-
2024 оны 8 сарын 23
СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж буй. Ингэхдээ тус авто замд шинээр ус зайлуулах шугам хоолой угсарч, хуучин хашлагыг чулуун хашлагаар сольж байгаа.
-
2024 оны 8 сарын 23
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгын гадна пасад шатаж гэсэн дуудлага өнөөдөр 15:30 цагт ирсэн.
-
2024 оны 8 сарын 23
Монгол Улсын хувьд Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжлийн эхэн үе бүрэлдэж байна.
-
2024 оны 8 сарын 23
Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцдаг ерөнхий боловсролын 6 сургууль байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль.
-
2024 оны 8 сарын 23
Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн.
-
2024 оны 8 сарын 23
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна. Улаанбаатар хотын баруун хэсгийн төмөр зам, авто замын огтлолцол уулзвар болох Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 90 орим хувьтай үргэлжилж байна.
-
2024 оны 8 сарын 23
Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB FOOD FESTIVAL- 2024" арга хэмжээ 8 дугаар сарын 23,24, 25-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулна. Фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
-
2024 оны 8 сарын 23
2024 он гарсаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний 101 голомт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар мал, амьтны гоц халдварт өвчний улмаас нийт дөрвөн аймгийн таван сумын таван голомтод хорио цээрийн дэглэм, нэг аймагт хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна.
-
2024 оны 8 сарын 23
Чингэлтэй дүүрэг 11, 12, 13 дугаар хороо, 32-ын тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэл авто замыг наймдугаар сарын 27-ны өдрийн 04:00 цагаас 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
-
2024 оны 8 сарын 23
Энэ хичээлийн жилд их сургуулиудын сургалтын төлбөр хэд байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
-
2024 оны 8 сарын 23
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
2024 оны 8 сарын 23
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгана.
-
2024 оны 8 сарын 23
“Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал Чингис хааны үндэсний музейд тавигдана.
-
2024 оны 8 сарын 23
Амгалан дүртэй хангайн уулсыг тольдон, Тамирын голын түргэн урсгалыг чагнаархан явах ахуйд амьдралын нүргээн, амь зуулгын хэд гурван төгрөг санаанаас арчигдан одоод, сэтгэл минь хорвоод мэндэлж буй нялхас шиг тув тунгалагхан болов. Энэ бол Архангай аймгийн Ихтамирын үзэсгэлэнг алмайран яваа "хайрцаг"-аасаа гарсан би... Яг "Тайхар чулуу"-ны өмнө зогсох хүртлээ эх орноо зогтусан бишрэн дуулж явлаа.
-
2024 оны 8 сарын 23
Наймдугаар сарын 22-ны байдлаар Баян-Өлгий аймаг Улаанбурхан өвчний найман тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 12 болжээ.
-
2024 оны 8 сарын 23
Нийслэлийн хэмжээнд авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ онд нийт авто замын 70 хувийг шинэчилнэ.
-
2024 оны 8 сарын 23
Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2024 оны 8 сарын 23
Хэнтийн уулархаг нутгаар болон Онон, Улз газрын сав газар, Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул орон нутаг руу зорчих иргэдэд цаг агаарын мэдээллийг тогтмол авахыг анхааруулж байна.
-
2024 оны 8 сарын 22
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин төв"-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.
-
2024 оны 8 сарын 22
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо болон“Монгол оллэ” нийгэмлэг хамтран 8 дугаар сарын 23,24,25-нд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2024" арга хэмжээг зохион байгуулна. Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаран явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 400 гаруй явган алхагч бүртгүүлээд байна.