
Зуны олимпийн XXX наадамд Монгол улсаа төлөөлж усан спортын төрөлд оролцож буй А.Тамир өнөөдөр 17:00 цагаас эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдна. Олон улсын усан спортын холбоо /FINA/-ноос Монголын усаа төлөөлөн усан спортын төрлөөр олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Монголчууд усан спортын төрөлд 2000 оноос оролцож эхэлсэн. А.Тамир 2004 онд 18 настайдаа Афины усан замд уралдаж байсан. “Лондон 2012” олимп түүний хоёр дахь удаагийн олимпийн тэмцээн юм. Өмнө нь “Афин 2004”-ийн 50, 100 м-ийн сэлэлтэд оролцож байсан. Тэрээр "МСS Виста" клубийн тамирчин юм.
Э. Мөнх




















































