"Лондон 2012" наадмын сүүлийн өдөр ОУХМ Б.Сэр-Од эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд амжилттай гүйж 51 дүгээр байранд бичигдлээ. 42 км замын эхний 10 км-т 23 дугаарт, 15 км-т 19 дүгээрт, 30 км-т 30 дугаар байранд гүйж байсан юм. Тэрбээр 42,195 км замыг 2:20:10 цагт тууллаа.Энэ тэмцээнд нэгдүгээр байранд Угандагийн тамирчин Стефен Кипротич, хоёрт түрүүлсэн бол Абел Кируи /2:08:27/, мөн Кенийн гүйгч Уилсон Кипсанг Кипротич /2:09:37/ мөнгө, хүрэл медалийг хүртэв.
Б.Сэр-Од нь "Хүч" спорт хорооны тамирчин бөгөөд Лондонгийн олимпод Монголын тугчаар сонгогдсон билээ.




















































