-
2024 оны 8 сарын 22
Өнөөдөр монгол орны зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж байна.
-
2024 оны 8 сарын 22
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр /2024.08.22/ Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Чулуут, Орхон, өврийн Буянт, Байдраг, Хожуул, Түй, Заг, Онги, Шаргалжуут, Алтай нуруунаас усжих Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.
-
2024 оны 8 сарын 22
СХД-ийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсралтын ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шугам угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байна.
-
2024 оны 8 сарын 22
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэл болон 21 аймгийн Боловсролын газар, хэлтсийн удирдах ажилтан, ахлах арга зүйч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулж байна.
-
2024 оны 8 сарын 22
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зөвлөлөөс гаргасан томоохон зорилтуудын нэг болох электрон хог хаягдлыг онцлохоор шийдсэн. Электрон хог хаягдал гэж юу вэ, хүн болон байгальд ямар хор хөнөөлтэй юм, дэлхийн бусад улс оронд энэ төрлийн хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулдгийг таниулах үүднээс томоохон акц зохион байгуулна.
-
2024 оны 8 сарын 22
БНСУ-ын ЭСЯ-ны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас “2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдлөө” хэмээн мэдэгдсэн байна.
-
2024 оны 8 сарын 22
Өвөлжилтийн бэлтгэлээр 31 нэр төрлийн 88 багц ажил аравдугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Өнөөдрийн мэдээллээр энэ ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Ер нь Улаанбаатар хотын цахилгааны ачаалал жил ирэх тутам хотыг хөгжлийг дагаад нэмэгдэж байгаа. 2023-2024 оны өвөл цахилгааны ачаалал өнгөрсөн жилийн оргил үеэс 11 хувиар өссөн. Харин энэ өвлийн ачааллын үед 1130 орчим МВт болж өсөх төлөвтэй байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байгаа.
-
2024 оны 8 сарын 22
Боловсролын Яамнаас 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын суралцагчийн эзэмших чадамжийг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилгыг дэвшүүлж байна.
-
2024 оны 8 сарын 22
Үерийн усанд автсан 387 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1018 иргэний аюулгүй байдлыг хангалаа
-
2024 оны 8 сарын 22
2024 оны улсын төсвийн хөрөнгөөр Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Чойр-Их Залаат овооны ар хүртэлх 3.04 км авто зам болон Чойр-Сайншанд чиглэлийн А0102 дугаартай авто замтай нийлэх хоёр түвшний уулзварын шинэчлэлийн ажил тусгагдсан байна.
-
2024 оны 8 сарын 22
"Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч жилд 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авч байна" гэх мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэнийг тус компаниас няцааж, залруулга гаргажээ.
-
2024 оны 8 сарын 22
Баянхонгор аймагт төрж өссөн. Айлын бага охин, ээж, нөхрийн хамт амьдардаг. Онцгой байдлын байгууллагад зургаа дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Анх 2018 онд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар томилогдон, 2021 онд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид Шуурхай удирдлагын оператор, 2022 оноос ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператороор ажиллаж байна. Түүний хань мөн Онцгой байдлын албанд гэр бүлээрээ үүрэг гүйцэтгэж байна.
-
2024 оны 8 сарын 22
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хашаа арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна. Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна.
-
2024 оны 8 сарын 22
НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, үүсээд буй асуудлыг шийдэн тус сургуулийг ирэх аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар боллоо. Мөн сургуулийн сагсан бөмбөгийн талбай барих хэсэгт өндөр хүчдэлийн шон байгаа учраас зураг төсөл нэмэлтээр хийж, хамгаалалтын бүрээс хийхээр болсон юм.
-
2024 оны 8 сарын 22
Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо, Авто худалдааны уулзвараас баруун аймаг салдаг тойрог болон "Энхжин" худалдааны төвөөс "Номин" агуулах хүртэл авто замыг тус тус наймдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
-
2024 оны 8 сарын 22
Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
2024 оны 8 сарын 21
Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Буянт, Ховд, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.
-
2024 оны 8 сарын 21
Иймд аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.
-
2024 оны 8 сарын 21
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйбайх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
-
2024 оны 8 сарын 21
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д. Намсрай хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.