зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1918 1919 1920 1921 1922 1923 1924
  • Архивын 90 жилийн ой тохиож байна
    2017 оны 12 сарын 05
    Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын “төрсөн өдөр”. Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг чухам энэ өдөр тэмдэглэж байна. Хүний намтар тухайн эзнийхээ хэн байсан, хэрхэн аж төрсөн хийгээд алдар гавьяа, ял зэмийг адилхан хадгалж үлдээд үр удамд нь дамжуулдаг бол, улсын Архив гэдэг бүхэл бүтэн улс орны түүхийг түүчээлэн мандал, буурал аль алиных нь алдаа оноог баримт нотолгоотой нь хадгалж үлддэгээрээ үнэ цэнэтэй юм.
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
    2017 оны 12 сарын 05
    2017 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-9-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
  • Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалтыг зохион байгуулж байна
    2017 оны 12 сарын 04
    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах,
  • Японы метронд зодоон хийсэн монгол залуус
    2017 оны 12 сарын 04
    Японы Метронд хоёр монгол эрэгтэй нийлж нэг эрэгтэйн цусыг гартал зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байгаа билээ.
  • АТГ-аас “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байна
    2017 оны 12 сарын 04
    Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг
  • 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлав
    2017 оны 12 сарын 04
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2-р хуралдаан өнөөдөр хуралдаж, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биeлэлтийг хангалттай гэж дүгнэж, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.

    Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яам, агентлаг, НИТХ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газруудын нийт 73 байгууллагаас ирүүлсэн давхардсан тоогоор 800 гаруй саналыг судлан боловсруулж, 4 бүлгийн 26 дэд бүлэгт хамаарах 500 төсөл арга хэмжээ багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Салаавч Ц.Баярцогтыг 150 сая төгрөгөөр торгохоор болжээ
    2017 оны 12 сарын 04
    Замын цагдаад ”салаавч” гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг 150 сая төгрөгөөр торгохоор болжээ. Түүнийг ийн зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө шүүх 15 хоног хоригдож, 20 цагийн албадан
  • Эх орон намын даргаар Б.Эрдэнэбатыг бүртгэлээ
    2017 оны 12 сарын 04


    Эх орон намаас ирүүлсэн тус намын даргыг шинэчлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.

    Эх орон намын Бага чуулганы хурлын 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Б.Эрдэнэбатыг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.

    Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
  • “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн II баазын урлагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
    2017 оны 12 сарын 04
    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын урлаг наадам амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн наадам багийн мэндчилгээ, гоцлол дуу, бүжиг, уран уншлага,жүжигчилсэн тоглолт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдсан юм. Тэмцээнийг СУИС-ийн багш СТА морин хуурч М.Алтанбат, Хүүхдийн ордоны драмын багш Б.Тунгалаг, 2 дугаар баазын дарга Д.Батбаяр нар шүүсэн. Урлагийн наадам өрсөлдөөнтэй болж нэгдсэн дүнгээр 2 дугаар баазын Техник технологийн албаны засварчдын баг түрүүлсэн.
    1. Багийн мэндчилгээгээр:
    - Нэгдүгээр байр - ТҮА-ны 2 дугаар хэсэг
    - Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА
    - Гуравдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг
    2.Гоцлол дууны төрөлд:
    - Нэгдүгээр байр - ТТА-ны засварчин Ж.Болор-Эрдэнэ
    - Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА багийн О.Алтанбаяр
    - Гуравдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн Ц.Дайрийжав

    3.Бүжгийн төрөлд:

    - Нэгдүгээр байр - ТТА-ны засварчдын баг
    - Хоёрдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг
    - Гуравдугаар байр –Захиргаа, ИТА

    4. Жүжигчилсэн тоглолт, уран уншлагын төрөлд:

    - Нэгдүгээр байр - ТҮА-ны 3 дугаар хэсэг /жүжигчилсэн тоглолт/
    - Хоёрдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн жолооч Д.Нэргүй
    /уран уншлага/
    - Гуравдугаар байр – ЦХА-ны ТДС-ын цахилгаанчин С.Сүхням
    /уран уншлагаар тус тус байр эзэллээ.
  • Танилц: Нийслэлийн 2018 оны төсвийг ингэж батлав
    2017 оны 12 сарын 04
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсөв”-ийг баталлаа. Тус хурлаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн 2018 оны өмч хувьчлал”-ын асуудлыг хэлэлцлээ. Эхний хэлэлцүүлгээр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Мөн намын бүлгүүд, ажлын хороод өнгөрсөн 7 хоногийн турш төсвийн талаар хэлэлцэж, өнөөдөр нэгдсэн дүгнэлтээ хуралдаанд танилцууллаа.

    Ирэх 2018 онд Нийслэлийн төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна. Төсвийн урсгал зардлын талаар мэдээлэхэд, 100.5 мянган оюутан, ахмад настан, цагдаагийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 35.9 тэрбум төгрөг, нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107,1 тэрбум төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөөд байна. Дээрх зардлуудыг төсөвт тусгаснаар хотын шуудын урсгал зардлын нийт дүн 342 тэрбум төгрөг болж байгаа юм. Улсын төсөвт 208 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Прокурорын газрын ажлыг шалгажээ
    2017 оны 12 сарын 04
    Нийслэлийн прокурорын газраас 11 дүгээр сард Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан
  • Шүүгч Г.Буяннэмэх дахин хууль бус шийдвэр гаргажээ
    2017 оны 12 сарын 04
    Өнгөрсөн аравдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс хэлэлцээд анхан шат болон нийслэлийн давж заалдах хоёр шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүй болгож, улмаар хэргийг анхан шатанд буцаасан. Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дараа иргэн Г.Дэнзэнг суллах ёстой байсан ч өнөөг хүртэл Майнтын хорих ангид хорьж буй. Уг нь хүндэвтэр хэрэгт сэжигтнээр татагдсан иргэнийг хуулийн дагуу 12 сар хүртэлх хугацаанд хорих ёстой. Гэтэл түүнийг 2016 оны тавдугаар сард саатуулснаас хойш нийтдээ 18 сар ийнхүү хорьсон нь хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл гаргаж буй явдал юм.

    Дээд шүүхийн шийдвэр гарсаны дараа Г.Дэнзэнгийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ гаргаж авах хүсэлт өгч уг хүсэлтийг хүлээн авах эсэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч шүүгч Г.Буяннэмэх хүсэлтийг нь хүлээж авахгүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Харин Г.Дэнзэнгийн өмгөөлөгч шүүгч Г.Буяннэмэхийг ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргалаа хэмээн үзэж байна.

    Шүүгч Г.Буяннэмэх яагаад ийм шийдвэр гаргав. Энэ оны нэгдүгээр сард давж заалдах анхан шатны шүүх хурал болохын өмнө шүүгч Буяннэмэх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангиар (энэ нь өршөөлд хамрагдсан заалт байсан) зүйлчилсэн нь буруу. Харин 263 дүгээр зүйл ангиар зүйлчлэх ёстой” гэж ялыг хүндрүүлсэн захирамж гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.

    Ингэж захирамж гаргахдаа шүүгч Г.Буяннэмэх иргэн Г.Дэнзэнг прокуророос ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангийг өөрчилж 263-аар зүйлчил гэсэн утга бүхий захирамж гаргасан нь хууль бус үйлдэл юм. Тиймээс Г.Дэнзэнгийн өмгөөлөгч шүүгч Г.Буяннэмэхийг Шүүхийн ёс зүйн хороонд өгч, Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн огцруулах, сахилгын хариуцлага ногдуулах талаар гомдол гаргаад байгаа аж. Өөрөөр хэлбэл ашиг сонирхолын зөрчилтэй шүүгчийн үзэмжээр дахин хүний эрх, хууль зөрчигдөж дээд шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй байна.

    Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
  • Дарханы “Төмөрлөгийн үйлдвэр”-ийн ажилчид хордсон нь тогтоогджээ
    2017 оны 12 сарын 04
    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид хордлогын шинжтэйгээр
  • Шинэ жилээр хэд хоног амрах вэ
    2017 оны 12 сарын 04
    Шинэ жилээр иргэд дөрөв хоног амрах нь. Учир нь арванхоёрдугаар сарын 29-ний баасан гарагт бүх нийтээр амардаг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.

    ”Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гарагуудад таарч байна.
    4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
    4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
    4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
  • Улаанбаатар хот 2018 онд концессын өргүй болно
    2017 оны 12 сарын 04
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг төлөөлөгчид хийж байгаа юм. Уг хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тавьсан “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн онцлох мэдээллийг тоймлон хүргье.

    Үүнд,

    Нийслэлийн төсвийн орлого 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 81.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 800.3 тэрбум төгрөгт хүрлээ.
    Нийслэлийн төсвөөс 208.5 тэрбум төгрөгийг “Монгол Улсын нэгдсэн төсөвт” төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна.
    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111тэрбум 585 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан.
    Концессын өр төлбөргүй Улаанбаатар хот болно. Өрөө 2018 онд барагдуулж дуусна.
    Нийгмийн салбарт 18 тэрбум 771.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Боловсролын салбарт 6 тэрбум 924 сая төгрөг, эрүүл мэндийн салбарт 8 тэрбум 373 сая төгрөг, нийгмийн халамжийн салбарт 3 тэрбум 474 сая төгрөгийн ажил хийнэ.
    Боловсролын салбарт 1310 ор бүхий цэцэрлэгийн 7 барилгыг ашиглалтад оруулна. Улсын төсвөөр 50 сургууль, 30 цэцэрлэг баригдана.
    Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулж, Туул тосгоны 32 ор бүхий эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ.
    Хот байгуулалтын салбарт 72 тэрбум 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
    Нийслэлд 2018 онд шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15.0 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалтыг хийнэ.
    Гэр хороололын дахин төлөвлөлтийн хүрээнд төвийн бүсийн инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажилд 10.1 тэрбум төгрөг, дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах ажилд 5 .0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
    “Дугуйн зам “хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.
    Гандан орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний барих ажилд 500.0 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна.
    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862,9 сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ.
    Байгаль орчны салбарт 3 тэрбум 950.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн байна.
    Хот нийтийн аж ахуйн салбарт 8 тэрбум 2 сая төгрөг зарцуулна.
    “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах арга хэмжээнд 3 тэрбум 0 сая төгрөг төсөвлөөд байна.



    Улаанбаатар хотод концессын 80 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсан. Хотын дарга төрийн ажил хийгээд өр, авлагатай болсон компаниудын өрийг барагдуулж, төр хүлээсэн үүргээ биелүүлэх шийдвэр гаргасан. 2018 онд концессын өрийг бүрэн барагдуулж дууссанаар хот өрийн нэг дарамтнаас салж байна.
  • Хордлогын шинж илэрсэн гурван иргэний биеийн байдал хүнд байна гэв
    2017 оны 12 сарын 04
    Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байна. 3 өвчтний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ. Холбогдох албаныхан урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирүсийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгээд байна.
  • Карт уншигч төхөөрөмжөөр 170 гаруй сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийснийг илрүүллээ
    2017 оны 12 сарын 04
    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний
  • Хойд Солонгосын 1200 ажилчинг нутаг буцаана
    2017 оны 12 сарын 04
    НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг хориг тавиад байгаа билээ. Тэгвэл тус хоригийн хүрээнд БНАСАУ-аас манай
  • Залуу Манлайлагч Эмэгтэйчүүд чууллаа
    2017 оны 12 сарын 04
    Залуу Манлайлагч эмэгтэйчүүдийн чуулганд 21 аймаг 9 дүүргийн салбар салбарын төлөөлөл болсон манлайлагч 100 орчим эмэгтэйчүүд оролцлоо. Чуулганаа зорин хамгийн холоос Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, олон улсын байгууллага болон хувиараа бизнес эрхэлдэг салбар салбарын манлайлагч бүсгүйчүүд чуулганд идэвхтэй оролцлоо.


    Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн чуулгандСангийн яамны дэд сайдХ. Булгантуяа Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо,Жендэрийн үндэсний шинжээчЖ.Занаа ”Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангах нөлөөл”,Залуучуудын хөгжлийн ”Полиси” төвийн захиралБ.Цэвэлмаа ”Залуу эмэгтэйчүүд нийгмийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх туршлага арга зүй”,lhamourбрендийн үүсгэн байгуулагчД. Хулан -”Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо”,Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгчГ. Оюун ”Их монгол төрийн ирээдүйн тулах багана”,Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ын зохицуулагчБ.Оюундарь Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх боломжзэрэг сэдвээр илтгэл тавьж, өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Илтгэгч нарын илтгэлээс голлох санааг нь товчлон хүргэе.


    Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн оролцоог хангахгүйгээр Монгол Улс хөгжинө гэж байхгүй

    ”Эмэгтэйчүүд бид маш эерэг хүмүүс байдаг. Эмэгтэйчүүдийн оролцоог хангахгүйгээр Монгол Улс хөгжинө гэж байхгүй. Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ эрхийнхээ асуудлаар харьцангуй гайгүй байдаг ч, бидэнд манлайллаа нэмэгдүүлэхэд бас л их ажил байна. эмэгтэйчүүд бидэнд нийгэмд ажиллах, амьдрах боломжийг нээж өгөөчээ гэдгийг л хүсээд байгаа юм. Эмэгтэйчүүддээ би өөртөө итгэлтэй бай, өөрчлөлтөөс бүү ай, сониуч зангаа хэзээ ч битгий алдаарай, бусдаас үргэлж суралцдаг байгаасай, өөрийнхөө одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Дэлхийг өөрчилж чадна гэж итгэсэн хүн л өөрчилж чаддаг” гэдгийг илтгэлдээ онцолсон юм.


    Lhamourбрэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан: Хүн өөрийгөө олно гэдэг хамгийн чухал

    ”Би 3 жилийн өмнө өөрийн бизнесээ эхлүүлж байсан. Гэрээсээ буюу ариун цэврийн өрөөнөөсөө эхэлсэн. 11 сарын байдлаар 26000 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байгаа. Одоогийн байдлаар долоон улс руу бүтээгдэхүүнээ экспортолж байна. Би өдөр болгон өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Таван зүйлийг л та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Хүн өөрийгөө олох нь хамгийн чухал, үнэ цэнээ мэдрэх, энгийн зүйлийг ч тууштай хийвэл агуу байдаг, хайрцагнаас гадуур сэтгэх, тууштай байх хэрэгтэй юм байна лээ гэдгийг та нартайгаа хуваалцахыг хүссэн юм”.


    Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгч Г. Оюун: Биенээ хайрла, нэгнийгээ хүндэл, бусдыгаа сонс

    ”Эмэгтэй хүн гэдэг зөвхөн хүйсийн ялгаатай хүн бишээ. Эмэгтэй хүн үр удмаа үлдээж, үндэс угсаагаа бүтээх биологийн үүрэгтэй. Үр удамдаа элбэрэлт эх, үүх түүхэндээ өрлөг эх, өв соёлдоо оюунт эх байх эрхэм үүргээр тодорхойлогдоно. Монгол эмэгтэйн хатан ухаан, хатан зориг, хатан тэвчээр нь эрхэм нандин чанар мөн. Энэхүү эрхэм чанарыг Монгол эмэгтэй бүр өөрийн итгэл үнэмшил, үйлс зоригоо болгож, эрхэмлэн дээдэлвээс өрх гэр маань өнөд жаргалтай, айл гэр маань ашид жаргалтай, улс гэр маань мөнхөд жаргалтай байж Их Монгол төр амар амгаланг олно”. Гэдгийг онцлон илтгэлдээ дурьдсан юм.


    Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор:Өрөвдөж, хайрласан хандлага хөгжлийн бэрхшээлийг улам нэмэгдүүлж байдаг

    ”Хүн угаас заяамал эрхтэй байдаг. Хүн төрөхдөө л өөрийн салшгүй эрхтэй төрдөг. Нийгмийн үйлчилгээ нь ялгаатай хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн байх ёстой байдаг. Тэгж байж хүний эрх, оролцоо хангагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй дээр нь эмэгтэй байх нь нийгмийн давхар алагчлалд өртдөг. Өрөвдөж, хайрласан хандлага хөгжлийн бэрхшээлийг улам нэмэгдүүлж байдаг. Эрх тэгш хандлага маш чухал”.


    Жэндерийн үндэсний шинжээч Ж.Занаа, МЗХ-ны Залуучуудын Хөгжлийн ”Полиси” төвийн захирал Б.Цэвэлмаа нар ” Хэрхэн манлайллаа нэмэгдүүлэх, нийгэмд шийдвэр гаргах төвшинд оролцоогоо нэмэгдүүлэх” сэдвээр илтгэл тавьж, багийн сургалтуудыг явуулсан юм. Мөн чуулганы танхимд чөлөөт уран бүтээлч Х.Ариунзаяагийн ”Нүдээ Нээ: Нүцгэн Үнэн” уран бүтээлийн үзэсгэлэнгээсээ толилууллаа.


    Чуулганы үр дүнд салбар салбарын төлөөллүүд нэгдэн залуу эмэгтэйчүүдийг дэмжих,тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэхзорилгоор ”Залуу эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг байгуулсан юм. Тус төв нь МЗХ-ны 21 аймгийн залуучуудын холбооны дэмжлэгтэйгээр залуу эмэгтэйчүүдэд хүрч ажиллах юм.
  • Дээд шүүх 70 настай эмэгтэйг хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноолоо
    2017 оны 12 сарын 04
    Хоёр жилийн өмнө гэртээ ганцаараа амьдардаг 70 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарч байсан билээ.
1918 1919 1920 1921 1922 1923 1924
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    38 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 10 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 11 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 34 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК