
Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Канад Улсад суугаа Ази, Номхон далайн орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бүлгийн даргаар ажиллах болсонтой холбогдуулан Канадын Ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзаж мэдээлэл, санал солилцов.
Элчин сайд Э.Сарантогос Оттава дахь Ази, Номхон далайн орнуудын бүлгийн зүгээс Канад Улстай найрамдал, нөхөрлөлөө улам бэхжүүлж, төр, засгийн болон олон нийтийн байгууллагуудтай хэлхээ холбоогоо өргөжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Канадын Ёслолын албаны дарга Сэбастьян Карриер Элчин сайд Э.Сарантогост амжилт хүсч, Ази, Номхон далайн орнуудын бүлгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
























































