Лондоны олимп дуусахад 10 хоног үлдээд байна. Олимпийн их наадмыг Хятад улс нийт медалийнхаа тоогоор тэргүүлж байна.
Лондоны олимп дуусахад 10 хоног үлдээд байна. Олимпийн их наадмыг Хятад улс нийт медалийнхаа тоогоор тэргүүлж байна. Цаг тутамд медаль авсан улс орны байр байнга өөрчлөгдөж байгаа ч эхний 10 байрыг спортоор тэргүүлэгч шилдэг гүрнүүд хошуучилсаар байна.Харин хоёрдугаар байранд Америкийн нэгдсэн улсын тамирчид авсан медалиараа олимп эхэлсэн цагаас л хөдөлсөнгүй. Одоогоор Хятад, Америк хоёр авсан медалийн тоо тэнцүү ч алтан медалиараа Хятад улс арай илүү байгаа юм.Гэхдээ Америкууд алтан медалиараа гүйцэх найдлага байна.
Харин “айргийн тавын” үлдсэн байранд Франц улс, хоёр Солонгос багтаж байна. Эдгээр улс олимпийн үлдсэн хугацаанд багийн дүнгээрээ хойш татагдах нь зайлшгүй. Учир нь медаль авах гол төрлүүд нь арай эхлээгүй байгаа Герман, ОХУ зэрэг улсын баг эхний аравт явна.
Ц.Болор




















































