Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2230 2231 2232 2233 2234 2235 2236
  • Хүчтэй шороон шуурганаас болж үзэгдэх орчин хязгаарлагдаж байна!!!
    2017 оны 4 сарын 18
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна гэдгийг УЦУОШГ-аас анхааруулсан.
  • С.Баярыг эсэргүүцэгчид Биг-бен Парламентийн талбайд жагсах зөвшөөрөл авчээ
    2017 оны 4 сарын 18
    Лондон дахь монголчууд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баярыг эсэргүүцэн, тайван жагсаалыг өнгөрсөн сарын 8-аас хойш удаа дараа зохион байгуулж буй.
  • “Амьгүй албат”-д ашиг сонирхлын зөрчил падлийгүй
    2017 оны 4 сарын 18
    Төрийн албан хаагчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхөөс гадна ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ шалгуулдаг. Тэнцээгүй хүн тухайн албан тушаалд томилогдохгүй. Гэтэл сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн даргын хангамж, ТУЗ-ийн гишүүдийн томилгоо зэргээрээ олны хараанд өртсөн Ц.Ням-Осор, төрийн өмчийг захирахаар очсон гол зорилгоо биелүүлж байна уу даа гэж хардахуйц хууль бус үйлдлүүд олныг хийлээ.
    Түүний намтар ч Эрдэнэттэй салшгүй холбоотой. Тэнд 10 жилээ төгсөж, баг, намын хорооны даргаар ажиллаж, Эрдэнэтийн Сэлэнгэ зочид буудал, амралтын газрыг хувьдаа эзэмшдэг болсон. АТГ-ын шалгуурыг давсан байлаа ч томилолтоор очсон төрийн албаныхныг өөрийн буудалдаа байрлуулж, мөнгийг хувьдаа завшдаг гэсэн мэдээллийг үгүйсгэж чадаагүй. Тэр ч бүү хэл өөрийнх ашиг сонирхлын зөрчлийг хөндсөн мэдээллийн оронд анхаарал татах өөр олон сэдэв байгааг зөвлөж тохуурхсон. Төрийн албанд чадварлаг гүйцэтгэгч хэрэгтэй болохоос ашиг сонирхлын зөрчилтэй, алагчилж үздэг утсан хүүхэлдэй хэрэггүй. Түүний төрийн өмчит компаниудад тавьдаг шаардлага нь эрс тэс. Эрдэнэтийн захирлыг 10 мянган долларын цалин, бусад хангамжаа авахыг нь зөвшөөрлөө гэж толгойг нь илэх хэрнээ бусад төрийн өмчит компаниудад “хатуу шаардлага тавьсан” гэж ярзайтал мэдэгдсэн. Хатуу гараар барих ёстой гол газраа одоо өөрөө шахаа хийх нэг нүх нээчихээд Х.Бадамсүрэнгийн аманд орчихсон гүйж яваа гэж учир мэдэх хүмүүс харддаг.
    Ш.Даваа
  • ОХУ дахь ЭСЯ-аас сэрэмжлүүлэг гаргалаа
    2017 оны 4 сарын 18
    ОХУ-д сүүлийн үед алан хядах үйл ажиллагаа ихээр гарч байгаатай холбогдуулан тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа
  • Суулт зарласан иргэний бие тааруухан байна
    2017 оны 4 сарын 18
    “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн өнгөрөгч бямба гарагт хоёр дахь жагсаалаа хийж, улмаар суулт зарласан.
  • Нийслэлд өвөлждөг шувуудыг тоолжээ
    2017 оны 4 сарын 18
    Нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгууллаа. Өнгөрсөн 2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9494 шувуу тоолсон байна.
  • Г.Ундармаа Алтай хотын хүндэт иргэн болжээ
    2017 оны 4 сарын 18
    Хошин урлагийн ”Х Түц” продакшн 15 жилийн дараа баруун аймгуудаар аялан тоглолтоо хийж байна.
  • Манай улсын 13 иргэн хар тамхины хэргээр шалгагдаж байна
    2017 оны 4 сарын 18
    Хилийн чанадад түр, удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.
  • БНСУ-д харлах иргэдийн тоо өссөөр байна
    2017 оны 4 сарын 18
    БНСУ-ыг зорин явж буй монголчуудаас тус улсад хууль бусаар амьдран үлдэж буй иргэдийн тоо өссөөр байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ
  • Хэрэглэгчийн мэдээлэл дутуу бол 131313-т баримт бүртгэгдэхгүй
    2017 оны 4 сарын 18
    131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

    1. ГАР УТАСНААС 131313 ТУСГАЙ ДУГААРТ АНХ УДАА БАРИМТАА БҮРТГҮҮЛСНЭЭР EBARIMT.MN-Д ШИНЭЭР ХЭРЭГЛЭГЧ ҮҮСГЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН.

    Дэлгэрүүлбэл тухайн гар утасны дугаар ebarimt.mn –д бүртгэлгүй бөгөөд иргэн анх удаа 131313-т баримт бүртгүүлэхэд системд хэрэглэгч автоматаар үүсдэг байсан бол одоо 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болсон.

    2. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ДУТУУ БОЛ 131313-Т БАРИМТ БҮРТГЭГДЭХГҮЙ.

    Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба “таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа болно.

    3. ГАР УТАСНЫ ДУГААР ӨӨРЧЛӨГДӨХ БОЛ EBARIMT.MN ДЭХ БҮРТГЭЛТЭЙ УТАСНЫ ДУГААРЫГ МӨН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ.

    Хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай.

    Татвар төлөгчтэй харилцах газар
  • 32 иргэн эх орондоо ял эдлэх хүсэлт гаргажээ
    2017 оны 4 сарын 18
    Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монгол Улсын 172 иргэн гааадын улс орнуудад ял эдэлж буй ажээ.
  • БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв
    2017 оны 4 сарын 18
    БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв
  • Х.Бадамсүрэн 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулжээ
    2017 оны 4 сарын 18
    “Түүнийг ингэж тансаглуулахын оронд зургаан өрхийг орон сууцтай болгох байв”

    Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очингуутаа 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авсан Х.Бадамсүрэнгийн тансаглал үүгээр дуусахгүй нь. Тэрээр Эрдэнэтэд амьдрах байрандаа зориулж 180 сая төгрөгөөр тансаг тавилгууд авсан байна.

    ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, “Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан. Зайлуул, өмнөх дарга нар шигээ хангамж эдлэх ёстой гээд хүний эрх яриад заргалдаад явсан ч болохоор, арай дэндүү хасаж танасан” гэж хэвлэлийн хурлын үеэр ярьж байсан бичлэг нь бий. Түүнд сард 24,5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг л үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн гэж байв.

    Тэгвэл байранд нь 24 саяар засвар хийлгэсэн баримт өмнө ил болж байсан. Харин байраа тохижуулахад 180 саяар тансаг тавилгууд худалдан авсан мэдээллийг нууцалж байлаа.

    Х.Бадамсүрэн ажлаа авснаас сарын дараа энэхүү өөрийн тансаглалд зориулсан 180 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсгээ зуржээ. Гэрээний хавсралт тавилгын жагсаалтад жирийн иргэдийн санаанд багтамгүй дүн бий.

    Тухайлбал, MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25,5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээ, 8,1 саяын коммодоор хослуулан нойрсох тав тухыг нь хангасан аж.

    Мөн 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, холигчоо хүртэл авахуулахад 2,8 сая зарцуулж, MELODIA брэндийн 8 сандалтай ширээг 16 саяар авчээ.

    Түүнчлэн DONATELLO брэндийн буйдан 21,5 сая төгрөгөөр, MELODIA брэндийн зочны өрөөний иж бүрдэл 20 саяар, жижиг ширээ 3,2 саяар тус тус авч зочны өрөөг тохижуулсан байна.

    Х.Бадамсүрэнгийн байр гурван унтлагын өрөөтэй аж. Нөгөө хоёр өрөөнд нь тус бүр 10 саяын унтлагын иж бүрдэл, ажлын өрөөг нь 8,6 саяын тавилгаар “тоногложээ”.

    Ийнхүү Х.Бадамсүрэн захирлын тансаг тавилгаар тохижуулсан байр нийтдээ 200 сая хол давсан өртөгтэйгээр “босчээ”. Насаараа үйлдвэрт ажилласан зургаан эрийн гэр бүлд орон сууц авч өгөх хэмжээний мөнгө ийнхүү Х.Бадамсүрэнгийн үзэгний үзүүрээр хувийн тансаглалд нь зориулагдав.

    “Эрдэнэт”-ийг төр 100 хувь мэдэлдээ авсан гол шалтгаан энэ. Хувийн хэвшлийн хяналтыг хууль бусаар түлхэн гаргасан төрийн нударганы нөгөө талд дарга захирлуудын тансаглал, хувьдаа завших их шунал бий. Мэдээж Х.Бадамсүрэнг тойрсон орлогч захирлууд, зөвлөх, туслахуудад энэ хэмжээний хангамж шийдэгдэх нь тодорхой.

    Хяналт тавих ёстой ТӨБЗГ-ын дарга нь Эрдэнэтийн намын дарга байсан, тэндээ хувийн компанитай, дэд дарга нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн цэсэнд Х.Бадамсүрэн гарын үсэг зурна. Мөн Дотоод аудит нь захирлын шууд мэдэлд харъяалагдахаар бүтцийг өөрчилж өгсөн.

    Ингэж төрийн мөнгийг хяналтгүй урсгах боломжоо нээж авдаг аж. Богино зайн улстөрөөр ард түмнээс хулгайлах цоорхой гаргадаг үлгэр жишээ энэ. Одоо төрд зуун хувь авах шийдвэр гаргасан, Х.Бадамсүрэнг томилсон бүх гишүүд төрийн мөнгөөр тансаглах ээлжээ хүлээн, “шахаагаа” хийхээр шүлсээ үсчүүлэн зүтгэж буй. Тэд “ард түмний өмч” гэх нэрийн дор булааж авсан эрх мэдлээрээ дамжуулж хувьдаа завших нүх сүвээ эрэлхийлж суугаа. Шударга ёс дийлж, шүүхээр үнэн ялах цаг ойрхон гэдгийг мэддэг учраас, бага хугацаанд ихийг авахын төлөө үүнээс ч увайгүй үйлдлүүд цаашид олон гарна. Харамсалтай нь хяналт тавьж, зогсоох хүчин алга.

    Э.Бат



  • Ховдод газар хөдөлжээ
    2017 оны 4 сарын 18
    Ховд аймгийн Алтай суманд газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Алтангадас багийн “Хавтгай нуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 68 км-т/ дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 14:24 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
  • 17 настай охин машин хулгайлжээ
    2017 оны 4 сарын 18
    Багануур дүүргийн IV хороонд оршин суудаг, 17 настай охин бусадтай бүлэглэн Toyota G.Corrolla автомашиныг хулгайлж, хоёр хоног унасан байсныг цагдаа нар илрүүлжээ.
  • Суулт хийж байсан иргэд таржээ
    2017 оны 4 сарын 18
    Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнийхөн өнгөрөгч бямба гарагт хоёр дахь жагсаалаа хийж, улмаар суулт зарлаад байсан.
  • Настай хүнийг зодож амийг нь хохироосон хэрэг гарчээ
    2017 оны 4 сарын 18
    Согтуурсан үедээ элдэв шалтаг хайж настай хүнийг зодож амийг нь хохироосон харамсалтай
  • Өнөөдөр хөшөө, дурсгал хамгаалах дэлхийн өдөр тохиож байна
    2017 оны 4 сарын 18
    Өнөөдөр хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны энэ өдрийг дэлхий дахин хөшөө дурсгалыг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр иржээ.



    Хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдлыг байнга санан дурсаж буй баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илрэл, нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл юм.



    123

    123

    123
  • 20 гаруй мянга га талбай түймэрт өртжээ
    2017 оны 4 сарын 18
    Улсын хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртсөн байна.

    Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн, түймэрт өртөж шатсан га талбай 6,2 дахин буурсан үзүүлэлтэй байна.

    Тухайлбал, хамгийн их талбай хамарсан түймэр буюу Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутаг Зүүн гар хөндий гэдэг газар 2017.04.03-ны өдөр гарсан хээрийн түймэрт нийт 10.000 га орчим хээрийн бүс шатаж гал түймрийг унтраахаар Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, Орон нутгаас нийт 137 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

    Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцөл, шатсан га талбай, учирсан хохирлыг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

    Дээрх 30 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 416 албан хаагч, 42 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 891 иргэн, 105 автомашин тус тус дайчлагдан нийт 1438 хүн, 156 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.





















    Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлсэн.

    Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

    Мөн “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулж гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • X хорооллын туслах замын шинэчлэлийн ажил эхэллээ
    2017 оны 4 сарын 18
    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн X хорооллын туслах замын 812 метр авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд 191 автомашины багтаамжтай авто зогсоол, 5825 метр квадрат талбай бүхий зүлэг, 1220 метр урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3890.7 метр квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажил хийгдэнэ. Одоогийн байдлаар хуучин хашлага болон хөрс хуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тус ажлыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх юм.

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь өнгөрсөн онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн 300 метр урттай 5830 метр квадрат талбайг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
2230 2231 2232 2233 2234 2235 2236
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    15 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    37 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    1 цаг 8 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    1 цаг 15 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    1 цаг 35 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    1 цаг 39 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    1 цаг 56 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    1 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    2 цаг 2 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    2 цаг 5 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    2 цаг 8 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    4 цаг 21 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    4 цаг 37 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    5 цаг 26 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    5 цаг 32 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    5 цаг 36 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    5 цаг 46 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    6 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    6 цаг 8 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    6 цаг 28 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК