зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4957 4958 4959 4960 4961 4962 4963
  • Дарханд өнөөдөр үнэ төлбөргүй үзлэг хийж байна
    2016 оны 10 сарын 10
    Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 2-3 өдөр ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийх бөгөөд мөн энэ үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийхээр болсон билээ.


    Тэгвэл үзлэг Сэлэнгэ аймагт энэ амралтын өдрүүдэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн. Харин Дархан-Уул аймагт өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр үзлэг хийгдэх гэнэ.


    Үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ оны 11, 12 дугаар сард ирж үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал өрхийн эмчээрээ дамжуулан үзлэгт бүртгүүлэх боломжтой юм.
  • Залуус дэлхийн боловсролоос хоцрох нь тодорхой болов
    2016 оны 10 сарын 10
    Засгийн газрын шийдвэрээр 2016-2019 онд гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй гэдгээ зарлачихлаа. Өөрөөр хэлбэл, 2019 он хүртэл шинээр оюутан бүртгэхгүй. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөсөн байна. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт “Хүүхэд залуучууд маань дэлхийд өрсөлдөхүйц боловсролтой болж, аав ээжээ ачилж, эх орны хөгжлийн баганаас өргөлцөх бодлогыг санал болгож байна” гэж тусгасан. Ийнхүү Ардын нам оюутнуудыг дэлхийн боловсролоос ухраав. Үүгээрээ залуусыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байна.
    Б.Цэцэг
  • Цэцийн дунд суудлын хуралдаан хойшиллоо
    2016 оны 10 сарын 10
    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг аравдугаар сарын 12-ны өдөр хийхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
  • НҮБ -ын “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад нэгдлээ
    2016 оны 10 сарын 10
    НҮБ -ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхитай хотыг бий болгох нь“ уриалгад дэлхийн 3368 хот нэгдэн орсон байдаг юм. Энэ уриалгад өнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэн орлоо.


  • “New season 2017” энэ 7 хоногт болно
    2016 оны 10 сарын 10
    Монгол улсын Филармонийн 45-дахь жилийн нээлтийн “NEW SEASON 2017” тоглолт 10-р сарын 15-нд СТӨ-нд ганцхан удаа болох гэж байна.
    Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүнээрээ буюу Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид оролцсон 160 гаруй хүний бүрэлдхүүнтэй оролцож байгаа томоохон тоглолт юм. Гурван өөр төрөл жанраар тоглодог гурван өөр оркестрыг нэгэн тайзнаа сонсож, үзэх ховорхон боломжийг бүрдүүлсэн энэ тоглолтын тасалбар эрэлттэй байна.
  • Товчоогоор 187 ширхэг тарваганы мах оруулахыг завджээ
    2016 оны 10 сарын 10
    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын есдүгээр сарын 22-ноос энэ сарын 5-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл өглөө.

  • Гаалийн ерөнхий газрыг шалгаж байна
    2016 оны 10 сарын 10
    Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт хяналт шалгалт хийж байна.

  • МАН-ын ирц бүрдээгүй, АН хуралдахгүй
    2016 оны 10 сарын 10
    Орон нутгийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор зарим гишүүд хөдөө, орон нутгаар ажиллаж байгаа. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногт хуралдахгүй аж. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахаар тов зарласан ч одоогоор ирц бүрдээгүй байна. Бүлгийн хурлаар 2017 оны төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөл болоод бусад асуудлыг хэлэлцэх юм.
    Б.Цэцэг
  • Танилц: Сурагчдын амралтын хуваарь гарлаа
    2016 оны 10 сарын 10
    Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тодруулбал, I-II ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхлэх бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 9-ний өдөр дуусах юм байна.


    УЛААНБААТАР ХОТОД:


    Нэгдүгээр улирлын амралт


    1,2 дугаар анги 10,27-11,09
    3-12 дугаар анги 11,03-11,09


    Хоёрдугаар улирлын амралт


    1-5 дугаар анги 12.22-01.25
    6-9 дүгээр анги 01.05-.01.25
    10-12 дугаар анги 01.12-01.25


    Гуравдугаар улирлын амралт

    1-12 дугаар анги 03.29-04.12

    Дөрөвдүгээр улирлын амралт

    1-12 дугаар анги 06.07


    ХӨДӨӨ ОРОН НУТАГТ:

    Нэгдүгээр улирлын амралт

    1,2 анги 10,27-11,09
    3-12 дугаар анги 11,03-11,09

    Хоёрдугаар улирлын амралт

    1-5 дугаар анги 01.12- 02.01
    6-9 дүгээр анги 01.12-01.25
    10-12 дугаар анги 01.12-01.18

    Гуравдугаар улирлын амралт

    1-5 дугаар анги 03.23-04.12
    6-9 дүгээр анги 03.23-04.04
    10-12 дугаар анги 03.16-03.29

    Дөрөвдүгээр улирлын амралт

    1-12 дугаар анги 06.07
  • 30 гаруй иргэнийг хүнд бэртээж их хэмжээний мөнгө дээрэмджээ
    2016 оны 10 сарын 10
    Өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр гар буу, хутгаар зэвсэглэсэн этгээд автомат тогломын газарт дайран орж дээрэм хийж , танхайрсан хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд тус газраас “Ака” буу тулгаж их хэмжээний мөнгө дээрэмдсэнээс гадна 30 гаруй иргэнийг хутгалж гэмтээсэн байна. Түүнд хутгалуулж, гэмтсэн Ч.Э нар ГССҮТ-п хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Эл хэргийг шоронгоос суллагдсан “Шош” хочит этгээд үйлдсэн байж болзошгүй юм байна. Уг хэргийг Эрүүгийн Цагдаагийн газар шалгалж эхэлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар Өршөөлийн тухай хуулиар 1532 ялтан суллагдсан нь нийгмийг багагүй цочролд оруулсан юм. Уг хууль хэрэгжиж ялтануудыг өршөөлөөр суллаж байгаа нь гэмт хэрэг дахин нэмэгдэх гол шалтгаан болно гэдэгт иргэд шүүмжлэлтэй ханддаг гэхэд хилсдэхгүй.
    Б.Цэцэг
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
    2016 оны 10 сарын 10
    Энэ сарын 13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно.

    Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 10 дугаар сарын 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
  • Том оврын автомашины жолооч 6 настай хүүхдийн аминд хүрчээ
    2016 оны 10 сарын 10
    Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 707 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 566 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж 24 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 4. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 99 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

    Тухайлбал: ЧД-ийн нутаг Хувьсгалчдын гудамж, МҮОНРТ-ийн зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 23 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.

    СБД-ийн Их тойруу 100 айлын “Хүннү” зочид буудлын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч П нь явган зорчигч 06 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.

    Орон нутагт: Дархан уул аймгийн Дархан сум 96-р тойчиг 97-р гарам дээр H.Porter маркийн авто машины жолооч Г нь ачааны галт тэрэгтэй мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн.

    Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн тийш 40 км З-р багийн нутаг Жаргалантын ам гэх газрын шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож 46 настай эрэгтэй М –ийн амь нас хохирсон.

    Мөн аймгийн Булган сумын нутаг Баян булаг баг Улаан хадны даваа гэх газрын шороон замд Уаз-3962 маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 06 настай эмэгтэй Ш-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна.
  • “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 10 сарын 10
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 38 дахь дугаарт Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсан юм.

    Зөвлөлийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд ажиллах бөгөөд орлогч даргаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга ажиллах юм байна. Түүнчлэн тус зөвлөлийн гишүүдэд Улсын Дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн шүүгч, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Ерөнхий Аудиторын орлогч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд, Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Сангийн дэд сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд зэрэг 31 байгууллагын удирдлага багтжээ.

    Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ОХУ-ын ХХААХҮ-ийн сайд А.Н.Ткачевын Монголд айлчилна
    2016 оны 10 сарын 10
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевын урилгаар энэ сарынм 5-7-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчиллаа.
    Айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-д Монгол улсаас суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нар өнгөрсөн лхагва гаригт буюу энэ сарын 5-ны өдөр Москва хотноо болсон “Алтан намар-2016” Оросын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн нээлтын ажиллагаанд оролцов. Оросын Холбооны Улсын Ерөнхий сайд Д.А.Медведев үзэсгэлэнг нээж үг хэлжээ. Уулзалтын үеэр хоёр улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, тэр дундаа Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, Монголын хөрс, цаг уурын нөхцөлд зохицсон сайн чанарын үрийн сорт гаргах, Оросын Холбооны Улс руу Монголын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцжээ. Уулзалтын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевыг Монгол Улсад завтай үедээ айлчлахыг урьсан юм.
    Б.Цэцэг
  • Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг иргэдэд сурталчилна
    2016 оны 10 сарын 10
    Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргын энэ сарын 05-ны өдрийн тушаалаар Нийгмийн даатгалын бодлого, хууль тогтоомжийг иргэд, даатгуулагчдад сурталчлах ажлыг эхлүүлээд байна.
    “Засгийн газрын 100 хоног” арга хэмжээг дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулах бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээ, үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, сургалт, сурталчилгаа явуулан, зөвлөгөө өгч ажиллах юм. Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүдэд дүүргийн байцаагч нар ажиллаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулж, иргэд, даатгуулагчдад хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээ мэдээллийг өгнө.
    Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран малчид, хөдөлмөр эрхлэгчид, бүртгэлтэй ажилгүй иргэдэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар сургалт, зөвлөгөө өгөх ажлыг дүүрэг бүрт хувиарийн зохион байгуулна. Дүүргүүдийн алслагдсан хороодын иргэд болон 1000 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулж, зөвлөгөө, мэдээлэл хүргэх юм. Түүнчлэн иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авах цахим үйлчилгээ, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ онлайнаар төлөх боломж, мобайл банкны үйлчилгээний талаар иргэд даатгуулагч нарт мэдээ мэдээллийг шуурхай хүргэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
  • “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг шүүх хурал өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 10
    Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан юм. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай эсэхийг нь өнөөдөр 13.30 цагт хэлэлцэхээр болов. Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөөд байна. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр болох юм.
    Эрүүгийн хуулийн 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.
    Б.Цэцэг
  • Гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл буурчээ
    2016 оны 10 сарын 10
    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 5-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл өглөө.
    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатын мэдээлснээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 сарын 05-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 481 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 285 нэгж буюу 2,1 хувиар, 2240 гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь 284 нэгж буюу -11,3 хувиар тус тус буурчээ. Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг дүүргээр авч үзвэл:
    Баянгол дүүрэг - 563 Баянзүрх дүүрэг – 568
    Сонгинохайрхан дүүрэг – 323 Сүхбаатар дүүрэг - 304
    Хан-Уул дүүрэг - 152 Чингэлтэй дүүрэг -267
    Налайх дүүрэг - 36, Багахангай дүүрэгт - 3
    Багануур дүүрэгт – 24 дуудлага бүртгэгдсэн байна.
    Харин төрлөөр нь ангилбал:

    914 буюу 40.8 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах
    376 буюу 16.8 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг

    264 буюу 11.8 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах
    254 буюу 11.3 хувь нь бусдын эд зүйлийг залилан мэхлэх
    217 буюу 9.7 хувь нь танхайрах
    84 буюу 3.7 хувь нь амиа хорлосон болон золгүй явдлын улмаас
    54 буюу 2.4 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах
    49 буюу 2.2 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
    25 буюу 1.1 хувь нь хүчиндэх
    3 буюу 0.1 хувь нь хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгджээ.

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3 947 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 161 осол, зөрчлийн шинжтэй 1 773 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 193 хүн гэмтэж, бэртжээ. Үүнээс хүүхэд гэмтсэн осол 54 байгаа нь өмнөх оны мөн үеэс 22,7 хувиар өссөн үзүүлэлт байна.
    Дээрх хугацаанд нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 92 удаагийн дуудлага НОБГ-т ирснээс объектын гал түймрийн 86, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлага иржээ. Онцгой байдлын аврагчид ослоос 4 хүний амь биеийг аварч, 9 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин энэ хугацаанд халдварт өвчнөөр мал өвчилсөн тохиолдол илрээгүйг НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө, орон нутгаас зорчин ирсэн нийт 10 мянга 475 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 22 мянга 802 иргэнд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 60 мянга 442 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
    НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 268 объектод хяналт, шалгалт хийхэд 395 зөрчил илэрсэн байна. Үүнд 17,1 сая төгрөгийн торгууль, шийтгэл ноогдуулжээ. Энэ хугацаанд авто тээврийн шалган бүртгэх 7 товчоогоор Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан 187 ширхэг тарваганы мах, тулмыг илрүүлж, холбогдох 35 иргэнд 6,9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Авто тээврийн шалган бүртгэх товчоогоор энэ хугацаанд 51 мянга 324 толгой мал амьтан, 6 мянга гаруй тонн малын мах, 111.8 мянган тонн дайвар бүтээгдэхүүн нэвтэрсэнийг бүртгэж, гарал үүсэл, ачааны дагалдах баримт бичгийг шалгаж, зөрчил гаргасан 811 иргэнд 16.3 сая төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, улсын төсөвт оруулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо
    2016 оны 10 сарын 10
    Чингисийн өргөн чөлөөний автозамын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр Энхтайвны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийсэн судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс нийслэлийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийн хурлаас Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор 120 мянгатын автобусны зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлд өөрчлөлт оруулж хуучин зогсоолоос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоол байгуулах шийдвэр гаргалаа.

    Энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг 135 тээврийн хэрэгсэл өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 120 мянгатын шинэ автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилнэ. Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор хэвээр үйлчлүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 10 мянга гаруй айл гэрэлгүй орчинд амьдарч байна
    2016 оны 10 сарын 10
    Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх байна. Иймд эхний ээлжинд 1562 өрх айлыг тог цахилгаантай болгожээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулан, айл өрхийг цахилгаанаар хангасан байна.
    Шугамын барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 3-ны дотор хийж гүйцэтгэсэн аж. Эрчим хүчний яамнаас үлдсэн айл өрхүүдийг ирэх онд тог цахилгаанд холбох зорилготой байгаа бөгөөд үүнд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөжээ.
    Б.Цэцэг
  • Б.Явууцагаан: Европт фэшн шоугаа зохион байгуулахыг зорьж байна
    2016 оны 10 сарын 10
    Бямбажавын Явууцагаан. Загвар зохион бүтээгч энэ бүсгүйн нэр элэг нэгт монголчуудад нь шинэ содон сонсогдож магадгүй. Харин тэрээр Японд өөрийн гэсэн нэр хүнд, байр суурийг олж чаджээ. Түүний “Picasso & Japonismo” цуглуулга нь япончуудын анхаарлыг та­таж, богино хугацаанд олон арван худалдан авагчтай болсон байна. Пабло Пикассог шүтэн биширдэг учраас тэрээр энэхүү агуу зураачийн олон талт бүтээлүүдээс санаа сэдэл авч өөрийн заг­варуудаа гаргасан гэдэг. Одоо Токио хотын Шинжикү, Шибуяа дүүргүүдийн тансаг зэрэглэлийн үнэтэй хувцас худалдаалдаг хэд хэдэн дэл­гүүрт монгол дизайнер Б.Явуу­цагааны улирлын болон кимоно цуглуулга худалдаалагдаж байгаа. Ийнхүү монгол бүсгүй япон үндэсний хувцас кимонод эрс зоригтой шинэчлэл хийн, орчин үеийн өнгө аясыг уламжлалт хэв маяг, тансаг чамин хийцтэй хослуулсан “ Yavuu” брэндийг гаргажээ. Тэрээр энэ сарын 21-нд “YAVUU SS17” буюу “ Yavuu” брэндийн 2017 оны хавар, зуны загварын фэшн шоугаа зохион байгуулахаар эх орондоо ирээд байгаа юм. Монголдоо анх удаа зохион байгуулах гэж байгаа энэхүү фэшн шоуных нь талаар болон “ Yavuu” брэндийнх нь тухай дизайнер Б.Явууцагаантай ярилцсанаа хүргэж байна.

    -Японы загварын зах зээлд монгол бүсгүй хэрхэн хөл тавив. Уламжлал, ёс жаяг, дэг журмаа хатуу барим­талдаг тэр ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг мэдээж амаргүй байсан байж таарна?
    -Би Баянхонгор аймагт төрж өссөн. Бүр багаасаа л дунд сургуульд сурч байхдаа хувцас дизайны чиглэлээр явсан. “Үнсгэлжин” наадамд хоёр жил дараалан оролцож байлаа. Ингээд сонирхлоо дагаад “Урлах эрдэм” дээд сургуульд элсэн суралцсан. Ес, аравдугаар ангид байх үед маань Японы телевизийн олон ангит “Ошин” кино гардаг байлаа. Тэр киног их үздэг байсан маань Япон явах хүсэл эрмэлзэлтэй болгосон. Оюутан байх үед миний үеийнхэн гадагшаа их явж байсан. Тиймээс сонирхлоо дагаад хичээлийнхээ хажуугаар япон хэл бие дааж сурсан. Тэгж байгаад л Япон явах боломж олдсон доо. Японд амьдраад 12 жил болох гэж байна. Японы Вантан дизайны институтэд суралцаж, тэндээ мастер хамгаалсан. Японд дээд сургууль төгссөн хүмүүс өөрийн брэндээ байгуулаад мастер хамгаалдаг. Би ч гэсэн тэр дагуу л өөрийн брэндээрээ дипломоо хамгаалсан. Ингээд 2013 онд “Mercedes-Benz Fashion Week Tokyo” загварын шоунд анх оролцож байлаа.
    -Кимоног зоригтой өөр­чилсөн загварууд тань олны анхаарлыг их татсан гэж сонссон?
    -Тийм. Кимоног нэлээд судалсны үндсэн дээр өөрчлөх гэж оролдож эхэлсэн. Японд анх очоод кимоно өмсөж үзээд л, дугуйлан сэкцэд нь яваад л. Кимоногийн урлагийг нь судалж, үйлдвэрлэлийг нь ч сонирхсон. Материалыг нь мөн судалсан. Судлах тусам улам сонирхолтой болоод байсан л даа. Ингээд кимоногоороо дипломоо хамгаалсан. Кимо­ногийн материалыг европ хувцас руу оруулах нь гэдэг сэдвээр дипломоо хамгаалсан. Тэрнээс хойш одоо болтол кимоногоо хаяагүй. Кимоно бол хэдэн зуун жилийн түүхтэй. Судлаад барагдахгүй.
    -Хараад байхад Японд минималист загварууд ши­нэч­лэл авчраад байх шиг санагддаг. Өөрийн чинь заг­варууд бас тийм. Жижигхэн чамин деталиудтай?
    -Манай брэнд асишн коллекц гээд энгийн, өдөр тутмын хувцас юм. Масст зориулагдсан хувцас гэж болно. Харин кимоно бол цорын ганц хувь зарагддаг. Зөвхөн захиалгаар хийдэг. Би ийм хоёр чиглэлээр ажилладаг. Япон кимоног өмсөх маш хэцүү. Ганцаараа өмсч болдоггүй тийм хувцас. Би кимоногийн энэ байдлыг өөрчилж орчин үедээ зохицсон загвар оруулсан. Гэхдээ хэтэрхий задгай биш, тэгээд бас албаны стилийг гаргаж ирсэн. Япон хүмүүс маш даруухан. Нэг их чамин, хэт задгай хувцас өмсдөггүй. Үүнд нь зохицуулсан. Нөгөө талаар кимононы маш ихэмсэг, чамин загварыг нь хадгалсан. Тиймээс япончууд миний загваруудыг их сайн хүлээж авсан. Тэгээд л захиалагчдын маань тоо огцом өссөн дөө. Асишн коллекциос илүү кимоногийн захиалагчид маань нэмэгдээд байгаа.
    -Япончуудад өөрийн загвар, брэндээ хүлээн зөв­шөө­­­рүүлэхэд мэдээж бэрх­шээл тулгарч байсан байх. Шантарч байв уу?
    -Одоо ч гэсэн бэрхшээл байна. Яахав одоо бол тодор­хой хэмжээнд танигдлаа. Анх эхэлж байхад зөндөө бэрхшээл байсан. Японд ганцаараа очсон жаахан оюутан л байсан. Ганцаараа давхисаар байгаад л энэ хүрлээ. Тэндэхийн том үйлд­вэрүүд мөнгө төгрөггүй хүнтэй харилцахгүй. Хэн нь мэдэгдэхгүй нэг оюутан гүй­гээд байхаар харьцдаггүй юм билээ. Тэр их хэцүү байсан.
    -Тэдэнд яаж тоогдсон бэ?
    -Загвараа бариад л уйгагүй гүйгээд байсан. Би ийм загварын шоунд оролцсон юм гээд л танилцуулна. Гэхдээ япон хүмүүс нэг удаа уулзаад хүлээж авдаггүй. Угаасаа хаана ч тийм байдаг байх. Тэд орлого, ашгаа л бодно. Манайх энэ хүнтэй хамтарвал ямар ашиг байна л гэж харна. Тийм учраас эхний нэг жил бол хүн хүлээж аваагүй ээ. Хоёр дахь жилээсээ би ийм үзэсгэлэн хийсэн, одоо тэд дэх үзэсгэлэнгээ хийж байна аа гээд гүйгээд явсан чинь “Аан, энэ чинь бас уйгагүй яваад байна. Энэ хүнд итгэж болох юм байна” гээд арай өөрөөр хандах болсон. Япончуудын итгэлийг нь олно гэдэг хэцүү. Тэгээд бага багаар л мацсан даа. Кимоногийн нийгэмлэг ч гэсэн эхэндээ “За, дандаа л ийм хүмүүс ирж байдаг юм” гэсэн байдлаар хүлээж авсан Тэгээд би 2013 онд болсон шоундаа тэднийг урьсан. Шоуг минь ирж үзээд маш том үнэлгээ өгсөн. Ямар өөр юм бэ. Энгийн юм шиг мөртлөө чамин, яг япон хүний стилийг хадгалсан, хаана ч өмсөхөөр глобал загвар гаргаад ирлээ гэсэн. Тэрнээс хойш Кимоно нийгэмлэгийнхэн намайг дэмжиж ажилласан. Одоо дөрөв дэх жилдээ хамтарч ажиллаж байна. Сая бас би Кимоногийн нийгэмлэгийн захиралд Монголд шоугаа хийх гэж байна, та дэмжээч ээ гэсэн. “Аравдугаар сард Монголд шоугаа хийнэ. Та очоорой” гэхэд “Аан, тийм үү” гээд л өнгөрсөн. Тэгээд дараа нь би Монголд ирээд бүх юмаа бэлдээд, төлөвлөгөөгөө гаргачихаад бариад очсон. Тэгсэн чинь их сайхан хүлээж авсан. Чи чинь харин ямар хөдөлгөөнтэй нөхөр вэ гэсэн шүү.
    -Монголдоо анхны фэшн шоугаа зохион байгуулах гэж байна. Шоуны онцлог юу байх бол оо?
    -Энэ удаа би монголчууддаа кимоног танилцуулахыг зорьж байна. Японы Кимоногийн нийгэмлэгтэй хамтраад үзэсгэлэн гаргана. Уг нийгэмлэгийн захирал нь ирнэ. Манай монголчууд кимоног жинхэнэ утгаар мэдэрч, таниасай гэж хүсч байгаа. Япондоо бол кимоно 20-30 сая, бүр 50 саяын үнэтэй байдаг. Тийм кимоног фэшн шоуныхаа үеэр нээгдэх үзэсгэлэндээ тавина. Мөн энэ үзэсгэлэнгийн үеэр кимоног хэрхэн хийдэг талаар маш ховор сонин бичлэгийг үзүүлнэ. Манайхан кимоно гэхээр их үнэтэй л гэж яриад байдаг. Ийм нарийн чимхлүүр ажилтай юм байна гэдгийг нь хараг. Дээрээс нь миний фэшн шоуг үзээд ийм хувцасыг ийм болгоод өмсч болох юм байна гэдгийг мэдэрнэ. Кимоног сайн мэдэхгүй хүн миний европ загварын хувцаснуудыг хараад “Зүгээр байдаг л хувцас, байдаг л загвар байна” гэж харж магадгүй. Жинхэнэ кимоногоо үзэсгэлэнгээс харчихаад, дараа нь шоуг үзэх юм бол тухайн хүний ойлголт, мэдлэг нь өөр болчихсон болохоор хүлээлт нь ондоо байх болов уу гэж бодож байна. Фэшн шоунд маань эхлээд миний асишн коллекциуд явна. Дараа нь кимоно коллекциуд маань явна. Ийм хоёр хэсэгтэй.
    -Кимоног европ загварт оруулсан шигээ монгол үндэсний хувцсаа шинэчлэх бодол бий юү?
    -Энэ удаагийн фэшн шоугаараа монголчууддаа зориулаад сонирхуулах маягаар кимоног монгол дээлний загвартай хослуулсан загвараа толилуулна. Манай монголчууд Цагаан сар, наадмаар дээлээ их өмсдөг. Дээлний хэрэглээ их өргөжиж, үндэсний хувцсаа өмсөх дуртай болсон байна. Цаашид үндэснийхээ хувцсыг судална. Үзэсгэлэн болгон дээрээ Монголынхоо ястнуудын дээл хувцасны үзэсгэлэнг гаргах санаа бий. Тэгэхдээ зүгээр нэг үзэсгэлэн биш үүх түүхтэй нь холбож хийе гэж бодож байгаа.
    -Таны европ загварууд хэр эрэлттэй байгаа вэ. Барууны ертөнц кимоног хэр сонирхдог юм бол?
    -Парист нэг япон залуу байдаг. Тэр кимоногоор загвар хийдэг. Тэр залуу маш мундаг яваа. Европыг давамгайлж байсан. Сүүлийн үед эрч нь жаахан буурч байгаа. Харин миний загвар бол шинэлэг. Гэхдээ тийм айхтар авангард биш зүгээр энгийн загварууд байгаа. Жаахан чамин хийц, оруулгануудтай. Энэ бол япон стиль л дээ.
    -Цаашид баруунд өөрийн брэндээ гаргах уу?
    -Европ руу гарах санаа байгаа. Дараагийн коллекшн шоугаа хаана хийх вэ гээд судлаад л байгаа. Одоо бол Европт нэг фэшн шоу хийхэд хангалттай гэж бодож байна. Би өмнө нь өөрийгөө голоод байсан юм. Гэнэт гарч болохгүй. Маркетингаа судлах ёстой. Барууныхан бол өөрсдийнхөө загварт сэтгэл ханачихсан. Европ хүмүүсийн сэтгэлд баргийн загвар таалагддаггүй. Тэд зүгээр л үзээд өнгөрчихдөг. Тийм баймааргүй байгаа юм. Нэгэнт л зардал мөнгө гаргаж байгаа юм чинь Европын бүх хүн сонирхохоор загвар хиймээр санагддаг. Тийм учраас миний туршлага бага байна. Эхлээд Монголдоо танигдъя. Японд тодорхой хэмжээнд танигдлаа. Алхам алхмаар, шат шатаар л өгсөнө дөө.
    -Үндэснийх нь хувцсыг эвдээд европтой холбоод л, бүр монгол дээлтэй холиод загвар гаргаад ирэхээр япончууд хэр хүлээж авч байна?
    -Япончууд дунд дургүй хүн байна. Тэд кимоног хамаагүй эвдлээ гээд намайг шүүмжилнэ. Тэр тусмаа гадаад хүн үндэснийх нь хувцасаар оролдохоор аргагүй л дээ. Гэхдээ манай брэнд захиалга ихтэй. Би өөрийнхөө зорьсноороо л, загваруудаа хамгаалаад л явсан. Эхлээд даавуу талаасаа, өөрөөр хэлбэл материал нь европ хувцастай тохирохгүй ээ гэдэг байсан. Кимоногийн материал бол уналттай материал. Угаасаа дээр үеэс кимоног гараар оёдог байсан. Одоо ч гараар оёдог. Тиймээс наад оролдлого чинь бүтэхгүй ээ гээд багш нартаа зэмлүүлсэн. Гэхдээ би шантраагүй. Кимоног нь эвдээд жакет, өмд болгоод гаргаад ирсэн. Яахав материал нь жаахан сунах гээд байдаг талтай. Гэхдээ цаашид сайж­руулна. Илүү сайн болгож хийнэ. Кимононы материалын өргөн ердөө 35 см байдаг. Дээр үеэс л ийм стандарттай. Тэр хэмжээг эвдэх санаатай байна. Би өөрийн оригнал даавууг хийлгэнэ гэж бодож байгаа.
4957 4958 4959 4960 4961 4962 4963
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 43 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 55 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК