Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2327 2328 2329 2330 2331 2332 2333
  • Усанд автсан айл өрхүүдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгчээ
    2017 оны 1 сарын 13
    Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутагт булгийн ус халж зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комисс хуралдаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгов.
  • Шадар сайд өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана
    2017 оны 1 сарын 13
    Өнөөдрийн байдлаар Монгол орны ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, 100 гаруй сумдад өвөлжилт хүндэрсэн байдалтай байгаа
  • 103 дугаарт дуудлага өгөхөд анхаарах зөвлөмж
    2017 оны 1 сарын 13
    БГД, ЧД, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн хэвтүүлжээ.
    Өмнө нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс СХД, ХУД, БЗД-ийн хүүхдийн түргэний дуудлагыг 103 шугамаар авдаг болсон юм. Цаашид бүх дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 шугамаар авдаг болохоор ажиллаж байна.
    Түргэн тусламжийн 103 шугамаар дуудлага өгөхдөө дараах зөвлөмжийг анхаарахыг НЭМГ-аас зөвлөж байна.
    Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руу шилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно.
    Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлс хийнэ үү.
    Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан дүүрэгт 70193691, Баянзүрх дүүрэгт 70193651, Хан-Уул дүүрэгт 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу.
  • Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2017 оны 1 сарын 13
    Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Төр засгийн болон нийслэлийн удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй болон Үндсэн хууль батлалцаж явсан Ардын Их хурлын депатууд, Бага хурлын гишүүд оролцсон.

    Одоогоос 25 жилийн тэртээ Улсын Бага хурлаас Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, 415 мянган хүн саналаа хэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага хурал хоёр удаа нарийвчлан хэлэлцэж, Ардын Их хуралд оруулсныг 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног шүүн нягталж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хуулийг эцэслэн баталсан билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “U Money” картыг банкны төлбөрийн карттай хослуулна
    2017 оны 1 сарын 13
    Автобусны “U Money” картыг ирэх хоёрдугаар сараас банкны төлбөрийн карттай хослуулахаар болжээ.



    Тодруулбал, Нийтийн тээврээр зорчигч иргэд ХААН банкинд хандан өөрийн ашигладаг харилцах, хугацаагүй хадгаламж, цалингийн дансандаа автобусны картаа захиалах боломжтой болох юм.



    Энэхүү карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учир та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүй хэрэгцээ шаардлага гарсан үедээ ХААН банкны интернэт банк, ухаалаг банк, АТМ ашиглан дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.



    “Улаанбаатар смарт карт” компани өнгөрөгч онд үүрэн холбооны “Юнител” компанитай хамтран тус сүлжээний хэрэглэгчид автобусанд гар утсаа уншуулж үйлчлүүлдэг болсон бол одоо “Хаан банк”-ны карттай иргэд төлбөрөө картаараа төлж байхаар болжээ.

  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ярилцлаа
    2017 оны 1 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм.

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Төв аймагт 9 МВ-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж байгаад нийслэлчүүдийн өмнөөс талархаж байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс шаардлагатай зүйл байвал тусалж, дэмжих болно” хэмээн онцлоод цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

    Ким Дү Кван “Би Монгол Улсад 2 дахь удаагаа ирж байна. Манай хоёр улс ах дүүгийн харилцаатай байдагт талархаж явдаг. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцаа өргөжиж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт ихээр хийгдэх болно гэдэгт итгэж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    2017 оны 1 сарын 13
    Нэгдүгээр сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


  • Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болно
    2017 оны 1 сарын 13
    Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.
  • Н.Батсүхийг батлан даалтад гаргажээ
    2017 оны 1 сарын 13
    Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх хээл хахууль авч байгаад газар дээрээ баригдаж, цагдан хоригдсон.
  • Ханиад томууны тархалт тодорхой хувиар буурчээ
    2017 оны 1 сарын 13
    Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Энэ хүрээнд томуу, томуу төст өвчний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид хийх ажлынхаа үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн юм.

    Шуурхай хурлаар томуу томуу төст өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа хүүхдийн эргэлт үзлэг, резидент эмч нарын ажлын явц, утасны зөвлөгөө болон хүүхдийн орны хуваарилалт, долоо хоног бүр хийгдэж буй дэмжлэгт хяналтыг талаар мэдээлэл өгсний зэрэгцээ ТТТӨ-ний үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох, 0-5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг танилцуулсан.

    Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 09-ний байдлаар, амбулаторийн 98985 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9873 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 10.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буурчээ. Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй бөгөөд нийт орны ачаалал 16.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан нийт 400-гаад ор гаргасан төдийгүй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулсан. Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • БЗД-ийн нутагт булгийн ус халиа үүсгэснээс зарим айл усанд автжээ
    2017 оны 1 сарын 13
    Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт булгийн ус халиа үүсгэснээс зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ.

    Үүнтэй холбогдуулж тухайн газарт нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцов. Булгийн халиа дошин бүхий гамшгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авч ажиллах тодорхой үүрэг даалгавар, чиглэлүүдийг нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга хуралдааны үеэр өгөв.

    Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган айлууд буусан аж. Үүнээс үүдэн булгийн ус халин тухайн хэсгийн айлууд усанд автаж гамшгийн түвшинд хүрээд байгаа юм. Тухайн хэсэгт дүүргийн Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл буусан байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газрын ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн байдаг аж.

    Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүсчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож байна
    2017 оны 1 сарын 13
    Монгол Улс ын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо.



    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.



    Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.



    Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна.
  • Эерэг 24: Дорнын говьд дэлхийд цөөхөн эко үйлдвэр сүндэрлэжээ
    2017 оны 1 сарын 13
    Дорноговь аймгийн Өргөн суманд цементийн үйлдвэр нээлтээ хийлээ. Энэхүү мэдээллийг 2015 оны 8 дугаар сард сонсоод баярлах басхүү харамсах сэтгэгдэл төрж байв. Хөдөө орон нутагт ажлын байр бий болох томоохон үйлдвэр үүдээ нээсэн нь сайшаалтай ч цементийн үйлдвэр гэхээр тус сумын иргэдийн эрүүл мэнд, говийн усан хангамжинд сөрөгөөр нөлөөлөх болов уу гэх халаглал тухайн үед төрж байсныг нуух юун. Тэгвэл “Чих худалч нүд үнэнч“ гэгчээр Улаанбаатараас хотоос 520 км-ын зайд байрлах Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Монполиментийн харьяа Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар тус үйлдвэрийг зорилоо.
  • ”Норд Бенз” маркийн машины чиргүүл унаж дизель түлш асгарсныг аюулгүй болгожээ
    2017 оны 1 сарын 12
    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадана ус” гэдэг газарт Норд Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж тээвэрлэж явсан дизель түлш асгарсан гэсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллалаа.
  • Археологийн авран хамгаалах судалгааны хүрээнд 588 дурсгалт газар шинээр илрүүлжээ
    2017 оны 1 сарын 12
    Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль хамтран “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2016” эрдэм шинжилгээний хурлыг 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод зохион байгуулж байна.
    Хурлаар монголын археологичид өнгөрсөн онд шинээр нээсэн олдвор, шинэ содон үзмэрүүд хийгээд хээрийн судалгааны тайлангаа хэлэлцэж, мэргэжлийн судлаачидтай харилцан мэдээлэл солилцсон юм.
    Хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтэд оролцож тайлангаа хэлэлцүүлснээс гадна ОХУ-ын судлаачид мөн тус хуралд оролцсон юм.
    Монголын археологчид өнгөрсөн онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний зэрэгцээ нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судласнаас гадна цөөнгүй дурсгалыг сэргээн засварлажээ.
    Нээлтийн үеэр ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монголын археологичид хийсэн ажлын тайлангаа тавьж байна. Бид асар олон зүйлийг хийж бүтээсэн нь харагдаж байна. Бид иргэдийнхээ оюуны хэрэгцээг хангахын тулд үйлчилдэг. Шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад судалгааны хүрээлэнгүүд үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээв.
    Харин доктор Ю.Болдбаатар “Бид судалгаа хийхээр аль нэг газрыг зорих болоход эдийн засгийн хүндрэл гардаг. Гэвч бид элдэв асуудал тоочоод суудаггүй. Судалгаагаа л боддог. Яаж ийгээд ажлаа хийхээр замдаа гардаг. Өнгөрсөн онд археологчид маш амжилттай ажиллаа. Бид энэ онд ч мөн амжилттай ажиллахын тулд өнгөрсөн оныхоо тайланг тавьж, судлаачид маань хоорондоо мэдлэгэ туршлага солилцохоор цугларцгаасан байна. Бид хийсэн юмтай учир баяр хөөртэй, нүүр бардам энд зогсож байгаа юм шүү” гэв.
    2016 онд хийгдсэн олон төсөл, хээрийн судалгаа, малтлагын үеэр үнэт олдвор ихээр илрүүлсэн ба тэдэн дунд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн “Үзүүр гялан” хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олдсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Басхүү Хонгор сумаас олдсон палеонтологийн олдвор, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийгдсэн археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар судлаачид дор бүрнээ тайлбар хийж, малтлагийн үеийн үйл явцыг зурагжуулсан баримт зэргийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
    Археологийн авран хамгаалах судалгааны хүрээнд 16 аймгийн 38 сумын нутагт нийт 42 тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул, судалгааны ажил зохион явуулж Бянхонгорт 10, Говь-Алтай аймагт 27, Дорноговь аймагт 25, Дундговь аймагт 60, Өвөрхангай аймагт 29, Өмнөговь аймагт 146, Сүхбаатар аймагт 99, Төв аймагт 89, Увс аймагт 12, Улаабаатар хотод 27, Хэнтий аймгийн нутагт 45 зэрэг нийт 588 дурсгалт шинээр илрүүлж баримтжуулсан амжилттай байна.
    Тус малтлага, судалгааны хүрээнд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр, шоргоолжин булш, дөрвөлжин булш арав гайруй хамрагдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт малтан судалсан дөрвөлжин булшнаас цөгцөн хэлбэрийн хүрэл тогооны хагархай, хүрэл зэв олдсон бол тус сумын Гацууртын амны монгол булшнаас монгол эмээл, төмөр хутга, хүрэл гаанс зэрэг сонирхолтой олдворууд нээн илрүүлжээ. Мөнхүү Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших хөндөгдөөгүй бүтэн оршуулга бүхий шоргоолжин булшнаас цагаан шавар сувс, улаан өнгийн хүзүүн хув зүүлт зэрэг олдсон нь ховор нандин үзмэрийн тоонд багтаж буй юм.
    Монгол-Германы хамтарсан “Баркор” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Майхан толгой гэх газарт малтлага хийж судалгаагаар илэрсэн хүн, малын ясны дээжийг ХБНГУ-ын Мюнхен хотын Людвиг Максимиланы их сургуулийн Био төв, Биологийн нэгдүгээр тасгийн лабораторид радио-карбоны аргаар он цаг тогтоох, изотопын судалгаа хийлгэхээр илгээгээд байгааг төслийн багийн хамт олон мэдэгдлээ. Өөр бас нэгэн сонирхолтой олдворийг Монголын Үндэсний музей, Амеркийн Питсбургийн их сургуультай хамтарсан “Умард Монгол” архелогийн судалгааны төслийн хүрээнд нээн илрүүлжээ. Тус багийн хамт олон Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Айрагийн гозгор хэмээх газраас өмнө илэрч байгаагүй өвөрмөц зан үйл бүхий булш, оршуулгыг илрүүлэхийн сацуу Сяньбигийн үед хамаарах модон байшин бүхий модон хүний сийлбэрийг олжээ. Ийнхүү тус булшнаас гарсан өөр олон үнэт олдворуудаар Монголын Үндэсний музей болон Орхон аймгийн музейн сан хөмрөгийг арвижуулсан байна.
    Монголын археологийн сан хөмрөг жилээс жилд өсөн арвижиж, үнэт олдвор бүхий дурсгалт газруудыг судлаачид нээн илрүүлснээр бидний түүх улам л зузаатсаар буй билээ.
  • Анх удаа зүрхний хэм алдагдлын эмчилгээг шинээр нэвтрүүллээ
    2017 оны 1 сарын 12
    2016 онд УГТЭ-т ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна.

    Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, Америк, Европын орнуудад 20,000-50,000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг байна. Дээрх эмчилгээг эх орондоо нутагшуулснаар зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зорилгоор гадаад руу явах урсгалыг сааруулж, иргэддээ эх орондоо эмчлүүлэх боломж, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоо дээрх эмчилгээ хийлгэсэн иргэний эмчилгээний дундаж зардал 12-14 сая төгрөг болж буй бөгөөд үүний 70 орчим хувийг иргэний Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж, иргэн өөрөө дунджаар 2-4 сая төгрөгийн төлбөр төлж байна. УГТЭ нь 2016 онд нийт 36 хүнд зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг хийж, амбулатороор хэм алдагдалтай 1076 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
  • МЧБХ-ны УЗ-ийн даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо
    2017 оны 1 сарын 12
    Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах зөвлөл 2017 оны 01-р сарын 05, 06-ны өдрүүдэд хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
    МЧБХ-ны УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдож, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.

    Монголын чөлөөт бөхийн холбооны УЗ-ийн даргад нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийн материалыг үзэж танилцсан УЗ-ийн гишүүд УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазарыг сонголоо. Д.Сумъяабазар нь 1974 оны 01-р сарын 07-ны өдөр УБ хотод төрсөн. Чөлөөт бөхийн ОУХМ. Чөлөөт бөхийн спортоор ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор 1988 оноос хойш хичээллэсэн. 1996, 2000 оны олимпийн наадамд оролцсон. Атланта-96 олимпийн наадмын Монголын багийн тугч. 1997 оны Зүүн Азийн наадмын аварга, 1998 оны Бангкогийн Азийн наадмын мөнгөн медальт. Монгол үндэсний бөхийн Аварга цолтой. Тэрээр 2003-2006 онуудад “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006 – 2013 онуудад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009-2017 онуудад Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 2013, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

    МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Буяндэлгэрийн Батбаяр нь 1976 оны 12-р сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Чөлөөт Бөхийн ОУХМ. 1988 оноос ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор чөлөөт бөхөөр хичээллэж, 1997-2004 онуудад ҮШБ-т тамирчин, 2006-2008 онуудад Аварга Алтай клубт дасгалжуулагч, 2008-2009 онд Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 2009-2012 онд үндэсний шигшээ багт дасгалжуулагч, 2013-2016 онуудад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ҮШБ-н ахлах дасгалжуулагчаар ажилласан. Залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын 4 удаагийн аварга. Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт. 2014 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдсан.
  • Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхлэв
    2017 оны 1 сарын 12
    Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна.

    Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.

    01-12 udurlug gal_700

    Энэ ажлын хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс галын аюулаас урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулсан байна.

    Өдөрлөгийн үеэр иргэдэд цахилгаанаас үүдэлтэй гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын алба хаагчид, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд мэдээлэл өгөв.

    01-12 СХД-1

    Мөн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангиудын албан хаагчид “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд, хорооны хэсгийн ахлагч нартай хамтран тус дүүргийн хоёрдугаар хорооны айл өрхүүдээр явж үзлэг шалгалт хийн, заавар зөвлөмж өгч, гарын авлага тараасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Тархи судасны мэс заслыг Монголдоо хийж байна
    2017 оны 1 сарын 12
    Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр УГТЭ хамгийн сүүлийн үеийн тархи, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулагдсан бөгөөд дээрх аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын технологийг мэргэжилтнүүд цаг алдалгүй эх орондоо нутагшуулж чадлаа.


    Дээрх судсан дотуурх мэс засал нь гуяны арьсан дээр 0.5 мм орчим зүслэг хийн, үүгээр гуяны артерийн судсыг дамжуулан тусгай материалиар хийгдсэн үсний нарийн ширхэгийн дайтай гуурс оруулан, цээжний гол судас, зүрхний гол судсаар дамжин тархи руу салаалсан гол том судас, улмаар тархины гүн хэсгийн жижгэвтэр судаснууд руу дамжиж эмчилгээ хийх цэгтээ хүрдэг. Ийнхүү тухайн хэсэг газарт илэрсэн судасны цүлхэн, артери венийн судасны эмгэг сүлжээрэл болон хавдарыг тэжээгч судаснуудад хүрч, дотор талаас нь мэс ажилбарыг хийдэг байна. Энэ судсан дотуурх мэс заслын зөвхөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн өөрийнх нь өртөг 30-80 сая төгрөг болдог бөгөөд нийт эмчилгээний зардал нь тархины судасны байрлал, эмгэгийн хэмжээ, хүнд хөнгөний зэрэг гэх мэт олон нөхцөл, хүчин зүйлээс шалтгаалан янз бүр байдаг. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад энэ төрлийн мэс заслыг хийлгэхэд эмчийн ур чадварын хөлс багтаад ойролцоогоор 80-200 сая төгрөг зарцуулдаг тооцоо байдаг. Өнөөдөр Монголдоо энэ төрлийн судсан дотуурх мэс заслыг ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн өртөгөөр хийж байна. Энэ нь зөвхөн мэс засалд шаардлагатай өндөр өртөг бүхий нэг удаагийн материал хэрэгслийн өндөр үнэ өртөг бүхий хагалгааны материал хэрэгслийн өртөг бөгөөд үүний 70-аад хувийн зардлыг улсаас буюу эрүүл мэндийн даатгалаас даадаг болсон. Энэ бол төрөөс иргэдийнхээ эрүүл мэндэд оруулж буй асар том хувь нэмэр, мөн Монгол хүн эх орондоо дэлхийн түвшинд хүрсэн чанартай эмнэлгийн тусламжийг эрүүл мэндийн эдийн засгийн дарамтгүйгээр авах томоохон боломж бүрдсэнийг харуулж байгаа юм. УГТЭ нь өнгөрсөн хугацаанд тархины судсан дотуурх эмчилгээ зайлшгүй шаардлагатай 64 иргэнийг эмчилж чаджээ
  • Хуурамч доллар солиулах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ
    2017 оны 1 сарын 12
    Өчигдөр буюу энэ сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн банкинд “Хуурамч доллар илэрлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
2327 2328 2329 2330 2331 2332 2333
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    2 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    2 цаг 26 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    2 цаг 37 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    6 цаг 39 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    6 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 7 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    7 цаг 14 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    7 цаг 15 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    7 цаг 22 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    20 цаг 3 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    20 цаг 5 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    21 цаг 39 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    21 цаг 47 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    22 цаг 58 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК