-
2017 оны 1 сарын 19
Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлын хэмжээг тогтоох хэмжилт хийгдэж байна
-
2017 оны 1 сарын 19
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 27-ноос 29-ны өдүүдэд хилийн боомтууд ажиллахгүй. Учир нь энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиох юм.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
-
2017 оны 1 сарын 19
Энэ сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн II хороо “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 14 настай Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхтөгс шуурхай илрүүллээ.
-
2017 оны 1 сарын 19
Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл, дэгдэлт ихэсч байгаа учир тус аймгийн Засаг даргын захирамжаар хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.
-
2017 оны 1 сарын 19
Монголын баячуудын гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэрэг гарсан байна. БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч этгээд манай улсын олны танил, алдартай айлуудаас хулгай хийсэн байна.
-
2017 оны 1 сарын 19
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
19-21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, хүйтний
эрч чанга хэвээр байна.
-
2017 оны 1 сарын 19
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.
Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.
-
2017 оны 1 сарын 19
Монгол дахь Хятадын соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Хаврын баяр“-ын арга хэмжээ өнөөдөр эхэлнэ. “Хаврын баяр“-ын нээлт өнөөдөр орой 19:00 цагт ”Улаанбаатар” чуулгын байранд болох Шан Дун мужийн урлагийн хамтлагийн тоглолтоор эхлэх юм.
-
2017 оны 1 сарын 19
09:30 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийнэ. Утас: 99027444
-
2017 оны 1 сарын 18
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 20-ныг хүртэл архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.
-
2017 оны 1 сарын 18
Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх хүчит 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 22-нд болно. Өнгөрсөн жилийн барилдаанд харцага Ө.Даваабаатар түрүүлсэн билээ.
Дашрамд дурдахад, 2003 онд бий болгосон тус цолыг анх М.Баяржавхлан, Э.Батбаатар нар хүртэж байсан бол түүнээс хойш 45 харцага цолтон төржээ. Хамгийн отгон харцага гэвэл өнгөрсөн жилийн баяр наадмаар Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Н.Жаргалбаяр, Х.Гантулга нар зургаа давж тус цолыг хүртсэн юм.
-
2017 оны 1 сарын 18
Баянгол дүүргийн Хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож нас барсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газрын болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг газруудад хяналт шалгат хийж байгаа.
-
2017 оны 1 сарын 18
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Багахангай дүүргийн Засаг даргын 2017 оны А/08 дугаар “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 11 байгууллагаас архи 3432, пиво 2968, дарс 114, оргилуун дарс 16 нийт 6530 ширхэг архи согтууруулах ундааг тоолон лацдаж дүүргийн хэмжээнд түр хугацаагаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглолоо.
Дүүргийн веб сайтад дүүргийн Засаг даргын захирамж, ажлын хэсгийн хуралдааны талаарх мэдээлэл болон сэрэмжлүүлэг, битүүмжилсэн согтууруулах ундааны тоо холбогдох мэдээ мэдээллийг байршуулаад байна. Дүүргийн Засаг даргын 1/69 дүгээр албан бичгээр дүүргийн нийт байгууллагуудад ажилтан албан хаагчиддаа уг асуудлын талаар мэдээлэх чиглэл хүргүүллээ.
Дүүргийн Эрүүл мэндийн төвд архи согтууруулах ундаатай холбоотой хордлогын шинж илэрсэн тухай дуудлага мэдээлэл одоогоор ирээгүй.
Нийслэлийн шуурхай удирдлагын төвд дүүрэгт зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг тухай бүр хүргэн ажиллаж байна гэж Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 18
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ.
Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаас гарсан 01 дүгээр дүгнэлтдээ дурджээ.
-
2017 оны 1 сарын 18
Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Модноос нэрж гаргадаг учраас энэ төрлийн бодисыг метилийн спирт гэж нэрлэдэг. Энэ нь автомашин болон бусад салбарын үйлдвэрлэлд хэрэглэдэг, маш хортой бөгөөд өчүүхэн хэмжээгээр хэрэглэхэд сохрох, солиорох, үхэлд хүргэх аюултай.
Өнгөгүй, шингэн, спирт төст үнэртэй учраас хүн андуурч уух тохиолдол байдаг. Метилийн спирт нь хүний биед арьс салст, амьсгал, хоол боловсруулах замаар нэвтэрч орох боломжтой гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Хордлогын улмаас хүний биед дараах шинж тэмдэг илэрнэ
Амьсгалын тогтолцоонд
-Амьсгал хүнд болох
-Амьсгал удаашрах
-Уруул хөхрөх
-Амьсгал зогсох хүртэл шинж илэрнэ.
Нүдэнд
-Хүүхэн хараа өргөсөх
-Нүд бүрэлзэх
-Хараа муудах болон, хараагүй болох
Зүрх судасны тогтолцоонд
-Цусны даралт буурах
-Зүрх зогсох
Мэдрэлийн тогтолцоонд
-Ядарч, сульдах
-Толгой өвдөх
-Толгой эргэх
-Явж чадахгүй болох
-Хөөрлийн байдалд орох
-Ухаангүй болох
-Таталт өгөх
Ходоод гэдэс
- Дотор муухайрах
- Бөөлжих
-Гэдэс базлах
-Гүйлгэх
-Арьс салст шарлах
-Цус алдах
АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Дээрх шинжүүд илэрвэл яаралтай түргэн тусламж /103/ дуудах, хамгийн ойр байрлах эмнэлэгт хандах
Хэрвээ өвчтөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол түүний шил, сав болон архины үлдэгдлийг асгалгүй байлгаж байх
Юм уух чадвартай бол их хэмжээний шингэн уулгаж, бөөлжүүлэх
Түргэн тусламж иртэл өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх, шаардлагатай бол хиймэл амьсгал хийх
-
2017 оны 1 сарын 18
БНТУ-ын 2017-2018 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэх ажил эхэлжээ.
-
2017 оны 1 сарын 18
Биеийн тамир, спортын газраас санаачилж буй “Мөнгөн өвөл” арга хэмжээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 21-нд болно.
-
2017 оны 1 сарын 18
Өнгөрсөн оны 11-р сарын 29-с 12-р сарын 9-ны хооронд ”Festival du cinema chinois de Paris” буюу Францын Парис хотноо болдог бүх Хятадын 11-дэх кино наадмаас хөгжмийн зохиолч Б.Одбаяр ( Оки ) ”Үхэрт хүйтэн” киноны хөгжмөөрөө ”Шилдэг киноны хөгжим” шагнал хүртсэн байна.
-
2017 оны 1 сарын 18
Халдварт өвчнөр өвчлөгчид 2016 онд 69663 болж, өмнөх оноос 10263-аар буюу 17.3 хувиар нэмэгджээ.
-
2017 оны 1 сарын 18
Баянгол дүүргийн IV хороонд зочид буудлын төлбөрөө төлөхгүй зугтаж байгаад гэмтсэн хэрэг гарчээ.