Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2228 2229 2230 2231 2232 2233 2234
  • “Улаанбаатар марафон-2017” ирэх сарын 20-нд болно
    2017 оны 4 сарын 19
    “Улаанбаатар марафон-2017” 05-р сарын 20-нд болно
  • Төрийн банк Бүтээн байгуулалтын банкны хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа
    2017 оны 4 сарын 19
    Төрийн банк Бүтээн байгуулалтын банкны хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

    Төрийн банк нь БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбартай корреспондент банкны харилцаатай хамтран ажилладаг билээ. БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын удирдлагууд энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Төрийн банкнаас хоёр банкны хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон талт хөгжлийн боломжуудыг хамтран тодорхойлох, корреспондент харилцааг шинэ шатанд гаргах бизнес уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
    Уулзалтад Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нар болон БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын ерөнхийлөгч Жанг Чин, Өвөрмонголын салбарын Олон улсын бизнесийн газрын захирал Ванг Шиао Тиан, Эрээн хотын салбарын захирал Дү Жиан Тинг зэрэг бусад албаны хүмүүс оролцлоо.
    Бизнес уулзалтаар хоёр банкны удирдлагууд төгрөгийн төлбөр тооцоо, төгрөг юаниар арилжаа хийх, хамтарсан зээл гаргах, худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн ба “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн хүрээнд хамтрах боломжуудын талаар санал солилцжээ.
    Уулзалтын дараа цаашдын хамтын ажиллагааг баталгаажуулж Төрийн банк болон Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбар хоорондын “Хамтран ажиллах санамж бичиг”-т Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын Ерөнхийлөгч Жан Чин нар гарын үсэг зурлаа.


  • Канадын эмч нар нүдний болор шилжүүлэх хагалгааг үнэ төлбөргүй хийж байна
    2017 оны 4 сарын 19
    Канадын Лаурел сан нь Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.
  • Мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлээд зугтжээ
    2017 оны 4 сарын 19
    Банкны цахим болон гар утсаараа төлбөр тооцоо хийдэг үйлчилгээг ашиглан бусдыг залилсан хэрэг гарч байна.

  • Зуслангийн газрыг цахимаар олгоогүй
    2017 оны 4 сарын 19
    Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдэж байна.

    Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байна. Харин иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил түр хугацаагаар зогсоод байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Урлагийн тоглолтын тасалбарт “E barimt” олгоно
    2017 оны 4 сарын 19
    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.
    Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэл хотын албан татварын тухай хууль болон бусад татварын хууль тогтоомжийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Татварын ерөнхий газар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс цахим төлбөрийн “И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
    Энэхүү санамж бичгийн зорилго нь Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ногдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах бөгөөд 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулах юм.
  • Төмс, хүнсний ногооны үнэ буурчээ
    2017 оны 4 сарын 19
    Махны дундаж үнэ

    2017 оны 4-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7090 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8040 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 70 төгрөгөөр, хонины цул махны үнэ 3.1 хувиар буюу 220 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2017 оны 4-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2017 оны 4-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр өсч, харин монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөг, лууван 7.0 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурсан байна.
  • Эрэлч нохойн алба байгуулахаар бэлтгэж байна
    2017 оны 4 сарын 19
    Эртнээс хүний сайн нөхөр байсаар ирсэн нохойг орчин цагт хил гааль, цагдаа хүчний байгууллагууд гэмт хэрэгтнийг илрүүлэх, онцгой обьект хамгаалуулах, хил хамгаалах, гамшиг ослын үед эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байна.

    Манай орны хувьд ч сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна.

    Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолд ОБЕГ-ын харьяа Нохойн алба байгуулах заалт орсон бөгөөд 2017 оны улсын төсөвт зардал нь тусгагдсан юм.

    Мөн Монгол Улс 2018 онд дунд түвшний олон улсын аврах багтай болохоор ажиллаж байгаа. Олон улсын аврах багтай болох гол шалгуурт ч эрэлч нохойн албатай байх ёстойг тусгасан байдаг байна.

    Эрэлч нохойн албатай болсноор Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагч нарын аюулгүй байдлыг хангах, эрэн хайх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх, цаг хугацаа хожих зэрэг давуу талтай юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

  • Зам тээврийн осолд эрэгтэй хүмүүс өртөх нь их байна
    2017 оны 4 сарын 19
    2017 оны 4-р сарын 18-ны Мягмар гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг саатуулж аижллаа.
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 297 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 234 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 4 нь сургуулийн насны хүүхэд байсан. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдсөн 3 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
    Тухайлбал:
    1. БЗД-ийн нутаг Доржийн гудамж, КТМС-ийн урд замд улсын дугаар тодорхойгүй T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч сурагч А-г мөргөж гэмтээн гэрт нь хүргэж өгөөд явсан хэргийг шалгаж байна.
    Зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн хүйсийн харьцааг авч үзвэл амь насаа алдагсдын 69,9% нь, гэмтсэн хүмүүсийн 52,4%-ийг эрэгтэй хүмүүс эзэлж байна.
    Нас, хүйсийн үзүүлэлтээс дүгнэхэд 18-40 насны эрэгтэй хүмүүс нь зам тээврийн осолд өртөж амь насаа алдаж, гэмтсэн нь энэ насны хүмүүс замын хөдөлгөөнд идэвхитэй оролцдогтой холбон үзэж болох юм. Түүнчлэн хөдөлмөрийн насны хүмүүс замын хөдөлгөөнд зөв оролцоогүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэн нэгэн буруутай этгээдээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
    Жолооч та замын хөдөлгөөнд түрэмгийллээр бус, ухаалгаар оролцоорой.
  • ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталлаа
    2017 оны 4 сарын 19
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийт найман асуудлыг хэлэлцлээ.
  • Монгол Улс сансрын тойрог замд хиймэл дагуултай боллоо
    2017 оны 4 сарын 19
    Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг Сингапур Улсын “ABS”компанийн Зүүн хойд Ази хариуцсан захирал Доналд
  • Оюутан эргүүлүүд хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ
    2017 оны 4 сарын 19
    Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

  • Байгалийн барагшуныг экспортлохыг таван жилээр хориглолоо
    2017 оны 4 сарын 19
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар таван жилийн хугацаагаар байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар экспортлохыг хоригложээ.
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнуудын урамшуулал хаачив
    2017 оны 4 сарын 19
    “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд удирдлагууддаа шаардлага хүргүүлжээ.
  • Э.Ганболор “Хуба Хаяа”-г сурталчлахыг хүсчээ
    2017 оны 4 сарын 19
    SWEETYMOTION хамтлагийн гишүүн, VTV телевизийн Гүйцэтгэх захирал Э.Ганболор нэгэн рекламанд тоглох хүсэлтэй байгаагаа өөрийн цахим хуудснаа бичжээ.
  • Ногоон байгууламжийн усалгаанд саарал ус ашиглаж байна
    2017 оны 4 сарын 19
    “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь энэ сарын эхээр Ногоон байгууламжуудын арчилгаа, модны хэлбэржүүлэлт, тайралт, усалгааны ажлаа эхлүүлсэн билээ. Ногоон байгууламжийн талбайг услахад өдөрт 700 тонн ус зарцуулдаг. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд гүний усыг хэмнэж, стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаандаа ашиглаж эхэллээ. Одоогийн байдлаар АПУ болон М-Си-Эс Кока Кола компанитай гэрээ байгуулан ус ундааны үйлдвэрээс нь гарч буй усыг хэрэглэж байна. АПУ компаниас авсан усаар хотын төв, М-Си-Эс Кока Кола компаниас авсан усаар хотын зүүн бүсийн ногоон байгууламжийг усалж байна. Харин ногоон байгууламжийн усалгааны систем байхгүй, цэвэршүүлсэн усыг машинаар зөөх учир хотын баруун хэсгийн ногоон байгууламжийг саарал усаар услах боломж хомс байгаа юм. Иймд саарал ус нийлүүлэх хүсэлтэй компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.
  • Танилц: Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн өөрчлөлт
    2017 оны 4 сарын 19
    Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 8:00 байхаар
  • Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
    2017 оны 4 сарын 19
    Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэхийг дэмжив
  • ”Сондор хилэн” төв зуны сургалтууддаа элсэлт авч байна
    2017 оны 4 сарын 19
    “Сондор хилэн” төвийн ЦАГИЙН АНГИУД
    /06.15-22-30/
    “Сондор хилэн” төвийн ирэх сарын сургалт 05 сарын 01-нд эхлэх бөгөөд, энэ сараас бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллэх аж. Монголчуудаа англи хэлтэй болгоход 10 жилийн турш амжилттай ажиллаж буй “Сондор хилэн” төв үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж өглөөний 06.30 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл ийнхүү хичээллэх болсон нь олон хүний талархалыг хүртээд байгаа аж. Учир нь урин дулаан цаг ирж, элсэлтийн шалгалтад бэлдэх, гадаадад тэтгэлэгээр суралцах зэргээр амьдралаа төлөвлөж буй хүмүүсийн хувьд энэ нь маш чухал сонголт болж байгаа юм.
    Бүтэн өдрийн ангид сурах цаг зав багатай хүмүүст зориулан тэдний хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган өглөөний 06.15 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл цагийн өргөн сонголттой 7 төрлийн ангитай болжээ. Өглөөний анги 06.15-08.15, 08.30-10.30. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30. Оройн цагийн анги 16.30-18.30, 18.30-20.30. 20.30-22.30 хүртэл хичээллэнэ.
    Цагийн ангиуд нь урд нь зөвхөн анхан шатнаас эхэлдэг байсан бол энэ удаагийн элсэлтээс анхан, дунд, гүнзгий шатны ангиудтай болсон байна. Бүтэн өдрийн нэгдүгээр шатны ангийг төгссөн оюутнууд, оройгоор гүнзгий ангид суумаар байна гэсэн хүсэлт их гаргадаг тул оройн 16.30-18.30, 18.30-20.30 цагуудад гүнзгий шатны анги хичээллүүлэхээр болжээ.
    Хичээллэх өдөр:Ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног.
    Цаг: 60 цаг
    Түвшин: Анхан шат, Дунд шат, Гүнзгий шат
    Төлбөр: 250.000


    


    “СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН ЗУНЫ СУРГАЛТУУД
    05 САРЫН 01, 06 САРЫН 05-нд ЭХЛЭНЭ.


    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ


    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.15-08.15
    08.30-10.30

    2. Өдрийн анги 10.30-12.30
    12.30-14.30
    14.30-16.30

    3. Оройн цагийн анги 16.30-18.30
    18.30-20.30
    20.30-22.30
    ТУСГАЙ СУРГАЛТУУД

     VIP СУРГАЛТ
     БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
     ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
     Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
     Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
     ХҮҮХДИЙН АНГИ
     ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
     ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД
     Хаяг: Энхтайвныгүүрнийзүүнхойно Park place-ийн 6 давхарт. (Шинээрбаригдсан 13-н давхарбарилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center

    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар
  • Чөлөөтийнхөн Азийн АШТ-д оролцох боломжтой боллоо
    2017 оны 4 сарын 19
    Монголын чөлөөт бөхийн баг тамирчид энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д мэдүүлгээ хоцроож өгсөн учир оролцох боломжгүй болоод байсан талаар бид мэдээлж байсан.

2228 2229 2230 2231 2232 2233 2234
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    52 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    57 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    1 цаг 3 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    1 цаг 38 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    2 цаг 0 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    2 цаг 32 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    2 цаг 38 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    2 цаг 58 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    3 цаг 3 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    3 цаг 19 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    3 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    3 цаг 25 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    3 цаг 29 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    3 цаг 31 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    5 цаг 44 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    6 цаг 0 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    6 цаг 49 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    6 цаг 55 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    6 цаг 59 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    7 цаг 9 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК