-
2017 оны 9 сарын 19
Ногоон байгууламжийг хортон шавжаас хамгаалах зөвлөмж гаргав
-
2017 оны 9 сарын 19
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 дүгээр сарын 18-ны өдөр
-
2017 оны 9 сарын 19
Үл хөдлөх хөрөнгийн ”Тэнхлэг Зууч” ХХК Монгол банктай хамтран наймдугаар сарын дүн мэдээг танилцууллаа.
-
2017 оны 9 сарын 19
Хотын дарга С.Батболд Улаанбаатар хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтад Европын стандартыг нэвтрүүлэх ажлынхаа хүрээнд анхны гадаад айлчлалаа Европын хотуудаар хийсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч эхлээд байна.
-
2017 оны 9 сарын 19
Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
-
2017 оны 9 сарын 19
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын ажилчид өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгааг мэдээлэв. Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан атал хууль зөрчин, намын нэр барьсан мэргэжлийн бус хүмүүсийг томилж байгаа нь албан тушаалын наймааг бодитоор хэрэгжүүлж байна гэж тэд үзжээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, ”60 тэрбумын” гэх хууль бус ажиллагаа Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэнийг тогтооход дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.
Х.Бадамсүрэн захирал өөртөө долоон зөвлөхийн орон тоо дур мэдэн гаргаж, тэтгэврийн насны хүмүүс томилон, өндөр цалин өгч байгааг тэд жишээ болгон ярьсан юм.
-
2017 оны 9 сарын 19
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “ЮП” ХХК-ийн захиалгаар “Их мөрөн цамхаг” ХХК-ийн барьж буй “Дэлгэрэх” хотхоны барилга
-
2017 оны 9 сарын 19
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Энхжин” хотхоны VII байрны гаднаас энэ сарын 16-17-нд шилжих шөнө “Лексус-570” машинаа хулгайд алдсан хэрэг гарсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
-
2017 оны 9 сарын 19
Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Авлигатай Тэмцэх
-
2017 оны 9 сарын 19
Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа сумдад өнөөдрөөс/2017.09.18/ эхлэн ажиллаж эхэллээ.
-
2017 оны 9 сарын 19
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 0001 АРА улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашин осолдсон
-
2017 оны 9 сарын 19
“Хятадын соёлын өдрүүд 2017” арга хэмжээ нээлтээ хийлээ
-
2017 оны 9 сарын 19
Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 11 нээс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэллээ.
Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 19
Оюутнууд хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлжээ
-
2017 оны 9 сарын 19
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж,
-
2017 оны 9 сарын 19
2017 оны 9-р сарын 18-ны Даваа гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 42 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.
Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 383 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч 16 хүн гэмтэж бэртсэнээс 4 хүүхэд бага насны хүүхэд байсан байна.
Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигчийг мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Тасганы овооны уулзварын замд H.Grace маркийн автомашины жолооч О нь T.Prius маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 20 настай Т, 19 настай Э, 35 настай Б, 31 настай Ж, 5 настай О, 48 настай П, 14 настай Ж нарын нийт 7 хүн гэмтсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
2. БГД-ийн нутаг TBD андуудын урд замд амины T.Kluger маркийн автомашины жолооч А нь явган зорчигч, 69 настай эмэгтэй И мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
-
2017 оны 9 сарын 19
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлалаа. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд ирэх сарын 6-ны өдөр нээлттэй явагдана.
-
2017 оны 9 сарын 19
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-ий өдөр эхэлсэн аян Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороонд явагдаж энэ долоо хоногт дуусна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 350 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн аваад байна. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд ирэх долоо хоногт буюу 2017 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 28-ы өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Үүнд:
1.Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө.
2.Хорооны Засаг даргын тодорхойлолт
3.Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/
4.Иргэний үнэмлэхний хуулбар
5.Газрын кадастрын зураг /эх хувь/
6.Газрын төлбөр төлсөн баримт
Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 19
Картаар зорчоогүй иргэдийг торгоно
-
2017 оны 9 сарын 19
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.