-
2017 оны 12 сарын 05
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 39 настай эрэгтэй хүн гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
-
2017 оны 12 сарын 05
Ханиад томууны үед хүүхдийн халуун бууруулах арга
-
2017 оны 12 сарын 05
Авлигатай тэмцэх газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад өнөөдөр Зөвлөмж өглөө.
-
2017 оны 12 сарын 05
“Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэхвакцинд хамрууллаа. Томуугийн вакцинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 540 ажилтан хамрагдсан юм. Насны хувьд 25-49 насны 386, 50-64 насны 121, 16-24 насны 30 ажилтан вакцин хийлгэсэн. Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд жил бүр ажилчдыг хамруулдаг бөгөөд энэ жил Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Б.Очинхорлоо эмчтэй баг вакциныг хийлээ.“Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэхвакцинд хамрууллаа. Томуугийн вакцинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 540 ажилтан хамрагдсан юм. Насны хувьд 25-49 насны 386, 50-64 насны 121, 16-24 насны 30 ажилтан вакцин хийлгэсэн. Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд жил бүр ажилчдыг хамруулдаг бөгөөд энэ жил Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Б.Очинхорлоо эмчтэй баг вакциныг хийлээ.
-
2017 оны 12 сарын 05
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилтнууд сургалтанд хамрагдлаа
-
2017 оны 12 сарын 05
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Япон улсад монгол иргэд хоорондоо зодолдсон гэх мэдээллийг Гадаад
-
2017 оны 12 сарын 05
Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж,
-
2017 оны 12 сарын 05
Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан айл өрх, иргэд болон зээлдүүлэгч байгууллагыг эрсдэлээс хамгаалах зорилгоор ипотекийн даатгалыг тусгайлан шинээр бий болгон нэвтрүүлж, холбогдох журмыг батлан мөрдүүлж байна. Журамд даатгалын үйл ажиллагаа эрхлэгчид ипотекийн даатгалын бүтээгдэхүүнээ боловсруулан Хороонд ирүүлж, хянуулах болон бүртгүүлэхээр заасан.
Журам батлагдсанаас хойших хагас жилийн хугацаанд “МИГ даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, “Ард даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Мандал даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК гэсэн найман компани бүтээгдэхүүнээ хянуулж, бүртгүүлээд байна.
Ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүд шинээр бий болсонтой холбогдуулан зээлдэгч-даатгуулагчдад дараах зөвлөмжийг өгч байна.
Даатгагч компани, даатгалын зуучлагч-банкаа сайтар судлаарай!
Даатгалын компани тань “Ипотекийн даатгал”-ын бүтээгдэхүүнүүдээ Хороонд бүртгүүлсэн байх ёстой тул нягтлаарай.
Ипотекийн даатгал нь “Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал”, “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал” гэсэн ХОЁР ТӨРЛИЙН бүтээгдэхүүнээс бүрдэх тул Та даатгалын хоёр гэрээ байгуулна.
Даатгалын компанийг эрхлэх үйлчилгээний нөхцөлөөр нь ердийн ба урт хугацааны даатгагч гэж ангилагддаг. Ердийн даатгалын компаниуд ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг аль алийг нь борлуулах боломжтой бол урт хугацааны даатгалын компани зөвхөн “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг борлуулна.
“Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-аар ердийн даатгалын компаниуд зөвхөн гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах тохиолдлыг даатгадаг бол урт хугацааны даатгалын компани гэнэтийн осол, өвчний улмаас зэрэг аливаа шалтгаант тохиолдлуудыг даатгана.
Иймд Та даатгалын компаниа сонгохдоо ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүдийнх нь онцлог, нөхцөл, давуу тал, хураамжийн хэмжээг харгалзан сонгоорой. Хоёр төрлийн бүтээгдэхүүнээ өөр өөр компаниас авсан ч болно.
Ипотекийн зээл олгож байгаа банкуудын дийлэнх нь даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тул даатгалын компаниуд, бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжоор Таныг хангах үүрэгтэй.
Даатгалын бүтээгдэхүүн буюу гэрээний нөхцөлүүдийг судалж, харьцуулаарай!
Даатгалын компаниудын Хороонд хянуулж бүртгүүлсэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүд өөр өөрийн онцлог, ялгаатай тул гэрээнийхээ хасалтын болон хамгаалах нөхцөлүүд, даатгалын тохиолдол үүсэхэд бүрдүүлэх баримт бичиг, хураамжийн хэмжээ зэрэгтэй сайтар танилцаж, харьцуулж, асууж, зөвлөгөө аваарай.
Хороонд бүртгэн аваад байгаа Ипотекийн бүтээгдэхүүнүүдийн ялгаатай нөхцөл, зайлшгүй лавлаж тодруулах шаардлагатай харилцааны заримаас танилцуулъя.
Зарим зээлдэгчид шинээр орон сууц худалдан авах ипотекийн зээлийнхээ урьдчилгаанд хуучин орон сууцаа барьцаалах тохиолдол бий. Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалд зөвхөн шинээр худалдан авсан орон сууцыг даатгах боломжтой. Урьдчилгааны зээлд барьцаалсан орон сууцыг даатгуулах эсэхээ даатгуулагч өөрөө шийдэх ба даатгуулъя гэвэл боломж бий эсэхийг нягтлаарай.
Ердийн даатгалын зарим компани даатгуулагчийн нас барах эрсдэлийн шалтгаануудад цус харвалт, зүрх гэнэт зогсох/хаагдах зэргийг нэмэх боломжтой.
Барьцаа хөрөнгийг түрээслүүлэх үед даатгалаар хамгаалах эсэх нь компани тус бүрд харилцан адилгүй.
Даатгалын тохиолдол гарсан бол 72 цагийн дотор компанидаа мэдэгдэх Таны үүрэг гэрээнд туссан байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй бол даатгалын нөхөн төлбөр олгох эсэх талаар гэрээнд заалт байгааг сайн хараарай.
Таны банкнаас авсан нийт зээлийн хэмжээнд үндсэн ба хамтран зээлдэгчийн эзлэх хувь даатгалын компаниас авах нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлоход чухал нөлөөтэй. Иймд тус хувийг өөрчлүүлэх талаар даатгалын компани болон банкиндаа хандаж болох, эсэхийг урьдчилж сайн мэдээрэй.
Жирэмслэлтээс үүдсэн даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэхийг бас сайтар судлаарай.
Хөдөлмөрийн чадвараа түр алдсан, бүр алдсаны аль ч тохиолдолд нөхөн төлбөрийг олгох, эсэхийг магадлаарай.
Даатгагч зээлийн хүүгийн төлбөрийг төлөх эсэхийг нягтлаарай.
Даатгалын хохирол үнэлгээний зардлыг хэн төлөх талаар асууж тодруулаарай.
Таны өөрийн буруугаас үүдсэн даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэхийг тодруулж мэдээрэй.
Монгол Улсаас бусад улсад таны даатгал үйлчлэх эсэхийг гэрээний нөхцөлөөс сайтар судлаарай.
Эцэст нь компаниуд даатгалын хураамжаа Хороонд бүртгүүлсэн хувиас хэтрүүлэх, илүү хураамжийг Танаас шаардах эрхгүйг зөвлөж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
-
2017 оны 12 сарын 05
Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газртай хамтран хүчирхийллийн эсрэг “Хайрла Хамгаал” үндэсний аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хүүхэд, гэр бүлийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилготой юм.
-
2017 оны 12 сарын 05
Нийслэлийн Газрын албанаас “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 12 дугаар сарын 08 өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,
Баянзүрх дүүрэгт-2
Хан-Уул дүүрэгт-15
Сонгинохайрхан дүүрэгт-4
Налайх-5
Багахангай-3
Багануур дүүрэгт-1 байршил байна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.ub.gov.mn хаягаар авах буюу 315712, 96096800 дугаарын утсаар авч болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 05
“Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран
-
2017 оны 12 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна.
-
2017 оны 12 сарын 05
Увс аймгаас эртний хүний олдвор буюу муми олджээ. Тодруулбал, тус аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс энэ сарын 04-ний өдөр эртний хүний олдвор олдсон байна. Одоогоор тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн мэдээллийн мөрөөр олж илрүүлэн холбогдох газар нь мэдэгдсэн бөгөөд уг газрыг хамгаалалтанд авч ажиллаж байгаа аж.
-
2017 оны 12 сарын 05
Үндсэн хуулийн цэцийн их суудлын суудлын хуралдаан маргааш
-
2017 оны 12 сарын 05
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутагт ажиллалаа. Төв, Булган, Өвөрхангай аймгийн зарим сумдад зун гандуу байсан, намар цас их унаснаас өвөлжилт хүндэрч, зудын байдалд ороод байна.
Өвөрхангайн сумдын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард орсон борооны араас цас дарсан нь өвөлжилт хүндрэх нэг том шалтгаан болжээ. Зам даваа, өвөлжөө бууц цасанд дарагдаж том оврын туулах чадвар сайтай машинаас өөр унаа явах боломжгүй тун ч хүнд нөхцөлд орсон сумдынхан өвс бэлчээр гэхээсээ илүүтэй цасны нимгэнийг бараадаж нүүж суухаас аргагүйд хүрсэн байна. Тууврын ая даах бод голдуу малаа аваад гарсан гэх малчидтай замдаа таарсан. Тэд хаана хүрч буухаа мэдэхгүй явна, юутай ч цаснаас гаръя л гэж зорьж явна гэцгээж байв.
Өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл сумынхан хөрш зэргэлдээ Сант, Баянгол, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын нутагт өвөлжиж байгаа бөгөөд Дундговь аймагт л гэхэд эдгээр сумдаас 57 өрхийн 43 мянган мал отроор очсон нь чамгүй их хүндрэл учруулаад байгаа аж.
Отроор очсон малчдад цаг агаарын хүнд нөхцөлд малынхаа аяыг харж олон хоног урт зам туулахаас гадна очсон хойно нь элдэв хураамж төлбөр нэхэх, хөөж туух зэргээр дарамт ирдэг. Тиймээс аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, малчдад учирч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхээр отрын бүс нутагт ажилласан С.Чинзориг сайдтай хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг яамныхаа газрын дарга нарыг дагуулан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд Засгийн газрын гишүүд Өвөрхангай, Дундговь аймгийн нутгийн зааг дээр хоёр аймгийн удирдлагууд, хөрш зэргэлдээ сумдын Засаг дарга нарыг урьж уулзсан юм.
Нутгийн зааг дээр болсон уулзалтад ирсэн Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “Улсын хэмжээнд хамгийн олон буюу 5,2 сая толгой мал тоолуулсан Өвөрхангай аймгийн нийт долоон суманд цаг хүндэрч, зудын байдалтай байгаа. Үүнээс шалтгаалан 1,1 сая толгой малыг өөрийн аймгийн сумдад өвөлжүүлэхээр болсон. 150 өрхийн 170 гаруй мянган мал гадны аймагт оторлохоос өөр аргагүй байна. Отроор малчид олноор очиж байгаа сумдад сургууль, эрүүл мэндийн байгууллага, хэв журам сахиулах цагдаагийн албаны ачаалал нэмэгддэг учраас энэ чиглэлийн зардлыг өөрийн аймгаас оторчид авсан Дундговийн сумдад өгч болно. Худаг ус, бэлчээрийн даац гээд хүндрэлтэй асуудал олон гарахыг ойлгож байна. Гэхдээ нүүж очсон айлуудыг хөөж туух, малыг нь элдэж хөөх зэрэг үйлдэл сүүлийн үед газар авах төлөвтэй боллоо. Нүүж очсон малчид нутгийн иргэдтэй өвөлжөө бууц ашиглах тохиролцоог 1,5-2,0 сая төгрөгөөр хийж байгаа. Гэтэл дээрээс нь сум орон нутаг нь нэмж малын тоо толгой бүрээс төлбөр авна гэх нь малчдад эдийн засгийн хувьд маш хүнд тусч байгаа тул энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна” хэмээсэн.
Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ говьд цас зудны аюулгүй, өвөлжилт гайгүй байгаа ч гадны аймгаас ирсэн малын хөлд бэлчээр талхлагдаж, хаваржилт хүндрэх болгоомжлол байгааг дуулгаад “Одоогийн байдлаар манай Дундговьд гадны аймаг сумын 240 өрхийн 252 мянган толгой мал ороод ирчихсэн байгаа. Энэ тоо хоног хоногоор нэмэгдэж байгаа бөгөөд бидний хамгийн их болгоомжилж байгаа нь малын халдварт өвчин. Ялангуяа Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумаас мал оруулахгүй гэсэн бодлого барьж байгаа. Өвөрхангай аймгийн хувьд энэ тал дээр харьцангуй эрүүл бүс, санаа зовох зүйл багатай ч бид ирж байгаа малчдаас малын эрүүл мэндийн дэвтрийг шаардаж, үзлэг шинжилгээ, вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг тодруулж, мал нь эрүүл гэсэн баталгааг авч байж нэвтрүүлнэ. Нэгэнт ороод ирсэн малыг хөөж туух хэцүү ч нутгийн гүн рүүгээ оруулахад хүндрэлтэй. Манай өөрийн сумдад ч бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрчихсэн. Ийм нөхцөлд гадны аймаг сумаас бод голдуу мал олноор оруулах нь хаваржилт хүндрэх эрсдэл учруулж байгаа болохоор нэмж мал авмааргүй байна” гэж байлаа.
Малчид ч өвөлжилт хүндэрсэн, зуншлага муу байснаас хадлан муу авсан болохоор өвс тэжээлийн нөөцгүй, багахан нөөцөө эхний цаснаар барж дуусахад хүрч буйгаа учирласан.
Аймаг, сумын Засаг дарга нарын саналыг сонсч, уулзалтад ирсэн малчидтай ярилцсан С.Чинзориг сайд хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ гэдгээр хөрш аймаг сумынхан санаа нэгтэй амьдарч, зовж зүдэрсэн цагт нэг нэгэндээ сайхан сэтгэлээр тусалдаг монгол уламжлалын дагуу асуудалд хандах учиртайг нутаг нутгийнхандаа ойлгуулж, хэдэн малаа туугаад очсон нэгнийгээ элдэв төлбөр хураамжаар дарамтлахгүй байх талаас нь анхаарч ажиллахыг хүслээ. Иргэд хоорондоо тохиролцоод хашаа хороо ашигласны, өтөг бууц цэвэрлэх зэргээр гарч болох зардлуудаа өөр хоорондоо ярьж тохироод мөнгө төгрөг авч өгөлцөж болох ч сум орон нутгийн санаачлагаар төлбөр авах, иргэдийг хөөж туух үйлдлийг гаргахгүй байхыг онцгойлон сануулахын хамт отрын бүс нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдэхэд анхаарч ажиллахаа хэлсэн. Мөн отроор малчид нь яваа сумдын удирдлагыг иргэдээ ойр ойрхон эргэж тойрч байхыг анхааруулсан юм.
Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Дундговь амйгийн удирлага, сумдын Засаг дарга нар, ХХААЯ, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албаныхан хоёр аймгийн нутгийн зааг Баянгийн нуруунд хийсэн уулзалтаас өвлийг мэнд давахын тулд отроор очиж байгаа хөрш зэргэлдээ сум орон нутгийн малчдаас иргэд хоорондын тохиролцооноос өөр ямар нэг төлбөр хураамж авахгүй байхыг Дундговь аймгийн удирдлагуудад, отрын мал, малчдыг олноор авч өвөлжүүлж буй сумын эмнэлэг, цагдаагийн байгууллага, сургуулийн ачааллаас хуваалцаж тодорхой зардлыг шийдвэрлэж ажиллахыг Өвөрхангай аймгийн Засаг даргад үүрэг болголоо.
-
2017 оны 12 сарын 05
Нийслэлийн Авто замын хөгжлийн хамт олон “Хүүхэд нэг бүрийн сайн сайхны төлөө уриалга”-д нэгдлээ.Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд нийгмийг цочроосон хүүхдийн эсрэг ноцтой гэмт хэрэг зөрчлийн тоо нийслэлийн нутаг дэвсгэрт нэмэгдсээр байгаад онцгойлон анхаарч хүүхэд нэг бүрийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, хүүхдийн өсөж торниж байгаа бүхий л орчныг хүүхэд нэг бүрт ээлтэй болгохын төлөө бүтээлч санаачлагатай хамтран ажиллахыг нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, иргэд, эцэг эхчүүддээ уриалж байна. Үүнд:
-“ Хүүхэд хамгааллын тухай хууль” /2016 он/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016 он/, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхэд нэг бүрийн эрх, хөгжил, хамгаалалын тухай заалтуудын хэрэгжилтийн үр дүнг байгууллага бүр тайлагнаж, шинэ бүтээлч хандлагаар баяжуулан, нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэх үйлсэд нэгдэх;
– гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, эрсдэлд орж болзошгүй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн нарийвчилсан судалгаанд үндэслэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль, эрх зүйн хүрээнд цаг алдалгүй авах;
– хараа хяналтгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, эцэг эх, асран хамгалагч, харгалзан дэмжигчидтэй хамтран ажиллах,
– эцэг, эх, олон нийийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэх сургууль, цэцэрлэг, хороод, эцэг эхчүүд хамтран ажиллах;
– цэцэрлэг, сургуулийн орчимд гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангау, гэрэлтүүлэг камержуулалт, гарц, гэрлэн дохио, хурд сааруулагчийн асуудлыг үе шаттайгаар бүрэн шийдвэрлэх;
– цэцэрлэгийн хүүхдүүд, бага ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр олон нийтийг хамарсан үйл ажилагаа, аялал зугаалгад оролцуулахгүй байх;
– агаарын бохирдол ихтэй, ялангуяа хүйтний улиралд хүүхдийг удаан хүлээлгэхгүй байхад анхаарч, ээлж шилжих үеийн зохион байгуулалтыг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн сайжруулах,”Гараас гарт” хүргэх зарчмаар хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүлээлгэн өгч, хүлээн авч занших;
– цэцэрлэг, сургуулийн хүнсний эрүүл аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, түгээлтийн нөхцөлийн талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулж, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлэх;
– цэцэрлэг, сургуулийн цэвэр усны хангамжийг сайжруулж, агаарын бохирдлоос хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тодорхой үе шаттай хэрэгжүүлэх;
– зочид буудал, баар цэнгээний болон компьютер тоглоомын газруудад хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, хяналтыг чангатгах;
– олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт орчин дахь сөрөг нөлөөтэй мэдээлэл, зар сурталчилгаа, ялгаварлан гадуурхалтаас хүүхдийг хамгаалах заавар зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулж, эрсдэлээс хамгаалахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
– хүүхдийн асуудалтай холбоогүй нэг ч хүн, нэг ч айл өрх, нэг ч албан байгууллага гэж үгүй.
– иймд ирээдүй, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд нэр төртэй хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хөгжлийг дээдэлж, хамгаалах асуудалд “Бид хамтдаа” бүтээлч санаачилгатай, хариуцлагатай хамтран оролцоно гэдэгт итгэл төгс байна.
– уриалгын дагуу цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг байгууллага, салбар, нэгж хамт олны хүрээнд хэлэлцэн төлөвлөж, “ ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ” үйл ажиллагаагаа шинэ шатанд гарган ажиллацгаая!
-
2017 оны 12 сарын 05
Цэргийн Төв эмнэлэг, Энэтхэгийн BLK Super Specialty эмнэлгийн эмч нар хамтарсан үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Арванхоёрдугаар сарын 5-7ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг дээр харьяалал хамаарахгүй үзлэг хийгдэх бөгөөд үзүүлэхээр ирж буй иргэд сүүлийн гурван сарын дотор хийлгэсэн шинжилгээний бичигтэйгээ ирэх юм байна.
Энэтхэг улсын Хавдрын төвийн захирал Панкаж Панде, доктор, профессор Санжэй Сингх Неги нар хүрэлцэн ирж энэхүү арга хэмжээнд оролцох юм.
-
2017 оны 12 сарын 05
АНХААР -Ургамлын тосыг өндөр хэмд буцалгахад хортой бодисууд үүсдэг
Тос 1770С-2110С хэм хүртэл халдаг
Бидний хүнсэндээ зонхилон хэрэглэдэг НАРАНЦЭЦЭГ, ЭРДЭНЭШИШИЙН тоснууд нь шарж хуурах буюу дулааны өндөр хэмд тэсвэр муутай байдаг. Ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглахад чөлөөт тосон хүчил, фитохимийн бодисуудын задрал явагдаж, бүтэц нь өөрчлөгддөг. Ингэснээр хавдар, зүрх судас, сэтгэцийн өвчин үүсэхэд хүргэдэг хорт бодис болох альдегидууд их хэмжээгээр үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Цэвэршүүлсэн ургамлын тос– Манай улсад худалдаалагддаг ургамлын тосны ихэнхи нь цэвэршүүлсэн тоснууд байна. Тосны шошгон дээрх рафинированое, refined, extra light гэсэн бичилтүүд нь цэвэршүүлсэн тосон гэдгийг илтгэнэ. Эдгээр тоснууд нь боловсруулалтын явцад эрүүл мэндэд ашигтай бодисуудаа алдсан байдаг. Харин цэвэршүүлсэн тос нь цэвэршүүлээгүй тостой харьцуулахад дулааны нөлөөнд тэсвэртэй.
Ямар ч ургамлын тосыг дахин халаахад хорт бодис үүсдэг
Олив, рапсын тос нь дулааны хэмд тэсвэртэй. Гэвч эдгээр тосыг олон дахин /2-3 удаа/ ашигладах транс тос болох бусад хорт бодисууд үүсдэг.
ЦЭВЭРШҮҮЛЭЭГҮЙ УРГАМЛЫН ТОС – Эдгээр тоснуудын шошгон дээр нефинированое, unrefined, extra virgin гэж бичсэн байдаг. Эдгээр тос нь тосонд уусдаг аминдэм, эрүүл мэндэд ашигтай тосон хүчлээр баялаг бөгөөд хүйтнээр хэрэглэх нь эрүүл мэндийн ач холбогдолтой. Тухайлбал нэг ханаагүй тосон хүчлүүд цусад дахь муу холестерины хэмжээг бууруулах, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх гэх мэт ач холбогдолтой.
Иймд цэвэршүүлээгүй тосыг салат зууш амтлах байдлаар хүйтнээр нь хэрэглэж заншаарай.
-
2017 оны 12 сарын 05
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-наас буюу маргаашнаас эхэлнэ.
Тодруулбал, нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амардаг байсан бол энэ жил бүх ангийн сурагчид нэг долоо хоног амарна.
Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах юм байна.
-
2017 оны 12 сарын 05
Монгол, Хятадын сэтгүүлчдийн 8 дугаар форумд оролцох, төвийн болоод орон нутгийн хэвлэл мэдээллийн 30 орчим сэтгүүлчид өнгөрсөн сарын 20-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Аэро Монголиа” компанийн авсаархан агаад тохилог цагаан хөлгөнд тухлан, эртний буурал түүхт Хөх хотыг зорьсон юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, тус эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга