"Лондон-2012" зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд Л.Отгонбаяр оролцсон.
"Лондон-2012" зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд Л.Отгонбаяр оролцсон. Тэрээр марафоны үндсэн зай болох 42,195 км замыг хоёр цаг, 52 минут, 15 секундэд туулж, 102 дугаарт бариалжээ. Л.Отгонбаяр эхний 35 км замыг 2:15:25, 40 км-ыг 2:40:51 цагт туулсан бөгөөд тэргүүлэгч тамирчнаас 29 минут 08 секундээр хоцорч барианд орсон байна. Түүний хувийн дээд амжилт нь 2:39:50 ажээ. Олимпийн марафон гүйлтийн тэмцээнд нийт 118 тамирчин гараанаас гарч уралдсанаас Этиопийн тамирчин Тики Гелана 2:23:07 цагийн амжилт үзүүлж, олимпийн рекорд эвдэн түрүүлсэн байна. Түүний араас Кенийн Приска Жепту /2:23:13/, ОХУ-ын Татьяна Петрова Архипова /2:23:19/ нар бариалж, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Уралдааны явцад нийт есөн тамирчин замын талаас уралдааныг орхижээ.
"Лондон-2012" олимпийн наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд болно. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, Гавьяат тамирчин Б.Сэр-Од оролцоно.
Ц.Болор




















































