-
2020 оны 2 сарын 11
ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнгийн хамт олон ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны газар болон боомтын албанд ариутгал халдваргүйжүүлэлтийн эд материал тусламжаар хүргүүлжээ.
-
2020 оны 2 сарын 11
Өвчин бол хэсэг хугацааных, найрамдал болон хамтын ажиллагаа урт удаан хугацааных байдаг. Хятадын тал Монголын талтай гар нийлүүлэн хамтран ажиллаж, хүнд цаг үеийг хамтдаа даван туулж, хамтдаа хичээж зүтгэн, Монгол улсад өвчин тархахаас урьдчилан сэргийлж, хоёр орны ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахад бэлэн байна.
-
2020 оны 2 сарын 10
Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг Улсын онцгой комисст гаргасан байна.
-
2020 оны 2 сарын 10
Коронавирүсийн халдварт өвчин гарч Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжаар хөл хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг бүртгэж байна.
-
2020 оны 2 сарын 10
Өнөөдрийн байдлаар хөл хориог тодорхой хэмжээгээр хязгаарлаад байгаа боловч тав дахь өдрийн байдлаар 358 мянган зорчигч давхардсан тоогоор зорчсон гэсэн мэдээлэл байгаа.
-
2020 оны 2 сарын 10
Өмнөговь аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ийнхүү коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад байгаа аж.
-
2020 оны 2 сарын 10
Армандо Торрес: Зэсийн баяжмалаа бид Өмнөговь аймгийн Манлай сумд үйлдвэрлэсэн уутанд ууталж, орон нутгийн компани тээвэрлэж буйг дуулгахад таатай байна
-
2020 оны 2 сарын 10
БНХАУ-д коронавирусын өвчин гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ үед нийслэлээс өдөр бүр нийтийн тээврийн бүх автобусуудын эх авалт болон автобусны зогсоол бүрт ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээнд шалгалтыг байршил бүр дээр тогтмол хийж байна.
-
2020 оны 2 сарын 10
Их, дээд сургуульд элсэн орох сурагчдаас авдаг ЭЕШ, монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. ЭЕШ-ын хувьд өнөөдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 хүртэл, харин монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс ирэх гуравдугаар сарын 18-ний өдрийн 18.00 цаг хүртэл цахимаар явагдах юм байна.
-
2020 оны 2 сарын 10
“2035 он гэхэд 50 сая иргэнээ ядуурлаас бүрэн гаргана” гэж БНХАУ-ын дарга Ши Жинпин Коммунист намын XIX их хурлын үеэр мэдэгдсэн билээ. Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 2,300 гаруй төлөөлөгч болон олон улсын 3,000 гаруй сэтгүүлчийн өмнө түүний хэлсэн энэхүү үг дэлхий дахинд шуугиан тарьсан юм. Арга ч үгүй биз. Дэлхийн улс орнуудын эдийн засаг саарсан энэ цаг үед 50 сая иргэнийг ядуурлаас гаргана гэдэг тийм ч амар ажил биш. Гэхдээ энэ үг, энэ бодлого, энэ амлалт зөвхөн хятад улсад л хэрэгжих боломжтой. Тийм болоод ч Ши Жиньпин ийнхүү ам бардам хэлсэн биз ээ.
-
2020 оны 2 сарын 10
Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ.
-
2020 оны 2 сарын 10
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг эхлүүллээ
-
2020 оны 2 сарын 10
Сая сая доллар хожоод амьдрал нь орвонгоороо эргэн, дампуурсан олон жишээг сонсож байлаа.. Миний хувьд доллар биш! 100 мянгад нэг тохиох "Цусны хорт хавдар хожсон юм" гунигтайгаар хэлж байна гэж битгий төсөөлж уншаарай... Энэ үгийг би инээмсэглэн хэлж байгаа.
-
2020 оны 2 сарын 10
Тэр гитараа үүрээд хоёр хүүхэд рүүгээ яаран гарч одов. Хэзээ нэг өдөр, хотын хаа нэгтэйгээс цуурайтах хөгжмийн аяс, “Айзам”, “Инээмсэглэл”, “Дурсамж”, “Хурд”, “Харанга”-ын дууны ард Пүүжээ гитараа бариад зогсож байхтай дахиж таарах итгэл үнэмшилтэйгээр үлдлээ.
-
2020 оны 2 сарын 09
Тус иргэний хувьд энэ сарын 7-ны шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн өгүүлэмжтэй байсан байдаг. Улмаар биеийн байдал нь дунд зэрэг, биеийн халуун 38.5 хэм, толгой өвдөх, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, булчингаар өвдөх шинж тэмдэгтэйгээр тусгаарлагдсан билээ.
-
2020 оны 2 сарын 09
Иргэд сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсээ хорооноос тараасан купоноор гэрийнхээ ойр байгаа сайжруулсан түлш борлуулах цэгээс таван шуудай үнс тутамд нэг шуудай сайжруулсан түлшийг урамшуулалд үнэгүй авах юм.
-
2020 оны 2 сарын 09
Идэр таур төвийн нэгдүгээр давхарт байрлах иргэн Б.Чинзоригийн интернет кафены газар ажиллаж байсан аж. Тус газрыг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулж, үйл ажиллагааг нь зогсоожээ.
-
2020 оны 2 сарын 09
Тус эмнэлгийн амбулатори болон Яаралтай тусламжийн тасгаас сорьц авагдсан шинэ коронавирусийн сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр эмнэлгийн гадуур тээвэрлэх зураглал гаргасан байна.
-
2020 оны 2 сарын 08
“Инженер геодези” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 4 сая гаруй төгрөгийн үнэ бүхий Монгол орны газрын зургийг үнэ төлбөргүй суулгаж хүлээлгэн өглөө.
-
2020 оны 2 сарын 08
Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд шилийн гол аймгаас Эрээн-Замын- Үүд боомтоор дайрч ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн өгүүлэмжтэй аж. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 38.5 хэм, толгой өвдөх, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.