Лондон 2012 олимпийг зохион байгуулагчид жүдогийн бэлтгэл хийж байгаа тамирчдын заалыг тусгаарлах хэрэгтэй болсон тухай баасан гарагт мэдэгдсэн байна. Учир нь Ливаны жүдочид израильчуудтай хамт нэг татами дээр бэлтгэл хийхээс татгалзсан байна. Ливаны хоёр жүдо бөх дасгал сургууль хийж байхдаа хажууд нь таван израильчууд барилдаж байхыг харсан гэнэ. Ливанчууд яагаад израильчуудтай хамт байхыг хүсээгүй шалтгаанаа тайлбарлаагүй аж. Харин Израилийн шигшээ багийн дасгалжуулагч “Улстөр, спорт хоёрыг нийлүүлж ойлгохгүй байх хэрэгтэй” гэж хэлсэн юм
Э. Индра




















































