-
2017 оны 1 сарын 16
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн өнгөрсөн баасан гарагт амиа алджээ. Тодруулбал, Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч, тэд амиа алдсан байна.
-
2017 оны 1 сарын 16
Сурагчдын хичээл энэ пүрэв гарагт орох хуваарьтай байгаа. Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан ч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.
-
2017 оны 1 сарын 16
Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг гаргасан байна. Иймд:
-
2017 оны 1 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог.
-
2017 оны 1 сарын 16
Автомашины зогсоол дээр машин шатсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр өглөөний 07:52 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа гарсан байна.
-
2017 оны 1 сарын 16
Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны анхны ээлжит хуралдаанаа хийж, 30 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний дотор, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх шаардлагыг хангасан “Номин гүнж”, “Начин заан финанс” ХХК-уудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгов. Мөн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлсэн хадгаламж, зээлийн хоршоодод тусгай зөвшөөрөл олгож, заримынх нь зөвшөөрлийн хугацааг сунгалаа.
Хууль, холбогдох журмын шаардлага хангасан мэргэжлийн оролцогчдод даатгалын зуучлагчийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосны дээр “Мандал женерал даатгал” ХХК-ийн оноосон нэрийг компаний харилцагчид, даатгуулагчдад хүндрэл учруулах, төөрөгдүүлэх болон бусад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэн, “Мандал даатгал” ХХК болгон өөрчлөв.
Түүнчлэн, “Бат капитал менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажиллахыг зөвшөөрч, бизнес төлөвлөгөөний дагуу гадаадаас хөрөнгө оруулалт татах болон Хөрөнгө оруулалтын сангаа байгуулах талаар идэвхтэй ажиллахыг зөвлөв. Мөн Хөдөө аж ахуйн биржид арилжааны зуучлал эрхлэх зөвшөөрөл авсан компаниудын үйл ажиллагаа ихээхэн доголдолтой явж ирснийг цаашид сайжруулах үүднээс хууль тогтоомж, холбогдох журмаар олгогдсон эрхийн хүрээнд арга хэмжээ авахаар боллоо.
-
2017 оны 1 сарын 15
index Айл бүрийн гал тогоонд байдаг хүнсний соданд чадахгүй зүйл тун ховор. Сода нь гэр ахуй, гоо сайхан, эрүүл мэндэд хичнээн ашигтай болохыг дор дурдъя.
Сод нүүрийг цэвэрхэн, толигор болгоно
Ижил хэмжээний цэвэр байгалийн гаралтай зөгийн бал, содыг хольж хутган скраб бэлдэнэ. Ингээд бэлдсэн скрабаараа нүүрний арьсаа гуужуулахад арьс цэвэр, толигор болно. Хамгийн гол нь ямар ч химийн найрлагагүй учир таны нүүрэнд онцгой ач холбогдол өгнө шүү.
content_d710b1b2f3b55a52originalШүд цайруулна
Танд 1ш нимбэг, хүнсний сода, таваг, хоолны халбага, шүдний сойз хэрэгтэй.Содыг 1 хоолны халбага хэмжээгээр авч тавган дээр тавина. Нимбэгийг 2 хувааж, шүүсийг нь тавган дээрээ гараараа шахаж авна. Нимбэгний шүүс болон нимбэгний хүчил хэрэглэж болохгүй. Шахаж гаргасан цэвэр нимбэгний шүүс, сода 2-ыг хутгана. Бэлэн болсон нэгдлээр шүдээ угааж байгаа юм шиг шүдний сойзоор шүдээ үрнэ. Алива зүйлийн тунг хэтрүүлэх хэрэггүй гэдэг. Энэ зөвлөмжийг 7 хоногт 1 удаа л хэрэглэнэ. Үр дүн сарын дараа гарах болно.
Мөнгөн эдлэлийг гайхалтай гялалзуулагч
Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн сода ашиглаж байгаарай. Эхлээд мөнгө эдлэлээ сайтар угаагаад дараа нь хөнгөн цагаан гялгар цаас дэвссэн саван дотор хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы ¼ хэмжээтэй сода хийсэн уусмалыг нэмээд хэдэн минут байлгана. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн эдлэл дээрх харласан хэсэг арилж гайхалтай цэмцгэр болохыг та хараарай.
Шингэн нөхөгч
Тээврийн хэрэгсэлээр явахаар дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. 1 литр бүлээн буцалсан усанд тал цайны халбага сод, 1 цайны халбага давс уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдалт, шингэнэ алдалт мөн халуурахдаа их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнэ хурдан нөхөгддөг.
батгаЭвгүй үнэр дарагч
Содны уусмалаар хөл, ам болон суганы муухай үнэрийг арилгаж болно. Исэллэг орчинд нян хурдан үржиж евгүй үнэр үүсгэдэг бол хүнсний сод энэ хүчиллэг чанарыг саармагжуулж үнэр ялгарахыг зогсоодог байх нь. Зуны цагт өглөө бүр содны уусмалаар сугаа арчивал хөлрөх нь бага. Хөлөө содатой усаар угаах болон цэвэрхэн оймс болон гуталруугаа өмсөхөөсөө өмнө цацах нь шиврийг найдвартай арилгадаг.
Эрүүл мэндэд хамгийн энгийн туслагч
Даралт буулгах эм гарын доор байхгүй үед тал цайны халбага сод уухад цусны даралт бага зэрэг бууна.
Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад дорно загтнахаа больж улайлт нь хурдан арилна.
Содтой усаар утлага хийхдээ данханд 1 аяга ус 1 цайны халбага сод хийж буцалгана. Данхны цоргонд цаасаар хоолой хийж түүгээрээ 10-15 минут амьсгална.
Буйл үрэвссэн хэсэгхэн газар содны зуурмаг хуруугаар түрхээд шүдний сойзоор угаах хэрэгтэй. Ингэснээр та амны хөндийгөө ч цэвэрлэнэ, хүчиллэг нянгуудыг ч устгана. Өдөр бүр содны уусмалаар амны хөндийг зайлвал шүд цоорхоос урьдчилан сэргийлнэ.
лечение-содой-7Арьс зөөлрүүлэгч
Эвэршсэн, ширүүн болцон тохойны арьсанд дараахь арчилгааг хийгээрэй. 1 литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээнэ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч эрүүл болно.
1 хоолны халбага содоор зуурмаг хийж мөөгөнцөртсөн хөлний хурууны завсар түрхэж өгөөд хэсэг байлгасны дараа усаар зайлж хатаана. Сүүлээр мөөгөнцөртсөн хэсэг дээрээ крахмал юм уу хүүхдийн цацлага түрхээд байвал мөөгөнцөр арилна.
Мөн вөннд орохдоо усандаа жижиг аягаар хүнсний сода хийгээд ороорой. Ийм усанд орсноор таны биений эвгүй үнэрийн шалтгаан болдог хүчлүүдийг саармагжуулж, арьсны тань тослогыг бага болгодог бөгөөд үр дүнд нь та зөөлөн, гялалзсан арьстай болно.
Ханиадны эм
Хөхүүл ханиалга дарах сайн аргуудын нэг бол – содтой сүү уух. Нэг халбага содыг хөөрүүлсэн сүүнд найруулж унтахаас өмнө уувал цэр сайн шингэрнэ.
Хоолой өвдсөн үед содтой усаар хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлаад байвал хоолойны өвчин багасна (2 цайны халбага сод нэг стакан бүлээн усанд найруулна).
Батга арилгагч
Хүнсний сода нь батга арилгахад маш их үр дүнтэй байдаг. Содыг устай зуураад нүүрэндээ түрхээд батга, толбыг хаттал нь байлга. Угаагаад хараарай. Таны батга хатсан байна.
-
2017 оны 1 сарын 15
Ер нь шөнө утсаа ширтэнэ гэдэг бол буруу зүйл л дээ. Ухаалаг утасны дэлгэц өдрийн хурц гэрэлд тод харагдахаар бүтээгдсэн байдаг.
Тиймээс шөнө утасныхаа дэлгэцийг ширтсэнээр тархи хурц гэрлийг нарны гэрэлтэй андуурдаг гэнэ. Энэ нь melatonin хэмээх нойр хүргэдэг хормоныг бий болгохыг нь зогсоодог юм байна. Ингэснээр гар утасны дэлгэцийн гэрэл нойрны хэм алдагдуулж, нойргүйтлийг бий болгогч гол хүчин зүйл болдог байна. Мэдээж нойргүйтэл нь эрүүл мэндийн маш сөрөг нөлөөтэй.
Харин та iPhone хэрэглэдэг бол хамгийн сүүлийн iOS 9.3 шинэчлэл хийснээр Night Shift буюу шөнийн дэлгэцийн тохиргоог хийх боломжтой болсон. Энэ тохиргоо нь дэлгэцийн хурц хөх гэрлийг бууруулах тохиргоо юм.
-
2017 оны 1 сарын 15
Нvvрний арьсны нvхжилт нь батганаас болж vvсдэг. Батгыг шахчихаад дараа нь нvхжилтийг агшаах ямар нэгэн арчилгааа хийдэггvйгээс болж нvхжилт ихсэн томордог. Нvхжилтийг агшаах олон тєрлийн маскууд байдаг. Зєвхєн охид хvvхнvvд гэлтгvй эрчvvд ч гэсэн арьсаа зєв арчилж, єєрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны бvтээгдэхvvн хэрэлэх хэрэгтэйгээс гадна арьсны бохирдлыг зєв цэвэрлэх явдал юм. Энэ нь батгашихаас хамгаалдаг. Нvvрээ цэвэрлэсний дараа хєлдєєсєн мєсєє /буцалсан усыг хєлдєєгєєд/ алчууранд ороон нvvрээ арчдаг.
Энэ аргыг хуурай арьстай хvн бол 7 хоногт 2 удаа, тослог арьстай хvн єнжєєд 1 хийхэд болно. Дараа нь тэжээлийн тос тvрхээд 30-40 минутын дараа нvvрнээсээ тосоо арчиж авдаг. Мєсєєр нvvрээ тогтмол арчих нь арьсыг хэт хуурайшуулдаг тул тохируулан хэрэглээрэй.
Мөн усанд лемон, сүү, зөгийн балыг тохирох хэмжээгээр хийж хөлдөөн арчиж болно. Эдгээр нь арьсыг цайруулж зөөлрүүлэн чийгшүүлэх нөлөөг үзүүлнэ.
-
2017 оны 1 сарын 15
-16,17-НД ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-
Энэ сарын 16,17-ны өдөр буюу маргааш нөгөөдөр ихэнх нутгаар, энэ сарын 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 16,17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18,19-нд зарим газраар нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
-
2017 оны 1 сарын 15
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.
Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.
-
2017 оны 1 сарын 14
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.
-
2017 оны 1 сарын 14
Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байгаа. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг ХХААХҮЯ-аас шуурхай зохион байгуулахаар болжээ.
Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр болсон байна.
Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах аж.
-
2017 оны 1 сарын 13
”Манай улсад ДОХ-ын халдвартай 226 хүн бүртгэгдээд байгаа. Тэдний 180 орчим нь эрчүүд байгаа аж. Тэр дундаа ижил хүйстэнтэйгээ бэлгийн хавьталд ордог, гэр бүлтэй хэр нь эрчүүдтэй хавьталд ордог бисексуал төрлийн эрчүүд зонхилдог байна. Эмэгтэйчүүдийн хувьд эрсдэлт бүлэг буюу биеэ үнэлэгчид дийлэнх нь байдаг тухай албаныхан хэлж байна.
-
2017 оны 1 сарын 13
Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээ мэдээллийг нэг цэгээс тасралтгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор “МЭДЭЭЛЛИЙН УХААЛАГ ХӨТӨЧ”-ийг байршууллаа. Иргэд энэхүү “Мэдээллийн ухаалагч хөтөч”-өөс хэлтсийн танилцуулга, шалгагдаж буй зам тээврийн ослын мэдээлэл, бүсийн зохицуулагч, хэрэг бүртгэгч нарын утасны дугаар, зураг, өрөөний дугаар болон шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт, хууль эрх зүйн тусламж зэрэг бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, ямар нэгэн чирэгдэлгүй хүлээн авах боломжтой боллоо гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 13
Спортын төв ордны “А” зааланд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 16-18-нд болно. Тус тэмцээний нээлтийн ёслол дээр олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлах юм байна.
-
2017 оны 1 сарын 13
Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
СХД-ийн нутаг баруун турууны замд H.Starex маркийн автомашины жолооч Б нь замын хайс мөргөж, зорчигч З нарын 2 хүн гэмтжээ. Мөн Булган аймгийн Баяннуур сумын нутаг “Бага Агт” гэх газрын шороон замд N.Wingroad маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч Б-н амь нас хохирсон байна.
Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
-
2017 оны 1 сарын 13
Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийн нээлтээ өнөөдөр хийж байгаа билээ.
9X1A0752Энэхүү сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан Уул уурхайн аврах ангийн хамт олон “Бяцхан үрс минь бидний гэрэлт ирээдүй” сэдэвт сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
9X1A0779
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7%-ыг агаарын бохирдолын улмаас үүдэлтэй өвчин эмгэг эзлэж байна гэсэн тоо баримт бий. Тиймээс хорт утаанаас хойч үеэ хамгаалах зорилтын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар болсон юм.
9X1A0785
Аянаар Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн нийт 835 хүүхдэд хорт утаанаас хамгаалах амны хаалт бэлэглэлээ гэж Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.
9X1A0791
-
2017 оны 1 сарын 13
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Халлим их сургуулийн “Ариун сэтгэлт” эмнэлгийн гадаад харилцааны дарга, гэмтэл согогийн мэс засалч Лий Сан Соог хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 1 сарын 13
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн иргэн Ц.Оюунгэрэл зам тээврийн ослоор хүүгээ алдаж, жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар явжээ.