-
2024 оны 8 сарын 19
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол-Японы бизнес форум” эхэллээ. Энэхүү форумд Япон болон Монгол улсаас нийт 400 орчим төлөөлөгч болон бизнес эрхлэгч оролцож байгаа юм. Форумаар “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвээр хэлэлцэж байна.
-
2024 оны 8 сарын 19
Нийслэлд зун болгон борооны устай тэмцүүлдэг, авто зам дээгүүр нь бараг л гол мөрөн шуугиж байдаг байршлууд бий. Нэг нь "Хүннү 2222". Зуны сарын хурыг даадаггүйн шалтгаан ус зайлуулах шугамгүйдээ ч биш Монголын "толгой компани" гэгдэх гуншинтай аж ахуйн нэгжүүдийн "халаасны мөнгөний хэмнэлт"-ээс болсон гэх юм.
-
2024 оны 8 сарын 19
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 28 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
-
2024 оны 8 сарын 19
Монголын Үндэсний Давхар Даатгал ХК-аас 10 жилийн ойгоо угтан зохион байгуулсан “Эрсдэлд тэсвэртэй Монгол” чуулга, уулзалтад ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо.
-
2024 оны 8 сарын 19
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
-
2024 оны 8 сарын 19
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байснаас, 2 настай хүүхэд- 20,995, 3 настай хүүхэд-25,867, 4 настай-28,133, 5 наcтай хүүхэд-29,416 нийт 104,415 хүүхэд буюу 73.2 хувь нь хүсэлт илгээсэн байна.
-
2024 оны 8 сарын 19
Сугалаанд 2024 оны долдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд оролцох юм.
-
2024 оны 8 сарын 19
Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
-
2024 оны 8 сарын 19
Монгол оронд 10 зүйлийн шонхор шувуу бий. Үүнээс зөвхөн идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар гадаадад гаргадаг.
-
2024 оны 8 сарын 19
Уншигч та бүхэнд наймдугаар сарын 19-наас 25-ны өдрийн өрнийн зурхайг танилцуулж байна.
-
2024 оны 8 сарын 19
09:00-18:00 цагт: Улаанбаатар зочид буудлын “Эвент холл”-д: Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум болно.
-
2024 оны 8 сарын 19
"Монкон групп" ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд "Монкон групп" ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, "Монкон групп" ХХК-д хүргүүлсэн байна.
-
2024 оны 8 сарын 19
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +24...+26 градус дулаан байна.
-
2024 оны 8 сарын 18
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг, нийслэлээс 900 орчим, гадаадын 12 орны 150 гаруй уран бүтээлч оролцож байна.
-
2024 оны 8 сарын 18
Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож байгаа асуудалтай холбогдуулан өнгөрсөн жил ГУББГ-аас үзлэг шалгалт хийхэд “Тэсо” группийн хэрэгжүүлж байгаа “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж, шугам хоолойд хөрсний ус шавхсан зөрчил илэрч байсан удаатай.
-
2024 оны 8 сарын 18
Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч байна
-
2024 оны 8 сарын 18
Даян дэлхийн амар амгалангийн төлөөх Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдварт X Богд Жэвзүндамба хутагт мориллоо.
-
2024 оны 8 сарын 18
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
2024 оны 8 сарын 17
Сонгинохайрхан дүүрэг 20, 32 дугаар хороо, Номин худалдааны төвийн уулзвараас Тахилтын уулзвар хүртэлх авто замыг наймдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хааж, шинэчлэх гэж байна.
-
2024 оны 8 сарын 17
Иргэд хүнсний ногоогоо нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа есөн дүүргийн 21 байршилд болж байна.