-
2016 оны 6 сарын 13
НИЙГМИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР АН, МАН ЯМАР МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛЭВ
Сонгууль 2016: АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийг харьцуулъя
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй зэрэгцэн намуудын мөрийн хөтөлбөр олон нийтэд ил боллоо. Сонгуульд оролцогч намуудаас Ардчилсан нам, Монгол ардын намын мөрийн хөтөлбөр иргэдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Шулуухан хэлэхэд, дээрх хоёр намын аль нь илүү биелэгдэх боломжтой, амьдралд ойр, өргөн цар хүрээг хамарсан, иргэн бүрт хүрч чадах мөрийн хөтөлбөрийг боловсруулсан тэр нь иргэдийн итгэлийг хүлээнэ. Эрх баригч Ардчилсан нам 2012 оны сонгуулийн“Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрөө энэ жил дэлгэрүүлж илүү боловсронгуй болгосон байна. Харин Монгол Ардын нам улс орны өнөөгийн чиг хандлага, нөхцөл байдалд тохируулан шинэ мөрийн хөтөлбөрийг боловсруулжээ. Ингээд тус хоёр намын мөрийн хөтөлбөрийн ялгагдах онцлогтой танилцъя.
Монголын төрийн хамгийн эхэнд хийх ажил бол иргэдийг ажилтай, орлоготой болгох. Ажилтай, орлоготой хүн сайхан амьдарна. Тэр хэрээр улс хөгжинө. Тэгэхээр Засгийн эрхийг аль ч нам барьсан энэ чиглэл рүү бодлого, боловсруулан түлхүү ажиллах шаардлагатай юм. Намуудын мөрийн хөтөлбөрийн гол үзэл, баримтлал ч энэ чиглэлд байх ёстой. Энэ үүднээс Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө ядуурлын түвшинг 18.0 хувь хүртэл бууруулна хэмээн тусгажээ. Тэдний зорьж буй тоо мэргэжлийнхэн, судлаачид ҮЭ-ийнхэн зэрэгт илүү тааламжтай сонсогдож байгаа. Гэхдээ иргэд макро түвшний үзүүлэлтийг биш өөрсдийн амьдралд гарах өөрчлөлтийг илүү харж байгаа шүү дээ. Өрх бүр хангалттай хэмжээний орлого олж тэр хэрээр сайхан амьдарч чадаж байвал л төрийн бодлого жинхэнэ ажил хэрэг болсон гэсэн үг. Харин өнгөрсөн жилүүдэд өрх бүрийн амьдралд дээрх өөрчлөлт орж чадсан уу гэдэг нь сонин.Монгол Ардын нам хүн амыг бүлгүүдээр нь хувааж тус бүрт нь чиглэсэн ажлыг зохион байгуулахаар болсноо мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал, боловсрол, мэргэжил зэрэгт нь тохирсон хөтөлбөрийг боловсруулан ажиллана гэсэн үг.
Ардчилсан нам орон сууцны ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарын ажил эрхлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Гэхдээ энэ нь биелэгдэх магадлал тун бага хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь орон сууцны үнэ иргэдийн худалдан авах чадвараас давж, нийлүүлэлт илүүдсэн нөхцөлд барилгын салбарт ямар ч дэмжлэг нэмэр болохгүй гэж тус салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Харин Монгол ардын нам ипотекийн зээлийг олон хувилбартай олгох, хүүг нь бууруулах гэсэн зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Ардчилсан намаас “Цагийн ажил” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тус нам нь цагийн ажил, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, аутсорсинг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжүүдийг сургуулиа дөнгөж төгссөн мэргэжилтнүүд, гэртээ хүүхдээ харж буй болон удаан хугацаагаар ажил хийгээгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ашиглахаар тусгажээ. Энэ нь иргэдэд шинэ соргог сонсдож болох ч ийм ажлын эрэлт хир их байх нь эргэлзээтэй гэж ажил олгогчид үзэж байна. Ялангуяа эдийн засгийн хямралтай нөхцөлд уламжлалт бус хөдөлмөр эрхлэлтийн хэлбэр өргөн хэрэглэгдэж чаддаггүй сул талтай аж. Мөн тус намын мөрийн хөтөлбөрт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн асуудал бүрхэг тусгагдсан байна. Тиймээс өрсөлдөгч Монгол ардын нам нь тэдний анзааралгүй үлдээсэн асуудлыг харж хувийн хэвшил рүү, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжсэн ажлыг хийх дарааллыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр гэртээ хүүхдээ хардаг ээжүүд ажилтай болох цаашлаад гурваас дээш хүүхэдтэй ээж нийгмийн халамжийг илүү хүртэх юм байна.
-
2016 оны 6 сарын 13
Орон сууц худалдан авах хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өрхөд зориулсан түрээсийн орон сууцны журам баталлаа
-
2016 оны 6 сарын 13
Ажиллах хүчний судалгааны энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 143.5 мянга байжээ.
-
2016 оны 6 сарын 13
Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм эдийн, засгийн энэ оны эхний 5 сарын байдлыг танилцууллаа. Энэ оны эхний 5 сард улсын хэмжээнд нийт 32 мянга 64 эх амаржижээ.
-
2016 оны 6 сарын 13
Ажлын бүтэн цагаар ажиллах боломжгүй хүмүүст ажиллах боломж олгоно
-
2016 оны 6 сарын 13
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 12 сар хүртэл зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээг танилцуулж байна
-
2016 оны 6 сарын 13
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/460 дугаар захирамж гаргалаа.
-
2016 оны 6 сарын 13
Их, дээд сургуульд элсэн суралцах эрхээ авах элсэлтийн ерөнхий шалгалт лхагва гарагт буюу энэ сарын 15-нд эхэлнэ.
-
2016 оны 6 сарын 13
Хортон шавьж устгалын ажил энэ сард эхэлнэ
-
2016 оны 6 сарын 13
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/466 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 7 сургуульд боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
-
2016 оны 6 сарын 13
Өнөө өглөө нэг жиргээч тэр Ц.Нямдоржид ”Ялагдаад үзээрэй” гэж дамжуулаарай гэсэн байна.
-
2016 оны 6 сарын 13
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
-
2016 оны 6 сарын 13
Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн голд машин усанд суусан, хоёр иргэн усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан 6 албан хаагч ослын газар ажиллажээ.
Ослын газар очиход хоёр иргэн машины кузов дээр гарсан, голын ус Nissan X-trail маркын автомашины копудыг давсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулсаны үр дүнд завь, аврах олс ашиглан хоёр иргэний амийг нь аварсан байна. Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын урд 64-33 УНА улсын дугаартай V-6 загварын автомашин замын хажуу руу онхолдож хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн аврагчид ослын газар очиход автомашинд 29 настай эрэгтэй Б.Б хавчуулагдсан байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж амийг нь аварлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 13
”УБДС” ТӨХК-аас тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хааж, холбогдох завсар засвар үйлчилгээг хийж байгаа билээ.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ны өдрийг дуустал Хотын захиргаа, Төв музей, Цэцэг төв, Зоос гоёл, СУИС, Залуучууд зочид буудал, ШУТИС, Спортын ордон, Багшийн дээд орчимд хэрэглээний халуун усыг хуваарийн дагуу хязгаарлах аж.
Мөн энэ сарын 20-ний өдрөөс ирэх долоодугаар сарын 5-ныг дуустал Нисэх, Буянт ухаа-1,2 хороолол, 013-р цэргийн анги, Дэвшил, Төв цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхон, 10-н буудал орчимд хязгаарлалт хийх юм байна.
-
2016 оны 6 сарын 13
“Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” энэ төслийг Монголын Байгаль Орчны Консорциум төрийн бус байгууллага, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран боловсруулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү ботаникийн бичил цэцэрлэг байгуулагдсанаар ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хөрсний эвдрэл, цөлжилтөөс сэргийлэх, ойн төрөл зүйлийг хамгаалах зэрэг байгаль хамгаалал, экологийн хувьд ихээхэн ач холбогдолтой улмаар манай орны иргэдэд, ялангуяа хүүхэд, залуучуудад ойн нөөц болон ойн төрөл зүйлийг хамгаалах талаар тодорхой мэдлэг олгоход туслах юм.
Энэ төслийг ”Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалтанд зориулж 1,5 сая орчим америк доллар зарцуулна.
Төслийн хүрээнд 8,4 га газарт зам талбайн хучилтын ажил, гэрэлтүүлэг, усан сан, асар, хашлага, чулуун баримал, чулуун тохижилт, явган болон дугуйн зам, машины зам, зогсоол гэх мэт тохижилт бүтээн байгуулалт, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь шийдсэн олон улсын жишигт нийцэхүйц
“Ботаникийн бичил цэцэрлэг” байгуулахаар зорьж байна
-
2016 оны 6 сарын 13
Махны дундаж үнэ
2016 оны 6-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6620 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8285 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.4 хувиар буюу 205 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2016 оны сар, төгрөг
Үхрийн мах
I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
2013
7335
8025
7895
8330
8380
8275
8225
7710
7825
7245
7115
7280
2014
7980
7775
8425
8370
8685
8730
7955
7590
7635
7550
7495
7465
2015
7415
7565
7810
8080
8145
8445
7985
7230
7005
5975
5620
5520
2016
6165
6875
7105
8170
8495
8285*
Хонины мах
I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
2013
6480
7095
7060
7420
7490
7470
7415
6710
6540
6215
6085
6245
2014
6855
6675
7040
7630
7800
7685
7030
6585
6395
5965
5835
5940
2015
5860
6140
6735
7460
7555
7455
6830
6050
5540
4510
4200
3930
2016
4625
5495
5970
6935
6945
6620*
* 1-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 35 төгрөг, хонины цул мах 2.4 хувиар буюу 185 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8300 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 6-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 6-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад лууван 0.2 хувиар буюу 5 төгрөгөөр, байцаа 1.7 хувиар буюу 30 төгрөгөөр өсчээ.
-
2016 оны 6 сарын 12
Зуслан руу 6 сарын 11-нээс эхлэн нийтийн тээвэр үйлчилнэ
-
2016 оны 6 сарын 12
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна
-
2016 оны 6 сарын 12
“Дулаан байр-1:1” хөтөлбөр хэрэгжинэ
-
2016 оны 6 сарын 12
Энэ зун нийслэлд арга хэмжээ болох вэ