-
2017 оны 9 сарын 15
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос УИХ, Засгийн газар болон ЭМЯ-нд хүргүүллээ.
-
2017 оны 9 сарын 15
Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
-
2017 оны 9 сарын 15
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-оос “Туул гол-Улаанчулуутын хогийн цэг биш” уриан дор “Хатан туулаа хайрлая” их цэвэрлэгээг маргааш зохион байгуулна.
-
2017 оны 9 сарын 15
Ө.Бат-Оршихын цолны мялаалга наадам П.Бүрэнтөгс арслан түрүүллээ
-
2017 оны 9 сарын 15
Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хийж байна.
-
2017 оны 9 сарын 15
Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүст өнгөрсөн наймдугаар сарын 25-30-ны хооронд мөн энэ сарын 6-нд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор шалгалт хийжээ.
Уг шалгалтыг Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, дүүргийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч В.Мягмаржав, 19 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгч нартай хамтарч явуулсан байна.
Нийт гурван албан тушаалтан, 18 иргэнийг шалгалтад хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
-
2017 оны 9 сарын 15
Энэ сарын 8-9-ний шилжих шөнө бүлэг малын хулгайчид Төв аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн иргэн Б-гийн эзэмшлийн гурван үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.
-
2017 оны 9 сарын 15
Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
-
2017 оны 9 сарын 15
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 15-17-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “ICT-Expo-2017” үзэсгэлэнг зохион байгуулж байна. 11 дэх удаагаа зохиож буй уг үзэсгэлэн энэ жил “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор болж байгаа бөгөөд өдөрлөгт нийслэлийн Мэдээллийн технологийн газраас оролцож буй юм. Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй, төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршдог билээ.
ICT-Expo-2017 үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахыг хүссэн байгууллагуудыг www.ictexpo.mn цахим хуудсаар бүртгэсэн гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 15
“Барселона-1992” зуны олимпийн XXV наадмаас буудлагын төрлөөр хүрэл медаль хүртсэний 25 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
-
2017 оны 9 сарын 15
Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.
Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчих замд байрлах орон нутгийн хяналтын цэгт 2017 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид нийслэл рүү зорчиж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж, айлын гэрт хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлсэн байна.
Тус машинд зорчиж явсан Ц.Б, Г.Б нар нь Өвөрхангай аймгийн харьяат иргэн Д-ын гэрээс мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлан авч явсныг нь шалгалтаар тогтоож, холбогдох цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Орон нутгийн автозамын байнгын хяналтын 13 цэгт хоногт 1546 тээврийн хэрэгсэл шалгаж 252 зөрчил илрүүлжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нэг, мал, малын түүхий эд болон махны гарал үүслийн гэрчилгээгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн 237 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.
-
2017 оны 9 сарын 15
16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Олон улсын циркчдийн фестиваль энэ сарын 7-10-нд ОХУ-д болсон билээ. Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Д.Мөнхбаяр ахлагчтай шидэлттэй акробатын есөн жүжигчид 12 орны 100 гаруй циркийн жүжигчид өрсөлдөн хүрэл медаль хүртжээ.
Шидэлттэй акробатын үзүүлбэр нь 2.5 метр урт тулгууртай тавцан дээр үзүүлбэр үзүүлж буйгаараа онцлог мөн шинэлэг юм байна.
-
2017 оны 9 сарын 15
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахад удирдлагын найдвартай, тасралтгүй холбоо, зохион байгуулалт хамгийн чухал байдаг.
Онцгой байдлын ерөнхий газраас Онцгой байдлын албаны гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьсан байна.
Энэхүү хүсэлтийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас шуурхай шийдвэрлэн 15430 ам.долларын үнэ бүхий хэт богино долгионы дахин дамжуулах болон радио станцыг бусад дагалдах хэрэгслийн хамт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 15
Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу орон даяар зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.09.14) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов.
-
2017 оны 9 сарын 15
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
-
2017 оны 9 сарын 15
Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ.
-
2017 оны 9 сарын 15
Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль болжээ
-
2017 оны 9 сарын 15
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер “Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
““Микро сити буюу ухаалаг хот” төсөл нь хотын тодорхой нэг хэсгийг бичил хот болгон зохион байгуулах юм. Бичил хот төвлөрсөн бодлого, системээс тусдаа дотооддоо асуудлаа шийдвэрлэж, зохицуулдаг болвол илүү үр ашигтай. Бичил хотын давуу тал нь угсармал орон сууцыг барьдаг. Бид гурван сар хүрэхгүй хугацаанд айлуудын орон сууцыг барих бүрэн боломжтой. Угсармал орон сууц нь ногоон технологийг ашигладаг. Бид Улаанбаатар хотын онцлогт зориулж дахин боловсруулж байгаа. Улаанбаатар хотод бичил хороолол барих газрыг судалж үзээд Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны газар илүү боломжтой гэж үзсэн. Энэ хэсэгт 5000-6000 айлын орон сууцыг босгох боломжтой. Хэрэв хотын зүгээс дэмжвэл бид ирэх таван жилийн дотор бичил хот бүхий 10 мянган айлын орон сууц барих бүрэн боломжтой” хэмээн “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер хэллээ. Мөн “Хотоос хөрөнгө оруулалт хүсэхгүй. Төсөл хэрэгжүүлэхэд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Хотын захиргааны үүднээс дэмжиж, туслаж байхад болно” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай хотын зүгээс хэрэгжүүлж буй зарим төслийн үзэл санаатай төстэй төсөл байна. Бидний тулгамдаж байгаа асуудал дээр хувийн хэвшлийнхэн болон гадны хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Бид үүнийг дэмжиж ажиллана гэж бодож байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 15
Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч, Японы Ерөнхий Сайд асан Ёширо Моритой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон спортын салбарт харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр ноён Ёширо Мори монгол бөхчүүд японы сумо бөхөд өндөр амжилт гаргаж ирсэн, жудо бөхөд дэлхийд цахиур хагалж байгаа зэргээр монголын тамирчдын тэвчээр хатуужил, идэвхи чармайлтыг онцлоод. цаашдаа 2020 оны олимпоос карате, таеквондогийн төрлөөр амжилт үзүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр тал Монголын Пара олимпийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг Японы талтай хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.
Мөн өдөр ”Токио 2020” олимп, пара олимп хариуцсан сайд Шүничи Сүзүкитэй уулзаж, олимпийн шигшээ багийн бэлтгэл ажил, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
-
2017 оны 9 сарын 15
Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Харин эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна.
Энэ жил өмнөх жилүүдийн адилаар сургууль, цэцэрлэг орон сууцны халаалтыг энэ сарын 15-наас өгөхөөр болжээ. Харин албан байгууллагын халаалтыг ирэх сарын нэгний өдрөөс өгөх аж.