Сонгуулийн тухай хуулийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-МАН-ын сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар шийдсэн гэж ярьж байна. Энэ үнэн үү?
-Ирэх долоо хоногт бүлгийн хурлаар шийднэ. Үүний дараа жижиг 76 байх уу, олон мандаттай байх уу гэдгийг шийднэ.
-Эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар шийдсэн байна. Яагаад?
-Эмэгтэйчүүд гэсэн үг, үсэг байхгүй. Нэг хүйсийн төлөөлөл л гэж заасан.
-Нэг хүйсийн гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүд дээр л ашиглагддаг учраас асуугаад байгаа юм. Намын бүлгийн даргын хувьд та эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх ч юм уу санал оруулж болохгүй юу?
-Бүлгээр хэлэлцээд шийднэ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)