Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Жанцанноров: Хотыг амьд амьтан гэж үзвэл замын хөдөлгөөн судас нь

2012-5-09
0
ЖИРГЭХ
abbd9f8fa5f0ba2380ffd4feed3dda8e938586b5Монгол улсын төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцлаа.
    abbd9f8fa5f0ba2380ffd4feed3dda8e938586b5Монгол улсын төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцлаа.

-Хоёулаа жолооч, зорчигчийн замын хөдөлгөөний соёлын талаар яриагаа эхлэх үү ?

-Замын хөдөлгөөний соёл, жолоочийн соёл гэж ярих дургүй. Би соёлтой хүн гээд ард яваа жолоочид зам тавьж өгч болохгүй биз дээ. Би ч, тэр хүн ч явдагаараа л явна. Соёлын асуудал дүрмийг хэр зэрэг биелүүлж байгаагаар л илэрнэ. Нэг нэгнээ хүндэтгэх асуудал нь соёл биш. Ер нь замын хөдөлгөөний дүрэм хэрэгждэггүй улсад засгийн газрын хөтөлбөр хэрэгжинэ гэдэг зүүд зэрэглээ. Яагаад гэвэл аливаа хүн хууль, ёс дэгийг өөр дээрээ эхлэн хэвшүүлэхгүй, бусдыг хэвшүүл гэж шаардах, хэвших байх гэж бодох ч юм уу, хэзээ нэгэн цагт хэвшинэ гэдэг ойлголт байж болохгүй. Улаан гэрэл дээр зогсдоггүй, ногоон гэрлээр гарч сураагүй жолооч татварын хуулийг биелүүлнэ гэдэг нь асуудалтай. Дүрэм журмыг өөр дээрээ хэрэгжүүлж сурсан цагт л бусад нь хэвшинэ гэж ойлгох хэрэгтэй. Бусад хэвшээд дараа нь би хэвшинэ гэсэн ойлголт байхгүй. Түгжрэлийн асуудал бол жолооч нар дүрмээ барихгүйтэй л холбоотой. Зам түгжрээд ачаалал аваад ирэхээрээ л хоорондоо хэрэлддэг, мууддаг гээд хүн хоорондын асуудал болоод нөгөө соёлын асуудал гарч ирж байгаа юм.

- Жолооч нар хичээгээд л болох асуудал мөн үү?

- Ганцхан жолоо барьж байгаа би хичээгээд болдоггүй юм. Тухайлбал, Би Сэлбийн голын гүүр гараад явж байлаа. Би хоёрдугаар эгнээгээр, өөрөөр хэлбэл сөрөг урсгалынхаа талд явж байгаа юм. Гэтэл миний зүүн гар талаас гарцгүй газраар нэг бүсгүй гүйлээ. Сөрөг урсгалаас гүйж байгаа юм. Одоо миний урдуур орж ирнэ биз дээ. Энэ эмэгтэй яарч яваа бол би зам тавьж өгье гээд тоормоз гишгээд гарсан. Гэтэл миний баруун гар талд байсан автомашинд мөргүүлчихсэн. Үнэн чанартаа, би тэр бүсгүйг дайруулж байгаа юм. Хэрвээ би, тэр хүнийг явган хүний гарцаар гарах ёстой гээд явсан бол дайруулахгүй, миний зүүн гар талд хоцрох ёстой. Би мундаг соёлтой нөхөр зам тавьж өгснөөс тэр эмэгтэй мөргүүлж байгаа юм.

-Үнэндээ манайд явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдсэн осол олон гардаг. Явган зорчигч давуу эрхтэй гэдэг байдлыг буруу ашиглах гээд байдаг?


- Хуучин нийгмийн үед гарцаар гараагүй хүнийг гурван төгрөгөөр торгодог л байсан. Гурван төгрөгөөр үдийн хоол идчихнэ. Гуляш хоёр төгрөг 70 мөнгө, зүсэм халх 10 мөнгө байсан юм. Үүнийг би буруу биш гэж үздэг. Яахаараа гарцаар гараагүй хүнд жолооч зам тавьж өгөх ёстой юм. Жолоочийг торгохоос гадна, явган зорчигчийг торгох ёстой гэж боддог. Ганцхан жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тогтоож чадахгүй шүү дээ.

-Тэднийг гарцаар гаргадаг болгохын тулд яах ёстой юм?


Кант гэж их том философич байна. Түүний амьдардаг хотод явган хүний зам тавихын тулд цас орсны маргааш Кантын явсан замаар тавьсан байгаа юм. Кант бол зөв явах нь байна шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн хаагуур явж байна, түүгээр нь зам тавьяа гэж. Энэ бол нэг жишээ. Ер нь манай явган хүний гарцуудын хоорондох зай, түүгээр явж өнгөрөх явган хүний ачаалал, хэрэгцээ хэр зэрэг байгаа юм. Энэ хооронд гэрэл дохиотой уулзвар хийхэд энэ замаар өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо зэргийг тооцож үзээд үнэхээр л үүгээр хүн гарах ёстой юм байна гэж үзээд тэмдэгээ тавь. Манай явган хүний гарц үнэхээр холдоод байгаа бол дахин гарц нэмье. Гарц тавих боломж байхгүй бол түүний доогуур нүхэн гарц хийе гэсэн бодит амьдралаа бодсон зүйлийг хот, цагдаагийн байгууллага хийх ёстой.

-Сайн торгох бас хэрэгтэй юм биш үү?


Өнөөдөр гарцаар гараагүй хүн бүрийг торгоно гэдэг зовлонтой. Манайхан утааг багасгах гэж хязгаарлалтын бүс тогтоогоод байна шүү дээ. Үүн шиг бүс тогтоож болно. Бага тойруу дотор гарцаар гараагүй хүнийг торгох хэрэгтэй. Улаанбаатар  даяар гэх юм бол хэцүү шүү дээ.

-Ер нь тэгээд явган зорчигч байтугай зөрчил гаргасан жолоочийг торгоход ч хэцүү байх. Дүрэм зөрчлөө гээд торгохоор замын цагдаа хатуурхлаа гэнэ.

- Би 1996, 1997 онд Германы Мюнхенд нүүдлийн циркийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан юм. Тэнд нэг машин барьдаг ухаантай. Мюнхен хотоос Коллен орох гэж яваад зогсох шугам давсан. Гэтэл 15 хоногийн дараа Коллен хотын цагдаа намайг зогсоод “Та Мюнхен хотод зогсох шугам давсан байна” гэв. Би Монгол хүн юм болохоор “Өө тийм юм мэдэхгүй” гэсэн. Гэтэл надад камерын бичлэг үзүүлэхээр нь бас л Монгол зангаа гаргаад “Мөнгө байхгүй” гэнэ биз дээ. Нөгөө цагдаа манай циркийн захирал дээр очоод “Танай хүн Мюнхенд зөрчил гаргасан, 230 маркаар торгоно” гэж байгаа юм. Манай циркийн захирал “Тэгэлгүй яахав, зөрчил гаргасан бол торгуулиа өгөлгүй яахав, би төлнө” гээд л 230 маркийг нь өгөөд л явуулсан. Дараа нь 14 хоногийн дараа миний цалингаас 230 марк хасагдсан байсан. Энэ замын хөдөлгөөн бол эрх чөлөө, ардчилал энэ тэртэй огт хамраалгүй зүйл. Замын хөдөлгөөний дүрмэнд юу гэж заасан байна түүгээр л явна. Автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа бол дүрмээ л баримтлана. Эрх чөлөө, ардчилал, хүний эрх энэ дүрмийн хүрээнд л яригдана.
 
-Замын хөдөлгөөнтэй холбоотойгоор таны сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг нь юу вэ?

-Бүгдээрээ нэг тоо бодож үзье. Замын цагдаагийн гаргасан судалгаагаар хоногт дундажаар нэг хүн нас барж байна шүү дээ. Ингээд болохоор жилд 360 хүн амь насаа алдаж байна. Энэ 360 хүн дотор гэртээ хэвтэж байгаа өндөр настан, манцуйтай хүүхэд байхгүй, бүгд явдаг, хөдөлмөрлөдөг хүмүүс. Ер нь 70 орчим хувь нь хөдөлмөрийн насны залуус. Эд нар чинь сайхан мөрөөдөлтэй, амьдралын төлөө ажилладаг, хөдөлмөрлөдөг, хайрладаг дурладаг, хүсдэг, хясдаг, яг над шиг 360 хүнээ машинаас болоод алдчихаж байгаа юм. Хэдэн тэр бумаар тоологдох хүнтэй улсуудад гайгүй тоо байж магадгүй. Харин манайх шиг цөөхөн хүнтэй газар маш их тоо. Энэ тоог багасгахын тулд бүгд хичээх хэрэгтэй. Энэ ярианы төгсгөлд жолооч, явган зорчигч аль, аль нь дүрмээ ягштал баримтлах хэрэгтэй. Дүрэмээ барихгүй бол жил бүр 360 хүнээ алдсаар л байна. Хамгийн гол нь 360 хүн алга болж байхад тоохгүй сэтгэлгээг бий болгож байгаа нь үндэсний аюулгүй байдал. Жилд авто ослоор 360 хүн нас барж л байдаг юм чинь гэсэн  сэтгэлгээ сууж үлдэж байгаа нь  үндэсний аюулгүй байдлын асуудал.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.103)
    Зө зө, бараг л гэгээрчлээ дээ.
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • хххх (49.0.139.161)
    гэрлэн дохио тэмдэг тэмдэглэлээ бүгдий нь буруу харуулаад бас дутуу хийчихсэн зам дээр яаж яамар дүрэм байхын !!!Жанцанноров гуай
    2012 оны 09 сарын 30 | Хариулах
  • az jargal (202.9.47.129)
    Uneheer l Mongold hamgiin ih hiisen yumtai heleh ugtei hun gehdee ene setguulch odoo zamiin tugjee asuuj bhaar urlag yaruilsan bol onovchtoi bj dee. jantsan norov guyaid amjilt husie
    2012 оны 09 сарын 14 | Хариулах
  • zochin (202.170.68.233)
    saihan yriltslaga boljee. yg zuv hen hen ni l durmee ygshtal barimtalay,gartstai gazraar l gar uur arga bhgui.nuhen garts yg hajuud ni baisaar baital zamaar heev neg garaah eged zutgeed bhiin ni yana. gartsaar garahgui bgaa humuust zam tavij uguh shaardlaga bhgui gej boodj baina.
    2012 оны 09 сарын 14 | Хариулах
  • (178.53.237.98)
    ene xvn mon ch yxaantai xvn blaa neg ydaa ajlin chygamaap yylzaj yapilstaj bcan yam bna neg xestvv obdoxod ni mongolin olon xvmvvc zalbap ch bcan canagdaj bna bie bodox xepegtei ene xvniig congox xepegtei agyi xogjimin zoxiolchidoo anjilt xvcii
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • zochin (89.102.174.4)
    mash sain huntei yariltsalaga xiisen survaljlagchid bayllaa en hun shig hugjmiin zohiolch ahij mongold mud turhgvi bhaa tuunii xelj yarij bgaa buhen uls ornoo gesn unheer undesnii auylgvi baidaltai xolbootoi shuu
    2012 оны 06 сарын 03 | Хариулах
  • Лут (203.241.247.100)
    Хөгжмөө зохиогоод явж байж болдоггүй юмуу улс төрд орох үнэхээр их шаардлагатай гэж үү
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.5.202.130)
    garctai gazraar garsan ch irj murguchih geed changaar duut dohiogoo urgeljluulen duugargah, esvel conhooroo haylalzan amandaa orson muuhai haraalaar doromjloh baidal tun elbeg bn daa
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.238.62)
    оросын нэг хэллэг бий. замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм гэж. тийм учраас морь унаж, талд давхиж байгаа биш гэдгээ цаг дутамд санаж, хуулиа биелүүлж сурах хэрэгтэй. явган хүний гарцыг ойрохон хийнэ гэдэг бол машины зам биш, явган хүний зам болно л гэсэн үг.
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Sanal (122.201.18.136)
    Gerlen dohiogui buh gartsuudiig gerlen dohiotoi bolgoy. Gerlen dohiogui gartsaar yavgan zorichigch zam garna gedeg mash hitsuu yma zam tavij uguhgui dairch alchihgaad. Yamarch medleg bolovsrolgui, hun chanargui, tolgoi hooson jolooch nar UB-r duurchej, tedniig hichneen torgood ymr ch nemer bhgui, ugaasaa ch medehgui,amid zombi shig boltson, tiim 1 dunkuu humuus duurtsen bna. Bas tegeed yavgan hunii gartsiig oir oirhon hiih heregtei. Tegehgui bol yavgan zorchigchid teer tend hol bga gartsaar garah gej hol alhasnaas tovchlood gartsgui gartsaar garsnaas bolj mashind dairuulj ami nasaa iheer aldaj bna.
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    1 цаг 19 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    1 цаг 48 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    1 цаг 49 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    1 цаг 57 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    2 цаг 17 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    2 цаг 33 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    2 цаг 42 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    3 цаг 4 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    3 цаг 21 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    3 цаг 33 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    4 цаг 18 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    4 цаг 27 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    4 цаг 35 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    4 цаг 48 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    5 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    5 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 39 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    5 цаг 55 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    5 цаг 56 мин
  • Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
    6 цаг 2 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК