-
2019 оны 10 сарын 21
Тээврийн цагдаагийн албанд ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧ-аар ажиллах сонирхолтой дээрх шаардлагыг хангасан иргэд 2019 оны аравдугаар сарын 27-ны өдрийн дотор тус албаны 305 тоот өрөөнд бичиг баримтын хамт ирж уулзана уу.
-
2019 оны 10 сарын 21
Угаарын хийд хордсон гэх дуудлага цөөрч байгаа мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөний зэрэгцээ сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаархи мэдээлэл сурталчилгаа, заавар зөвлөмжийг иргэдэд тогтмол явуулж өгөхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас энэ үеэр хүссэн юм.
-
2019 оны 10 сарын 21
Хугацаат цэргийн алба хаагчид халагдаж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтсээс Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч, албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолоочийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа.
-
2019 оны 10 сарын 21
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 594 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 439 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
-
2019 оны 10 сарын 21
Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Тухайлбал, Ц.Уянга нарын иргэдийн зүгээс Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоол Соёлын өвийн хуулийг зөрчиж байгаа талаар нэхэмжлэл гаргасан.
-
2019 оны 10 сарын 21
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хотын Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж байсан гурван цагийн хэлхээсийг харуулахыг зорьжээ. Үзэсгэлэн энэ сарын 29-ныг дуустал олон нийтэд хүрэх аж.
-
2019 оны 10 сарын 21
Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдлээс урьчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "#Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.
-
2019 оны 10 сарын 21
"Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалтай цаг үеийн сэдвүүдээр ярилцлаа.
-
2019 оны 10 сарын 21
1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр буюу өдгөөгөөс 74 жилийн тэртээ Бүх ард түмний санал асуулгаар Монгол Улс тусгаар тогтнолоо батагаажуулсан билээ. Түүхэн энэ өдөртэй холбогдуулан “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр /2019.10.20/ Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулсан юм.
-
2019 оны 10 сарын 21
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлэх проткол, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
-
2019 оны 10 сарын 21
Баавгайн идэш, тэжээл хомсдсоны улмаас төв суурин газраас хоол эрэх, малчдын гэр, хотонд халдсан тохиолдлууд бүртгэгдээд байгаа юм.
-
2019 оны 10 сарын 21
Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвд байрлах “Амтат хоол” цайны газарт хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.
-
2019 оны 10 сарын 21
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК МУИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
-
2019 оны 10 сарын 21
“Мартиньи-1989” насанд хүрэгчдийн дэлхийн аварга, “Улаанбаатар-1989” залуучуудын дэлхийн аварга, Европын болон Азийн аварга, ЗХУ-ын спортын гавьяат мастер, Буриадын алдарт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (2000-2002 он) олон улсын уламжлалт тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд боллоо.
-
2019 оны 10 сарын 21
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг бямба гарагт Баянхонгор аймагт ажиллаж, хөгжимт драмын театрт уулзалт хийлээ.
-
2019 оны 10 сарын 21
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө” боловсруулан нэг жилийн хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ.
-
2019 оны 10 сарын 21
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа өнөөдөр БНХАУ-ын Чөндү хотын орлогч дарга НЮ Чинбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2019 оны 10 сарын 21
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, ХасБанк , НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан хамтран “Ногоон зээл, Ногоон технологийн” чуулган, үзэсгэлэн 2019 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудалд 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
-
2019 оны 10 сарын 21
МИАТ: 2019-2020 оны өвлийн цагийн хуваарийн мэдээлэл
-
2019 оны 10 сарын 21
Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.