-
2015 оны 4 сарын 17
Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
3 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор бямба гарагт буюу 04 дүгээр сарын 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна.
Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас мөсийг энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээгээр цэвэрлэнэ.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудын оюутан, сурагчид мөн их цэвэрлэгээнд оролцож нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх нь. Мөн өдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний хэлтсээс айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж тээвэрлэнэ.
Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх юм.
-
2015 оны 4 сарын 17
дийн засгийн зөвлөлийн гишүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа
17 цаг 24 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ.
Манай улсад хөдөлмөрийн харилцаа 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Өнөөдөр уламжлалт бус хөдөлмөр зохион байгуулалтын арга, хэлбэр шинээр үүсэн бий болж,олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг хэрэгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх шаардлага тулгарч байна. Хөдөлмөрийн маргааныг аль болох хохирол багатай хөнгөн шуурхай шийдвэрлэх,хуулиудын уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөрийн хэм хэмжээний дээд болон доод стандартыг хуульчлан тогтоох, нийгмийн түншлэгчдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих зэргээр Хөдөлмөрийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч байгааг Ерөнхий сайд хэллээ.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Эдийн засгийн зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Хуулийн төсөлд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг тусгаж, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ зэрэг эрхийн актуудыг хууль тогтоомжийнбүрэлдэхүүнд хамруулсан байна. Ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг тэнцвэржүүлж, зохицуулах харилцааг оновчтой тодорхойлжээ.
Иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гурван талт хэлэлцээр байгуулахaар хуулийн төсөлд тусгасныг Хөдөлмөрийн сайд хэллээ.
Тус хуралдааны үеэр Эдийн засгийн зөвлөлийн гишүүд тус хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 17
Дуу хуураар хөглөгдөж ирсэн монголчууддаа зориулж рок поп болоод нийтийн дуучид, хошин урлагийхан нэгдэж нэгэн сайхан тоглолтыг хүргэхээр болжээ.
-
2015 оны 4 сарын 17
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд “Ноён уул”-ын асуудлаар ноцтой баримт дэлгэхээр болжээ.
-
2015 оны 4 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргав.
-
2015 оны 4 сарын 17
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Австрали улсын “Интер пласт” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Австрали улсын “Интер пласт” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
-
2015 оны 4 сарын 17
Хөшигтийн хөндийд байгуулж буй нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад зориулж манай улс дахин Японоос зээл авахаар боллоо.
-
2015 оны 4 сарын 17
Гарын үсэг зурахад бэлэн болгосон Тавантолгойн гэрээ долоо хоног хүлээгдсэний эцэст өнөөдөр УИХ-д өргөн баригдах гэж байна.
-
2015 оны 4 сарын 17
УИХ-ын чуулганы хуралдаанаар олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийгбаталлаа. Ингэснээр Монгол Улс ОУВС-гаас зээлжих тусгай эрх болох 51.1 сая ам.долларын квотоо 72.3 сая ам.доллар болгон өсгөлөө.
-
2015 оны 4 сарын 17
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой асуудлаар АТГ-т мэдүүлэг өгсөн талаараа өчигдөр өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Тэрбээр “АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө” хэмээн бичсэн байсан билээ.
-
2015 оны 4 сарын 17
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа.
-
2015 оны 4 сарын 17
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Аялал жуулчлалын газар, хамтран “Улаанбаатар –Уран баримал” наадмыг зохион байгуулах гэж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байгаа энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст сургах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй юм.
-
2015 оны 4 сарын 17
“Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн”-ийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын ресторан зоогийн газруудын холбооноос хамтран зохион байгууллаа.
-
2015 оны 4 сарын 17
МХЕГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн болно
-
2015 оны 4 сарын 17
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 4 сарын 17
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-
2015 оны 4 сарын 17
Хууль зүйн хуучин сайд Х.Тэмүүжин тойргийн шүүхийн системийг байгуулах нь хамгийн зөв сонголт гэсээр ёсоор болгосон. Гэвч түүний хийсэн энэхүү шинэчлэлийг шинэ сайд Д.Дорлигжав дахин баллуурдаж шүүхийн шинэчлэл хийхээр болсон. Гагцхүү энэ шинэчлэл, өөрчлөлтийн дунд төсвийн мөнгө туршилтын туулай болсоор байгаа нь харамсалтай.
-
2015 оны 4 сарын 17
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-
2015 оны 4 сарын 17
2015 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 4 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун Итгэмжлэх жуух бичиг барив.