид одоо зугтах юм вэ Уур минь хүрч байна Сүр хүчний уур минь гал балан дүрэлзэнэ Сүүлчин луйварчин хулгайч нарыг сүг болтол дүрэлзэнэ Сүлд хиймор болсон төрдөө Эзэн болтол дүрэлзэнэ Р ЧОЙНОМ
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    ххххх
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.31.79)
    энэ энхбаяр юу вэ 2008 оны 7 сарын 1 ний гол гэмт хэрэгтэн шүү. яагаад гэвэл онц байдлыг санжийн баяр гэдэг үл бүтэх этгээдтэй хуйвалдан байж зарлаад гэмгүй гудманд явсан 5 сайхан залууг буудаж хороогоод олон хүнийг буудаж шархдуулаад олон залуусыг баривчлан хорьж тамалсан бузар этгээд яаж ерөнхийлөгчид нэр дэвшиж чадаж байнаа. түүнд өчүүхэн ч хүн чанар алгаа
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.185.177)
    Баттулга ч ёстой хагартлаа баярлаж байна даа.
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    Төрийн албан хаагч 10 сая төгрөг хулгай хийж болно Хулгайч нарын төр ийм л хууль гаргана даанч дээ Хулгайч нараа Монгол төрөөс зайл зайлахгүй бол эх орноо гэсэн Ард түмэн босож тэмцэнэ шүү
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
    • HEHE
      CHI MUU CHADAHGYI L DEE
      2017 оны 05 сарын 13
  • иргэн (103.10.23.119)
    Сонгуулаас өмнө хороон дарга нараа хууль ёсаар иргэдээр нь сонгуулах хэрэгтэй МАН ийн нэг бөхс долоогч хууль бусаар хороон даргаар томилогдон ирэж хэсгийн дага нэрээр МАН ийн гэшүүн хэмээх хэдэн тэнэг хэрүүлч авгай нараар хороог дүүргэж Сонгуулийн санал дугуулах багийг хууль бусаар зохион байуулалттай бэлтгэж байна Хан ууль дүүрэгийн хороодод энэ ажилгаа маш их хүчтэй хэрэгжэж байна
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    10 цаг 6 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    10 цаг 14 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    15 цаг 32 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    15 цаг 43 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    16 цаг 21 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК