-
2016 оны 7 сарын 10
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
-
2016 оны 7 сарын 10
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.
Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдэж байна.
Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шагнах юм.
Наадмын үеэр Чингисийн талбайд төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг нийслэлчүүддээ уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 10
Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн төмөрбетон гүүрэнд эвдрэл гарсан билээ.
-
2016 оны 7 сарын 10
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан насны морьд барианы зурхайд дөнгөж саяхан орж ирлээ.
-
2016 оны 7 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэн зарим дипломатчдад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээн Алтан, Мөнгөн гэрэгэ энгэрийн тэмдгээр шагнав.
-
2016 оны 7 сарын 10
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, энэ жилийн үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-нд 09.30-11.00 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнг рүү залах ёслолын арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Home плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
-
2016 оны 7 сарын 10
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадам, Төрийн далбааны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
-
2016 оны 7 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Очирын Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Батцэнгэлийн Ганбаатар, Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Батчулууны Батбаяр нарт тус тус Бригадын генерал цол олгов.
-
2016 оны 7 сарын 10
Баяр наадмын өдрүүдээр буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 11, 12, 13, 14-ний өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төв, Дунд голын зогсоолоос Хүй долоон худаг чиглэлд “Рейлбус” үйлчилж эхэллээ.
-
2016 оны 7 сарын 10
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Чингис хааны талбайд өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд оролцсон юм.
-
2016 оны 7 сарын 10
Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зориулсан хязаалан насны морьдын уралдаан эхэллээ.
-
2016 оны 7 сарын 10
Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болж байна.
-
2016 оны 7 сарын 10
Бөхчүүдийн талаар түүх домог олон зуун онигоо байдаг билээ. Энэ удаа монгол бөхчүүдийн тухай шилдэг 24 онигоог түүвэрлэн хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 10
Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, улсын заан Дэндэвийн Амгаатай ярилцлаа.
-
2016 оны 7 сарын 10
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.10/
-
2016 оны 7 сарын 10
Өнөөдөр Төрийн далбааны өдөр. Эл өдрийг монголчууд найм дахь удаагаа тэмдэглэж байна.
-
2016 оны 7 сарын 10
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
-
2016 оны 7 сарын 10
өдөртөө 21-23 градус дулаан байна
-
2016 оны 7 сарын 09
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” НЯМ ГАРАГТ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД БОЛНО
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
2016-07-08 14:06:58
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.
Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдэж байна.
Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шагнах юм.
Наадмын үеэр Чингисийн талбайд төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг нийслэлчүүддээ уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 09
ДЭЛХИЙН ХАМГИЙН ХЯМД ГАР УТАС 3,67 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ