Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Археологийн авран хамгаалах судалгааны хүрээнд 588 дурсгалт газар шинээр илрүүлжээ

2017-1-12
0
ЖИРГЭХ

Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль хамтран “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2016” эрдэм шинжилгээний хурлыг 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод зохион байгуулж байна.

 

Хурлаар монголын археологичид өнгөрсөн онд шинээр нээсэн олдвор, шинэ содон үзмэрүүд хийгээд хээрийн судалгааны тайлангаа хэлэлцэж, мэргэжлийн судлаачидтай харилцан мэдээлэл солилцсон юм.

Хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтэд оролцож тайлангаа хэлэлцүүлснээс гадна ОХУ-ын судлаачид мөн тус хуралд оролцсон юм.

 

Монголын археологчид өнгөрсөн онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний зэрэгцээ нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судласнаас гадна цөөнгүй дурсгалыг сэргээн засварлажээ.

 

Нээлтийн үеэр ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монголын археологичид хийсэн ажлын тайлангаа тавьж байна. Бид асар олон зүйлийг хийж бүтээсэн нь харагдаж байна. Бид иргэдийнхээ оюуны хэрэгцээг хангахын тулд үйлчилдэг. Шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад судалгааны хүрээлэнгүүд үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээв.

 

Харин доктор Ю.Болдбаатар “Бид судалгаа хийхээр аль нэг газрыг зорих болоход эдийн засгийн хүндрэл гардаг. Гэвч бид элдэв асуудал тоочоод суудаггүй. Судалгаагаа л боддог. Яаж ийгээд ажлаа хийхээр замдаа гардаг. Өнгөрсөн онд археологчид маш амжилттай ажиллаа. Бид энэ онд ч мөн амжилттай ажиллахын тулд өнгөрсөн оныхоо тайланг тавьж, судлаачид маань хоорондоо мэдлэгэ туршлага солилцохоор цугларцгаасан байна. Бид хийсэн юмтай учир баяр хөөртэй, нүүр бардам энд зогсож байгаа юм шүү” гэв.

 

2016 онд хийгдсэн олон төсөл, хээрийн судалгаа, малтлагын үеэр үнэт олдвор ихээр илрүүлсэн ба тэдэн дунд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн “Үзүүр гялан” хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олдсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Басхүү Хонгор сумаас олдсон палеонтологийн олдвор, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийгдсэн археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар судлаачид дор бүрнээ тайлбар хийж, малтлагийн үеийн үйл явцыг зурагжуулсан баримт зэргийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.

 

Археологийн авран хамгаалах судалгааны хүрээнд 16 аймгийн 38 сумын нутагт нийт 42 тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул, судалгааны ажил зохион явуулж Бянхонгорт 10, Говь-Алтай аймагт 27, Дорноговь аймагт 25, Дундговь аймагт 60, Өвөрхангай аймагт 29, Өмнөговь аймагт 146, Сүхбаатар аймагт 99, Төв аймагт 89, Увс аймагт 12, Улаабаатар хотод 27, Хэнтий аймгийн нутагт 45 зэрэг нийт 588 дурсгалт шинээр илрүүлж баримтжуулсан амжилттай байна.

 

Тус малтлага, судалгааны хүрээнд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр, шоргоолжин булш, дөрвөлжин булш арав гайруй хамрагдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт малтан судалсан дөрвөлжин булшнаас цөгцөн хэлбэрийн хүрэл тогооны хагархай, хүрэл зэв олдсон бол тус сумын Гацууртын амны монгол булшнаас монгол эмээл, төмөр хутга, хүрэл гаанс зэрэг сонирхолтой олдворууд нээн илрүүлжээ. Мөнхүү Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших хөндөгдөөгүй бүтэн оршуулга бүхий шоргоолжин булшнаас цагаан шавар сувс, улаан өнгийн хүзүүн хув зүүлт зэрэг олдсон нь ховор нандин үзмэрийн тоонд багтаж буй юм.

 

Монгол-Германы хамтарсан “Баркор” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Майхан толгой гэх газарт малтлага хийж судалгаагаар илэрсэн хүн, малын ясны дээжийг ХБНГУ-ын Мюнхен хотын Людвиг Максимиланы их сургуулийн Био төв, Биологийн нэгдүгээр тасгийн лабораторид радио-карбоны аргаар он цаг тогтоох, изотопын судалгаа хийлгэхээр илгээгээд байгааг төслийн багийн хамт олон мэдэгдлээ. Өөр бас нэгэн сонирхолтой олдворийг Монголын Үндэсний музей, Амеркийн Питсбургийн их сургуультай хамтарсан “Умард Монгол” архелогийн судалгааны төслийн хүрээнд нээн илрүүлжээ. Тус багийн хамт олон Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Айрагийн гозгор хэмээх газраас өмнө илэрч байгаагүй өвөрмөц зан үйл бүхий булш, оршуулгыг илрүүлэхийн сацуу Сяньбигийн үед хамаарах модон байшин бүхий модон хүний сийлбэрийг олжээ. Ийнхүү тус булшнаас гарсан өөр олон үнэт олдворуудаар Монголын Үндэсний музей болон Орхон аймгийн музейн сан хөмрөгийг арвижуулсан байна.

 

Монголын археологийн сан хөмрөг жилээс жилд өсөн арвижиж, үнэт олдвор бүхий дурсгалт газруудыг судлаачид нээн илрүүлснээр бидний түүх улам л зузаатсаар буй билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.31.71)
    httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    22 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    3 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    3 цаг 57 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    4 цаг 8 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    8 цаг 10 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    8 цаг 25 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 38 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    8 цаг 45 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    8 цаг 47 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    8 цаг 53 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    21 цаг 35 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    21 цаг 36 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    23 цаг 11 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    23 цаг 18 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК