Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Нийслэлийн ирэх оны төсөв дарга нарыг мөнгөөр угжсан үрэлгэн төсөв болжээ

2016-12-09
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хотын ирэх оны төсвийг хэлэлцэн батлаад байгаа билээ. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс ирэх жилийн нийслэлийн төсвийг иргэдээ биш дарга, албан тушаалтнуудаа мөнгөөр угжсан, тэвчиж болох урсгал зардлыг нэмэгдүүлсэн хэтэрхий үрэлгэн төсөв болсон байна хэмээн үзжээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан 2017 оны Нийслэлийн төсвийн төслийг төсвийн орлого нэмэгдүүлэх боломжоо бүрэн дайчлаагүй, нийслэлийн олон мянган иргэд, сонгогчдын тулгамдсан асуудлыг орхигдуулан, Сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаасаа ухарсан үйлдэл боллоо хэмээн тэд дүгнэсэн байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төсвийг НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хэлэлцээд гаргасан санал, дүгнэлтийг 24 баримтаар хүргэж байна.

 

ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР              


 

Баримт 1. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан Нийслэлийн 2017 оны төсвийн төсөлд Татварын орлогыг өнгөрсөн оны татварын орлогоос 47,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсвийн орлогын 85.1 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ.

 

Баримт 2. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад татварын дарамт үүсгэх, бизнесийн орчныг боомилох нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж тус намын бүлэг үзсэн байна.

 

Баримт 3. Нийслэлийн 2017 оны төсвийн төсөлд Авто худалдааны цогцолбор ОНӨҮГ, Улаанбаатар бизнес хөгжлийн корпорациас төвлөрүүлэх орлогыг огт тусгаагүй аж.

 

Баримт 4. Энэ нь дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого чиглэл нь одоо болтол тодорхойгүй байгааг харуулж байгаа хэмээн үзжээ. Иймд Нийслэлийн өмчийн байр, талбайн түрээсийн орлогыг нэмэгдүүлэх, авлагаа барагдуулах, ус ашигласны төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой тухай Мэргэшсэн байгууллага болох Нийслэлийн аудитын газрын дүгнэлттэй намын бүлэг санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

 

Баримт 5. Авто замын хөгжлийн газраас бүрдүүлэх орлогыг 237,6 сая төгрөгөөр төсөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны орлогоос бууруулсан орлого аж.

 

Баримт 6. Энэхүү орлогыг нэмэгдүүлэх, бусад ОНӨҮГ-уудын менежментийг сайжруулах, өөрчлөх замаар татварын бус орлогыг нэмэгдүүлж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.

 

ТӨСВИЙН ЗАРЛАГА БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР


 

Баримт 7. Нийслэлийн төсвийн 2017 оны нийт зарлагыг 541,0 тэрбум төгрөг байхаар тооцжээ.

 

Баримт 8. Хотын шуудын төсвийн урсгал зардлыг 295 тэрбум 788 сая төгрөгөөр төлөвлөсөн нь 2016 оны урсгал зардлын тодотгосон төлөвлөгөөнөөс 3 тэрбум 867 сая төгрөгөөр нэмэгдүүлж өсгөсөн тоо аж.

 

Баримт 9.  2017 оны төсвийн урсгал зардалд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зардлыг 2016 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 27,6 хувь буюу 6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

 

Баримт 10. Мөн захирагчийн ажлын албаны зардлыг 18,6 хувь буюу 5 тэрбум 367 сая төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн нь иргэдээ биш дарга, албан тушаалтнуудаа мөнгөөр угжсан, тэвчиж болох урсгал зардлыг нэмэгдүүлсэн хэтэрхий үрэлгэн төсөв болсон байна.

 

Баримт 11. НИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн МАН-ын бүлгийг нийслэлд засаглаж эхэлмэгцээ дарга нарын зардлыг тэрбум тэрбумаар нь өсгөн нэмэгдүүлж байгааг дуугүй хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэдгээ ийнхүү илэрхийлэв.

 

Баримт 12. Мөн нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үүсгэхээр байгаа хэрнээ дарга нарын төсөв, зардлыг нэмэгдүүлж байгаа нь шударга ёсонд, нийслэлчүүдийн эрх ашигт үл нийцнэ гэж тус санал дүгнэлтэд тусгажээ.  

 

Баримт 13. Тэвчиж болох урсгал зардлыг хасаж, чиг үүрэг нь давхардсан болон зураг төсөв, төлөвлөгөөгүй, үр ашиггүй 13,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудын төсвийг өөрчилж сургууль, цэцэрлэг барих, багш эмч нарын ажлыг индексээр тооцож урамшуулах, ахмадын орон сууц, түрээсийн орон сууц, зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцны хөтөлбөр, бодит ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзжээ.

 

ТӨСВИЙН ХӨРӨНГИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР


 

Баримт 14. Нийслэлийн 2017 оны төсвийн төсөлд 174,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 165,7 тэрбум, концессын гэрээний эргэн төлөлтөөр 8,7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

 

Баримт 15. Мэдээлэл технологийн салбарт 17,1 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг тусгасан нь өнгөрсөн оны төлөвлөгөөнөөс 6,3 дахин их төсөв болсон байна.

 

Баримт 16. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төсөлд чиг үүрэг нь давхардсан, Зураг төсөвгүй, техникийн нөхцөл бүрдээгүй, холбогдох асуудлыг шийдвэрлээгүй зарим төсөл арга хэмжээг тооцоо судалгаагүй төлөвлөж, Хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатайгаас нь эхэлж судлан, эрэмбэлж тооцохгүйгээр хөрөнгө оруулалтын бус урсгал зардлын шинжтэй төсөл арга хэмжээг тусгасан нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэлтэй байна.

 

Баримт 17. Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 5 сарын хугацаа өнгөрч байгаа боловч нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын Удирдах зөвлөлийг одоо хүртэл шийдвэрлээгүй байгаа нь нийслэлийн өмчийг эзэнгүйдүүлж, нийслэлийн төсөв, хөрөнгийг үр ашиггүй, хараа хяналтгүй зарцуулах нөхцөл байдал үүсгэж байна.

 

Баримт 18. Иймд төсвийн хөрөнгө оруулалтыг заавар журмын дагуу зөв төлөвлөж, гүйцэтгэх, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын Удирдах зөвлөлийг яаралтай тодорхой болгох нэн шаардлагатай байна.

 

НИТХ-ЫН АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ЮУГ ТУСГУУЛАХААР САНАЛ БОЛГОВ


 

Баримт 19. Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардалд тусгасан 3 тэрбум төгрөгийн зардлаас 1 тэрбум төгрөгийг хасаж Нийслэлийн Багш, эмч нарыг индексээр тооцож урамшуулах тогтолцоог хэрэгжүүлж санхүүжүүлэх

 

Баримт 20. АХБ-ны төслөөр хэрэгжиж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээлийн санг өргөжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх -3 тэрбум 959 сая төгрөгийн төсөл арга хэмжээ нь өнгөрсөн онуудад хийгдсэн тул 3 тэрбум 959 сая төгрөгийн төсвийг Иргэдэд бодит ажлын байр нэмэгдүүлэх, бичил бизнес, гарааны бизнес дэмжих хөтөлбөрт нэмж тусгах

 

Баримт 21. Геодези М1:2000-ийн зураглал үйлдэж, зохих журам стандартын дагуу орон зайн мэдээллийг бүрдүүлэх 8 тэрбум 644 сая төгрөгийн төсвийг Ахмадын орон сууц, түрээсийн орон сууц, зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцны хөтөлбөрт зарцуулах

 

Баримт 22. Угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн төслийг Олон улсын хөрөнгө оруулалтын сан болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх

 

Баримт 23. Аялал жуулчлалын авто замын шинэчлэлт 2,05 км авто замын ажилд 2 тэрбум 957 сая төгрөг тусгасныг чухал ач холбогдолгүй, хойшлуулж болох ажил тул төсөвлөсөн 2 тэрбум 957 сая төгрөгийг Орон сууцны болон Гэр хорооллын дундах замыг нэмэгдүүлэх ажилд тусгах саналуудыг гаргажээ.

 

Баримт 24. "Цаашид, Төсвийн орлого, зарлага санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахад онцгой анхаарах, Төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, Шилэн дансны тухай хуулийг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллах, Нийслэл хотод тулгамдаж буй замын түгжрэл, агаарын бохирдол болон бусад асуудлуудад ажил хэрэгч хандаж, хэдхэн сарын өмнөх амлалтаасаа дахиж ухрахгүйгээр санаачлагатай, шуурхай, хариуцлагатай ажиллахыг Нийслэлийн Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт Нийслэлийн мянга мянган иргэд, олон нийтийн өмнөөс сануулж байна" хэмээн уг санал дүгнэлтэд дурджээ.  

 

24tsag.mn

image

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хотын ирэх оны төсвийг хэлэлцэн батлаад байгаа билээ. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс ирэх жилийн нийслэлийн төсвийг иргэдээ биш дарга, албан тушаалтнуудаа мөнгөөр угжсан, тэвчиж болох урсгал зардлыг нэмэгдүүлсэн хэтэрхий үрэлгэн төсөв болсон байна хэмээн үзжээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан 2017 оны Нийслэлийн төсвийн төслийг төсвийн орлого нэмэгдүүлэх боломжоо бүрэн дайчлаагүй, нийслэлийн олон мянган иргэд, сонгогчдын тулгамдсан асуудлыг орхигдуулан, Сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаасаа ухарсан үйлдэл боллоо хэмээн тэд дүгнэсэн байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төсвийг НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хэлэлцээд гаргасан санал, дүгнэлтийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (103.26.195.218)
    тамхи татуулдаг шилэн түцийг гэхэд л 15 саяар хийсэн гээд 3 саяын амбаар шахаж нэг бүрээс нь батүүлийн хүүхэд 12 саяыг идсэн. 12 саяыг 300 ширхэгээр үржүүлэхэд 3 тэрбум 600 саяыг унаган байдаг.шээдэг гүүр 170 саяар хийсэн гэдэг нөгөөдөх 7 саяас хэтрээгүй энэ мэтчилэн хогний ногоон уут нэг наст цэцэг талбай дээрхи элдэв шоу гээд их наяд төгрөгөөр гараа угаасан батүүлийг шалгах ёстой?
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.195.218)
    тамхи татуулдаг шилэн түцийг гэхэд л 15 саяар хийсэн гээд 3 саяын амбаар шахаж нэг бүрээс нь батүүлийн хүүхэд 12 саяыг идсэн. 12 саяыг 300 ширхэгээр үржүүлэхэд 3 тэрбум 600 саяыг унаган байдаг.шээдэг гүүр 170 саяар хийсэн гэдэг нөгөөдөх 7 саяас хэтрээгүй энэ мэтчилэн хогний ногоон уут нэг наст цэцэг талбай дээрхи элдэв шоу гээд их наяд төгрөгөөр гараа угаасан батүүлийг шалгах ёстой?
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.195.218)
    тамхи татуулдаг шилэн түцийг гэхэд л 15 саяар хийсэн гээд 3 саяын амбаар шахаж нэг бүрээс нь батүүлийн хүүхэд 12 саяыг идсэн. 12 саяыг 300 ширхэгээр үржүүлэхэд 3 тэрбум 600 саяыг унаган байдаг.шээдэг гүүр 170 саяар хийсэн гэдэг нөгөөдөх 7 саяас хэтрээгүй энэ мэтчилэн хогний ногоон уут нэг наст цэцэг талбай дээрхи элдэв шоу гээд их наяд төгрөгөөр гараа угаасан батүүлийг шалгах ёстой?
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (103.26.195.218)
    АН-ын гуйлгачингууд дуугүй л байж үз, та нарын тарьсан гай багадаагүй, ард түмнийг гарммын эдийн засагт оруулчаад малнуудад ичих нүүр алга аа, 4 жилийн дараа иргэд бид энэ МАН-д дүнгээ тавьна, АН-ын хорлон сүйтгэгчид амь тавьчих гээд байхыг бодоход гайгүй төсөв баталж гайгүй юм хийх юм байна гээд ойлголоо, МАН харин хурдтай ажиллах хэрэгтэй,
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Guilgachid ni turuur ugjuulna. Deedchuul ni turuur ugjuulna . Ajil hiideg yum buteedeg huviaraa zutgej bgaa hed ni uhtelee zovj olson munguu saalguulahuu. Bugdeeree garch temtseh tsag bolsoon. Ene utaggui teneg uls turchiduus zalhaj bn
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (119.40.97.94)
    Ахиж Ардын намд хэзээ ч саналаа өгөхгүй. АМЛАЯ
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.34.190)
    тамхи татуулдаг шилэн түцийг гэхэд л 15 саяар хийсэн гээд 3 саяын амбаар шахаж нэг бүрээс нь батүүлийн хүүхэд 12 саяыг идсэн. 12 саяыг 300 ширхэгээр үржүүлэхэд 3 тэрбум 600 саяыг унаган байдаг.шээдэг гүүр 170 саяар хийсэн гэдэг нөгөөдөх 7 саяас хэтрээгүй энэ мэтчилэн хогний ногоон уут нэг наст цэцэг талбай дээрхи элдэв шоу гээд их наяд төгрөгөөр гараа угаасан батүүлийг шалгах ёстой?
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.111.43)
    su batbold Sundui gej 2 avilgach idej uuj ashiglaj shamshigduulj khanadaggui mangasnuud yumaa
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.35.222)
    төрийн албаныхны тансаглал хэрээс хэтэрч байгаагийн наад захын жишээ энэ Хийсэн ажил нь хурал цуглаан хийх цаас үйлдвэрлэж зорилт төлөвлөгөө боловсруулсанаа их ажил хийсэн мэт сэрүүн зүүдэлж байна Дарга болоод өчнөөн хугацаа өнгөрч байхад тодорхой хийсэн бүтээсэн юм алга байна Халтиргаа гулгаанаас болоод өчнөөн хүн бэртэж гэмтэж байхад зөвхөн хотын төвд дарга нарын морилдог газарт давс цацсан болоод сууж байна Дулаан контор зөөлөн сэнтийгээсээ бууж эгэл борчуудын амьдардаг хотын захаар явж үзээсэй
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • cudabo (103.229.122.125)
    Худлаа уриа лоозон,давсалж гуйвуулсан ярианд итгэх дуртай монголчууд одоо яая гэхэв.Сонголтоо хийж чаддагүй улсууд хохино гэхээс сайхан үг байхгүй.
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.25.195)
    Ийм учраас иргэд татвар төлөхөөс татгалзах эрхтэй байх ёстой!!! Зовж олсон хэдэн төгрөг маань шүү дээ!!!!
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.238.98)
    за АН дуугүй зайлж үз
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.27.194)
    МАН-хан төр түмнээ боддог гэдэг нь худлаа юм байна л дөө.Яаж төрийн мөнгөөр өөрсдийгөө угжиж цадах бэ гэсэн бодолтой төрийн ажлыг бүх шатандаа хийж байна.Энэ хүсэл нь биелэхгүй болохоор төрийн мөнгийг үр дүнтэй ажилд өгөх гэсэн сэтгэлтэй хүмүүсийг бол хоморголон халж өөрсдийнхөө хөлдүү толгойтой мөнгөнөөс өөр зүйл боддоггүй мал хүмүүсээр санхүүгээ хийлгэж байна.Энэ бол үнэн бөгөөд хатуу үг шүү.Сангийн яаманд төрийн сан хөрөнгийг зөв үр дүнтэй ажилд өгье гэсэн сэтгэлтэй хүмүүс 1-ч алга.Танил дарга сайд дарга нарынхаа талд далдганасан ажилтай л байвал болоо гэсэн л хүмүүс дүүрэн.Дарга сэтэр хүн бурууч юм дуугарсан түүнийг нь биелүүлдэг ийм ёс зүйгүй хүмүүсээр төрийн сан хөрөнгийг бариулж байгаа нь ариун шударга зүйл мөн үү аан МАН-хаан.
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
    • zochin
      AN iinhan hustalgui bgaach oorsdiigoo uls ornoo elgeer ni hebtuulcheed hustalgui bj bdoggui yum uu
      2016 оны 12 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2 цаг 18 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    2 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    2 цаг 52 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    3 цаг 41 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    3 цаг 53 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    4 цаг 7 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    5 цаг 27 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    5 цаг 31 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    5 цаг 34 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    5 цаг 41 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    5 цаг 49 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    5 цаг 53 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    6 цаг 54 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    6 цаг 57 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    7 цаг 26 мин
  • Мэдэгдэл
    23 цаг 21 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    23 цаг 32 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Цэргүүдээ эргэв
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК