-
2017 оны 1 сарын 21
НИТХ-ын тэргүүлэгчид утааны асуудлаар ээлжит бусаар хуралда
-
2017 оны 1 сарын 21
Тоглолт хийхээр явж байсан циркийн жүжигчид осолд орж амиа алджээ
-
2017 оны 1 сарын 21
Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чанга хэвээр байна.
-
2017 оны 1 сарын 21
Биеийн тамир спортын газраас санаачлан зохион байгуулах гэж байгаа “Мөнгөн өвөл” арга хэмжээ өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
-
2017 оны 1 сарын 20
“ДОЗ”-ынхон Өвөрмонгол найзуудынхаа хамтаар нэг айлыг гэртэй болгожээ
-
2017 оны 1 сарын 20
Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна.
-
2017 оны 1 сарын 20
ШУА-ийнТүүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч Д.Цэвээндорж, Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Д.Сангаа, ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч АБакей нар академич болжээ. Хоёр жил тутам зохион байгуулдаг ПГУА-ийн гишүүний (академич) сонгууль өчигдөр болж, нэр дэвшсэн 11 эрдэмтнээс тэд сонгогджээ. Тус академийн их чуулганы үеэр нийт гишүүний 75 хувийн санал авсан эрдэмтэн академич болох боломжтой.
-
2017 оны 1 сарын 20
Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.
-
2017 оны 1 сарын 20
Томуу, томуу төст өвчний дэгдэлт Төв аймгийн хэмжээнд эрс нэмэгдэж буйтай холбогдуулан тус аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр хугацаагаар зогсоох захирамж гаржээ.
-
2017 оны 1 сарын 20
Булган аймгийн Рашаант сумын нутагт зам тээврийн осол гарч гурван хүний амь нас хохирсон байна.
-
2017 оны 1 сарын 20
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа.
-
2017 оны 1 сарын 20
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр сонссон даруйдаа амиа хорлохыг завдсан олны анхаарлыг татаад байгаа.
-
2017 оны 1 сарын 20
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван иргэн хордож нас барсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан.
-
2017 оны 1 сарын 20
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ.
-
2017 оны 1 сарын 20
Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядын Улаанбаатар хотод байдаг ахмад хилчдын “Нар тоссон хил” төрийн бус байгууллагынхан Онцгой байдлын албаны албан хаагчдад сэтгэлийн бэлэг болгон дулаан бээлий бэлтгэснээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
-
2017 оны 1 сарын 20
Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд таван иргэн хордож амиа алдсантай холбогдуулан 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглосон.
-
2017 оны 1 сарын 20
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордсон байдалтай амь насаа алдсантай холбогдуулан нийслэлд шуурхай ажлын хэсгийг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын цагдаагийн дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн өчигдөр уг тогтоолын хэрэгжилтийн биелэлт болон нөхцөл байдалтай танилцлаа.
-
2017 оны 1 сарын 20
Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийн ажил энэ өдрүүдэд улс, орон даяар зохион байгуулагдаж байна.
-
2017 оны 1 сарын 20
НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8-р байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй “Ё Эс Би” ХХК-ийн караоке баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд баталгаажилтгүй “Айс Эйж” нэрийн савласан мөсний үйлдвэрлэлийг явуулж байсан.
Иймд “Ё Эс Би” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
-
2017 оны 1 сарын 20
БСШУС-ын сайдын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн А/16 тоот тушаалын дагуу зарим төрийн өмчит сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа.