-
2015 оны 7 сарын 08
бббб
-
2015 оны 7 сарын 08
Баяр наадмын өдрүүдээр нөхцөл байдалдаа тааруулж хурдаа тохируулж явах хэрэгтэй байгааг ЦЕГ-аас сануулж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд орон нутгийн замд 80 км цагийн хурдтай явах дээд хурдыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл жолооч нар хурд хэтрүүлж, осол гэмтэлд өртсөнийхөө дараа “Би 80 км цагийн хурдтай явсан гэж худал хэлдэг. Эвдрэл ихтэй, донсолгоотой зам дээр өндөр хурдтай явах нь аюултай. Баяр наадмын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг сануулж байна. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс өвчтэй буюу ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг санууллаа.
-
2015 оны 7 сарын 08
Өвөг харваагаар улсын наадам эхэллээ
-
2015 оны 7 сарын 08
Дэлхийн хамгийн өндөр настан төрсөн өдрөө тэмдэглэлээ
-
2015 оны 7 сарын 08
Монголын их урлагт нэгэн жарныг зориулж яваа хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад. Олон үндэстэн ястны нутаг Ховд аймгийн уугуул тэрбээр Монголын ард түмний чихэнд хоногшсон олон сайхан дуунуудын эзэн. Тэгвэл өнөөдөр Ардын жүжигчин Б.Зангад Хөдөлмөрийн баатар боллоо. Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэрт олон түмэн ихэд сайшаалтай байгаа юм.
-
2015 оны 7 сарын 08
Хошин урлагийн салбарт өөрийн байр суурийг эзэлж, үзэгчдийн хайртай жүжигчин болсон “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаагийн хобби бол сандалны сувенир цуглуулах юм. Тэрбээр жижиг сандал цуглуулах дуртай бөгөөд түүний цуглуулгад янз бүрийн этгээд загвартай сандал байдаг гэнэ. Г.Ундармааг сандал цуглуулах дуртайг нь түүний найз нөхөд андахгүй учир ямар нэгэн баяраар дандаа жижиг сандал бэлэглэдэг аж. Түүний хувьд гадаад руу явах бүртээ хоббиндоо зориулж сандал худалдаж авдаг бөгөөд хамгийн үнэтэй сандлаа 50 ам.доллараар худалдаж авч байжээ.
-
2015 оны 7 сарын 08
Истанбулд болсон хятадуудын эсрэг жагсаалын үеэр жуулчид халдлагад өртсөн. Үүний дараа Турк дэх БНХАУ-ын ЭСЯ жуулчдад сэрэмжлүүлэг мэдээ гаргажээ.
-
2015 оны 7 сарын 08
Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ жилийн наадмаар зүүний магнайд гарах бөхийн нэрийг зарлав.
-
2015 оны 7 сарын 08
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
-
2015 оны 7 сарын 08
Баяр наадмын өдрүүдээр унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг “МХЕГ-аас мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо. Орон нутагт зохиогддог бэсрэг наадам, их бага сунгаа, овоо тахилга бүсийн уралдааны морь унаач хүүхдүүд бэртэж гэмтэж болзошгүйг анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн заалт бүхий зөвлөмж гаргажээ. Тухайлбал, унаач хүүхдийн хувцас хэрэглэлд тавих стандартад заасан заалтуудыг хангахыг зөвлөлөө.
-
2015 оны 7 сарын 08
Цэцэг тарих нь агаарын бохирдлыг арилгаж, орчны дуу чимээг намсгадаг гэдгийг та мэдэх үү? Техник, технологи хөгжсөн 21-р зуунд цэцэг тарьснаар цахилгаан хэрэгслийн хорыг багасгаж, тамхины утааг өөртөө шингээн авдаг. Тэгвэл цэцгийн ногоон өнгийн хэсгүүд нь нүдний хараа, мэдрэлийн системийг тайвшруулахаас гадна эзэндээ эерэг энерги өгдөг гэж цэцэг судлаачид үздэг аж. Харин гэрийн эзэгтэй нарт зөвлөхөд цэцэг тарих гэж байгаа бол “Цахирмаа” цэцгийг тариарай. Энэ цэцэг нь зөвхөн үүрээр дэлбээлдэг учир хүн бүр хараад байж чаддаггүй, дөнгөж булцуунаасаа дэлбээлж буй мөчийг харсан эмэгтэйг аз ивээдэг гэдэг юм байна.
-
2015 оны 7 сарын 08
Наадмын өдрүүд дөхөж байгаатай холбогдон мөн жуулчны улирал эхэлж байгаатай уялдуулж “ҮДБЭЧ” –ын уран бүтээлчид язгуур урлагийн тоглолт хийхээр зэхэж байна. Уран бүтээлчид аль хэдийнэ тоглолтын бэлтгэлдээ гарчээ. Тоглолтонд наадмын онцлогийг харуулсан болон мартагдаж буй бүжгэн жүжгүүдийг сэргээн тоглох бол Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит чуулгын 60 бүжигчин, Монгол төрийн үндэсний их хөгжмийн их найрлын 64 хөгжимчин, “Хөсөгтөн” хамтлаг болон бусад 180 гаруй уран бүтээлчид хамтран тоглох юм байна. Тусгай тоглолт энэ сарын 11-нд хоёр удаа наадамчин олны хүртээл болно. Харин жуулчдад зориулсан тоглолт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилэх нь ээ.
-
2015 оны 7 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол, Бригадын генерал цол хүртээв.
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, хурандаа Ч.Сайнтөр нарт тус тус Бригадын генерал цол хүртээлээ.
Бригадын генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.
-
2015 оны 7 сарын 08
2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-
2015 оны 7 сарын 08
Сүүлийн жилүүдэд нийслэлчүүд бид үндэсний их баяр наадмаараа мал гаргаж, шинэ шөл уухыг илүүд үзэх болсон.
-
2015 оны 7 сарын 08
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны долдугаар сарын 10-ны өдрийн 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
-
2015 оны 7 сарын 08
Наадмаар барилга зөвшөөрөлгүй барихаас сэргийлнэ
-
2015 оны 7 сарын 08
Газрын тухай хуульд нэмэлт оруулахыг баталлаа
-
2015 оны 7 сарын 08
Зуслангийн замыг маргааш нээнэ
-
2015 оны 7 сарын 08
Н.Ану “Дэлхийн мисс 2015” уралдаанд эх орноо төлөөлнө