зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4956 4957 4958 4959 4960 4961 4962
  • Сургагч багш нар малчдын мэдлэгийг дээшлүүлнэ
    2016 оны 10 сарын 10
    ОБЕГ-аас “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран “Онцгой байдлын үед мал амьтныг аврах, хамгаалахад чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийн заавар, стандарт (LEGS)” сургалтыг зохион байгуулж байна.

    14646638_1341812112535785_367753493_oЭнэхүү сургалтыг “Мерси” Кор ОУБ-ын “Зудын эрсдэлийг бууруулахад Уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл болон НҮБ-ын ХХААБ-ын “Гангаас улбаатай зудын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхыг сайжруулах” техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа юм.

    14191540_1341805215869808_1102586017_o

    Сургалтын зорилго нь, амьжиргаа нь мал аж ахуйгаас хамааралтай зудад нэрвэгдсэн иргэдийн чадавхийг сайжруулахад оршиж байгаа бөгөөд таван бүсийн Ховд, Завхан, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатар, Дорноговь гэх мэт 15 аймгуудад сургалт явагдана.

    14677951_1341805295869800_1621969941_o

    Сургалтад ОБЕГ, төв орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүд, ХХААҮЯ, Мерси Кор ОУБ-ын мэргэжилтнүүд хамрагдаж байна.

    14677925_1341805279203135_1485297133_o

    Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд орон нутгийн хэмжээнд сургагч багш бэлтгэн тэдгээр сургагч багш нараар дамжуулан малчдад онцгой байдлын үед мал амьтныг хамгаалах, зудын эрсдэлийг даван туулах чиглэлээр мэдлэг олгох юм.

    14677911_1341805265869803_134489391_o
  • Хүй мандлын дэнжийг ногоон төгөл болгох аян эхэллээ
    2016 оны 10 сарын 10
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Энэхүү зарлигийн дагуу аравдугаар сарын 8-ны бямба гаригт “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазраас санаачлан “Ногоон төгөл” мод тарих өдөрлөгийг Хүй долоон худагт зохион байгууллаа.

    Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй болон НИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчдийн төлөөлөл, НИТХ-ын ажлын алба, “Байгаль Эх Дэлхийгээ Аврах Тэнгэрлэг Аян” ТББ, МҮСХолбоо, “Гурван бүдүүн” хамтлаг, Sync хамтлаг, дуучин Эгшиглэн, Монгол Наадам Цогцолборын ажилчид зэрэг нийслэл, урлаг, соёлын төлөөллөөс бүрдсэн 70 гаруй хүмүүс оролцож 1,5 метрийн өндөртэй 60 нарс мод тарилаа.

    Өдөрлөгийн нээлтийн үеэр НИТХ-ын Дарга Ц.Сандуй: “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн мэндийг хүргэе! Монголчууд мод тарьдаг сайхан уламжлалтай болоод удаж байна. Энэхүү уламжлалын хүрээнд жилээс жилд иргэд, аж ахуйн нэгжүүд, олон нийтийн байгууллагууд, хүүхэд залуус мод тарих ажилд идэвхтэй оролцдог боллоо. Хүй долоон худагт мод тарих арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Наадам Цогцолборын хамт олонд талархал илэрхийлье. Бидний энэхүү байгаль орчноо сэргээх чиглэлээр хийж байгаа мод тарих ажил жил бүр илүү өргөжин Хүй долоон худгийг ногоон төгөл болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ сайхан үйлс улам дэлгэрэх болтугай” гэв.

    Тус өдөрлөгт ирсэн зочид төлөөлөгчид Хүй долоон худгийн бүтээн байгуулалт болон ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн “Байгаль Эх Дэлхийгээ Аврах Тэнгэрлэг Аян” ТББ-ын Тэргүүн Б.Наранцогт нарс модыг хэрхэн тарих, арчлан хамгаалах, ургуулах талаар заавар, зөвлөгөө өглөө гэж “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазраас мэдээллээ.
  • Ховд аймгаас адууны мумми олдов
    2016 оны 10 сарын 10
    Монгол улсын нутгаас маш сайн хадгалагдсан морины мумми олдсон тухай “National Geograpchic” сэтгүүл мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн он Монголын үндэсний музейн хэсэг судлаачдаас бүрдсэн хайгуулын баг Ховд аймгийн Мянгад орчимд малтлагын ажлаа эхлүүлж байжээ. Малтлагын ажил үр дүнд хүрч, занданшуулан хадгалсан морины бие цогцос тэндээс олджээ. Уг морийг тун чамбай боож, арьс ширээр давхарлан ороож, хажууд нь эврээр зорж хийсэн нум сум, морины бүхий л эд хэрэглэл хамтдаа байсан аж. Дайнд бэлтгэсэн уг хүлэг морины тоног хэрэгсэл нь 6-8-р зуунд хамаарч байгааг судлаачид олж мэдсэн байна. Түрэг династи 6-8-р зуунд, Монголын ихэнх нутгаар нүүдэллэн аж төрж байгаад улмаар Афганистан, Туркменистаны нутаг руу буюу баруун тийш нүүдэллэн оджээ. Гэхдээ түргүүдийн үлдээсэн ул мөр бүр сүүлд 10-11-р зуунд ч Монголын нутгаар маш ихээр олддог бөгөөд шинжлэх ухааны нарийн судалгаа шаардлагатай гэж малтлагын багийнхан мэдээлжээ.
    Мянгадын орчмын агуйгаас олдсон тоноглогдсон морины муммины тухай археологчдын багийн ахлагч, судлаач Ж.Баярсайхан “Энэ агуйд морийг эзэнтэй нь хамт оршуулсан байна. Гэхдээ цаг хугацааны эрхэнд морины бие цогцос хамгийн сайн хадгалагдаж үлджээ” хэмээжээ.
    Б.Цэцэг
  • Орцонд 74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийн шүүх хурал хойшиллоо
    2016 оны 10 сарын 10
    Өнгөрсөн нэгдүгээр сард гарсан Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

    Шүүх хурлаар хэргийг үйлдсэн 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэд 5 жил, Увс аймгийн харьяат Л.Амаржаргалд 6 жил, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатарт 5 жилийн ял тус өгсөн юм. Тэгвэл тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс анхны шатны шүүхэд буцаасан юм.

    Харин өнөөдөр анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх байсан ч прокурор, өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан тул ирэх даваа гараг хүртэл хойшилжээ. Шүүх хурал ирэх Даваа гарагт 13.30 цагаас болно.
  • Оргосон хоригдолд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэв
    2016 оны 10 сарын 10
    Дархан-Уул аймаг дахь жирийн дэглэмтэй хорих ангиас өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр давтан хэрэг үйлдсэн нэг ялтан оргосон хэрэг гарчээ. Тэгвэл дээрх оргосон хоригдлыг өнөөдөр хуулийнхан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай ШШГЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдлээ. Гэхдээ тэд хоригдолд дахин эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн учир өөр тодорхой мэдээлэл өгөхгүй гэсэн юм.
  • Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү 20 ширхэг кимоно бэлэглэлээ
    2016 оны 10 сарын 10
    Монгол Улсын Пара жүдо бөхийн холбооны шигшээ багийн тамирчин, Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү өсвөрийн тамирчиддаа амжилтын хишгээсээ хуваалцлаа. Тэрбээр өсвөрийн тамирчдад Дэлхийн аварга болохыг ерөөж, Adidas брэндийн 3 сая төгрөний үнэ бүхий 20 ширхэг кимоног нутгийн дүү нартаа бэлэглэжээ.
    Олимпийн анхны медалтьнаа өлгийдөн авсан Дорноговь аймагт өсвөрийн жүдо бөхийн дугуйлан нээгдээд хагас жил болжээ. Энэхүү дугуйланд Тив, Дэлхий, олимпийн дэвжээнд амжилт ялалтаа цуурайтуулсан Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, Б.Ууганхүү тэргүүтэй Монголын шилдэг жүдочид өсвөрийн тамирчиддаа өөрсдийн арга, техник, ур чадвараасаа зааж, сургалаа.
    Б.Цэцэг
  • Сэтгүүлч Б.Ганчимэг ”МОНЦАМЭ”-ийн даргад тэнцжээ
    2016 оны 10 сарын 10
    Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 584 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

  • 215 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа
    2016 оны 10 сарын 10
    Монголбанк 1 долоо хоногтой 215 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2016 оны 10-р сарын 10-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 591.6 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • Ж.Мөнхбат: Төрийн ордон засах 2.2 тэрбум төгрөг тийм ч их мөнгө биш
    2016 оны 10 сарын 10
    Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад 103 хонож байна. Тэд ирэх оны төсвийн төсөлд Төрийн ордны засвар тохижилтод зориулж 2.2 тэрбум төгрөгийг тусгажээ. Энэ нь ордоны засвар хийхэд 10 гаруй тэрбум шаардлагатай байснаас танаж 2.2 тэрбум төгрөг тусгасан болохыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлж буй юм. Түүний хэлсэнээр 2.2 тэрбум тийм ч их мөнгө биш аж. Засгийн газар хэмнээд байгаа гэх боловч хачир дээрээ хэмнэлтийг хэн дээр, хаана хийгээд байгаа нь хачирхал төрүүлээд эхэллээ.
    Б.Цэцэг
  • Х.Бат-Ундралд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноолоо
    2016 оны 10 сарын 10
    “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаад байв.
  • Сураггүй алга болсон малчны цогцсыг олжээ
    2016 оны 10 сарын 10
    Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн малчин Б энэ сарын 7-ны өглөө адуунаасаа морь барьж ирэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.

  • АТГ 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
    2016 оны 10 сарын 10
    Авлигатай тэмцэх газар энэ сарын 3-7-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол, мэдээллийг шалгажээ.
  • ”Багануур-ын хувьцааг хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлээс хасчээ
    2016 оны 10 сарын 10
    Монголын хөрөнгийн бирж шийдвэр гаргаж, хоёр компанийн хувьцааг бүртгэлээс хаслаа.
  • Намын бүлгүүд хуралдаанаа хойшлууллаа
    2016 оны 10 сарын 10
    УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах байсан ч хуралдаанаа хойшлууллаа.

  • Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаатай танилцана
    2016 оны 10 сарын 10
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 11-нд буюу маргааш 11 цагт Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана.
  • Нүүрсний 12-60 хоногийн нөөцтэй байна
    2016 оны 10 сарын 10
    Долоо хоног бүрийн даваа гаригт болдог ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга нар оролцож, өвлийн бэлтгэл ажил, станцуудын нүүрсний хангамж болон салбарын цаг үеийн мэдээ мэдээллийг сонсов. Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 75-90 хувьтай, мөн нүүрсний 12-60 хоногийн нөөцтэй байгаа нэгдсэн дүнг салбарын удирдлагууд танилцууллаа.
  • Засвар хийж байсан ажилчид гал алджээ
    2016 оны 10 сарын 10
    Өнгөрсөн баасан гарагт Татварын ерөнхий газарт гал гарч, НОБГ-ын 10 дугаар ангийн аврагчид шуурхай ажиллан унтраасан талаар бид мэдээлсэн билээ.
  • “Герман-Монголын бизнесийн өдрүүд 2016” маргааш эхэлнэ
    2016 оны 10 сарын 10
    “Герман-Монголын бизнесийн өдрүүд 2016” маргааш эхэлнэ

    Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн ”Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран Герман-Монголын бизнес өдрүүдийг “Made in Germany” сэдвийн дор зохион байгуулах байна. Тус арга хэмжээний зорилго нь хоёр талт хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Герман-Монгол орнуудын хооронд технологи, ноу-хауг дамжуулах юм.

    2016 оны 10 сарын 11, 12-нд болох бизнесийн өдрүүдэд Герман, Монголын 50 гаруй компани оролцон хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн удирдлагын аргуудын тухай мэдээлэл хүргэж, өөрийн түншүүдтэйгээ туршлагаа солилцох аж.

    Тус арга хэмжээний нээлтийн ёслолын хүндэт зочноор Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын дэд дарга Н.Нацагням, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел болон бусад төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцоно.

    Үндсэн илтгэлийг “Компанийн сайн засаглал” сэдвээр Германы компанийн засаглалын зарчим, кодексийг боловсруулан олон улсад танигдсан судлаач Проф. Др. Кристиан Штренер тавих аж. Нээлтийн дараагаар Монгол, ХБНГУ, АНУ, БНХАУ, Австралийн бизнес эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт нэр хүндтэй төлөөлөгчид илтгэл, танилцуулга, “Master Class” семинарыг зохион байгуулна.

    Энэ жилийн үндсэн чиглэлүүд нь компанийн удирдлагын менежмент, газар тариалан, текстил–бэлэн хувцасны технологи, эрчим хүч байх ба эдгээр чиглэлээр төлөвлөсөн мэргэжлийн арга хэмжээнүүд чуулганы бүрэлдэхүүнд багтаж, өнгөрсөн жилүүдийн адил өргөн хүрээний оролцогчдод сонирхолтой ярилцлага, шинэлэг мэдээлэлийг хүргэхийг зорьж байна.

    Герман-Монголын бизнесийн өдрүүдийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрөөс санаачлан зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа ба энэ жилийн 2 өдрийн арга хэмжээ “Шангри-Ла” зочид буудалд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй болох аж.




  • Ерөнхийлөгч ДАШТ-д оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 10 сарын 10
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ДАШТ-д оролцох өсвөрийн шатарчид болон Монголын Шатрын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав. Уулзалтад МШХ-ны Гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, ДШХ-ны Монгол дахь төлөөлөгч, МШХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Цогбаяр, МШХ-ны Дэд Ерөнхийлөгч Д.Баярболд, Өсвөрийн шатарчдын зөвлөлийн дарга Г.Даваахүү нар өсвөрийн шатарчидтайгаа оролцлоо.

  • Сэрэмжлүүлэг: Галт тэрэг авто машинтай мөргөлджээ
    2016 оны 10 сарын 10
    Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 707 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 566 дуудлага бүртгэгджээ.
4956 4957 4958 4959 4960 4961 4962
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    саяхан
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    34 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 42 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 54 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК