Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2525 2526 2527 2528 2529 2530 2531
  • Дүнжингаравын замыг энэ сарын 14-өөс хаана
    2016 оны 6 сарын 10
    Улаанбаатар хотын зам засварын ажил үргэлжилж байна. Замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан Дүнжингарав худалдааны төвийн урд талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тус замын зорчих хэсгийн урд урсгалыг энэ сарын 14-ний 23 цагаас 15-ны өдрийн 23 цаг хүртэл хаана. Харин хойд урсгалыг 15-ны 23 цагаас 17-ны 23 цаг хүртэл бүрэн хаах юм байна.
  • Наадмаар ес хоног амарна
    2016 оны 6 сарын 10
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар ес хоног амрах ажээ.

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилж, 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар үеэр ажлын таван өдөр амардаг болсон.

    Энэ жилийн тухайд долдугаар сарын 9, 10, 16, 17-нд амралтын өдрүүд таарч байгаа тул долдугаар сарын 8-наас эхлэн амарч, 18-нд ажил цуглах юм байна.
  • Музейн танилцуулга номыг англи хэл дээр хэвлэн гаргалаа
    2016 оны 6 сарын 10
    Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй музейдын танилцуулга номыг англи хэлээр унших боломжтой боллоо.

    Тодруулбал, Монгол Улсад Ази-Европын орнуудын дээд хэмжээний уулзалт болж байгаатай холбогдуулан БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газраас соёлын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

    Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй музейдын танилцуулга номыг англи хэлээр хэвлүүлжээ. Энэ удаа Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Үлэг гүрвэлийн музейн танилцуулга номыг БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулатын газрын дарга Д.Гантөмөр музейн удирдлагуудад гардууллаа.

    Тус танилцуулга номд музейнүүдийн ерөнхий танилцуулга, мэдээлэл, үзвэрийн танхим, хосгүй үнэт болон үнэт үзмэрийн тайлбар зураг, музейн хаяг, байршил зэргийг багтаажээ.
  • Амралтын өдрүүдээр дараах байршилд зам хаана
    2016 оны 6 сарын 10


    Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

    Уг ажлын хүрээнд тус замын Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны 06-р сарын 10-ны 23:00 цагаас 06-р сарын 12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийх болсон байна.

    Иймд эрхэм зорчигч, жолооч та бүхэн Зам хаах дээрх хугацаанд өөр бусад чиглэл, замыг сонгон зорчино уу.

    Нийслэлийн Авто Замын Газар
  • Сонгуулийн санал хураах өдөр архи худалдаалахгүй
    2016 оны 6 сарын 10
    2016 оны УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 29-ны өдөр болно.

  • Сүхбаатар дүүргийн зуслангууд өнөөдрөөс амрагчдаа авна
    2016 оны 6 сарын 10
    Сүхбаатар дүүрэгт Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ зуслан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрөөс эхлэн эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авах юм байна.
  • Үндэсний их баяр наадамд 3 тэрбум төгрөг төсөвлөжээ
    2016 оны 6 сарын 10
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам ирэх сард зохион байгуулагдана. Тэгвэл энэ жилийн баяр наадамд 2 тэрбум 913 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд байгааг албаныхан мэдээллээ. Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 7300 гаруй автомашины зогсоол гаргах бэлтгэл хийгдэж байгаа аж.
  • АТГ-аас БОНХАЖ-ын яаманд шаардлага хүргүүлжээ
    2016 оны 6 сарын 10
    Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах, эрх бүхий албан тушаалтныг арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг таниулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2016 оны 5 дугаар сарын 3-13-ны өдрүүдэд ажиллажээ.
  • ТАХ-ын орон сууцны асуудлыг дахин хэлэлцэнэ
    2016 оны 6 сарын 10
    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 09-нд болж хуралдаанаар СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны барилгын явц, тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ. Энэхүү асуудлыг хуралдаанд СХД-ийн Засаг дарга М.Чинболд танилцууллаа.

    СХД-ийн 19-р хороо, 21-р хороолол орчимд хуучнаар Мах комбинатын ажилчдын орон сууцны зориулалтаар баригдаж, 1960 онд ашиглалтад орсон барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн буулгах шийдвэрийг 2012 онд тухайн үеийн дүүргийн Засаг дарга гаргаж, 2012 оны 7 дугаар сарын 09-нд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар эзэмшил газрыг өөрчлөн барилга барихаар болсон байна. Энэ шийдвэрийн дагуу нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар 48 айлын орон сууцыг буулгаж шинээр 16 давхар 3 блок бүхий 220 айлын орон сууцыг барих зөвшөөрөл олгох болсон тухай мэдэгдлийг тухайн үеийн дүүргийн Засаг дарга Ц.Болдод хүргүүлсэн байна. СХД-ийн Засаг дарга Ц.Болд 48 айлын орон сууцны барилгыг буулган шинэ орон сууц барих гэрээг “Номтын ам” ХХК-тай хийж, тухайн орон сууцад амьдарч байсан иргэдийг шинэ орон сууцаар хангах тухай гурвалсан гэрээ хийжээ. Мөн энэхүү байрыг СХД-ийн ЗДТГ-ын албан хаагчдад хөнгөлттэй үнээр худалдах тухай шийдвэр гаргаж 115 албан хаагч энэхүү орон сууцаас нэг ам метрийг 1 сая төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн байна. Ингээд 2013 онд барилыг ажлыг эхлүүлсэн ч ажил удааширсан учраас дүүргийн удирдлагаас инженерийн шугам сүлжээ, шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн орон нутгий хөгжлийн сангаас 70 сая төгрөг, барилгын материалыг нөөцлөх зориулалтаар 3 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Энэ мэт дүүргийн зүгээс барилыг ажлыг аль болох дэмжин ажиллаж байсан ч өнөөдрийг хүртэл барилга бүрэн дуусаагүй зөвхөн орон сууцны А блок ашиглалтад орсон байна.

    “Номтын ам” компани 225 айлын орон сууц барьж байгаа атлаа 300 гаруй захиалчтай гэрээ хийсэн, байраа чөлөөлсөн 48 айлаас зөвхөн 28 айл, захиалгаа өгсөн төрийн албан хаагчдаас 9 албан хаагч орон сууцны А блокийн ашиглалтад орсон байранд хамрагджээ. Тус компани захиалагч нартай урьдчилан гэрээ хийж мөнгө авсан атлаа давхар захиалга авч байгаа, байрны урьдчилгаагаа төлсөн албан хаагч нарын урьдчилгаа төлбөрийг өгөлгүй гэрээг цуцалсан зэрэг ноцтой зөрчлийг гаргаснаас 300 гаруй иргэн хохироод байгааг тэрээр хэллээ. Иймд энэ асуудлыг шийдвэрлэх, иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгын ажлыг гүйцээхэд шаардлагатай байгаа нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргаж, шийдэж өгөхийг хүслээ.

    Танилцуулгыг сонсоод нийслэлийн удирдлагууд асуулт асууж, саналаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, бид ямар ч үед иргэдийнхээ арх ашгийг хамгаална. Гэхдээ энэ компани давхардсан захиалга авч 300 гаруй иргэдийг залилсан байхад бид үүнийг нь өөгшүүлэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хууль зөрчиж байгаа хэрэг. Тиймээс эхний ээлжинд хууль эрх зүйн хүрээнд иргэдийг хохиролгүй болгох ямар нөхцөл боломж байна бүгдийг нь судалж үзэх шаардлагтай гэсэн юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ямар ч үед иргэдийг хохиролгүй болгох талаар бид анхаарч ажиллана. Энэ компанийн гаргасан зөрчил нь эргүүгийн хариулцлага тооцохуйц ноцтой байгаа учраас хууль хяналтын байгуулгад хандан шалгуулах ёстой. Үүний дараа иргэдийг хохиролгүй болгоход хуулийн хүрээнд ямар шийдэл гаргах талаар иргэд болон дүүргийн ЗДТГ, хууль хяналтын байгууллагын төлөөлөл, НЗДТГазар хамтран дахин хэлэлцэж, шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 36 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгов
    2016 оны 6 сарын 10
    Нийслэлд үйл ажиллагаа явуулах 36 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгов
  • Шилдэг багш нарыг 462 сая төгрөгөөр урамшуулав
    2016 оны 6 сарын 10
    НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ШИЛДЭГ БАГШ НАРЫГ 462 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛАВ
  • Судалгаа: Гэр хорооллын 33,487 айл орон сууц худалдан авах чадвартай
    2016 оны 6 сарын 10
    Судалгаагаар гэр хорооллын 33,487 өрх ойрын 3 жил орон сууц худалдан авах чадвартай гэсэн дүн гарчээ
  • Гудамжны аж, ахуйн нэгжүүд гадна тохижилтоо сайжрууллаа
    2016 оны 6 сарын 10
    Сүхбаатарын гудамжны аж ахуйн нэгжүүд гадна тохижилтоо сайжрууллаа
  • Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
    2016 оны 6 сарын 10
    Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг ”Улаанбаатар-Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ маргааш 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

  • Дуу цахилгаантай бороо орно
    2016 оны 6 сарын 10
    2016 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:
    11-нд нутгийн хойд хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Дуу цахилгааны үеэр салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 14-нөөс дулаарна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна
    2016 оны 6 сарын 10
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна
  • Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
    2016 оны 6 сарын 10
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын саваар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө бүх нутгаар 5-10 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 градус, зүүн хэсгээр 13-18 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантэй. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус , өдөртөө 19-21 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
  • Санал хураах өдөр архи зарахыг хориглоно
    2016 оны 6 сарын 09
    http://www.24tsag.mn/content/135593.shtml
  • Сэрэмжлүүлэг: Зургаан настай хүүхэд машин барьж осол гаргажээ
    2016 оны 6 сарын 09
    Эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс болж бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, цаашлаад амт насаа алдах тохиолдол буурахгүй байна.
  • Ч.Сайханбилэг: Тавантолгойн хувьцааг иргэдээсээ худалдаж авна
    2016 оны 6 сарын 09
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн хоромын өмнө Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.

    Тэрбээр өнөөдөр үдээс хойш хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, өнөөдрийн засгийн хуралдаанаар ЗГ-аас санаачлан хэрэгжүүлж буй ”Сайн хашаа” хөтөлбөр болон ”Сайн оюутан” хөтөлбөрүүдийг хэлэлцэж зарим шийдвэрүүдийг гаргасан байна.

    Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн хамгийн чухал асуудал нь ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудал байжээ. Ингээд Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжжээ. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргажээ. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлыг хэлэлцжээ. Гэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй юм байна.

    Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэв.
2525 2526 2527 2528 2529 2530 2531
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    11 цаг 6 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    11 цаг 13 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    20 цаг 59 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    21 цаг 12 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    21 цаг 21 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    21 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    21 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    21 цаг 43 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    21 цаг 43 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК