зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1915 1916 1917 1918 1919 1920 1921
  • Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ
    2017 оны 12 сарын 08
    Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөнд оролцогчдыг болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

    Нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш орон нутгийн замд болон суурин газруудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ. Мөн жолооч нар өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж суудлын бүсийг зөв хэрэглэн, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж, замын хөдөлгөөний дүрмийг хэвшүүлэн хөдөлгөөнд оролцох зэрэг эерэг үр дүн гарч буйг Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хэлж байв.

    Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг Гурван тэс, Цогтцэций зэрэг сумыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим буурдаггүй бөгөөд орон нутгийн замд үйлдэгдэж буй хэргийн дийлэнх хувийг жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс үүдсэн осол эзэлдэг аж. Иймд осол, хэрэг гардаг эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж орон нутгийн замын хяналтыг сайжруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын хэсгийн төлөөлөгчид хуваарийн дагуу цагийн менежментийн эргүүлд гарч, нөхцөл байдлын мэдээгээ Замын цагдаагийн албанд хүргүүлэн ажиллаж байна.
  • Д.Дэлгэрсайхан: Тоон гарын үсэгт шилжих ажлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаана
    2017 оны 12 сарын 08
    Д.Дэлгэрсайхан: Тоон гарын үсэгт шилжих ажлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаана
    Н.Сараа.

    Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайханаас иргэний цахим үнэмлэхээрээ онлайн үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэсэн мэдээллийн дагуу зарим зүйлийг тодрууллаа.
    -Цахим үнэмлэхээрээ онлайн бүхий л үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа юм байна. Цаг хугацааны хувьд хэдийнээс вэ?
    Монгол Улс иргэдийнхээ мэдээллийг шинэчлэх үүднээс 2011 шинэчилсэн бүртгэл явуулж эдүгээ бидний хэрэглэж буй цахим иргэний үнэмлэхийг олгож эхэлсэн. Энэхүү үнэмлэхэд тухайн иргэнтэй холбоотой бүхий л мэдээлэл багтсан төдийгүй түүн дээр тоон гарын үсэг бичсэнээр онлайн үйлчилгээ авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, иргэд тоон гарын үсэг хэрэглэснээр интернэт болон бусад сүлжээний орчинд танигдах боломжтой болно. Ингэснээр интернэтийн орчинд иргэний үнэмлэхээ ашиглан танигдаж байгаа тохиолдолд манай байгууллагаас онлайнаар үйлчилгээ авах эрх нээгдэнэ. Манай байгууллагын хувьд бэлтгэл ажил хангагдсан. Ирэх 2018 оны нэгдүгээр улиралд багтааж иргэддээ тоон гарын үсгийг тарааж онлайн үйлчилгээг үзүүлж эхэлнэ. Иргэд үйлчилгээний нэгдүгээр байр болон аймаг, дүүргүүдэд байрлах иргэний үйлчилгээний цонхнуудаар үйлчлүүлж тоон гарын үсгээ авч болно.
    -Иргэний үнэмлэх тусгай чиптэй байдаг. Тэрхүү чип нь тухайн иргэний талаархи бүхий л мэдээллийг өгдөг гэсэн үг үү?
    Өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэхний чип-д тухайн иргэний үндсэн мэдээлэл агуулагддаг. Ямар овогтой, хэний хэн, хэдэн онд төрсөн гээд л зөвхөн ил харагдаж байгаа хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэнтэй холбоотой бүх л мэдээллийг чип-д бичигддэг гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь тухайн иргэний мэдээллийг давхардуулахгүй нэг утгаар тодорхойлох хурууны хээ, регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар, тоон гарын үсэг, цаашилбал хаягийн мэдээллүүд байх нь маш чухал. Ингэж давхардуулахгүй нэг утгаар тодорхойлох мэдээллүүдийг бичсэнээр олон мэдээллийн санд нэвтрэх түлхүүр болно гэж ойлгож болно.
    -Тоон гарын үсгийн талаар нэмэлт тайлбар өгнө үү. Ач холбогдол нь юу вэ?
    Манай байгууллага иргэдийн гар дээр байгаа одоогийн цахим үнэмлэхний чип-д тоон гарын үсэг, хаягийн бичвэрийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох боломжийг программчлалын төвшинд шийдсэн. Туршилтууд ч амжилттай болсон. Тоон гарын үсэгтэй болмогц онлайн үйлчилгээг авч эхэлнэ гэсэн үг биш. Дээр дурьдсанчлан иргэд тоон гарын үсэг хэрэглэснээр интернэт болон бусад сүлжээний орчинд танигдах боломжтой болж байгаа юм. Харин манай байгууллага иргэдэд үзүүлж буй бүхий үйлчилгээгээ онлайн болгох, мэдээллийн сангийн чанарыг сайжруулах зэрэг ажлуудыг эрчимтэй хийж байна. Энэ хоёр хосолж байж иргэдэд үр дүнгээ өгнө гэсэн үг.

    -Иргэд хичнээн төрлийн үйлчилгээг танай байгууллагаас авдаг вэ?
    Зөвхөн манайхаар үйлчлүүлнэ гэсэн үг биш. Бид цаашид олон байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Манай байгууллагаас иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, оюуны өмчтэй холбоотой 122 үйлчилгээг авдаг. Хамгийн гол үйлчилгээнээс эхлээд бүх л үйлчилгээгээ шат дараатайгаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад онлайн хэлбэрээр хүргэх боломжтой болгохоор зорьж байна.
    -Үнийн хувьд ямар байх вэ?
    “Цахим гарын үсгийн тухай” хуульд заасны дагуу 2011 онд үнэгүй тараасан. Тоон гарын үсэгний сертификат олгодог бие даасан тусдаа байгууллага байдаг. Тиймээс манай байгууллагаас үл хамаараад, тусдаа үйлчилгээтэй тул үнэлгээний асуудал яригдах нь мэдээж. Иргэдэд үнэгүй тараана гээд мөнгө төсөвлөөгүй учир ярилцаж байгаад тодорхой шийдвэрт хүрэх байх.
  • Тээврийн хэрэгслийн албан татвараа онлайнаар төлөх нөхцөл бүрдлээ
    2017 оны 12 сарын 07
    Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR.MN хуудсаар онлайн хэлбэрээр төлбөр төлөлт хийх үйл ажиллагааг танилцуулах ажлын хэсгийн хурал боллоо.

    SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем нь одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр гэсэн гурван үйлчилгээг авахаар болоод байгаа юм. Харин үүнийг цааш хэрхэн хөгжүүлэх, онлайнаар татвар төлсөн тохиолдолд гурвалжин тэмдэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний талаар ямар зохицуулалт хийх талаар харилцан санал солилцлоо.

    Одоогийн байдлаар Монгол банкны E-Commerse үйлчилгээг ашиглан төлбөр төлөлт хийгдэж байна. Энэхүү цахим систем нь үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болж байгаа бөгөөд цааш нь өргөжүүлж хөрөнгийн татваруудыг цахим хэлбэрт шилжүүлэх бүрэн боломжтой болсон талаар төлөөллүүд онцлон хэллээ.

    SMARTCAR.MN цахим систем бэлэн болсон бөгөөд олон нийтэд танилцуулах нээлтийн үйл ажиллагааг тун удахгүй хийхээр төлөвлөн ажиллаж байна.

    Хуралд Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын төлөөлөл оролцов гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
  • “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулган болж байна
    2017 оны 12 сарын 07
    Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” сэдэвт үндэсний чуулганыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
  • ”Монголын зэс” Дээд шүүхэд ялалт байгуулжээ
    2017 оны 12 сарын 07
    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр хууль бусаар эзэмшилдээ шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан Монгол зэс корпораци Иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд ялалт байгууллаа. Энэ нь төр эрх мэдлээ ашиглан хувийн өмчийг хууль бусаар булааж авсныг дахин нотолсон хэрэг боллоо. Өмнө нь энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүх 2 удаа хэлэлцэн Монгол зэсийн талд шийдвэр гаргаад байсан ч дээд шүүх Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэх асуудал биш гэж үзэн Иргэний хэргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Энэ удаад шүүх зөв шийдвэр гаргаж, өмчөө хамгаалсан Монгол зэс дахин яллаа.

    Булхай нь буруу булчингаараа гэгчээр хувийн хэвшлээ дээрэлхэж сурсан Монголын төрийг Европын холбоо өчигдөрхөн оффшор жагсаалтад оруулсан нь төрийн дээрэнгүй байдлыг таслан зогсоох цаг ирснийг илтгэсэн. Одоо энэ байдлыг бүрэн зогсоохын тулд компаниудынхаа эрхийг зөрчсөн алдаагаа шүүхээр дамжуулан ингэж засварлах хэрэгтэй.

    Ц.Энх
  • З.Даваасүрэн: Хуурамч виз ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан
    2017 оны 12 сарын 07
    Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн Монгол Улсын байнгын үйл ажиллагаа явуулж буй хилийн боомт буюу Агаарын 3, Монгол-Оросын 10, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
  • Хятад иргэний амийг хөнөөж, орчуулагчийг нь хүчирхийлжээ
    2017 оны 12 сарын 07
    Дорнод аймгийн Хэрхэн сумын нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал
  • Тайлан- семинар сэтгүүлчдэд “хаалттай” болж байна
    2017 оны 12 сарын 07
    “Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын
  • БОАЖЯ-ныхан хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэллээ
    2017 оны 12 сарын 07
    Жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ныг хүртэл дэлхийн 180 гаруй оронд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин манай улсын хувьд уг аянд 1998 онд нэгдсэн бөгөөд энэ жил “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

    Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардсан дэлхий нийтийн хөдөлгөөн билээ.

    Тэгвэл БОАЖЯ-ны удирдлагууд болон нийт ажилтан, албан хаагчид дээрх аянд нэгдэж, “Цагаан тууз” зүүн, хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг идэвхи санаачлагатай оролцохыг уриаллаа. Цагаан тууз зүүх нь хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэсэн утгыг илэрхийлдэг юм.

    Дашрамд дурдахад, дэлхийн бусад улс орнууд харин “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энх тайван руу” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
  • Сангийн яам хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    2017 оны 12 сарын 07
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д 2017 оны 12 сарын 07-ны өдөр Сангийн Яам нэгдэн, аян өрнүүллээ.
    Уг аяны хүрээнд иргэд олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилах, хуулиар хүлээсэн үүрэг, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг Сангийн Яамны Жендерийн орон тооны бус салбар зөвлөлөөс зохион байгууллаа.
    2017-12-07-ны өдрийн 08.30-10.00 цагт төрийн албан хаагчид ”цагаан тууз” зүүж, хүн бүр хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байж, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхийг уриалан оролцлоо.
    Цагаан туузтаны хөдөлгөөнд нэгдэж байгаа байгууллага болон ажилтанууд өөрсдийн хэвлэл мэдээллийн албаар болон өөрсдийн албан бус цахим хуудсаар тус аянд нэгдэж байгаагаа илэрхийлж, түгээн дэлгэрүүлэх юм.
    Тус аяныг дэлхийн 180 гаруй орон, 6000 гаруй байгууллага жил бүр зохион байгуулдаг.
    Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ жил бүр хариуцан зохион байгуулж, аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн.
    Монгол Улсын 2018-2019 оны улсын төсөвт хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, гэрч хохирогчийг түр хамгаалах байр болон хүүхэд хамгаалалын үйлчилгээний төвд нийт 850.0 сая төгрөгийн хөрөнгийг тусгаад байна.
  • Д.Сарангэрэл:ЭМЯ хэн нэгний шахалтгүйгээр эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа хөдөлмөрийг үнэлнэ
    2017 оны 12 сарын 07
    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн нүүр хуудсандаа Өрхийн эмнэлгүүдийн
  • Нийслэлийн удирдлагууд хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэхийг уриалав
    2017 оны 12 сарын 07
    Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг.

    1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсээр иржээ.

    Монгол улс 1997 онд анх энэ аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг байгуулж, 2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд аянд нэгдэж эхэлсэн байна.

    Аяны зорилго нь хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүх дуугарч эхлэхийг уриалах, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүх дор бүрнээ жижиг ч болтугай алхам хийх, санаачилга гаргахыг дэмжих, хүчээ нэгтгэн ажиллах боломжоор хангах, хүн бүрийн аюулгүй байдлын хангах, эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг, амлалтаа биелүүлэх, хуулиа хэрэгжүүлэхийг төр, засгийн газраас шаардах юм.

    2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энх тайван руу”, Монгол улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” гэсэн уриан дор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа Нийслэлийн бүх газар агентлагийн удирдлагуудынхаа хамт хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриаллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгов
    2017 оны 12 сарын 07
    Үндсэн хуулийн цэц өнөөдөр Их суудлын хуралдаан хийж, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.
    Монгол Улсын Их Хурал Иргэний хуульд “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмжээ. Энэ нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” гэсэн мөн хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээснийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас тогтоов.
    Түүнчлэн Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж өөрчлөн найруулсан нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн өмнөх заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.
    Тиймээс Үндсэн хуулийн цэц Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн эдгээр заалтыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Түүхийн өлгий Жянсү муж, Хятадын Сингапур Наньжин хот
    2017 оны 12 сарын 07
    Түүхийн өлгий Жянсү муж, Хятадын Сингапур Наньжин хот
    Сэтгүүлч Ч.Чулуунцэцэг

    Бидний гурав дахь өдрийн өглөөний аялал монголчуудын эртний танил Жянсу мужид өнгөрсөн. Хөтөлбөрт хотын аль нэг хэсэгт саатах тухай бичигдээгүй байсан учраас орчуулагчийн өгсөн мэдээллийг тэмдэглэж авснаа уншигч танд хүргэе.
    Хятадын Зүүн өмнөд тэнгисийн эрэгт орших Жянсү муж Хөх мөрөн, Хуайхэ голын доод урсгалд байдаг бөгөөд зүүн талаараа Шар тэнгис, хойд талаараа Шаньдүн, баруун талаараа Аньхүй, өмнүүрээ Жэжян муж, зүүн өмнүүрээ Шанхай хоттой хил залгадаг аж. Нутаг дэвсгэрийн хувьд том, хүн амын нягтаршлаар тэргүүлдэг энэ мужид 79.3 сая хүн оршин суудаг байна. Хотон, манж, түвд, солонгос, уйгурууд голлон суурьшжээ. Бас цөөн тооны монгол үндэстэн бий гэдгийг ч хэлэх ёстой. Жянсүгийн монголчууд Юань улсын үед суурьшсан юм билээ.
    Жянсү ашигт малтмал ихтэй, нефть, байгалийн хий, алмаз, гантиг чулуу, хүхрийн ордтой. Гантиг чулуу, давсны нөөцөөр Хятадад тэргүүлдэг, 400 тэрбум тонн давсны нөөцтэй. Газар тариалан шаггүй хөгжсөн хэмээн орчуулагч бүсгүй айлдав. Энэ муж эдийн засгийн хөгжлөөрөө Хятадад дээгүүр ордог. Аргагүй шүү дээ, 79 сая хүнийг хооллоно гэдэг тэр хэрээр зах зээл нь бэлэн байна гэсэн үг. Энд зам харилцаа маш сайн хөгжсөн. Мужийн хурдны авто замын урт 2010 онд 4000 км байсан бол өнгөрсөн жил уртасгаж 5200 км болгожээ. Дээр нь онцолж хэлэхэд, зөвхөн иргэний агаарын тээврийн 12 нисэх буудалтай гээд төсөөл дөө. Гэтэл манайх. Одоо миний танд сонирхуулах Жянсү мужийн төв Наньжин хот бол Хятадын эртний түүх соёлын өлгий нутаг ажээ. Бас өнө эртний суурин гэж ойлгочиход гэмгүй. Учир нь Хятадын бүү хэл, дэлхийн анхны тосгоныг эндээс үүдэлтэй гэж үздэг юм билээ. Тодруулбал, 5000 гаруй жилийн өмнө НТӨ 473 оны үеэс энд суурин байгуулагджээ. НТ 229 онд Y улс тухайн үед Жян-Е нэртэй байсан Наньжин хотыг нийслэлээ болгосон юм. Хожим Зүүн Жин, Сүн, Чи, Лян, Чэн, Өмнөд Тан, Мин, Дундад Иргэн Улсын нийслэл хот байсан бөгөөд Гоминдан намын Засгийн газар тус хотод байрлаж байсныг Сунь Ятсений бунхныг үзэж яваад мэдэж авсан. Наньжин хот Хятадын ардчилагч Сунь Ятсений амьдрал, үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Энд түүний гэр музей бий гэнэ лээ. Энд онцолж дурдахад, Наньжин эдийн засаг, соёл боловсрол хөгжсөн орчин үеийн том хот болтлоо хөгжжээ.
    Наньжинд гадаад дотоод худалдаа, банк санхүүгийн салбар маш эрчимтэй хөгжиж, бүс нутгийн хэмжээний бизнес, эдийн засаг, худалдааны том төв болж чадсан төдийгүй орчин үеийн цахим техник, цахилгаан эрчим хүч, нефть, хими, нэхмэл сүлжмэл, хүнс, барилгын материалын үйлдвэрлэлийн төв цэг болжээ. Хятадын хамгийн том Хуабэйгийн давсны үйлдвэр ч энд байдаг юм байна лээ. Наньжиний сүжөүгийн гар хатгамал, торго, үшигийн вааран эдлэл, хаш чулуун сийлбэр, шаазан эдлэл эртнээс алдартай гэдгийг уншигч та надаар хэлүүлэх юун.


    Ардын дуунд минь мөнхөрсөн Наньхүү хот
    Наньжин бол монголчуудын хувьд өнө эртний танил хот. Нэгэн цагт монгол жинчид Торгоны замаар жин тээн хэдэн зуун мянган бээрийг тэмээгээр туулан Наньжин хотоос алт, мөнгө үнэт эдлэл, үсний сувдан даруулга, эхнэр хүний толгойн боолтны шүр, сувд, хөөрөг, торго дурдан, нанжин гахай гөлөм, галын хайчаас өгсүүлээд лам багшдаа барих нанж вандан хадаг, хүүхэд хөгшдийн нүд хуурах нанжин чавга тэргүүтнийг тээсээр ирдэг байсан тухай хэн хүнгүй мэдэх байлгүй. Чухам тэр үед Наньжин хот руу жин тээхээр явсан хайртай нөхрөө мөрөөдсөн бүсгүй “Наньхүү” хот хэмээх дууг зохиосон нь эдүгээ ардын дуу болон хойч үеийн бидэнд өвлөгджээ. Наньхүү гэдэг маань Наньжин хот гэсэн үг хэмээн Монгол Улсын гавьяат жүжигчин Ч??.Чулуунчимэг, н??.Даваахүү эгч нар маань тодотгож өгснийг энд онцлон дурдах нь зөв байх.
    “..,Наньхүү хот руу жин тээхээр явсан юм аа хө
    Намайгаа гэсэн сэтгэл нь хэвээрээ байгаа даа хө
    Нанжин гахай гөлөм нь элэгдчихээгүй байгаа даа
    Намрын сардаа багтаж ирэх учиртай л юмсан хө ..., “ хэмээн дуулдаг байсан бол өөр нэг хувилбараар “ Наньхүү хотоос нааш гарснаас хойш
    Найман лан, есөн лангийн мойлтсон
    Найм ес хоног зорчиж явахдаа
    Найртай явсны бэлэг шаньдун, наньжин дан дээл минь” гэх нь ч бий.
    Ингэсхийгээд оршлоо түр орхиж үндсэн сэдэв рүүгээ оръё. Наньжин хотноо хийсэн аялал ноён Wu Renbаo –гийн байгуулсан алтан ордонд зочилсноор эхэлсэн. Сэтгүүлч бид л оффисын тохижилт энэ тэрийг нь хараад л ийн дуу алдсан хэрэг. Албан ёсны хаяг нь “Наньжин таур” гэсэн байсан шүү. Энэхүү гаднах нь шил толь, дотоод засал чимэглэл нь алтан шаргалыг голчилсон өргөө 65 давхар бөлгөө. Бидний уулзалт хамгийн дээд талын давхрын бага танхимд нь болж өнгөрсөн. Тохижилт энэ тэрийн тухайд ам ангайх юу ч биш. Эртний хятадын ёс заншлаар үүдэндээ алтан үхэр залж, 65 давхартаа алтан аяганд цагиргалсан алтан луусыг тахисан байлаа.
    Бага танхим нь гэхэд л манай төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнөөс хэд дахин том. Эдүгээ тус өргөө ноён Wu Renbаo –гийн хүүгийн мэдэлд очиж, эцгийнхээ бизнесийг үргэлжлүүлж байгаа аж. Ноён Wu Renbаo зөвхөн бизнесмэн байсангүй, Хятадын эдийн засагт асар их хувь нэмрээ оруулсан, Зүүн өмнөд Хятадын эдийн засгийг чиглүүлэгч байсан тухай хөтөч маань зам зуур өгүүлсэн. Магадгүй түүний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүндэт гишүүн болгосон буй за. Түүний хүү дэлхийд алдартай бизнесмен хэдий ч маш энгийн нэгэн юм билээ. Эл уулзалтын дараа бидний нөхөд Наньжин хотын шинжлэх ухаан мэдээллийн парктай танилцсан.
    Хятадын Сингапур Наньжин
    Урд хөршийнхөн маань ийн томорч байна лээ. Тэр бүү хэл тооцоо судалгаагаа хэдийнэ бэлэн болгоод зогсохгүй амьдрал дээр туршиж үзсэн нь тун амжилтттай болжээ. Хятадын архитекторууд тодруулбал, Наньжиний архитекторууд шинээр барилга барихдаа газрын гүнд /32мянган метрт/ иргэний зориулалтаар дөрвөн давхар барилга барихын сацуу хөрснөөс дээш 85 давхар барилга барихаар төлөвлөжээ. Түүнийхээ макетыг бидэнд сонирхуулсан. Наньжинд сүүлийн хоёр жилд шинээр баригдсан барилгууд ийм зураг төслөөр баригдсан гэж байсан. Нөгөөтэйгүүр, дэлхий дахинаараа эко хот гэж ярьж байгаа энэ цаг үед цаадуул чинь жинхэнэ эко хот гэж юуг хэлэхийг, ямар стандарт шаардлагыг хангасан тохиолдолд эко хотын патентыг авахыг Наньжин хотоор төлөөлүүлэн зарлан тунхаглахаар шийдсэн бололтой. Өөрөөр хэлбэл, шинэ Наньжин хотыг шинэ өнгө төрхтэйгөөр шинээр бүтээх ажилдаа орцгоосон гэсэн үг. Ингэхдээ стандарт шаардлага хангахаа больсон хуучин барилгуудаа нураахдаа хөрсөнд нь нөхөн сэргээлт хийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээр ашиглах болжээ. Үнэндээ газраар нэг тархсан тав, арван давхар бус тавиас дээш давхар бүхий барилгаар хотоо гоёх нь тэдний мөрөөдөл буй за. Тэдний мөрөөдөөд байгаа Сингапур хот чинь тийм гэж дуулдсан. Энэ бүхнийгээ шинжлэх ухаан технологийн парктаа модель болгож, Наньжин хотод гадна, дотноос ирсэн хэн бүхэнд сонирхуулж, хөгжлийнхөө хэтийн төлвөөр санал солилцох аж. Дашрамд сонирхуулахад , Хятадын Сингапур болох холын бус ойрын мөрөөдөлтэй наньжинчууд 2140 он хүртлэх хөгжлийнхөө ерөнхий төлөвлөгөөг гарган музейнхээ хананд хадсан байна лээ. Энэ нь “Өглөө бүр харж бай. Ийм сайхан хоттой болохын төлөө та ч бас зүтгэх учиртай ” хэмээн иргэддээ сануулсан дохио байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол Наньжин гурван цагийн үелзэл дээр хөгжиж буй хот. Өнө эртний түүхээ тэд гээгээгүй. Бас он цагийн уртад элэгдэж хуучирсан шавар хэрэм, балгас тууриасаа ичээгүй. Харин ч жилээс жилд сэргээн засварлаж, хуучин өнгө төрхийг хэвээр хадгалж үлдэхийг хичээж байгаа нь нүднээ илт. Эртний хятадууд Наньжинг нийслэлээрээ сонгодог байсан нь зүгээр нэг хэрэг биш бололтой. Манай их эзэн Хубилай л нийслэлээ Бээжин рүү шилжүүлснээс биш. Тэр л хүний зарлиг ёсоор Бээжин хот их улсын нийслэл хэвээр байгаа. Хөх мөрний сав газарт орших жинхэнэ хань үндэстэний соёлын өлгий нутаг болсон Наньжин хот монголчуудтай ч эх түүхээрээ хамааралтай билээ.
    Хэрэмт балгасны хаалга
    Бидэнд нэгэн сонирхолтой газрыг үзүүлсэн нь Хэрэмт балгасны хаалга хэмээх музей байлаа. Хубилай хааны үед баригдсан юмсанж. Тодруулж хэлбэл, Хубилайн цэргүүдээс айсан жанжин Наньжин хотыг хамгаалах энэхүү хэрмийг тариачдаар бариулжээ. Он цагийн тухайд 1279 он юмдаг уу даа. Гэхдээ энэхүү балгасыг чухам хэн хэзээ юуны зориулалтаар барьсан гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа гэх мэдээллийг орчуулагч бүсгүй маань айлдсан. Гэвч балгас руу яваад орохын цагт хотыг хамгаалж байсныг илтгэх дүүгүүр чулуун буу, үхэр буу зэрэг түүхэн сэдэвт кинонд хааяахан үзэгдээд өнгөрдөг буунууд өнөө ч хотоо хамгаалж байна гэх шиг байрандаа байна лээ. ОХУ-ын мэдээллийн агентлагийн захирал Геннадийгийн шивнэснээр бол Хубилай хааны буу юм байх. Харамсалтай нь буунуудад ямар нэг танилцуулга байгаагүй учраас ингэсхийгээд орхиё. Гэхдээ л нэгэн цагт энэ гүрэнд, энэ хотод эзэн сууж байсан Монголын их хааны маань хөлийн мөр Хөх мөрний сав газарт үлдсэн гээд бодохоор сэтгэл хорогдонгуй байсан. Ядах нь ээ, тайлбар нь англи хэл дээр байхгүй яав даа гэж бодогдсон шүү. Тэгсэн бол зургийн хальснаа буулгаад ирэх байсан юм. Гэхдээ хятадууд мундаг юм байна лээ. Хэдэн зууны тэртээ баригдсан Хэрэмт хаалгыг нураагаад хаячилгүй сэргээн засварлан эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг төрийнх нь бодлого мэргэний шинж буй за.
    Хөх мөрөн Наньжинийг тэжээсэн хэвээр
    Монголын гол мөрөн цэлэлзэнхэн цэнхэртэнхэн мяралздаг бол Хөх мөрөн ногооронхон тунарах юм гээч. Наньжин хотын жуулчдыг татах газар нь яалт ч үгүй Хөх мөрнөөс салбарлан урссан их гол. Эргийн хоёр талаар мөн л эртний барилгууд дүнхийнэ. Эзэнтэй эсэх нь өдрийн цагаар мэдэгдэхгүй байснаа шөнө болсон чинь байшин бүрийн цонх гэрэлтэй харагдсан. Сураг тавьж сонирхох нь ээ, баруун хэсэгт буддын лам нар голдуу суурьшдаг бол зүүн тал нь музейн зориулалтаар ашиглагддаг аж. Бас хоолны газрууд, жуулчдад зориулсан бэлэг дурсгалын дэлгүүрүүд бий гэнэ лээ. Өвлийн сар хэдийнэ гарчихаад байхад өвгөн загасчин жижигхэн завиа хөлөглөн голоо өгсөж уруудан загасчилж, гэр бүлээ тэжээнэ. Түүнтэй зэрэгцээд жуулчдын хөлөглөсөн том, жижиг моторт завиуд мөн л өгсч уруудана. Тэд бас л загасчны адил жуулчдаас олсон орлогоороо ар гэрээ тэжээдэг нь мэдээж. Манайхан хоёр цаг гаруй аялахад төлбөрийг нь хүний 50 юаниар тооцоо хийж байгаа харагдсан гэхээр завьчин эр овоо хэдэн төгрөгийн олзтой буусан биз. Гэвч хүний олноор энэ тоо явж өгнө. Жуулчингүй өдөр гэж байдаггүй гэж дуулдсан. Бидний суусан завь жуулчдад зориулсан гэх утгаараа хамгийн тохьтой нь. Шил толь, хээ хуар болсон эд. Бас дотроо үйлчлэгчтэй. Завь замд гарах хүртэл радиогоор нь орчин цагийн хөгжим хангинаж байснаа гол өгсөхийн үед гэнэт микрофон ажиллаж, цай зөөж өгч байсан охин хувцсаа сольж амжсан төдийгүй үндэснийхээ дан дээлээр гоёчихсон гартаа шанз маягийн хөгжим барьсаар гарч ирэн ая дууныхаа дээжээс хэдэнтээ барив. Монгол дуутай ая дан нь бас төстэй. Охин ээжийн тухай, загасчин аавынхаа тухай дуулж байна гэж орчуулагч маань тайлбарлав. Магадгүй, байсхийгээд л маа маамаа гэх танил үг чихний үзүүр шүргээд байсан юм. Наньжин хотод тариан талбай харагдаагүй. Би олж хараагүй байж мэднэ. Хоолны газрууд нь дандаа л загас, далайн амьтдаар хийсэн хоол байх юм билээ. Наймаалж бол энгийн зүйл. Хамгийн хүндтэй зочноо мэлхийн махаар дайлдаг гэж байсан. Харин биднийг турк хоолны газарт оруулж, хонины шарсан хавиргаар дайлсан. Энэ удаагийн аяллын багт мусальман шашинтай сэтгүүлчид багтсан учраас гахай, үхрийн махнаас хол байж, өглөө үдэшгүй загасны мах идсэн дээ, хөөрхий. Хөх мөрөнгөөсөө л амьжиргаагаа залгуулдаг наньжинчуудын тухай цухас өгүүлэхэд ийм байна.
    Ойн төгөл дунд орших Наньжиний их сургууль
    Аяллын сүүлчийн өдөр Наньжиний их сургуулийн хотхонтой танилцсанаар эхэлсэн. Их гоё юм билээ. Манай АШУҮИС тийм болно гээд чармайгаад байгаа шүү дээ. Төрийн зарим албан тушаалтанд Наньжиний их сургуулийн хотхоныг үзүүлчих юмсан. Тэгвэл ойлгоно доо, тэднийг. Шил толь болсон замаар давхисаар ойн төгөл дунд явж орсон нь Их сургуулийн хотхон байлаа. Жишиж хэлэхэд, манай Зайсан, Нүхт хавийн хаус хороололтой тун төстэй. Тэндэхийг бодвол ширэнгэн ойн төгөл дунд сүндэрлэсэн хотхон. Намар орой болсон байхад л мандарины мод ногооноороо байж боловсорч гүйцсэн жимсээ бут нь даахгүй газар шүргэх шахсаныг хараад сэтгүүлчид баярлалдан өмнө нь зургаа авахуулж, жимс ургадаггүй газрын нөхдүүд хэд хэдээр нь сэмхэн халаасалж харагдсан. Ираны цавчим уулс бүхий хясаанд дунд мандарин хаанаас ургах билээ дээ. Хөөрхий дөө, хүүдээ аваачиж өгье гэж бодсон ч юм билүү, хэн мэдлээ. Харин Азербайджан, Киргиз, Тажикаас ирсэн сэтгүүлчдийн хувьд хашаанд нь байдаг жимс болохоор үл тоох нь зүйн хэрэг. Биднийг ийн инээдэм наргиа болж байх зуур хэн нэгэн маань орчуулагчаар дамжуулан айлд орж үзэх хүсэлтээ сургууль төлөөлж яваа эрхэмд хэлсэн байв. Тэрбээр урилгыг дуртайяа хүлээн авч гурван гудамжны цаана орших гэртээ аваачсан. Гэрийн эзнийх энэ байранд нүүж ирээд удаагүй гэж байсан ч өрөө бүхэн нь нүд хужирлах зүйл ихтэй. Беларусь бүсгүй цайных нь өрөөнд ороод “муужрах” шахсан. Зөвхөн цайлах өрөө нь гэхэд 24 метр кв. Гурван хананы тавиур тэр чигээрээ янз бүрийн савтай цайгаар дүүрсэн байсан гээд төсөөл. Дээр нь цайны төрөл бүрийн данх, гүцнүүд. Манайхны нэг нь зөвхөн гүцийг нь тоолж үзэхэд 136 ширхэг байсан гэж ярьсан. Гүц чинь дэргэдээ дөрвөн ширхэг аягатай шүү дээ. Номын өргөө нь янзтай. Гэхдээ эртний судар голдуу байна лээ. Өөрөө ч калиграфф сонирхдог, бичиж сурч байгаа гээд хана туургаа өөрийнхөө бүтээлээр гоёсон байв. Тэрбээр эрдмийн мөр хөөсөөр саяхан гэрлэсэн гэж байсан. Гэргий нь мөн л их сургуульд багшилдаг гэсэн. Гэрийн эзэн өнгөрсөн жил 41 насандаа шинжлэх ухааны профессор болжээ. Одоо хувийн амьдралдаа анхаарал тавьж, хүүхэдтэй болно хэмээн хуучилсаар зочдоо үдсэн. Багш нарын аж амьдралыг цонхоор нь харж болохоор юм билээ. Ихэнх нь л Лаосын улаан модон тавилгаар гэрээ гоёцгоожээ. Тэд номыг илүүд үздэг нь харваас илт. Бас хобби нь адилхан бололтой. Дандаа л хуучны, олон жил унасан машинуудыг гэрийнхээ гадна сойсон байсан. Манай залуухан профессорууд шиг үнэтэй машин гэж харайлгадаггүй аж. Наньжиний их сургуульд Монгол Улсаас 40 гаруй оюутан суралцдаг гэж байсан ч тэр өдөр тэдний хэнтэй ч тааралдаагүй. Монгол хүн явааг мэдээ ч үгүй биз. Наньжиний их сургууль Хятаддаа эртнийд тооцогддог. Тус сургууль нь байгалийн шинжлэх ухааны судалгааг илүүтэй судалдаг. Сургалтын хөтөлбөр, чанар гээд бүхий л үзүүлэлтээрээ олон улсад ихэд нэрд гарч буйгаа сургуулийн дэд захирал онцолсон. Тэрбээр цааш нь “Өнөөдрийн байдлаар хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухаан, геологи, анагаах ухааны чиглэлийн 16 дээд сургууль, 43 факультеттай, 2000 шахам эрдэмтэн багш нар, 180 гаруй ажилтан ажиллагсадтай, 50 мянга гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна” хэмээсэн. Наньжиний их сургуулийн бахархал гэвэл олон улсын эрдэм шинжилгээний төрөл бүрийн арга хэмжээг жил бүр сургууль дээрээ зохион байгуулсаар иржээ. Түүнчлэн Ли Жэндао, Дин Жаожүн, Ян Жэньнин, Илья Романович Пригожин, Шелдон Ли Глэйшоу, Роберт Манделл нарын зэрэг олон салбарын Нобелийн шагналтнууд тус сургуулийн хүндэт профессороор ажилладаг гэв.
    Зах зээлд хямраагүй Хятад улс
    Төрийнх нь бодлого тууштай, алсыг харсан болохоор урд хөршийн маань ард түмэн элбэг дэлбэг сайхан амьдарцгааж байгаа нь гудамжнаа зөрөх хүн зоных нь баясгалантай нүднээс илт харагдах юм аа. Саяхан хуралдсан Коммунист намынхаа их хурлаар ирж яваа он жилүүдийнхээ хөгжлийн гарцыг тодорхойлж чадсан учраас одоо тэдэнд зөвхөн хийж бүтээхийн төлөө чармайх л үлдсэн нь лавтай. Эх орноо бүс бүсээр нь, муж мужаар нь хэрхэн яаж хөгжүүлж болохыг тэд хэдийнэ оюун санаандаа багтаасныг хараад атаархахгүй байхын аргагүй. Дэлхий дээр эдийн засгийн хямралд автаагүй цорын ганц орон бол магадгүй БНХАУ байх. Тиймээс намрын нөр их ажлынхаа ард гарсан тариачид хэдэн арван мянгаараа эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцахаар уртын урт аялалд гарцгаажээ. Мужаас муж, бүсээс бүс дамжин аялж яваа бидэнтэй дотоодын аялагчид хэдэн зуун мянгаараа тааралдаж байлаа. Тэд дийлэнхдээ агаарын хөлгөөр зорчих юм. Ая тухаа боддог биз. Хойд хэсгийнх нь өмнөд рүү. Өмнөд нь хойшоо. Туг барьсан хөтөч охиноор газарчлуулсан нэгэн өнгөөр ижилссэн дотоодын жуулчид хоолны газар, худалдааны төв, Хөх мөрөн, музей, цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн. Наньжинаас буцах замдаа зэргэлдээ суусан хөтөч охиноос хөгшчүүл хаашаа аялж явааг нь хэрэгт дурлан сонирхоход Бээжин үзэхээр явж байгаа юм гэв. Тэдний хамгийн залуу нь лав жар хол гарсан харагдсан. Залуудаа хөдөлмөрлөж, хураадгаа хураасан тэд жаргаж яваа нь энэ. Гэхдээ асуудлыг нөгөө өнцгөөс харъя. Ахмад настнаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байгаа биз. Тэднийг Бээжинд хамгийн үнэтэй, хамгийн тансаг зочид буудалд буулгадаг юм байна. Хоногийн 2-3 мянган юань , гурав хоног гэхээр төлбөр нь хэд гарах билээ. Онгоцны зардал нь тийм ч хямд биш. Тэгэхээр нэг хүн дунджаар 15-20 мянган юанийг юм үзэж, нүд тайлангаа улсынхаа эдийн засагт нэмэрлэчихэж байгаа юм. Ер нь Хятадад эдийн засгийн эргэлтэд ороогүй зүйл гэж алга. Орон нутгийн музей гээд хот төлөвлөлтийн модел, түүх, эд өглөгтэй холбоотой зүйлүүдийг дэлгээд л түмэн олон жуулчдад сонирхуулан хэдэн төгрөг олчихож байгаа юм. Байшин барилга нь гэж лут. Манай нисэхийн спортын ордны дайтай. Хэзээ нэгэн цагт үзмэрээр дүүрэх нь гарцаагүй. Алсыг харсан ухаан гэж үүнийг л хэлэх байх. Бут бутаар нь мод, цэцэг тариад л түүнийгээ ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гээд л орон даяараа зарлачихна. Түүндээ тохирсон эрвээхэй, шавьж үржүүлэхээ мэднэ. Зөвхөн эрвээхэй үзэхийн төлөө гурван мянган км зам туулж ирсэн тухайгаа нэгэн жуулчин орон нутгийн телевизээр ярьж байсан. Энэ мэтчилэнгээр босгыг нь давсан бүхнийхээ тухай өгүүлэх аваас хэдэн арван хуудас цаас үрэх хэрэг гарах байх.
    Төгсгөл
    Арваннэгдүгээр сард бороо орж тэр нь зүсрэх нь сонин юм билээ. Яагаад ч юм сэтгэлд баясал төрөөгүй. Гэхдээ дэлхий дахины сайн сайхны төлөө их зүйлийг хийхээр зүтгэж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын буянаар шинэ зууныг хөгжлөөрөө түүчээлж яваа урд хөршийнхөө бүтээн байгуулалт, технологийн хурдтай хувьсгалыг нүдээр харна гэдэг арваннэгдүгээр сарын борооноос илүү сонин байлаа. Ийм боломжийг олгосон ШХАБ болон Улаанбаатар хот дахь ХЭСЯ, “Өглөөний сонин”-ы хамт олондоо юун түрүүнд талархаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлье.














    Навчис хаялсан Нанжин намрын мэргэн бороо

    Намайг зүслэн дуссаар зүрх норгон зүсрэхдээ

    Хайрыг надад яргуй шиг ургуулсан

    Халхын цэнхэр хавраа

    Халуун нөхдийнхээ дэргэд

    Хайрлан дурсмаар санагдлаа



    Чамд би дэндүү хайртай болохоороо

    Чиний тухай яриад л баймаараа

    Чамайг би даанч ихээр санадаг болохоороо

    Чимээгүйхэн нам гүмд чиний нэрээр дуудмаараа



    Наран буцаагүй нанжин намрын намуухан салхи

    Намайг даган дэгдэн сэтгэл хөөргөн сэвэлзэхдээ

    Эмээлтэй морь эзэнтэйгээ багтсан

    Зөн совингийн зүүдээ

    Халуун нөхдийнхээ дэргэд

    Хайрлан дурсмаар санагдлаа.



    PC: Нанжингийн оюутнуудын сүлд дуу. Эх орноо, хайртыгаа санасан нэгэн оюутны зохиосон шүлгийг хөгжмийн зохиолч Сэр-Од Нанжинд сурч байх нэг жилдээ аялгуугаар хөглөж ”Нанжин намар” гэдэг дуу болгож амилуулсан нь үнэндээ л тасархай, орчинтойгоо зохицоно гэдэг нь “лайтай”.
  • Сурагчдын 28.6 хувь нь илүүдэл жинтэй байна
    2017 оны 12 сарын 07
    Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судас, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнүүдийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйлийн нэг нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай нэмэгдсээр байгаа илүүдэл жин, таргалалтын асуудал юм. Үүний улмаас аливаа улс орны эрүүл мэндэд зарцуулах зардал жилээс жилд өсөж, цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг эдийн засагчид нэгэнт тооцоолж, эмч нар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломж байгааг сануулсаар байна.

    Илүүдэл жин, таргалалтын асуудал нь зөвхөн насанд хүрэгчдийн дунд нэмэгдсэн төдийгүй 2016 оны статистикаар, дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгааны дүн байна.

    Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэнд нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнхи архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолжээ.

    Манай улсын хувьд хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. “Монголын хүн амын хоол тэжээл” Үндэсний 5 дугаар судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6% илүүдэл жин, таргалалттай байна.

    Эх сурвалж: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” судалгаа

    Хэрэв ямар нэг хариу арга хэмжээ авахгүй бол энэ тоо жил бүр нэмэгдсээр байх ба илүүдэл жин, таргалалтын хувь нэмэгдэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүнд:

    Хооллолтын мэдлэггүй , буруу дадал:

    Хөдөлгөөний идэвхи хангалтгүй:

    ТВ үзэх, компьютер тоглоом, гар утас зэрэг нөлөөлж байгаа бөгөөд мөн судалгаагаар 4 сурагчийн 1 нь өдөр бүр ядаж 60 минутын идэвхитэй хөдөлгөөн хийдэг бол 4 сурагчийн 3 нь идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй байна.

    Хоол, хүнсний эрсдэлтэй орчин:

    Хүүхдүүд хоол, хүнсний эрсдэлтэй орчинд амьдарч байгааг “Сургуулийн хоол, хүнсний орчин: хоол хүнсний зар сурталчилгаа” (2012)-ны дүн баталж байна.Тухайлбал:

    · Буфетээр худалдаалж буй нийт 285 нэр төрлийн ундаанаас 240 буюу 85 хувь нь чихэр ихтэй, хийжүүлсэн ундаа байв.

    · “Үдийн цай”-гаар өгч буй бүтээгдэхүүний 40 орчим хувь нь “эрүүл бус хүнс”-ний ангилалд хамаарах бүтээгдэхүүнүүд байна

    · Сургуулийн ойр орчинд 1459 брэнд бүтээгдэхүүний зар сурталчилгаа илрүүлсэн бөгөөд 92 хувь нь “эрүүл бус” хоол хүнсний зарсурталчилгаа байжээ.

    ХҮҮХДИЙН ИЛҮҮДЭЛ ЖИН, ТАРГАЛАЛТЫН

    УЛМААС ЭРҮҮЛ МЭНДЭД УЧРАХ ЭРСДЭЛ


    Илүүдэл жин, таргалалттай байсан нийт хүүхдийн 50% нь амьдарлынхаа туршид тарган хэвээр үлддэг.

    Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

    Өсвөр үеийнхэн зөв хооллох мэдлэг, дадалтай болсноор илүүдэл жин, таргалалтаас сэргийлж, жингээ хянаж чадна.

    Хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв хооллох мэдлэг олгох, дадал эзэмшүүлэх нь зөвхөн тэдний асуудал биш бөгөөд гэр бүл, эцэг, эхийн анхаарал халамж онцгой байр суурь эзэлнэ. Мөн төр, засгийн дэмжлэг, сургууль, анги хамт олон, найз нөхөд, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын оролцоотойгоор үр дүнд хүрч чадна.

    Өсвөр насны хүүхдийн өсөлт, хөгжилт, биеийн жинд үнэлгээ өгөх “ЗААВАРЧИЛГАА”:

    Хүүхдийнхээ жин, өндрийг нямбай, зөв хэмжих хэрэгтэй. Дараа нь 5-19 насны хүүхдийн өсөлтийн хүснэгтийн утгад тохируулж илүүдэл жин, таргалалттай эсэхэд үнэлгээ өгнө. Хүүхдийн өсөлтийн хүснэгтийг доорх хаягаар орж хүснэгтийн тохирох нүдэн дэх утгыг харна. Эрэгтэй, эмэгтэй хүйсээр ялгаатай байгааг анзаараарай.

    http://www.who.int/childgrowth/standards/weight_for_height/en/

    Хэрэв Та хүүхдийнхээ жин, өндрийг мэдэж байгаа бол дараах хаягаар орж шууд бодолт хийж болно.https://nccd.cdc.gov/dnpabmi/Calculator.aspx


    ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨМЖ

    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
  • Ломбардуудад шалгалт хийжээ
    2017 оны 12 сарын 07
    Барьцаалан зээлдүүлэх газруудад буюу ломбардуудад шалгалт хийжээ.
  • Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа
    2017 оны 12 сарын 07
    Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна.

    Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хяналт хийж, хил зөрчигчдийн эсрэг тууштай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа болно.

    Иймд Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэх гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.

    ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
  • Үйл явдал: НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана
    2017 оны 12 сарын 07
    09:00 цагт: Хүний эрхийн олон улсын өдрийн үйл ажиллагааны хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмнести интернэшнл байгууллага, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсрол-2017” онол практикийн бага хурал зохион байгуулна.

    09:00 цагт: Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” сэдэвт Үндэсний чуулганыг Блю Скай зочид буудлын 3 давхарт зохион байгуулна.

    09:00 цагт: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ-ы хамтарсан “БАЙГАЛЬД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН, ЗӨВЛӨМЖИЙГ БОДЛОГО ШИЙДВЭРТ ТУСГАН, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Бишрэлт зочид буудал, Даймонд хурлын танхимд болно.

    10:00 цагт: ”Улстөрийн МАНАН устаагүй цагт утааны манан арилахгүй!” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулна, ЗГ-ын 11 дүгээр байр, Дугуй зааланд.

    10:00 цагт: МҮЭСТО-нд Ардчиллын баярын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ.

    10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.

    14:00 цагт: БГД-ийн Засаг даргийн тамгийн газрын байранд ’Цахлай’ хvvхэд хамгааллын төсөл, тус дvvргийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурна.

    14:00 цагт: Монголын боксын холбооноос зохион байгуулах шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн СТО-ны А залаанд эхэлнэ.
  • Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэрч хононо
    2017 оны 12 сарын 07
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэрч хононо.

    2017 оны 12 дугаар сарын 06-ны 20 цагаас 12 дугаар сарын 07-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн Бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.



    2017 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    8, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-9-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
  • “Цагаан туузтан” аянд нэгдээрэй
    2017 оны 12 сарын 06
    Арванхоёрдугаар сарын 7-ныг Эрчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэх ”Цагаан туузтан”-ы өдөр болгох санаачлагыг ХНХЯ, салбарын хамт олон дэмжиж цагаан тууз зүүх арга хэмжээг зохион байгууллаа. Яамны хамт олон харьяа байгууллагынхан энэ аянд нэгдэж буйгаа гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажуулан түгээж аль болох олон хүнийг хамруулах замаар хүчирхийлэлтэй тэмцэхэд санаа зорилго, сэтгэл зүрх нэгтэй гэдгээ илэрхийлэх юм.
    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд явуулдаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм.
1915 1916 1917 1918 1919 1920 1921
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    9 цаг 4 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    20 цаг 36 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    20 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    21 цаг 37 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    21 цаг 52 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 59 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 цаг 28 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК